| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0468/И |
| Дугаар | 00532 |
| Огноо | 2017-05-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 00532
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 13-11 тоотод оршин суух Цахир овогт Пүрэвжавын Баярмагнай /РБ64100805/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч П.Баярмагнай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч П.Баярмагнай шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн чанарын бригадад 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, тус нэгдлийн 3 дугаар хэсэгт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор тус тус ажиллаж байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон тул тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны ажлаас гарсан тушаал дутуу байгаа тул П.Баярмагнай миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Цахир овогт Пүрэвжавын Баярмагнай нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн чанарын бригадад 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 3 дугаар хэсэгт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор тус тус ажиллаж байсан болох нь:
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ЗДТГ-аас 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн П.Баярмагнайгийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн захиргаанаас Пүрэвжавын Баярмагнай нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1985 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн 36 дугаартай “…П.Баярмагнайг 5-р сарын 1-нээс чанарын бригадад…томилсугай” гэх ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар, 1986 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 68 дугаартай “…чанарын бригадын ажилчин П.Баярмагнайд 5-р сарын 26-наас ээлжийн амралтыг оролцуулан 10-р сарын 26 хүртэл 2 сар…тэтгэмжтэй чөлөөг олгосугай.” гэх цалинтай чөлөө олгох тухай тушаалын хуулбар, 1989 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 81 дугаартай “…2.3-р хэсгийн хоньчноор П.Баярмагнайг 11-р сарын 1-нээс…томилсугай” гэх ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар,
1986 оны гэрэл зургийн үзүүлэлт,
Гэрч Г.Оюунгэрэлийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ...П.Баярмагнай нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 5 дугаар бригадад буюу чанарын бригадад ажичлнаар 1985 оноос 1990 он хүртэл буюу зах зээлд шилжих хүртэл тасралтгүй ажиллаж байсан юм. Уг чанарын бригадад арьс давслах, өлөн авах, толгой шийр янзлах гэх мэт ажлыг хийдэг байсан... гэх мэдүүлэг,
Гэрч Г.Пүрэвсүрэнгийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ....П.Баярмагнай нь Дархан хотын техникумыг 1984 онд төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 5 дугаар бригадад буюу чанарын бригадад ажилчнаар тасралтгүй ажиллаж байсан.. гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10/223 дугаартай “Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1989 оны тушаалд П.Баярмагнайг чанарын бригадын ажилчнаас, мөн оны тушаалд малчнаас чөлөөлсөн тушаал тус тус байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон