Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, шүүгч Н.Баярбаатар, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Иргэдийн төлөөлөгч В.М,

Улсын яллагч, хяналтын прокурор М.Сумъяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.О, түүний өмгөөлөгч Д.З

Хохирогч Х.О,

Хохирогч Б.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Х,

Шүүгдэгч О.М нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2,  11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М-д холбогдох .................  дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн Б-У суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл ..., эхнэр, .... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Б-У сумын ...... баг “С” хотхоны ......... оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О.М /РД:............./

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч О.М нь галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас түүний хариуцан ажилладаг “ТО” ХХК-ийн Сүхбаатар аймгийн Б-У сумын .... дугаар багийн ......... тоотод үйл ажиллагаа явуулдаг “В” караоке-пабад 2019 оны 10 дугаар сарын 11-ний шөнийн 23 цагийн орчимд орох хэсгийн үүдний тамбурын таазны хэсэгт байрлах дамжуулагч утаснаас гал гарч Т.Т, О.М нарын амь нас хохирч, хохирогч Л.Б, Б.Э, Х.Э, Б.Э, О.Б, Ч.Э, Ө.М, Н.Б, Г.О, Х.О нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч У.О, Л.Л, Г.С, Б.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

- Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэгт авагдсан бүх хүмүүсийн мэдүүлэг үнэн. Хэрэг гараад 2 жил болж байна. Талийгаачийн ар гэр, хамтарч бие сэтгэлийн зовлон эдэлсэн хүмүүсийг харах болгонд сэтгэл эмзэглэж байна. Би эмнэлгээр нэг удаа явсан. Өөрсдөө хямраад байх юм бол сонин байдалтай болох юм байна гэж бодоод дотроосоо хүчтэй чанга байж хүмүүсийн хохирлыг боломжийнхоо хүрээнд өгөх бодолтой байна. Хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ... Хохирогч нарын нэхэмжилж байгаа мөнгийг төлж барагдуулна... гэв.

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний нэхэмжилсэн 29,200,000 төгрөгөөс 14,500,000 төгрөг төлсөн. Одоо 14,700,000 төгрөг дутуу байгаа гэв.

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэргийн материалд эмчилгээний зардал, цалингийн зээл, оршуулгын зардал гээд нийт 29,145,680 төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөн. Үүнээс шүүгдэгч 24,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 5,000,000 төгрөгийг гаргаж өгвөл өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

- Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нуруу, 2 гарын  хагалгаанд орно. 2-3 жил болж байж үе шаттай хагалгаанд ордог гэсэн. Нэхэмжлэлийн мөнгө гэж баримт гаргаж  өгдөг юм билээ. Баримтаар 7,000,000 төгрөг авсан  гэв.

 

- Хохирогч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч Н.Т-н нэхэмжилсэн мөнгө прокурорын дүгнэлтээр 15,700,000 төгрөг гэж надад танилцуулсан. Хохирогч нарын хохирлыг бүгдийг барагдуулна гэв.

 

Эрүүгийн ............ дугаартай хэргээс:

 

  • Амь хохирогч Т.Т-н хууль ёсны төлөөлөгч Н.Т-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2019 оны 10 дугаар сарын 11-ний орой манай талийгаач охин Т, хүргэн Л нар нь “V” нэртэй караокед үйлчлүүлж байгаад тухайн байгууллагад гарахад галд өртөж хохирсон. Миний охин Т нь газар дээрээ нас барсан, харин хүргэн минь түлэгдэж гэмтсэн. Охины минь хувьд 4 хүүхэдтэй, хамгийн том охин М 18 настай, дараагийн хүү С  7 настай, охин Б  5 настай, бага хүү С   1 нас 6 сартай. Миний охин “Д” компанид байцаагчаар ажилладаг байсан. Нөхөр нь хөдөө малаа маллаж амьдрал ахуйгаа авч явдаг. Бидний хувьд охиныхоо буян ном, ажил явдалд 15,000,000 орчим төгрөг зарцуулсан. Банкны зээл нь 14,000,000 орчим төгрөг байсныг би хаасан. Нийтдээ 30,000,000 орчим төгрөг зарцуулаад байна. Иймд буруутай этгээдээс нь 30,000,000 төгрөг нэхэмжилнэ...гэх/1-р хх-ийн 27-31 дүгээр хуудас/,

 

  • Амь хохирогч О.М-н хууль ёсны төлөөлөгч З.О мөрдөн байцаалтад  мэдүүлсэн: манай бага охин О.М нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний орой “V” нэртэй караокед үйлчлүүлж байгаад тэнд нь гал гарч түлэгдэж аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж маргааш нь Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Миний охины хувьд биеийн 90-95 хувь нь түлэгдсэн. Тэнд эмчлүүлж байхдаа өөрийн ахаасаа арьс авч 2 удаагийн арьс нөхөх хагалгаанд орсон боловч биеийн байдал дээрдэхгүй байсаар байгаад 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан. Миний охин М нь нөхөр О.Э, 1-6 насны 2 охины хамт амьдардаг байсан. Сүхбаатар аймгийн Б-У сумын ....... дугаар бүрэн дунд сургуульд Монгол хэл уран зохиолын багшийн ажил хийдэг байсан. Тухайн өдөр ажлынхаа хамт олонтой караокед үйлчлүүлж байсан. Түлэгдсэнээсээ хойш ямар нэгэн байдлаар юм яриагүй. Эмчилгээ хийлгэсэн зардлын тооцоо нь нарийн гараагүй байна. Бүгдийг нь цуглуулж байгаад баримтаар нь гаргаж өгнө. Эмчилгээнд ахаас нь арьс авсан. Уг хүний эмчилгээ хийлгэж байгаа зардлыг оруулна. Мөн талийгаач нь Хаан банканд цалингийн зээлтэй байсныг бид төлсөн. Буяны ажилд гарсан зардал ч мөн адил байгаа. Эмчилгээ хийлгэхэд гарсан зардал, цалингийн зээлийн үлдэгдэл мөнгө, оршуулгын зардалд өгсөн мөнгө зэргийг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх/1-р хх-ийн 45-50 дугаар хуудас/,

 

  • Хохирогч Б.Э мөрдөн байцаалтад өгсөн:  Х.О гэдэг хүнийг зүс танина. Энэ хүн нь “V” караокены захирал нь байсан. 2019 оны 10 дугаар сарын 11-ний шөнө би ажлынхаа буюу 2 дугаар бүрэн дунд сургуулийн багш нар болох Б, Э, М, С, Б, Т, М нартай хамт орой 21 цагийн үед ажлаасаа тараад Б-У сумын 3 дугаар багт байрлах “V” нэртэй караокены зүүн хойд талын өрөөнд нь орцгоож 2 шил архи, ус авцгаасан. Тэр үед манай ажлын багш М нь араас ирнэ гэж байсан болохоор манайхан намайг машинтайгаа очоод аваад ир гээд явуулсан. Тэгээд би М-г очиж аваад хамт бүгдээрээ авсан архиа хувааж уугаад дуу дуулцгааж байтал манай өрөөний хаалгыг нэг хүн нээгээд гал гарч байна гэж хэлээд цаашаа явахаар нь хаалганы ойролцоо сууж байсан С түрүүлж өрөөнөөс гараад араас нь бид хэд гарч үүд рүү харахад үүдний тамбур хэсэг шатаж байсан. Тэр үед гэрэлтэй байсан болохоор гарах гарц хайхад шатаж байгаа хэсгээс өөр гарах гарц байгаагүй. Би үүдний хэсэгт очиход галын угаарт нь цохиулаад толгой манараад эвгүй болохоор нь буцаж өрөө рүүгээ орсон. Тэгээд тэндээс гадуур хувцсаа толгой дээрээ нөмрөөд гарах гэхэд тог цахилгаан тасраад харанхуй болчихсон. Тэгээд л бид нар сандралдаад гадагшаа хурдан гарахгүй бол угаарт цохиулах нь байна гээд бүгдээрээ шатаж байгаа хаалга руу дөхөж очоод хэн нэг нь тэр хаалгыг өшиглөж нээхэд өөдөөс их хүчтэй гал орж ирсэн. Тэгээд бид бүгдээрээ гал дундуур гадагшаа гарсан. Галд түлэгдсэнээс болоод миний нүүр, хүзүү, толгой, хоёр чих, нуруу, хоёр гар, хөл түлэгдсэн. Тухайн үед гадаа гараад байж байхад удалгүй эмнэлэг, гал командын хүмүүс ирээд гал унтрааж байх үед тэнд байсан хүмүүсийг бүгдийг аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авч явж хэвтүүлсэн. Миний хувьд аймгийн нэгдсэн эмнэлэгт 1 хоног хэвтэн эмчлүүлээд маргааш нь хүнд гэмтсэн хүмүүстэй хамт онгоцоор Улаанбаатар хотод очиж Гэмтэл согог үндэсний төвийн түлэнхийн тасагт 23 хоног хэвтэн эмчлүүлсэн. Улаанбаатар хотод байхдаа гэрээрээ боолт эмчилгээ хийлгүүлж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б-У суманд гэртээ ирсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчилгээ хийлгэж байхад нийт 7,259,416 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Үүнийг би баримтаар жагсаалтыг гаргаж өгнө. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гал түймэр нь гадна үүдний тамбураас гарсан болохоор миний хувьд юунаас болж гал гарсан болохыг мэдэхгүй байна. Ямар ч байсан галын дүгнэлтэд цахилгааны утаснаас гал гарсан гэдгийг л мэдэж байна. Түлэгдэлтээс болоод нуруу эдгэрэхгүй мах ургаад таталт өгөөд байгаа. Мөн гар бүрэн тэнийхгүй таталдаад байгаа учраас ажил хөдөлмөр хийх чадваргүй байна. Давхар сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө ч хохирч байгаа болохоор гомдолтой байна. Би буруутай хүнээс эмчилгээний зардлынхаа 7,259,416 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн гар, нуруугаа эмчлүүлж арьс нөхүүлэх хүртэл 2 жил эмчилгээ хийгдэнэ. Түүнээс хойш Солонгос улсаас арьс авчруулж арьс нөхүүлэх мэс засалд орохоор төлөвлөж байгаа. Энэ бүх гарсан зардлаа бүгдийг нь нэхэмжилнэ...” гэх/1-р хх-ийн 71-77 дугаар хуудас/,

 

  • Иргэний хариуцагч, хохирогч Х.О-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би “ТО” ХХК-ийг анх 2010 онд байгуулсан юм. Урьд нь компани байгуулж үзээгүй, тэгээд улсын бүртгэлд бүртгүүлэхэд захирлаар хэнийг нь бүртгүүлэх вэ гэсэн. Тэгэхээр нь өөрийгөө давхар бүртгүүлж болохгүй байх гэж бодоод ах Уынхаа нэрийг нь бүртгүүлсэн. Гэхдээ У ах бол манай компанийн үйл ажиллагаанд огт хамаагүй, би өөрөө 100 хувь хариуцаж ажиллаж байсан. Компанийн үйл ажиллагааны орлогоос ямар нэгэн байдлаар манай ах У хувь хүртдэггүй, цалин авдаггүй. Анх манай компани хүнсний жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. 2018 оны 12 дугаар сард үйл ажиллагаагаа өргөжүүлж “V” караоке нээсэн. Караокег нээхэд Онцгой байдлын газрын ажилтан ирж шалгаж байсан. Тэр үед зөвшөөрлөө авахдаа галын аюулгүй байдал хариуцсан ажилтнаар нөхөр О овогтой М-г томилж байсан. Тухайн үед Онцгой байдлын газраас зөвшөөрөл авахдаа тушаал гаргаж байсан. Халаагуурын цахилгааны холболтыг 2019 оны өвөл 1, 2 сард аймгийн Эрчим хүчний газрын Г гэдэг хүнээр холболтыг нь хийлгэсэн. Манай нөхөр О.М халаагуурын холболтыг Г гэдэг хүнийг гуйж хийлгэсэн. Албан ёсоор аймгийн Эрчим хүчний газарт хандсан зүйл байхгүй...” гэх/1-р хх-ийн 221-229 дүгээр хуудас/,

 

  • Хохирогч Л.Б-ы: 2019 оны 10 дугаар сарын 11-ний орой манай найз У.О нь эхнэр Л-тэй, М эхнэр О-тэй, Л эхнэр Т-тай хамт манай гэрт хоол идсэн. Тэгээд бид 22 цаг өнгөрч байхад бүгдээрээ М, О-н ажиллуулдаг “V” караокед дуу дуулахаар явахдаа эхнэр Э-г дагуулаад хамтдаа явсан. Караокед очоод баруун урд талын өрөөнд ороод 10-20 минут болж байхад 1 туранхай өндөр залуу өрөөний хаалга нээгээд гал гарч байна гэж хэлчхээд цаашаа явсан. Бид араас нь гарч харахад үүдний тамбур руу гардаг хаалганы хажуу талаас утаа гарч байхаар нь О, М хоёр хаалгыг түлхэж нээх гэхэд нээгдэхгүй байсан. Гэтэл О уг хаалгыг өшиглөж нээхэд өөдөөс хуйларсан гал ороод ирсэн. Тэгээд л сандраад хойд талын хананд тулаад эргээд харахад гал хүчтэй сорогдоод баруун хойд талын өрөөний хаалга нээгдэхэд тийшээ сорогдоод, бас зүүн хойд талын өрөөний хаалга нээгдэхэд гал уг өрөөний чиглэлд сорогдоод, бас зүүн хойд талын өрөөний хаалга нээгдэхэд гал уг өрөөний чиглэлтэй сорогдоод их л аймшигтай харагдаж байсан. Тэр үед би сандраад эхнэр Э-г гараас нь хөтлөөд уг гал дундуур гадагшаа гарсан. Тэнд байсан хүмүүс ч гэсэн гал дундуур гадагшаа гарцгаасан. Миний нүүр, баруун гарын сарвуу, нуруу түлэгдэж тухайн шөнөдөө аймгийн нэгдсэн эмнэлэгт 1 хоног хэвтэн эмчлүүлээд үргэлжлүүлэн маргааш нь эмнэлгийн машинаар Улаанбаатар хот руу Гэмтэл согог үндэсний төвийн түлэнхийн тасагт хүргүүлж тэнд 12 орчим хоног хэвтэн эмчлүүлсэн. Би шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №551 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 10 дугаар сарын 11-ний шөнө “V” караокед гарсан гал түймэр нь гадна үүдний тамбураас гарсан болохоор миний хувьд юунаас болж гал гарсныг мэдэхгүй. Ямар ч гэсэн галын дүгнэлтэд цахилгааны утаснаас гал гарсан гэдгийг л мэдэж байна. Санаатайгаар гал тавьсан гэж бодохгүй байна. Бид нар өөр өрөөнд ороод хэсэг байж байгаад гарахгүй бол болохгүй боллоо гээд нэг нэгээрээ гарцгаасан. Гал төв хаалган дээр гарч байсан болохоор тэр хаалгаар гарч байгаад баруун  гар, ар нуруу, толгой оройн хэсэг, нүүр бага зэрэг түлэгдсэн. Өөр аваарын гарц байгаагүй. Надтай хамт явж байсан М хаалганы дээд хэсэгт байсан залгуураас гараад байгаа юм биш үү гэж байсан...” гэх /1-р хх-ийн 61-67 дугаар хуудас/,

 

  • Хохирогч Х.Э-ы: Манай эхнэр О нь Б-У сумын 3 дугаар багт байрлах “V” нэртэй караокед бармен зөөгчөөр ажиллаж байсан. Тэр үед би орой болгон эхнэрээ ажлаас нь тарахад нь очиж авдаг юм. 2020 оны 10 дугаар сарын 11-ний шөнө эхнэрийн ажлыг тарахыг хүлээгээд “V” караокены бармены текний хажууд суугаад хүлээгээд сууж байтал 23 цагийн үед гэнэт гадна хаалганы цаанаас цагаан утаа орж ирэхээр нь гал гарч байна гээд караокены баруун урд талын өрөөнд сууж байгаа хүмүүст “үүдний тамбураас гал гарч байна” гэж хэлчхээд жорлонгийн өрөө рүү гүйж очоод ус авах гэтэл ус нь тасарчихсан байсан. Тэгээд хүмүүс сандралдаад гадагшаа гарах гарц хайсан боловч гарах боломжгүй цонх, хаалга байхгүй байсан учраас зүүн хойд талын караокены өрөө рүү орцгоосон. Тэр өрөөнд олон хүмүүс байсан. Бид нар галын угаарт угаартаад юу ч харагдахгүй болсон болохоор бүгдээрээ гадагшаа гал дундуур цувраад гарцгаасан. Үүнээс болоод миний нүүр, хүзүү, 2 чих, хоёр гар, нурууны бүсэлхий орчмоор түлэгдсэн. Гадаа гараад байж байхад эмнэлэг, гал командын ажилчид ирээд бид нарыг аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэгт ирээд би нэг хоног хэвтэн эмчлүүлээд үргэлжлүүлээд эмнэлгийн машинаар Улаанбаатар хот руу Гэмтэл согог үндэсний төвийн түлэнхийн тасагт хүргүүлж тэнд 10 орчим хоног хэвтэн эмчлүүлсэн. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Үүдний тамбураас гал гарсан. Яг юунаас болж гал гарсан болохыг мэдэхгүй байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон гэрээрээ эмчилгээ хийлгэхэд гарсан зардлаа нөхөн төлүүлмээр байна...” гэх/1-р хх-ийн 81-87 дугаар хуудас/,

 

  • Хохирогч Б.Э-ы: Хаалганаас гал гарсан юунаас болж гарсныг мэдэхгүй байна. Тухайн үед гарах гарц үүдний хаалганаас өөр байхгүй цонх байхгүй байсан. Байсан бол түлэгдэхгүй байсан...гэх /1-р хх-ийн 91-94 дүгээр хуудас/,

 

  • Хохирогч О.Б-н: миний хувьд гал юунаас болж гарсныг мэдэхгүй байна одоо биеийн байдал анх ирснээ бодоход гайгүй байна...” гэх /1-р хх-ийн 99-103 дугаар хуудас/,

 

  • Хохирогч Ч.Э-н: 23 цагийн орчимд  гал гарлаа гэсэн. Тэгээд гарч хараад буцаж ороод иртэл тоггүй болсон. Тэгээд шууд гарсан өөр зүйл сайн мэдэхгүй байна. Галаас болж нүүр 2 гар хөл нуруу түлэгдсэн. Одоо биеийн байдал анх ирснээ бодоход дээрдэж байна. Биеэ л эмчлүүлмээр байна...” гэх /1-р хх-ийн 107-111 дүгээр хуудас/,

 

  • Хохирогч Ө.М-н: гаднаас хүн шагайгаад гал гарлаа гэхээр нь гарахад зааланд хүмүүс бужигнаад гадна хаалганаас утаа орж ирээд байсан. Удалгүй хар утаа орж ирсэн. Тэгээд тоггүй болоод юм харах боломжгүй байсан. Үүд нь энэ хавьд гээд таамгаараа гарсан. Нүүр бүхэлдээ, хоёр гар урд хэсгээрээ түлэгдсэн. Схем зураг байсан эсэхийг мэдэхгүй. Ямар ч гэсэн гал гарч байхад галын хор байгаагүй гэж бодож байна. Учир нь тухайн үед тэр байгууллагын ажилчид нь байсан. Хэрэв галын хор байсан бол ашиглах байсан байх. Караокены ажилчдаас гарц гарам зааж өгсөн зүйл байхгүй. Битүү хар утаа л ороод ирсэн, тэгээд гэрэлгүй болсон. Сандраад гаръя гээд гарцгаасан. Би зардлын баримтаа гаргаж өгсөн байгаа. Баримттай нь 3,000,000 төгрөг орчим болж байгаа. Гэхдээ би баримтгүй өчнөөн зардал гаргасан. Нийт 7-8 сая орчим төгрөг болсон. Одоогоор эмчилгээ дуусаагүй байна...” гэх /1-р хх-ийн 115-121 дүгээр хуудас/,

 

  • Хохирогч Н.Бийн: “V” караокед багш Э, М, Б, М, С, Э, М нарын хамт орсон. 1 цаг дуу захиалаад эхлээд 2 шил архи уусан. Дахин 1 шил архи аваад тойруулж байхад захиалсан цаг дуусаад юм яриад байж байтал гаднаас эмэгтэй хүн гал гарч байна гээд хаалга онгойлгоод хэлсэн. Тэгээд бид нар хувцсаа өмсөөд гарах гээд өрөөндөө байж байхад тог тасарсан. Утаатай байсан учир амаа дарж байснаа ухаан алдсан байсан. Нэг ухаан ороход аймгийн Нэгдсэн эмнэлэгт байж байсан. Одоо Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Галаас болж хоёр гар түлэгдсэн. Миний хувьд гал хаанаас гарсан талаар мэдэхгүй байна...” гэх /1-р хх-ийн 125-129 дүгээр хуудас/,

 

  • Хохирогч Г.О-н: Би “V” караокед зөөгч барменаар 2019 оны 08 дугаар сарын 02-ноос хойш ажиллаж байна. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед найз залуу Э-ы хамт “V” караокед ирээд цэвэрлэгээгээ хийгээд байж байсан. Манай караоке 3 өрөөтэй ба эхний 7-8 хүн 21 цаг өнгөрөөгөөд орж ирсэн. Тэрнээс хойш хүмүүс орж ирээд 3 өрөө бүгд хүнтэй байсан. Орой 23 цагийн орчим текэн дээр байж байхад гадагш гардаг хаалганы завсраар гаднаасаа утаа орж ирсэн. Тэгэхээр нь Э-г утаа гараад байна захиралд хэлчих гээд явуулаад удалгүй 3 өрөөнөөс хүмүүс гарч ирээд бужигнаж эхэлсэн. Манай дарга М гарч ирээд үүдний хаалганы хэсэгт байдаг халуун үлээгчийг очиж цохиод энэнээс гарж байх шиг байна гээд унтраалгыг унтраачхаад гадагш гардаг хаалгыг цааш өшиглөхөд  өөдөөс гал орж ирээд караоке нэлэнхийдээ утаа болсон. Тэрнээс хойш би утаанд ухаан алдсан. Нэг сэрэхэд аймгийн эмнэлэгт ирсэн байсан. Галын улмаас нүд бүрэлзээд юм харахгүй, юм ярих гэхээр хоолой түлэгдээд болохгүй байсан. Үүдний амбаар дотор халуун үлээгч фускател байдаг. Амбаарт цахилгааны утас байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна...гэх /1-р хх 133-137 дугаар хуудас/,

 

  • Хохирогч У.О-н:Галаас болоод нүүр, хүзүү, 2 гарын урд хэсгээр түлэгдсэн. Би юунаас болж гал гарсан талаар мэдэхгүй. Гал гарч байна гэхээр нь гараад ирэхэд хаалга ноцож байсан. Тэгээд хаалга нээгдэхгүй байна гэхээр нь шууд өшиглөтөл өөдөөс гал орж ирсэн. Би ухраад нэмэргүй болохоор нь шууд гарсан. Миний харснаар тамбур дотор л гал анх гарсан байх...гэх /1-р хх 141-144 дүгээр хуудас/,

