Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/430

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

Улсын яллагч А.Ганзориг,

Шүүгдэгч С.Р-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Р-холбогдох 2008027180266 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1969 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, энх тайвны өргөн чөлөө гудамжны 5а байрны 23 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Ихрүүд овогт С... Р /РД:чж6905.........../.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.Р-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Залуус хорооллын 48/б байрны .......... тоотод иргэн Б.А-“...гэрээсээ явуулсангүй...” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний хөл, гар, нүүрэн тус газрууд нь гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд “...зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, баруун шуу, зүүн сарвуу, нуруу, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 204 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч С.Р-нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа, цагдаагийн сангийн лавлагаа /хх61, 78-81/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх65/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх63, 70/, эд хөрөнгийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх72, 74/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан  баримтууд зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч С.Р-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Залуус хорооллын 48/б байрны 261 тоотод иргэн Б.А-“...гэрээсээ явуулсангүй...” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний хөл, гар, нүүрэн тус газрууд нь гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай “...манай ээжтэй архи уусан хоёр хүн зодолдож, гар утас эд зүйлийг нь аваад явсан байна...” гэсэн тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх6, 7/,

- Хохирогч Б.А-“...Дээрх гэмтлүүдийг надад Б.А- намайг явуулахгүй гэхэд явна гэж уурлаад цохисон, 2 гараараа миний гарын шуунаас чанга атгаж, нүд рүү гараараа цохиж гэмтэл учруулсан байгаа, мөн нуруун дээр тохойлдсон, намайг угз татахад би зүүн талын шилбээрээ юм цохиж унасан юм... Би С.Б.А-тай найз нөхдийн холбоотой л хүмүүс байгаа юм. Бид 2 хамтран амьдарч, амьдрал зохиож байсан удаа байхгүй ээ, бид 2 ер нь танилын хүрээнд л бие биеэ мэддэг, үнэнээ хэлэхэд хааяа хамт нийлж архи уудаг л харилцаа холбоотой хүмүүс байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх19-20, 23-24/,

- Хохирогч Б.А-гаргаж өгсөн гэрэл зургууд /хх29-30/,

- Гэрч О.О-“...Надад хэлэхдээ “Б.А- гэрт ирээд архи уугаад тэгээд явлаа гээд байхаар ээж нь согтуу хүнийг гарч явж байгаад асуудалд орчихно” гэж бодоод явуулахгүй гэхэд “намайг зодчихоод явчихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх38-39/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10406 дугаартай “...Б.А-биед зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, баруун шуу, зүүн сарвуу, нуруу, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх42-43/

- Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...Дээрх гэмтлүүдийг хохирогч өөрөө өөртөө үүсгэх боломжгүй, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх47/,

- Шүүгдэгч С.Б.А-ын “...бид 2 хамт хааяа нийлж архи согтууруулах ундаа л хэрэглэдэг байсан, өөр зүйл байхгүй...би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, харамсаж гэмшиж байгаа учир хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх56-58, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Б.А-ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүс ч үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.А-“... зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, баруун шуу, зүүн сарвуу, нуруу, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт ...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 10406 дугаартай дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан гэж дүгнэлээ.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, С.Б.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирол, хор уршгийн талаар.

            Хохирогч Б.А-нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх19-20/-т үндэслэн шүүгдэгч С.Б.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: С.Р-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

Шүүгдэгч:Гэм буруу дээр маргахгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч С.Р-нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон харин хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, мөн улсын яллагчийн ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүдэгч С.Р-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Ихрүүд овогт С Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б.А-ыг 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг С.Р-үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Р-мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

         6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