| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2021/0061/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/66 |
| Огноо | 2021-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/66
2021 07 24 2021/Ш*******Т/66
*******ОНОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Билгүүн
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: *******онгол улсын иргэн, 1967 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэр *******-н хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний ___ дугаар гудамжны ___ тоот хашаанд оршин суух, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан *******.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч ******* нь 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн __ дугаар хороо, Их гүний __ дугаар гудамжны __ тоотод *******-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний хоолойноос багалзуурдах, үснээс нь зулгаах, нүүрэн тус газарт нь 2-3 удаа атгасан гараараа цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОР*******ОЙЛО******* нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи аваад 23 дугаар байрны ард зүс таних залуугийн хамт хувааж уусан. Тэгээд гэр лүүгээ харих замдаа дахин 0.75 литрийн 1 шил архи авч 3-4 удаа аяганд хийж уусан. Би үүнээс цааш болсон асуудлыг сайн санахгүй байна. Нэг сэрэхэд хөрш хашааны ******* гэдэг эмэгтэйг зодсон гээд эрүүлжүүлэхэд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 54, 55 хуудас/
*******охирогч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...намайг гэртээ байж байхад 16 цагийн үед хашааны хаалга хүн цохихоор нь гараад очтол ******* гэх хүн согтуу байж байсан. Би түүнд хандаж яах гэж байгаа юм бэ гэхэд зүгээр хаалгаа тайл гээд байхаар нь би түүнийг оруулахгүй гэж хэлээд гэр лүүгээ буцаад орсон. Тэгээд гэрийн хаалгаар шагайгаад хартал ******* манай хашааг даваад ороод ирсэн. Би айсандаа жорлон руугаа явж байгаа хүн болоод гэрээс гараад алхтал ******* миний өмсөж явсан савхин куртикээр миний хоолойг боож газарт унагаагаад миний дээр сууж үснээс маань зулгааж, толгойн баруун хэсэгт гараараа 2 удаа цохисон. Тэгээд миний дээрээс босохгүй чамайг ална, хутга байна уу гээд намайг дарж байхад *******-н эхнэр ******* ирээд түүнийг салгасан. Би охин руугаа залгаж болсон асуудлын талаар хэлсэн. ******* бид хоёрын дунд урьдны харилцаа холбоо өс хонзон, өр авлагын зүйл байхгүй. Би гомдолтой байна, толгой өвдөөд бариа хийлгэсэн нийт 138.000 төгрөгийг нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг /хх-н 10, 11-р хуудас/
эрч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн үед манай хөрш ******* эгч ганцаараа айсан байдалтай, хувцас хунар нь шороо болчихсон, үс нь сэгсийсэн байдалтай орж ирсэн. Би юу болсон талаар асуухад ******* намайг зодчихлоо гэж хэлсэн. Ямар учраас зодсон талаар асуухад ******* эгч намайг их цагдаа дууддаг гээд байсан гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-н 14, 15-р хуудас/
эрч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...гэрт байж байхад эмэгтэй хүн орилоод байхаар нь гартал ******* хажуу хашаа руу орчихсон *******эгчийг газарт унагаачихсан хоолойг нь багалзуурдаад байж байсан. Би *******-д хандаж “хөгшин настай хүнийг яаж байгаа юм бэ” гэхэд чамд хамаагүй би энийг ална гээд байсан. Би *******-г арай хийж салгасан ба ******* эгч босоод шууд зугтаагаад Их гүний 2-12 тоотод буюу ******* гэх айл руу гүйгээд орсон. Тэр үед ******* араас нь хөөсөн бөгөөд *******-н эхнэр ******* *******-г хөөсөн. Удалгүй цагдаа ирээд *******-г авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17, 18-р хуудас/
эрч -н өгсөн “...манай ээж над руу залгаад хажуу айлын ******* хашаанд орж ирээд намайг зодчихлоо гэж ярьсан. Би цагдаад дуудлага өгчихөөд ээж дээр очиход ээжийн хувцас нь шороо болчихсон, хоолой нь улайчихсан, нүд нь хөхөрсөн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-р хуудас/
Шинжээч эмчийн 172 дугаартай “…*******-н биед тархины доргилт, баруун дээд зовхи, урууланд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/
Согтуурал шалгасан “******* 1.29 хувь согтолттой” гэсэн тэмдэглэл, /хх-ийн 2-р хуудас/
*******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан...” гэх хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 52, 55-57-р хуудас/
Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэл, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 38, 39, 42-44-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... “ гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч *******-н 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 2 дугаар гудамжны 8 тоотод *******-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний хоолойноос багалзуурдах, үснээс нь зулгаах, нүүрэн тус газарт нь 3 удаа атгасан гараараа цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд баруун дээд зовхинд 5х2 см цус хуралт, амний баруун талд 2х1 см цус хуралт, хүзүүнд ташуу байрлалтай 1см урт, босоо абйрлалтай 2 см урттай зулгаралт зэрэг хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь “...согтуу байсан учир хийсэн үйлдлээ санахгүй байна...” гэж яллагдагчаар мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
*******эргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний хоолойноос багалзуурдах, үснээс нь зулгаах, нүүрэн тус газарт нь 3 удаа атгасан гараараа цохисон үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...*******-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 172 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******-н үйлдэл нь *******-н *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, *******үний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
эмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
*******охирогч ******* нь “...138.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн гомдолтой байна...” гэж мэдүүлсэн бөгөөд хохирол төлбөрийн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч шүүх хуралдаанд “... шүүхээс гаргасан хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэж мэдүүлжээ.
Иймд хохирогч ******* нь нотлох баримтаа бүрдүүлэн холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч ******* хохирогч *******-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд оруулж байна. *******өн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэрэг хамаарагдахаар байгаа тул өршөөлд хамруулах саналтай...” гэв.
Шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. *******охирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна... “ гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч ******* өмнө шүүхээр ял шийтгүүлж байсан боловч Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар түүний “...ялаа эдлээд дууссан...” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хуулиар өршөөлд хамааруулахгүй гэмт хэргээс бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан байна.
Иймд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан үндэслэл, шаардлага шүүхийн хэлэлцүүлэгч шинжлэн судалсан баримтаар хангалттай тогтоогдож байх тул энэ тогтоолоор шүүгдэгч *******-д оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
*******онгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.10, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОТОО******* нь:
1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г гурван зуун /300/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт тус тус зааснаар *******-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун /300/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
4. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-г эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэний улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч ******* нь холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРАЛАЧ ШҮҮЧ А.БЯ*******БАЖАВ