 

  • Хохирогч Л.Л-н: Зөөгч нь гал гарлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь М бид 2 гараад харахад үүдний хаалганы завсраар утаа орж ирээд гал харагдаж байсан. Тэгэхээр нь хувин байна уу гэхэд ягаан сав өгөхөөр нь бие засах өрөө рүү ороод ус авах гэтэл усгүй байсан. Миний санаж байгаагаар О усаа нээгээч гэж М-д хэлээд байсан. Ойролцоогоор 10 орчим минут болоод гарч ирэхэд хаалгыг өшиглөөд гаднаас гал орж ирээд хүмүүс бархираад гараад байсан. Мөн тог унтраад харанхуй утаатай юм харагдахгүй болсон. Миний хувьд эхнэрээ дуудсан боловч дуугарахгүй байсан. Хүмүүс гадагшаа л гараад байхаар нь эхнэрээ гарчихлаа гэж бодоод шууд гарсан. Гадаа хүмүүс энд тэнд хэвтсэн бархираад байж байсан. Тэр хүмүүс дотор эхнэрээ хайсан боловч байхгүй болохоор дотор үлдчихлээ гэж бодоод орох гэтэл намайг цагдаагийн нэг хүн Л ах дотогшоо орж болохгүй гээд гараас бариад авсан. Манай эхнэрийн хувьд дотор үлдээд угаартаж нас барсан байсан. Урд хаалганаас өөр хаалга байхгүй байсан...гэх /1-р хх 149-154 дүгээр хуудас/,

 

  • Хохирогч Г.С-н: Суж байхад гадаа хүмүүс шуугиад байхаар нь зодолдоод байгаа юм болов уу гээд гарахад гардаг хаалга онгорхой шатаж байсан. Тэгээд өрөөнийхөндөө гал гарж байна гэж хэлээд эргээд гарах гэтэл гэрэлгүй болсон, их хэмжээний утаатай болсон болохоор угаартаж үхсэнээс гэж бодоод хажууд байсан М эгчийг хөтлөөд гал дундуур гарсан. Галын улмаас нүүр бүтэн, 2 гар шуу хүртлээ түлэгдсэн. Үүдний тамбураас гал гарч байсан...” гэх /1-р хх 159-165 дугаар хуудас/,

 

  • Хохирогч Б.М-н: 23 цагийн үед бүгдээрээ гарах гээд байж байтал гаднаас нэг хүн хаалга нээгээд гал гарлаа гэж хэлээд цаашаа явахаар нь бүгдээрээ гараад харахад гаднах үүдний хэсгээс гал гарч байсан. Буцаад манай ажлынхан бүгдээрээ сууж байсан өрөө рүүгээ орсон. Тэр үед өрөөнд галын утаа угаар ороод ирэхээр нь бүгдээрээ ярилцаад угаарт цохиулахаасаа өмнө гарцгаая гээд гал гарч байсан гадна талын хаалга руу бүгд гарсан. Тэр үед миний зүүн хөлийн савхан яс хугарч, нүүр, шилэн хүзүү, зүүн гарын сарвуу түлэгдсэн. Гадаа гарахад дотор байсан хүмүүс уг гал гарч байгаа хаалгаар ар араасаа цуварч гарч ирсэн. Тэгэхэд талийгаач Мийн хувцас нь шатсан чигээрээ гарч ирсэн. Мөн Э, Э нарын хувцас шатаж байгаа харагдсан. Удалгүй гал командын машин ирж гал унтрааж байхад эмнэлгийн машин ирчихсэн тэнд байсан хүмүүсийг аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Би аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1 хоноод маргааш нь Улаанбаатар хот руу эмнэлгийн машинтай Гэмтэл согог үндэсний төвийн түлэнхийн тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Эмнэлгээс гараад шууд “ГМ” нэртэй хувийн эмнэлэгт үргэлжлүүлэн 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Нийт 15 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд 2,013,200 төгрөгийн эмчилгээний зардал гарсан...гэх /1-р хх-ийн 169-175 дугаар хуудас/,

 

  • Гэрч Н.Б-н: Гаднаас нэг эмэгтэй орж ирээд гал гарч байна Онцгой байдлын газрын утас байна уу, бид нар эндээ байж байя доошоо хэвт гэж хэлээд онцгой руу дуудлага өгсөн. Тэгээд удаагүй байж байтал Онцгой байдлын газрын алба хаагч нар ирээд бид нарыг гаргасан. Бид нарын хувьд түлэгдсэн зүйл байхгүй харин утаанд бага зэрэг манарч угаартсан. Урд хаалганаас өөр хаалга байгаагүй. Миний орсон өрөөнд гарах ямар нэгэн гарц гэх цонх, хаалга байгаагүй. Хаанаас гал гарсныг мэдэхгүй байна. Үүдний хаалга хавиас гарсан гэж байсан...гэх /1-р хх-ийн 179-187 дугаар хуудас/,

 

  • Гэрч Б.Ү-н: Гаднаас Л эгч орж ирээд гадаа шатсан байна хаалгаа хаагаад доошоо хэвт гэсэн. Тэгээд цагдаа, онцгой, түргэн дуудаад хэвтэж байтал удалгүй Онцгой байдлын газрын хүмүүс ирээд гал унтраасны дараа гарсан. Галаас болж хоолой өвдөөд, толгой эргээд амьсгалын замын асуудалтай болсон. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Аваарын гарц, унтраах хэрэгсэл байсан эсэхийг мэдэхгүй...гэх /1-р хх-ийн 191-195 дугаар хуудас/,

 

  • Гэрч Б.Л-н: Нэг туранхай залуу өрөөний хаалга нээгээд гал гарч байна гэж хэлчхээд цаашаа явангуут нь бид нарыг араас нь гарч харахад гаднах тамбурт гал гарч байгаа харагдсан. Тэгэхээр нь гал команд руу дуудлага өгөхөөр баруун хойд талын өрөөнд ороход тэнд 2 эрэгтэй, 2 эмэгтэй нийт 4 хүн дуу дуулаад сууж байхаар нь гадаа гал гач байна гээд 23 цаг 02 минутад гал командын 101 гэдэг дугаар руу нь залгаж гал гарч байгаа талаар дуудлага өгсөн. Мөн эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэр 4 хүнийг гал команд иртэл эндээ хаалгаа хаагаад зузаан хувцсаар ам, хамраа таглаад байж бай гээд тавуулаа тэр өрөөндөө гал команд иртэл хүлээгээд сууцгаасан. Удалгүй гал командын машины дуут дохио дуугарах нь мэдэгдсэн боловч бид нарын өрөө рүү орж ирэхгүй удаад байхаар нь хэн нэгэн нь хаалгаа хөлөөрөө өшиглөөд энд хүн байгаагаа мэдэгдээрэй гэсэн чинь хэн нэг нь хаалгаа өшиглөөд нээчихсэн. Тэгэхэд манай өрөө рүү бөөн хар утаа орж ирээд юу ч харагдахгүй сууж байтал Онцгой байдлын газрын хүн орж ирээд бид нарыг аваад гарсан. Сүүлд нөхөр О-с сонсоход тэрээр анх гадаа үүдний тамбур руу ордог хаалгыг өшиглөж нээгээд гарахад араас нь хүмүүс цувраад гал дундуур гарсан гэж ярьж байсан. Тухайн үед миний галын утаанд угаартсанаас болоод тэр шөнөдөө аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1 хоног хэвтэн эмчлүүлсэн...гэх /1-р хх-ийн 199-205 дугаар хуудас/,

 

  • Гэрч Б.С-н: Манай өрөөний хаалгыг нэг эмэгтэй хүн нээж орж ирээд гал гарч байна хаалгаа нээж болохгүй шүү гал команд дуудъя гээд утсаараа залгаж Онцгой байдлын газар руу ярьсан. Тэгэхэд Ү түргэн дуудсан. Тэгээд бид нар хамтдаа тэр өрөөнөөс гарахгүй байж байгаад гэнэт би галын утаанд ухаан алдсан. Нэг сэрэхэд нүүр ам руу ус цацах шиг болоод бид нарыг караокеноос авч гарсан. Тэр үед галын угаараас болоод миний ухаан санаа орж гараад нэг сэрэхэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. Би аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан...гэх /1-р хх-ийн 209-213 дугаар хуудас/,

 

  • Гэрч З-н: Нэг эмэгтэй өрөөний хаалга онгойлгож орж ирээд “гал гарч байна” гэж хэлэхээр нь би өрөөний хаалгаар шагайгаад хартал заал дүүрэн гал гарч байсан. Хаалгыг буцаагаад хааж, тэр эмэгтэй онцгой байдлын газар рүү ярьж дуудлага өгсөн. Тэгээд бид нар доошоо суугаад, толгой хэсгээ өмсөж байгаа хувцсаараа боож, ханцуйн дотор хэсэгт амьсгал авч байсан. Удалгүй 4 орчим минутын үед онцгой байдлын газраас хүмүүс ирж галыг унтраасны дараа би түрүүлж гадна гарч гал унтрааж байсан хүмүүст караокены баруун хойд буланд 4 хүн байгаа тэд нарыг авч ирээч гэж хэлсэн. Тэгээд тэр хэд гарч ирсэн. Ямар ч байсан үүдний хэсгээс л гал гарч байсан. Тухайн үед их хэмжээний гал коридор хэсэгт байсан...гэх /1-р хх-ийн 217-218 дугаар хуудас/,

 

  • Гэрч О.Э-н: Талийгаач О.М нь миний эхнэр юм. Талийгаач бид хоёр 2013 онд гэр бүл болсон, хоёр охинтой. 2019 оны 10 дугаар сарын 11-ний орой 17 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Орой 23 цаг өнгөрч байхад ажлынх нь М гэдэг багш над руу очсон. Тэр үед талийгаач нэлээн их хэмжээний түлэгдэлттэй байсан. Тэгээд маргааш өдөр Улаанбаатар хот руу хүргэгдсэн. Хотод гэмтлийн эмнэлгийн түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлсэн, 2 удаа арьс нөхөх хагалгаа хийсэн. Тэгээд эмчлүүлж байгаад бие нь дээрдэхгүй 2019 оны 10 сарын 31-ний өглөө нас барсан...” гэх /1-р хх-ийн 233-234 дүгээр хуудас/,

 

  • Гэрч Х.У-н: Би энэ компанид ямар нэгэн хамаарал байхгүй. Улсын бүртгэлийн хэлтсээс авсан лавлагаанд “ТО” ХХК-ийн захирлаар би бүртгэлтэй байгааг мэдэхгүй байна. 2009 онд билүү 2010 онд манай дүү О энэ караоке байгаа газарт хүнсний дэлгүүр нээж ажиллуулж эхэлсэн. Тэгээд тусгай зөвшөөрлөө хөөцөлдөж байхдаа ахаа таныг захирлаар нь бүртгүүлсэн, би өөрөө болохгүй юм байна, өөр хүн байх хэрэгтэй юм байна гэж хэлсэн. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг, надад манай дүү О-н компани нь ямар ч хамаарал байхгүй. Энэ компанийн орлогоос хувь авч байгаагүй, цалин ч авч байгаагүй. 2018 оны 12 дугаар сарын орчимд караоке болгосон. Тэр үед нэг зөвшөөрөл авах гэсэн нэг тушаал хэрэгтэй гээд гарын үсэг зуруулж байсан...гэх /1-р хх-ийн 237-238 дугаар хуудас/,

 

  • Гэрч Б.А-н: Би 2018 оны 12 дугаар сард Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ажиллаж байсан. Одоо цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. Надад “ТО” ХХК-тай ямар нэгэн хамаарал байхгүй. Тухайн компанийн захирал О-н галын аюулгүй байдлын ажлын байрны дүгнэлт гаргуулах хүсэлтийн дагуу аймгийн стандарт хэмжил зүйн газрын ажилтан Ө-н хамт очиж шалгасан. Тухайн үед шалгахад MNS 5566:2005 стандартад заасан багаж хэрэгслүүд бүрэн байсан. “Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт”-ийг олгосноор тухайн аж ахуй нэгжийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Энэ дүгнэлт нь тухайн байгууллагыг шалгахад шаардлага хангаж байсан гэсэн үг. Мөн дүгнэлт олгосон хугацаанд галын аюулгүй байдлын тухай хуулийн дагуу аж ахуй нэгж байгууллагын хүлээх ёстой үүргийг хангуулж ажиллах ёстой. Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан аж ахуй нэгжийн хүлээх ёстой үүргийг үйл ажиллагаанд байнга хэрэгжүүлж ажиллах талаар чиглэл өгч байсан...гэх /1-р хх-ийн 239-240 дүгээр хуудас/,

 

  • Шинжээч Д.Б-н: Хэргийн газрын үзлэг хийхэд үүдний тамбураар дамжин дотогш орох хаалганы дотор талын дээд хэсэгт цахилгаан халаагуур байрласан байсан. Тус цахилгаан халаагуурын тэжээлийн утсанд шилжилтийн эсэргүүцэл үүсэж цахилгаан халаагуураас гал түймэр үүсвэрлэн гарсан. Караокены урд талын хүнсний дэлгүүрийн гадна хяналтын камерын бичлэгээс үзэхэд үүдний тамбурын гэрэл асаж, унтрах хэлбэлзэл үүсээгүй байсан. Энэ нь тухайн гэрэл өгч байгаа тэжээлийн утсанд богино залгаа буюу шилжилтийн эсэргүүцэл, богино холболт, хэт ачаалал үүсээгүй байгаа нь харагдаж байсан. Өөр галын эх үүсвэр байгаагүй. Иймд тамбурын хэсгээс гал түймэр үүсвэрлэн гарсан үндэслэлгүй байна. Үүдний дотор хэсэгт байрлуулсан цахилгаан халаагуурын дамжуулагч утас халснаас үүдний тамбурт гал гарах боломжтой. Тодруулбал дотор талд гарсан гал түймэр нь тархан дэлгэрч үүдний тамбурын хэсэгт шаталга явагдсан. Цахилгааны халаагуурын тэжээлийн утас болон үүдний тамбурын гэрлийн тэжээлийн утас 2 хоорондоо холбогдоогүй байсан...” гэх /2-р хх-ийн 1 дүгээр хуудас/ мэдүүлгүүд,

 

  • Шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаартай: “... Талийгаач Т.Т-н биед дух, 2 чих, хамарт шилэн хүзүүнд болон баруун мөр, баруун дал, баруун гарын сарвууны гадна хэсэг, зүүн мөр, зүүн гарын сарвуунд олон тооны 2 дугаар зэргийн түлэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдсон ба өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь амьдадаа үүссэн гэмтлүүд байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. Талийгаачийн цогцсоос авсан цусанд шүүх химийн шинжилгээгээр 1.1 промилл спиртийн агууламж илэрсэн байна. Талийгаачийн цогцсоос авсан цусанд шүүх химийн шинжилгээгээр 1.1 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь нүүрстөрөгчийн дутуу ислийн хурц хордлогын улмаас нас баржээ. Талийгаач нь В/III/ бүлгийн цустай байна...” гэх /1-р хх-ийн 32-44 дүгээр хуудас/

 

  • Шүүх эмнэлгийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 435 дугаартай: “... Талийгаач О.М-н биед түлэнхийн өвчин үжлийн үе шат, биеийн нүүр, хоёр чих, толгойн үстэй хэсэг, хэвлий, нуруу, өгзөг, 4 мөчдийн 95 хувийг хамарсан III А, Б зэргийн гүн түлэгдэлт, 2 талын уушгины хатгалгаа, амьсгалын хурц дутагдал 3 дугаар үе, бөөрний хурц дутагдал, судсанд дахь цус түгээмлээр бүлэгнэх хам шинж, ходоодны замын цус алдалт, зүрхний булчингийн үрэвсэл, гэдэсний саажилт зэргээс үүссэн олон эрхтний хурц дутагдлаар нас баржээ...” гэх /1-р хх-ийн 51-60 дугаар хуудас/

 

  • Шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 559 дугаартай: “... Л.Б-ы биед нүүр, баруун гарын сарвуу, нуруунд биеийн гадаргуугийн 20-25 хувийн хамарсан III А, Б зэргийн түлэгдэлт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтлүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 3.1.17-д зааснаар аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна...” гэх /1-р хх-ийн 68-70 дугаар хуудас/

 

  • Шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 551 дугаартай: “... Б.Э-н биед түлэнхийн өвчин, хурц хордлогын үе, биеийн нүүр хоёр чих, толгойн үстэй хэсэг, нуруу, 2 гар, 2 хөлийн өвдөгний хэсэгт 40 хувийг хамарсан III А, Б зэргийн гүн түлэгдэлт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 3.1.17-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна...” гэх /1-р хх-ийн 78-80 дугаар хуудас/

 

  • Шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 561 дугаартай: “... Х.Э биед нүүр хүзүү, чих, бүсэлхий, 2 гарын бугалга шууг хамарсан биеийн гадаргуугийн 20-25 хувийг хамарсан III А, Б зэргийн түлэгдэлт бүхий гэмтэл учирчээ, Учирсан гэмтүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 3.1.17-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна...” гэх /1-р хх-ийн 88-90 дугаар хуудас/

 

  • Шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 562 дугаартай: “... Б.Э-ы биед нүүр хүзүү, чих, цээж, нуруу, 2 гарын бугалга шууг хамарсан биеийн гадаргуугийн 30-40 хувийг хамарсан III А, Б зэргийн түлэгдэлт бүхий гэмтэл учирчээ, Учирсан гэмтүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 3.1.17-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна...” гэх /1-р хх-ийн 96-98 дугаар хуудас/

 

  • Шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 554 дугаартай: “...О.Б-н биед түлэгдлийн өвчин, хурц хордлогын үе шат, биеийн амьсгалын зам, нүүр, 2 чих, 2 гарт 35-40 хувийн III А, Б зэргийн түлэгдэлт, амьсгалын хурц дутагдал бүхий гэмтэл учирчээ, Учирсан гэмтүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 3.1.17-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна...” гэх /1-р хх-ийн 104-106 дугаар хуудас/

 

  • Шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 555 дугаартай: “... Ч.Э-н биед түлэгдлийн өвчин, түлэгдлийн шок, биеийн нүүр, чих, хүзүү, ар нуруу, 2 гарт 35 хувийн III А, Б зэргийн гүн түлэгдэлт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 3.1.17-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна...” гэх /1-р хх-ийн 112-114 дүгээр хуудас/

 

  • Шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 553 дугаартай: “... Ө.М-н биед түлэгдлийн өвчин, биеийн нуруу, хүзүү, 2 гарын сарвуу, шууны III А, Б зэргийн гүн түлэгдэлт бүхий гэмтэл учирчээ, Учирсан гэмтүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 3.1.17-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна...” гэх /1-р хх-ийн 122-124 дүгээр хуудас/

 

  • Шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 560 дугаартай: “... Н.Б-н биед түлэгдлийн өвчин, амьсгалын дээд замын түлэгдэлт, нүүр, баруун гарын сарвуунд биеийн гадаргуугийн 18 хувийг хамарсан III А, Б зэргийн түлэгдэлт бүхий гэмтэл учирчээ, Учирсан гэмтүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 3.1.17-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 130-132 дугаар хуудас/

 

  • Шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 564 дугаартай: “... Г.О-н биед түлэгдлийн өвчин, амьсгалын дээд замын түлэгдэлт, амьсгалын хурц дутагдал, 2 талын хатгалгаа нүүр, цээж болон хүзүү, бүсэлхий нурууг хамарсан биеийн гадаргуугийн 15 хувийг хамарсан түлэгдэлт бүхий гэмтэл учирчээ, Учирсан гэмтүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 3.1.17-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна...” гэх /1-р хх-ийн 138-140 дүгээр хуудас/

 

  • Шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 552 дугаартай: “... Х.О-н биед нүүр, хоёр чих, толгойн үстэй хэсэг, нуруу, 2 гар, 2 хөлийн өвдөгний хэсэг 40 хувийг хамарсан III А, Б зэргийн гүн түлэгдэлт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 3.1.17-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна...” гэх /1-р хх-ийн 230-232 дугаар хуудас/

 

  • Шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 566 дугаартай: “... У.О-н биед нүүр болон хүзүү, 2 гарыг хамарсан биеийн гадаргуугийн 10-15 хувийн хамарсан II-III А,Б зэргийн түлэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ, Учирсан гэмтүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна...” гэх /1-р хх-ийн 146-148 дугаар хуудас/

 

  • Шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 558 дугаартай: “... Л.Л-н биед нүүр, 2 гарын тохой, баруун сарвуу, нуруунд 10-12 хувийн II-III А,Б зэргийн түлэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ, Учирсан гэмтүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна...” гэх /1-р хх-ийн 156-158 дугаар хуудас/

 

  • Шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 565 дугаартай: “... Г.С-н биед нүүр болон 2 гарын сарвууг хамарсан биеийн гадаргуугийн 8-9 хувийн II-III А,Б зэргийн түлэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ, Учирсан гэмтүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна...” гэх /1-р хх-ийн 166-168 дугаар хуудас/

 

  • Шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 557 дугаартай: “... Б.М-н биед нүүрний болон 2 гарт 12 хувийн III А зэргийн түлэгдэл, зүүн шагайн хавчаар ясны хугарал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтүүд нь өндөр хэмийн болон мохоо үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна...” гэх /1-р хх-ийн 176-178 дугаар хуудас/

 

  • Шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 563 дугаартай: “... О.М-н биед түлэнхийн өвчин, хурц хордлогын хэлбэр, толгойн үстэй хэсэг, нүүр, 2 чих, нуруу, 2 гарыг хамарсан биеийн гадаргуугийн 30-35 хувийг хамарсан III А, Б зэргийн түлэгдэлт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 3.1.17-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна...” гэх /2-р хх-64-66 дугаар хуудас/ шинжээчийн дүгнэлтүүд

 

  • Онцгой байдлын ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн галын дахин дүгнэлт: Гал түймрийн голомт караоке руу орох хэсгийн үүдний тамбурын таазны хэсэгт байна. Үүдний тамбурын хэсгээр татсан цахилгаан халаагуурын дамжуулагч утаснаас гал түймэр гарсан гэж шинжээч бүрэлдэхүүн үзэж байна. Унасан гэх автомат нь цахилгаан халаагуурын утастай холбоотой байсан байна. Автоматад залгагдсан байсан халаагуурын цахилгаан дамжуулах утсанд буруу холболт хийгдсэний улмаас шилжилтийн эсэргүүцэл үүсэж автомат унасан байна. Жич: Автомат нь цахилгаан сүлжээнд хэт ачаалал болох, богино холболт гарах, тэжээлийн хүчдэл гэнэт буурах, чадлын чиглэл өөрчлөгдөх нөхцөлд хэлхээг автоматаар таслах үүрэгтэй вакум төхөөрөмж /Эх сурвалж Шинжлэх ухаан технологийн тайлбар толь бичиг 2013 он/...” гэх /2-р хх-ийн 2-9 дүгээр хуудас/

 

  • Гал түймрийн улсын хяналтын байцаагч Хошууч Т.Б-н 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтэд: Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 01807519 дугаартай “Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт”-ийн дагуу тухайн байгууллага нь Аж ахуй нэгж, байгууллага, барилга байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлага, норм /MNS 5566:2005/ стандартыг дүгнэлт олгосон хугацаанд бүрэн хэрэгжүүлж ажиллах ёстой. Аж ахуй нэгж, байгууллага, барилга байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлага, норм /MNS 5566:2005/ стандарт болон галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.6 дахь хэсэгт заасан гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэрэг техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаж ажиллаагүй байна...” гэх /2-хх-ийн 10-12 дугаар хуудас/

 

  • Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10-21 дүгээр хуудас/

 

  • Онцгой байдлын Ерөнхий газрын гал түймрийн Улсын хяналтын ахлах байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Ш-06 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 243-250 дугаар хуудас/

 

  • 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн галын дүгнэлт /2-р хх-ийн 8-9 дүгээр хуудас/

 

  • 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн галын дүгнэлт /2-р хх-ийн 12 дугаар хуудас

 

  • Сүхбаатар аймгийн Б-У сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/1817 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 53 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч О.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 56 дугаар хуудас/

 

  • “ТО” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /2-р хх-ийн 69 дүгээр хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний А/639 дугаартай “тусгай зөвшөөрөл сунгах, олгох тухай” захирамж /2-р хх-ийн 72-73 дугаар хуудас/

 

  • “ТО” ХХК-ийн тусгай зөвшөөрөл /2-р хх-ийн 75 дугаар хуудас/

 

  • “ТО” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 77 дугаар хуудас/

 

  • Стандарт, хэмжил зүйн  газрын СҮД000000504 дугаартай тохирлын гэрчилгээ /2-р хх-ийн 81-87 дугаар хуудас/

 

  • Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт /2-р хх-ийн 87 дугаар хуудас/

 

  • Х.О, О.М нарын ХААН банкны зээлийн 5648159264 дугаартай зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 94 дүгээр  хуудас/

 

  • Хохирогч Н.Б-н эмчилгээний зардлын баримтууд /2-р хх-ийн 99-107 дугаар хуудас/

 

  • Хохирогч Б.М-н эмчилгээний зардлын баримтууд /2-р хх-ийн 110-120 дугаар хуудас/

 

  • Хохирогч Б.Э-н эмчилгээний зардлын баримтууд /2-р хх-ийн 124-151 дүгээр хуудас/

 

  • Хохирогч Ө.М-н эмчилгээний зардлын баримтууд /2-р хх-ийн 154-172 дугаар хуудас/

 

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.О-н оршуулга болон бусад зардлын баримтууд /2-р хх-ийн 174-202 дугаар хуудас/

 

  • Хохирогч Г.О-н эмчилгээний зардлын баримтууд /2-р хх-ийн 203-207 дугаар хуудас/

 

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т-н оршуулга болон бусад зардал нэхэмжилж байгаа баримтууд /2-р хх-ийн 209-215 дугаар хуудас/

 

  • “ТО” ХХК-ийн дүрэм /2-р хх-ийн 221-222 дугаар хуудас/

 

  • Х.О, О.М нарын ХААН банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ /2-р хх-ийн 226-232 дугаар хуудас

 

  • Х.О-н газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000524819 дугаартай 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 233 дугаар хуудас/

 

  • Х.О-н газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000585845 дугаартай 400 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 234 дүгээр хуудас/

 

  • Х.О-н газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000199883 дугаартай 50 /0,005 га/ гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 235 дугаар хуудас/

 

  • Х.О-н газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000241299 дугаартай 307 /0,03 га/ гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 236 дугаар хуудас/

 

  • Х.О-н газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000196680 дугаартай 100 м.кв талбайтай орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 237 дугаар хуудас/

 

  • Х.О-н газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000570375 дугаартай 131 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 238 дугаар хуудас/

 

  • Х.О-н газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000570358 дугаартай 155 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 239 дугаар хуудас/

 

  • О.М-н өмчлөлийн ......... улсын дугаартай Hyundai Porter-2 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 240 дүгээр хуудас/

 

  • Хохирогч нарын эмнэлэгт үзүүлсэн хяналтын хуудаснууд /3-р дугаар хавтас, 4-р хх-ийн 1-52 дугаар хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/588 дугаартай “тусламж үзүүлэх тухай” захирамж /4-р хх-ийн 105-106 дугаар хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/696 дугаартай “Хөрөнгө гаргах тухай” захирамж /4-р хх-ийн 107 дугаар хуудас/

 

  • Хохирогч У.О-н “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй “ гэх хүсэлт /2-р хх-ийн 247 дугаар хуудас/

 

  • Хохирогч Б.Л-н “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй “ гэх хүсэлт /2-р хх-ийн 248 дугаар хуудас/

 

  • Хохирогч Б.Э-ы “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй “ гэх хүсэлт /2-р хх-ийн 249 дүгээр хуудас/

 

  • Хохирогч Х.Э-ы “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй “ гэх хүсэлт /4-р хх-ийн 108 дугаар хуудас/

 

  • Хохирогч Б.Л-н “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй “ гэх хүсэлт /4-р хх-ийн 109 дүгээр хуудас/

 

  • Хохирогч Л.Б-ы “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй “ гэх хүсэлт /4-р хх-ийн 110 дугаар хуудас/

 

  • Хохирогч У.О-н “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй “ гэх хүсэлт /4-р хх-ийн 111 дүгээр хуудас/

 

  • Хохирогч Ө.М-н “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй “ гэх хүсэлт /4-р хх-ийн 158 дугаар хуудас/

 

  • Хохирогч Г.С-н “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй “ гэх хүсэлт /4-р хх-ийн 159 дүгээр хуудас/

 

  • Хохирогч О.Б-н “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй “ гэх хүсэлт /4-р хх-ийн 160 дугаар хуудас/

 

  • Хохирогч Б.М-н “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй “ гэх хүсэлт /4-р хх-ийн 161 дүгээр хуудас/

 

  • Хохирогч Г.О-н “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй “ гэх хүсэлт /4-р хх-ийн 162 дугаар хуудас/

 

  • Хохирогч Н.Б-н “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй “ гэх хүсэлт /4-р хх-ийн 163 дугаар хуудас/

 

  • Хохирогч О.Б-н нэхэмжилж буй  хохирлын баримтууд /4-р хх-ийн 112-124 дүгээр хуудас/

 

  • Амь хохирогч Т.Т-н хууль ёсны төлөөлөгч Н.Т-н шүүхэд гаргасан хүсэлт, амь хохирогчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /4-р хх-ийн 147-152 дугаар хуудас/

 

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т-т оршуулгын зардалд 9,500,000 төгрөг өгсөн баримт /4-р хх-ийн 189 дүгээр хуудас/

 

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.О-н “ О.М-с 24,000,000 төгрөг авсан тухай “ хүсэлт /4-р хх-ийн 190 дүгээр хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн “ТО” ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай тушаал /4-р хх-ийн 192 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.М нь галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас түүний хариуцан ажилладаг “ТО” ХХК-ийн Сүхбаатар аймгийн Б-У сумын 3 дугаар багийн ......... тоотод үйл ажиллагаа явуулдаг “V” караоке-пабад 2019 оны 10 дугаар сарын 11-ний шөнийн 23 цагийн орчимд орох хэсгийн үүдний тамбурын таазны хэсэгт байрлах дамжуулагч утаснаас гал гарч Т.Т, О.М нарын амь насыг хохироосон, хохирогч Л.Б, Б.Э, Х.Э, Б.Э, О.Б, Ч.Э, Ө.М, Н.Б, Г.О, Х.О нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч У.О, Л.Л, Г.С, Б.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь шүүгдэгч О.М-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, амь хохирогч О.М-н хууль ёсны төлөөлөгч З.О, амь хохирогч Т.Т-н хууль ёсны төлөөлөгч Н.Т нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Э, Ч.Э, О.Б, Ө.М, Н.Б, Г.О, Г.С, Б.М, Х.О, Л.Б, Х.Э, Б.Э, У.О, Л.Л, гэрч Н.Б, Б.Ү, Б.Л, Б.С, О.Э нарын хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг, Онцгой байдлын ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн дүгнэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн дээрх баримтаар, шүүгдэгч О.М-н “V” караоке-пабын үйл ажиллагааг эрхлэн явуулахдаа тухайн байгууллагад мөрдөгдөх галын аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөн ажиллаагүйгээс караоке руу орох хэсгийн үүдний тамбурын хэсгээр татсан цахилгаан халаагуурын дамжуулагч утаснаас гал гарч, уг гал түймрийн улмаас тус караокед үйлчлүүлж байсан 2 иргэний амь насыг хохирч, 10 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд дээрх гал түймрийн улмаас  хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч О.М-н хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлж ажиллаагүйн буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Тухайлбал, тухайн ослын шалтгаан нь О.М-н үйл ажиллагааг нь эрхлэн явуулах “V” караоке-пабын тамбурын хэсэгт байрлах цахилгаан халаагуурын цахилгаан дамжуулах утсанд буруу холболт хийгдсэний улмаас шилжилтийн эсэргүүцэл үүсэж автомат унаж гал гарсан болохыг Онцгой байдлын ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Галын дахин дүгнэлтээр тогтоосон хийгээд тусгай мэдлэг, мэргэшлийн хүрээнд гаргасан дээрх шинжээчийн дүгнэлтийг өөрчлөх, үгүйсгэн няцаах нотлох баримт хэрэгт авагдаагүй ба шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна ” гэсэн шаардлагад нийцсэн бөгөөд  шүүгдэгчийн зүгээс уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

Шүүгдэгч О.М-н хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас хоёр хүний амь насыг хохироосон, арван хүний эрүүл мэндэд хүнд хохирол, дөрвөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрх болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл юм.

Тодруулбал, түүнийг гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Учир нь тэрээр өөрийн ажиллуулах караоке-пабын тамбурын цахилгаан халаагуурын техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах үүрэгтэй, уг үүргийг гүйцэтгээгүйгээс цахилгааны гэмтэл, гал гарч хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас дээрх хохирол, хор уршиг учирчээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно ” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.М-н хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй үйлдлийн улмаас О.М, Т.Т нарын амь насыг болгоомжгүйгээр хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

хохирогч Л.Б, Б.Э, Х.Э, Б.Э, О.Б, Ч.Э, Ө.М, Н.Б, Г.О, Х.О нарын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

хохирогч У.О, Л.Л, Г.С, Б.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг тус тус бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн дээрх зүйл хэсгүүдэд заасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Мыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас О.М, Т.Т нарын амь насыг хохироосон, хохирогч Л.Б, Б.Э, Х.Э, Б.Э,О.Б, Ч.Э, Ө.М, Н.Б, Г.О, Х.О нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч У.О, Л.Л, Г.С, Б.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Т.Х нарын зүгээс хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Харин шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч О.М-г гэм буруугүй гэж дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар няцаагдсан болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд энэ хэргийн улмаас хохирогч О.М, Т.Т нарын амь насыг хохироосон, хохирогч Л.Б, Б.Э, Х.Э, Б.Э, О.Б, Ч.Э, Ө.М, Н.Б, Г.О, Х.О нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч У.О, Л.Л, Г.С, Б.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

 

 Шүүгдэгч О.М-н зүгээс хохирогч О.Б, Ө.М, Н.Б, Г.О, Г.С, Б.М,  Л.Б, Ч.Э, Х.Э, Б.Э, Х.О, У.О, Л.Л нарт учирсан

хохирол, хор уршгийг нөхөн төлж, арилгасан бөгөөд дээрх хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдъя.

 

О.М нь амь хохирогч Т.Т-н хууль ёсны төлөөлөгч Н.Т-н нэхэмжилсэн 29,200,000  төгрөгийн хохирлоос 14,500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 14,700,000 төгрөгийн хохирлыг,  амь хохирогч О.Мийн хууль ёсны төлөөлөгч З.О-н нэхэмжилсэн 29,145,680 төгрөгийн хохирлоос 24,000,000 төгрөгийг төлж, үлдэх 5,145,680 төгрөгийн хохирлыг, хохирогч Б.Э-н цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

 

Иймд дээрх хохирогч болон  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

           

Шүүгдэгч О.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль  батлагдаж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр болон дагаж мөрдөгджээ.

 

Дээрх хуулийн үйлчлэх хугацаа, хүрээг уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн ”  хүн хамаарахаар заасан бөгөөд шүүгдэгч О.Мын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2,  11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн гэмт хэрэг нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн хийгээд цаг хугацааны хувьд энэ Өршөөлийн хуульд хамрагдах юм.

 

Мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Өршөөлд хамруулахгүй гэмт хэргийг хуульчилсан бөгөөд шүүгдэгч О.Мын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсэг /хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/ -т заасан гэмт хэргүүд нь  тус зүйл хэсэгт тусгагдаагүй буюу уг хэргүүд нь энэ Өршөөлийн хуульд хамрагдахаар байна.

 

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1 –т” Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно “ заасны дагуу шүүгдэгч О.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2,  11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргүүдийг өршөөн хэлтрүүлж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.М-н хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2-т “ Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан шаардлагыг хангаж буй бөгөөд тэрээр 13 хохирогчийн  хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т-н нэхэмжилсэн 29,200,000 төгрөгийн хохирлоос 14,500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 14,700,000 төгрөгийн хохирлыг,  амь хохирогч О.Мийн хууль ёсны төлөөлөгч З.Оын нэхэмжилсэн 29,145,680 төгрөгийн хохирлоос 24,000,000 төгрөгийг төлж, үлдэх 5,000,000 төгрөгийн хохирлыг, мөн хохирогч Б.Э-н цаашид гарах зардлыг тус тус нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “V” караокены дотор болон гадна талын дүрс бичлэг бүхий DVD хоёр ширхэг, хэргийн улмаас аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хуулбарлан авсан 19 хүний 303 хуудас өвчний түүхийн хуулбар зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгааны утас 1 ширхэг, цахилгаан халаагуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.М-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг баримтлан шүүгдэгч О.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2,  11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус өршөөн хэлтрүүлж хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.О, Н.Т, хохирогч Б.Э нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “V” караокены дотор болон гадна талын дүрс бичлэг бүхий DVD хоёр ширхэг, хэргийн улмаас аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хуулбарлан авсан 19 хүний 303 хуудас өвчний түүхийн хуулбар зэргийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгааны утас 1 ширхэг, цахилгаан халаагуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Шүүгдэгч О.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хохирогч Ч.Э О.Б, Ө.М, Н.Б, Г.О, Г.С, Б.М, Л.Б, Х.Э, Б.Э, Х.О, У.О, Л.Л нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.НАСАНБУЯН

                                              

                                               ШҮҮГЧ                     Н.БАЯРБААТАР

                                                                             

                                                                                П.ПАГМА