Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 00542

 

Зохигчийн эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Голомт хотхон В-6 тоотод оршин суух Алаг адуут овогт Нямаагийн Дариймаа /ЧБ55012906/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 09 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух, Боржигон овогт Пүрэвбаатарын Алтансолонго /РЭ92011717/-д холбогдох

1,530,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2017/00367/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

 ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Н.Дариймаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 22-А байр 3 дугаар орц 2 давхар 78 тоотын том өрөөг эхнэр, дүү Уянга нөхөртэйгээ, мөн найз залуу нь эхнэртэйгээ бүгд 250.000 төгрөгөөр түрээсэлж суусан. Гэтэл 2016 оны 05 сарын 29-өөс 2016 оны 11 сарын 16-н хүртэл төлбөрөө өгөөгүй, урьд нь 100.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, бүгд 1.500.000 төгрөг болсон. Энэ нь байрны төлбөр, ус цахилгаан тог гэх ашиглалтын зардал орсон дүн юм. Уг мөнгийг самар зараад бөөнд нь өгнө гэж залилан мэхлээд 2016 оны 11 сарын 16-ны өдөр оргож нүүгээд алга болчихсон, утсаар нь залгахаар гар утсаа авахгүй таслаад байна. Балкон дээр байсан 60:60 ийн хэмжээний 3 хайрцаг плита хулгай хийгээд аваад явсан. 30х10.000=30.000 төгрөг. Залилан мэхлэгч хулгайч П.Алтансолонгооос нийт түрээсийн төлбөр 1.500.000 сая төгрөг, хулгай хийж авч явсан 3 хайрцаг том плита 30,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 39.000 төгрөг, бүгд 1,569,000 төгрөгийг авч өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Дариймаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.Дариймаа миний бие өндөр настай, Хөвсгөл аймгийн шүүх хуралд өөрийн биеэр очиж оролцох боломжгүй тул хариуцагч П.Алтансолонготой холбоотой болох шүүх хурлыг намайг оролцуулахгүйгээр хийнэ үү. П.Алтансолонгоос 1 сая төгрөг авахыг зөвшөөрч тохиролцлоо гэжээ.

Хариуцагч П.Алтансолонго шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Пүрэвбаатар овогтой Алтансолонго нь Дариймаа гэгч байр түрээслүүлэгч нь 1 сарын 250,000 төгрөгийн төлбөртэй байр түрээсэлж байсан. Тэгтэл миний бие Алтансолонго нь хөдөө ажлаар яваад ирэхэд байрнаасаа гаргасан байсан. Тэгээд тэр байранд дахин би очоогүй. Тэр плитаг огт мэдэхгүй. Энэ хүн намайг хэтэрхий гүтгэж байна. Энэ байр нь 250.000 төгрөгийн төлбөртэй бүх урсгал зардал орсон байсан. Энэ хүн намайг ямарч нотолгоогүйгээр нэхэмжлэл гаргасан байна. Энэ хүнд миний бие П.Алтансолонго 1 сая төгрөгийг өгөх ёстой бусад мөнгөн дүн ямар ч ор үндэсгүй байна. Миний бие Алтансолонго одоогоор ажилгүй байгаа болохоор шууд төлөх боломжгүй байна. Ажилтай болоод шууд төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Н.Дариймаа нь хариуцагч П.Алтансолонгод холбогдуулан 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Алтансолонго нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.569.000 төгрөгөөс 1.000.000 төгрөг төлөх тайлбар гаргасныг нэхэмжлэгч Н.Дариймаа зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 569.000 төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Иймд зохигч 1.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Алтансолонгоос 1.000.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөгийн тал хувь 14.275 төгрөгийг, улсын орлогоос 14.275 төгрөгийг тус тугс гаргуулж нэхэмжлэгч Н.Дариймаад олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Дариймаагийн нэхэмжлэлтэй П.Алтансолонгод холбогдох 1.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 1.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Дариймаагийн Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Алтансолонгоос 14.275 төгрөгийг, улсын орлогоос 14.275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Дариймаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН