Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/68

 

2021          07           27                                      2021/Ш*******Т/68  

 

        **************НГ*******Л УЛСЫН Н*******РИЙН Ө*******НӨӨС

 

*******агануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    *******.Наранжаргал

Улсын яллагч                                                     *******.Нүрмаа

Шүүгдэгч                                                        ******* нар оролцов.

 

Шүүгдэгч: *******онгол улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ******* аймгийн Хужирт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *******агануур дүүргийн 1 дүгээр хороо,  ___ хэсгийн ___ дугаар гудамжны ___ тоот хашаанд оршин суух *******.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

            Яллагдагч ******* нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн 3 дугаар хороо, 61 дүгээр байрны 10 тоотод хохирогч *******-той маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь тархины доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

              Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хамт ажиллаж байсан *******-н хамт түүний найзын гэр болох 61 дүгээр байрны 10 тоотод архи ууж байхад гаднаас 50 орчим насны эмэгтэй хүн орж ирээд ******* гэх хүүгээ хайж байна гээд явж байсан юм. Тэр эмэгтэйг гарч явсны дараа туранхай өндөр залуу, нэг залуугийн хамт орж ирсэн. Тэгээд тэр туранхай залуу өөрийгөө ******* гэж танилцуулсан. Тэгэхээр нь би ээж чинь чамайг хайж байна лээ, ээж аавдаа худлаа хэлж архи уугаад явах юм, үнэнээ хэлэхэд яадаг юм гэхэд тэр залуу уурлаж чамд ямар хамаатай юм гээд миний араас түлхэж намайг хөөсөн. *******ид хоёр том өрөөнөөс босоод үүд рүү явсан ба тэр залуу миний өмсөж явсан цамцаар намайг боож газарт унагаасан. *******и *******-г түлхээд доороос нь хөлөөрөө 1 удаа жийхэд ******* миний дээр гарч өвдөгөөрөө миний цээжин дээр дараад суусан. *******и тэр үед түүнийг 1 удаа алгадсан. ******* бид хоёрыг салгасан. Өөр зодоон болоогүй. *******и цагдаад дуудлага өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 54, 55 хуудас/

              Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...*******-нд байхад хажууд сууж байсан 2 настай байрын ах нар хоорондоо чанга чанга яриад байхаар нь би муудалцах гэж байна гэж ойлгоод “хүүхэд байхад та хоёр болохгүй” гээд голоор нь орсон чинь хүрэн өнгийн задгай энгэртэй  цамцтай ах над руу гараараа чичлээд чи ер нь яах гээд байгаа юм гээд дайрахаар нь би арагшаа ухарч байгаад газарт унасан. Нөгөө ах миний нүүр лүү өшигөлөсөн. *******и нүүрээ дараад намайг зодож асуудал гаргаж яах гээд байгаа юм бэ гэж хэлээд байж байхад хүмүүс салгасан. Намайг ******* гэх хүн зодсон байсан, эмчилгэний зардалд 280.000 төгрөг шилжүүлсэн. Надад гомол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-р хуудас/

              Гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...нөхөр бид хоёрыг 61 дүгээр байрны 10 тоот руу ороход манай хүү ******* жоохон хүүхэд тэвэрчихсэн, нэг залуутай маргалдаад намайг зодож яах гээд байгаа юм гээд зогсож байсан. *******өн цамцны энгэр нь цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-р хуудас/

              Гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...******* ах *******ргилболдод хандаж “******* гэж чи юм уу, чамайг ээж чинь хайгаад явж байна лээ” гэж хэлсэн. *******, ******* ахыг хөөж туугаад маргалдаад байсан. Удалгүй тэр хоёр барьцалдаж авахад ******* очиж салгасан. *******и тэр хоёрыг хэрхэн зодолдсон талаар  хараагүй ямартай ч *******-н хамарнаас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-р хуудас/

              Шинжээч эмчийн 154 дугаартай “*******-н биед тархины доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 45-р хуудас/

             Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-7/

             Согтуурал шалгасан “******* 2.66 хувь согтолттой” гэсэн тэмдэглэл, /хх-ийн 75-р хуудас/

              *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “... эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх хуудас /хх-н 129-р хуудас/

              Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон бусад лавлагаанууд /хх-н 61-72-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт,

             Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... “ гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

 Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн 3 дугаар хороо, 61 дүгээр байрны 10 тоотод хохирогч *******-той маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь тархины доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр лүү өшиглөсөн үйлдлээр нь тогтоогдож байна.

*******нэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...*******-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 154 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч ******* үйлдэл нь *******-н *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг *******рүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч *******-с  280.000 төгрөгийг нэхэмжилжээ. /хх-н 107, 108-р хуудас/ Шүүгдэгч ******* нь хохирогчид хохирол төлсөн болох нь *******.*******ргилболдоос ирүүлсэн “...хохирол 280.000 төгрөг *******-с авсан, ямар нэгэн гомдол саналгүй, хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй...” гэх  хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

*******рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч ******* нь хохирогч *******-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд оруулж байна. *******өн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэрэг хамаарагдахаар байгаа тул өршөөлд хамруулах саналтай...” гэв.          

  Шүүгдэгчийн “...*******усдад төлөх хохирол төлбөргүй. Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү.. “ гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа *******рүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******-д *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч ******* нь өмнө шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан *******рүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хуулиар өршөөлд хамааруулахгүй гэмт хэргээс бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан байна.

Иймд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан үндэслэл, шаардлага шүүхийн хэлэлцүүлэгч шинжлэн судалсан баримтаар хангалттай тогтоогдож байх тул энэ тогтоолоор шүүгдэгч *******-д оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

*******онгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.10, *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т*******ГТ**************Х нь:

 

1. Шүүгдэгч *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт тус тус зааснаар *******-г *******рүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* нь хохирогч *******-д 280.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдьсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

7. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. *******рүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.*******Я**************АЖАВ