Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 00533

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 17-07 тоотод оршин суух Мянгад овогт Пүрэвсүрэнгийн Оюунсүрэн /МЮ61041160/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч П.Оюунсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч П.Оюунсүрэн  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн 1 дүгээр сургуульд 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл орос хэлний багшаар ажиллаж байгаад Сүхбаатар хотод шинэ сургууль байгуулагдсантай холбогдуулан 8 жилийн 5 дугаар сургууль, 10 жилийн 2 дугаар сургуульд тус тус 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл орос хэлний багшаар ажиллаж байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн 1 дүгээр сургуульд 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажилласан жил, Сүхбаатар хотын 10 жилийн 2 дугаар сургуулиас 1989 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул миний ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Мянгад овогт Пүрэвсүрэнгийн Оюунсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн 1 дүгээр сургуульд 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл орос хэлний багшаар, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 8 жилийн 5 дугаар сургууль, 10 жилийн 2 дугаар сургуульд 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл орос хэлний багшаар тус тус ажиллаж байсан болох нь:

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулиас олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн П.Оюунсүрэнгийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Сэлэнгэ аймгйин Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1986 оны 3 дугаар сарын 10-ны өдөр олгосон 648952 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар,

Сэлэнгэ аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1985 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 139 дугаартай “…1.1985 онд их, дээд, тусгай, мэргэжлийн дунд сургууль төгссөн багш, хүмүүжүүлэгчдийг хавсралт ¹1-ээр томилон ажиллуулсугай…21.Сүхбаатар хотын 10 жилийн сургуульд ОБДС төгссөн Пүрэвсүрэнгийн Оюунсүрэнг орос хэлний багшаар…” гэх ажилд томилох тухай тушаалын хуулбар, 1986 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 309 дугаартай “…1.Сүхбаатар хотын 8 жилийн 5-р сургуульд: …Орос хэлний багшаар Сүхбаатар хотын 10 жилийн сургуулийн багш …П.Оюунсүрэн…” гэх ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 8 жилийн 5 дугаар сургуулийн захирлын 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай “…Тус сургуульд 1986-1987 оны хичээлийн жилд ажиллаж байгаа багш нарын цалинг хавсралт 1-ээр баталсугай…16.Пүрэвсүрэн Оюунсүрэн – 2 – 1985 ОБДС – гадаад хэл – 600…” гэх багш нарын цалинг тогтоох тухай тушаалын хуулбар,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн 2 дугаар сургуулийн захирлын 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 86 дугаартай “1.Орос хэлний багш Пүрэвсүрэн овогтой Оюунсүрэнгийн 1988 оны ээлжийн амралтыг 1988 оны 10-р сарын 04-нөөс эхлэн ажлын 48 хоногоор олгосугай…” гэх ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,                  1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 86 дугаартай “…1.Нярай хүүхдээ асрахад нь зориулж орос хэлний багш П.Оюунсүрэнд 1988 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 2 сарын тэтгэмжтэй чөлөөг олгосугай…” гэх тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, 1989 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 44 дугаартай “…Тус сургуульд 1989-1990 оны хичээлийн жилд ажиллаж байгаа багш нарын цалинг хавсралт 1-ээр баталсугай…17.Пүрэвсүрэнгийн Оюунсүрэн – 5 – 1985 ОБДС дээд – орос хэл – 600…” гэх багш нарын цалинг тогтоох тухай тушаалын хуулбар, 1990 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 29 дугаартай “…1.Багш, сурган хүмүүжүүлэгчдийн 1990 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралт ¹1-ээр баталсугай… 18.П.Оюунсүрэн 6-р сарын 18 - 48 – 8-р сарын 16…” гэх ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Сэлэнгэ аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаартай “Сэлэнгэ аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны тушаалыг шүүж үзэхэд Пүрэвсүрэн овогтой Оюунсүрэнд холбогдох ажлаас чөлөөлсөн тухай архивын баримт олдоогүй болно”. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон