Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 00529

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 16-02 тоотод оршин суух Шарнууд овогт Хүдэрчулууны Дэлгэрмөрөн /РВ90030504/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багт оршин суух Сартуул овогт Эрдэнэчулууны Баянмөнх /РА84062111/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Х.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Э.Баянмөнх, хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Дэлгэрмөрөн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Баянмөнхтэй 2008 оноос танилцаж үерхэж байгаад 2012 онд албан ёсоор гэр бүл болж хамтран амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд 2012 оны 5 дугаар сарын 17 ны өдөр хүү Б.Өсөх- Ирээдүй, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүү Б.Буяннэмэх нарыг төрүүлсэн. Хамт амьдарсан 4 жилийн хугацаанд бид зан ааш үзэл бодол нийлэхгүйн улмаас хоёр ч удаа салж байлаа.

Хүү Б.Өсөх-Ирээдүй төрөөд 3 сартай байхад айл болоод нэг жил хамт амьдраад хүүгээ 1 нас 2 ойтой байхад нь салсан. Бүхэл бүтэн 10 сар тусдаа амьдраад хүүгээ гэсэн сэтгэлээр ганц эргэж тойрч ирээгүйд гомдохдоо эвлэрүүлэн зуучлахад өргөдөл өгсөн. Тэгсэн “салахгүй буцаад нийлнэ амьдаръя” гэхээр нь эвлэрч байлаа. Энэ хугацаанд бага хүү Б.Буяннэмэх олдож гэдсэнд 5 сартай байхад ахин салсан. Аав, ээж нь муу муухайгаар хэлж “ганц чи авахуулах гэж байгаа юу авахуулаад хаяарай, наад гэдсэн дэх хүүхдээ” гэж элдвээр хэлээд хөөгөөд явуулж байсан. Надад даан ч тийм үрээ хөнөөх хатуу сэтгэл байхгүй болохоор эцэггүй ч гэсэн гаргана гэж байгаад гаргасан. Төрөх дөхөөд бие муудаад эмнэлэгт байхдаа “мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэсэн боловч биднийг авч хэлэлцээгүй. Эмнэлэгээр 20-иод хоноод асруулж байж 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүүгээ кисвэрээр төрүүлээд эмнэлэгээс уйлаад гарч байхад минь тэднийхнээс ганц нь ч ирээгүй. Эцэг хүний сэтгэл гаргаж ганц утсаар ч болов ярих сэтгэл байгаагүй. “Ир, хүүгээ хар” гэж гуйж байж төрсний дараа нэг ирсэн. Зун 7 сараас ганц нэг ирдэг болсон.

 “Буцаж эвлэрье” гээд байхаар нь 2 хүүгийнхээ ирээдүйг бодож “эцэгтэй нь хамт өсгөе” гэж бодоод 2015 оны 8 дугаар сард нэг гэрт орсон. 2016 оны 8 дугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд хамт амьдрахдаа мөнхийн хэрүүл маргаантай байх болсон.

Цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Мөн би хоёр хүүхдээ аймагт Бүрэнхаан цэцэрлэгт явуулж байхад том хүүг минь Э.Баянмөнх “хамт зах авч гараад авчраад өгье” гэж худлаа хэлээд Алаг-Эрдэнэ сум руу гэр лүүгээ цэцэрлэгийг нь таслуулаад хулгайгаар аваад явсан. “Авчирч өг” гэсэн боловч өгөхгүй удахаар нь араас нь очсон. Аав, ээж, ах, дүүтэйгээ нийлж аав бид 2-ыг элдвээр хэлж сандал хүртэл бидэн рүү авч шидэж хүүг минь өгөөгүй. Би цаашид хоёр хүүхдийнхээ хамт амьдрах, хүүхдүүдээ өөрөө өсгөх бодолтой байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Э.Баянмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 8 дугаар сард эхнэр Дэлгэрмөрөнтэй гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдрах хугацаанд хоёр хүүтэй болсон. Гэр бүл болсоноос хойш эхний жилүүдэд сайхан амьдарч байсан боловч гэр бүл болоод нэг жил гаруй болсоноос хойш эхнэр Дэлгэрмөрөн нь янз бүрийн шалтгаанаар салж явах болсон. Анх 2013 оны 8 дугаар сард сална гэж яваад 2014 оны 6 дугаар сард бие давхар эргэж ирсэн. Ингэхэд нь миний ээж “миний хүүгийн хүүхэд гэдэгт итгэхгүй байна, эмнэлэг гэж сайхан юм байхад наад хүүхдэд чинь цусны шинжилгээ хийлгэж байж мөн бишийг нь тогтоолгоно” гэснийг өөр байдаар ойлгосон байна.

Эхнэрээ “сална” гээд явахад нь хэзээ ч миний аав, ээж хөөж тууж байгаагүй. Бид хоёрыг “эвлэрээд хамт амьдарна” гээд хүрээд ирэхэд нь харин ч “ашгүй дээ, охин минь ирлээ” гэж баярлаж хүлээж авдаг байсан. Хүүгээ аваад хөдөө явсаны тухайд ээж нь “сална” гээд аваад явсаныхаа дараа намайг маш их санаж царай зүс алдсан ээжтэйгээ байсан гэхэд даан ч тусгүй байсан. Би хүүгээ дагуулж явж байгаад хөдөө явах болоод хүүгээ ээжид нь хүргэж өгөх гэтэл хүзүүгээр тэврээд “ээждээ очихгүй” гээд уйлаад байхаар нь хүүгээ өрөвдөөд гэртээ аваад ирсэн минь үнэн.

Энэ хугацаанд миний хүүгийн эрх нь маш их зөрчигдсөн байсан. Тоглоом байхад аваад тоглох эрх байхгүй. Айсан шинжтэй хүнээс болгоомжилж хэлэх үгээ хэлж чадахгүй, нэг үг хэлээд л “аав битгий хэлээрэй” гэдэг болсон байсан. Хүүгээ ээждээ оч, цэцэрлэгтээ яв гэхэд явж өгөхгүй, гэрлүүгээ зугтаад гүйдэг байсан. Иймд ээж нь хүүг минь авч ирж өгсөнгүй гэж бодож байсан байх…Миний бие хүү Б.Өсөх ирээдүйг  өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа бөгөөд гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөр байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Дэлгэрмөрөн нь хариуцагч Э.Баянмөнхөд холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2012 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №0178175 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүү     Б.Өсөх-Ирээдүй төрсөн болох нь 2012 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №6704000046 дугаартай, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүү Б.Буяннэмэх төрсөн болох нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн төрсний гэрчилгээнүүдийн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь гэрлэгчид нь тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн, зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Хариуцагч Э.Баянмөнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “…хүү Б.Өсөх-Ирээдүйг өөрийн асрамжид авах хүсэлтэй...” байгаа гэх тайлбарыг өгсөн боловч хүү Б.Өсөх-Ирээдүй, Б.Буяннэмэх нар нь бага насны бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Өсөх-Ирээдүй, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Буяннэмэх нарыг эх Х.Дэлгэрмөрөнгийн асрамжид үлдээж, эцэг Э.Баянмөнхөөс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Ж.Отгонцагааны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гансүхээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Өсөх-Ирээдүй, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Буяннэмэх нарт Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн 50 хувь буюу 86.750 төгрөг, нийт 173.500 төгрөгийн тэтгэлгийг сар бүр хариуцагч төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 2.082.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 48.262 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон