| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2021/0062/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/67 |
| Огноо | 2021-07-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Нүрмаа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/67
2021 07 27 2021/*******ЦТ/67
М*******Н**************Л УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
*******үүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******.Наранжаргал
Улсын яллагч *******.Нүрмаа
*******үүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
*******үүгдэгч ******* нар оролцов.
*******үүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 2 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *******агануур дүүргийн _ _дугаар хороо, __ хэсгийн 8 дугаар гудамжны 4 тоот хашаанд оршин суух *******.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч ******* нь 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдөр *******агануур дүүргийн ___ дугаар хороо ___ __ дугаар гудамжны 4 тоот хашаанд орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******-г “чи биднийг хаяад гадуур явдаг” гэх шалтгаанаар түүнийг төрөлхийн хараагүй, биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж хөлөөрөө 3-4 удаа өшиглөх, хогийн шүүрний ишээр хоёр гуяны хооронд 2 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун болон зүүн гуя, ар нурууны хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдөр *******агануур дүүргийн ___ дугаар хороо _ _ дугаар гудамжны _ тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******-г “шинжилгээ өгнө гэж худлаа хэлсэн” гэх шалтгаанаар түүнийг төрөлхийн хараагүй, биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж толгой хэсэгт гараараа 1 удаа цохих, зүүн шанаа хэсэгт 1 удаа цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
*******үүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:
*******үүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
*******үүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12-13 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр ******* хандаж “чи бид нарыг хаяж, гадуур тэнэж байнга архи уудаг, хонуут өнжүүдээр явдаг биз дээ” гэж хэлээд түүнийг орон дээр сууж байхад нь арагш нь түлхэж унагаасан. Тэгэхэд ******* босож ирээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь миний уур хүрч гуталтай хөлөөрөө түүний баруун болон зүүн гуяны гадна хэсэгт 3-4 удаа өшиглөж, түүнийг гэрээс чирч гаргаад хогийн шүүрний ишээр гуя болон нуруу хэсэгт нь 2-3 удаа цохисон. Мөн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өглөө манайд ******* ах орж ирсэн. *******и түүнд авдарт байсан 1 шил архиа гаргаж өгөөд *******, ******* ах бид 3 хувааж уусан. ******* архиндаа согтчихоод дахиж архи авна гээд ******* ахын хамт гарч яваад дахин 1 шил архи авчирч бид гурав хувааж уусан. Тэгээд байж байхад ******* шинжилгээ өгнө гээд гэрээс гарах гээд байхаар нь би согтуу байж яах гээд байгаа юм гэж хэлэхэд надаас зөрсөөр байгаад гараад явсан. Удалгүй ******* шинжилгээ өгчихлөө гэсээр гэрт орж ирсэн бөгөөд түүнийг орон дээр сууж байхаар нь би түлхсэн. Тэр үед ******* дух хэсгээрээ газарт унаад босоод ирэхээр нь 1 удаа алгадсан. *******и хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 157-р хуудас/
Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 12-ны өдөр буюу шинийн нэгэнд айлд орж ирчихээд над руу дайрч “чи бид нарыг хаяад гадуур тэнээд явдаг биз дээ” гэж хэлээд баруун гуяны маань ард талаас 3-4 удаа гуталтай хөлөөрөө өшиглөж, хогийн шүүрний ишээр 2 удаа гуя хэсэгт цохисон. Мөн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдөр ******* ах манайд орж ирсэн ба гэрт байсан 1 шил архийг *******, ******* ах бид гурав хувааж уусан. Тэгээд гадаа Ковид-19 өвчний шинжилгээ авч байна гэхээр нь би гарч шинжилгээ өгье гэхэд ******* намайг худлаа хэллээ гэж уурлаж духны баруун хэсэгт гараараа цохиж, дахин зүүн шанаа хэсэгт гараараа цохисон. *******и шууд гэрээсээ гарч яваад шинжилгээ өгчихөөд гэрт иртэл гэрт оруулахгүй гээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 35, 36-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 12-ны өдөр аав согтчихоод ээжийг урьд нь хүүхдийн мөнгө болох 300.000 төгрөг авч үрээд маргааш орой нь гэртээ ирэхдээ 30.000 төгрөгтэй орж ирсэнийг яриад чи цагаан ногоон сар болох гэж байхад яаж хүүхдийн мөнгөөр архи уугаад явж чадаж байнаа гэж уурлаад ээжийн гуя руу гуталтай хөлөөрөө 3 удаа өшиглөсөн. Мөн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өглөөний 8 цагийн үед урд айлын ******* ах гэрт орж ирээд аав, ээж хоёртой архи уусан. Тэр үед ээж гадаа гарч шинжилгээ өгье гэхэд аав ээжийг худлаа ярьж гарах гэлээ гэж уурлаж ээжийн нүүр хэсэгт 1-2 удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 43, 44-р хуудас/
*******инжээч эмч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 12-ны өдөр зодуулахад баруун болон зүүн гуя, ар нурууны хэсэгт учирсан гэх олон тооны хөхрөлүүд нь биеийн гадаргууд 1-с дээш хувиар үүсгэгдсэн, өөрт нь зовиур шинж тэмдэг илэрсэн тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Харин 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдөр зодуулахад үүссэн дух зүүн хацарт үүссэн гэх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-н 66, 67-р хуудас/
*******инжээч эмчийн 073 дугаартай “…*******-н биед духны хэсэгт зулгаралт, зүүн хацар, баруун болон зүүн гуя, ар нурууны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 61, 62-р хуудас/
Согтуурал шалгасан “******* 1.12 хувь согтолттой” гэсэн гэрэл зураг /хх-ийн 25-р хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний “...Дунд...” гэсэн тэмдэглэл /хх-н 7, 8/
*******эр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээний “...тухайн гэр бүл нь архины хамааралтай, эхнэр нөхөр хоорондоо муудалцдаг ч хүүхдүүдэд гар хүрдэггүй. *******эр бүлийн харилцаа холбоо таатай байдаг ч архи ууж мансуурсан үедээ муудалцдаг. *******усад үед нэгнээ дэмжсэн харилцаатай...” гэсэн маягт /хх-н 11-20/
*******үүгдэгч *******-н хувийн байдлыг харуулсан *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Э**************Х-ийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болсон, мөн шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан...” гэх хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 105-117-р хуудас/
*******агануур дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсийн 1/546 дугаартай “...Ялтан ******* нь 2021 оны 03 сарын 29 нөөс 2021 оны 06 сарын 07 өдрийн хооронд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаа эдэлж дууссан..” гэсэн албан тоот, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэл, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 87-98-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…*******үүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт,
*******үүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хэргийн зүйлчлэл, гэм буруутай маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна...” гэсэн дүгнэлт
*******үүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... “ гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
*******үүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
*******үүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
*******үүгдэгч ******* нь 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдөр *******агануур дүүргийн __ дугаар хороо ___ _ дугаар гудамжны_ тоот хашаанд орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******-г “чи биднийг хаяад гадуур явдаг” гэх шалтгаанаар түүнийг төрөлхийн хараагүй, биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж хөлөөрөө 3-4 удаа өшиглөх, хогийн шүүрний ишээр хоёр гуяны хооронд 2 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун гуяны доод хэсэгт 9х4 см, дотор хэсэгт 10х6 см, зүүн гуяны дотор хэсэгт 15х5см олон тооны хөхөлбөр өнгийн цус хуралт, ар нурууны хэсэгт цус хуралт бүхий хохирол учруулсан,
Мөн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдөр *******агануур дүүргийн __ дугаар хороо ____ дугаар гудамжны __ тоот хашаанд орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******-г “шинжилгээ өгнө гэж худлаа хэлсэн” гэх шалтгаанаар түүнийг төрөлхийн хараагүй, биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж толгой хэсэгт гараараа 1 удаа цохих, зүүн шанаа хэсэгт 1 удаа цохих зэргээр зодож Духны баруун дээд хэсэгт 4х3 см зулгаралт, зүүн хацарт 6х5 см цус хуралт бүхий гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
*******үүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
*******инжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
*******үүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг гуталтай хөлөөрөө 3-4 удаа өшиглөх, хогийн шүүрний ишээр хоёр гуяны хооронд 2 удаа цохих, толгой хэсэгт гараараа 1 удаа цохих, зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон зэрэг үйлдлүүдээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...*******-н биед учирсан гэмтэл нь *******үүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 073 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
*******үүгдэгч *******-н үйлдэл нь *******-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “*******эр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томьёо, ухагдахууныг *******эр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
*******эр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1. “…хамтран амьдрагч...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч *******, хохирогч Н.*******олортамир нар гэр бүлийн харилцаатай болох нь нотлогдож байгаа тул *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субъект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
*******үүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. .
*******эмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч ******* хохирол төлбөр нэхэмжлээгүй.
Иймд шүүгдэгч *******-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…*******үүгдэгч *******-г хохирогч *******-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд оруулж байна. Мөн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэрэг хамаарагдахаар байгаа тул өршөөлд хамруулах саналтай...” гэв.
*******үүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөргүй байх тул *******-н үйлдсэн гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах саналтай...” гэсэн дүгнэлт,
*******үүгдэгчийн “...Хохирол төлбөргүй. Миний буруу дахин ийм үйлдэл гаргахгүй.. “ гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.
*******үүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
*******үүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
*******үүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
*******үүгдэгч ******* нь 2021 оны 2 дугаар сарын 12, 15-ны өдрүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна.
*******үүгдэгч ******* өмнө шүүхээр ял шийтгүүлж байсан боловч Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар түүний “...ялаа эдлээд дууссан...” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хуулиар өршөөлд хамааруулахгүй гэмт хэргээс бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан байна.
Иймд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан үндэслэл, шаардлага шүүхийн хэлэлцүүлэгч шинжлэн судалсан баримтаар хангалттай тогтоогдож байх тул энэ тогтоолоор шүүгдэгч *******-д оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.
*******үүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Монгол улсын *******үүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.10, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т**************Т**************Х нь:
1. *******үүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******-г таван зуун /500/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт тус тус зааснаар *******-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун /500/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Хохирогч ******* нь нэхэмжлэх, зүйлгүй гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
5. *******ийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАР*******АЛА*******Ч *******ҮҮ*******Ч А.*******ЯМ*******АЖАВ