| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0518/И |
| Дугаар | 00534 |
| Огноо | 2017-05-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 00534
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 2 дугаар багт оршин суух Лаалай овогт Цэрэндоржийн Саранцэцэг /РП67123001/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюундэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Саранцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1983 онд Хөвсгөл Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд гишүүнээр элсэн орж 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн туслах үйлдвэрт барилгачин, шаварчин, засал чимэглэлчнээр 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Мөн 1986 оны 01 дүгээр сарын 01-нээс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бадрал нэгдэлд 1 настай мал маллаж хоньчноор ажиллаж байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй зэргээс шалтгаалан миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Ц.Саранцэцэг намайг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюундэлгэр шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Миний ээж Ц.Саранцэцэг нь Хөвсгөл Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн туслах үйлдвэрт 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах үйлдвэр бригадад ажилчнаар, Хөвсгөл Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл Цагаан-Уул сумын Бадрал хувьцаат компанид 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажилласан юм. Гэтэл зарим бичиг баримтын дутуу хагас бичигдсэний улмаас шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул уг байдлыг харгалзан ажиллаж байсан байдлыг нь сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Лаалай овогт Цэрэндоржийн Саранцэцэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн туслах үйлдвэрт 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах үйлдвэр бригадад ажилчнаар, Хөвсгөл Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл Цагаан-Уул сумын Бадрал хувьцаат компанид 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ЗДТГ-аас 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.Саранцэцэгийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн захиргаанаас Цэрэндоржийн Саранцэцэг нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн захиргаанаас 1983 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Цэрэндоржийн Саранцэцэг нэрээр нээж олгосон 115 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлий даргын 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай “…МХЗЭ-ийн илгээлтээр ХАА-д гарч ажллахаар саналаа өгсөн…22.Цэрэндоржийн Саранцэцэг- Туслах үйлдвэр бригадад ажилчнаар…” гэх МХЗЭ-ийн илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Бадрал” ХК компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дугаартай “…Нэр бүхий хүмүүсийг хавсралтад заагдсан ажилд 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс тус тус томилон ажилуулсугай…30.Ц.Саранцэцэг – малчнаар…” гэх ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Гэрч Г.Оюунчимэгийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ... Ж Ц.Саранцэцэг нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1983 онд илгээлтээр гарч туслах үйлдвэрт 1983 оны 7 дугаар сараас 1985 оныг дуустал ажиллаж байгаад, тус нэгдлийн 2 дугаар бригадад хоньчноор 1986-1993 оныг дуустал тасралтгүй ажилласан.. гэх мэдүүлэг,
Гэрч Б.Цэрэндуламын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ... Ц.Саранцэцэг нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн туслах үйлдвэрт 1983 оны 7 дугаар сараас 1985 оныг дуустал ажиллаж байгаад, тус нэгдлийн 2 дугаар бригадад хоньчноор 1986-1993 оныг дуустал тасралтгүй ажилласан...гэх мэдүүлэг, баярын бичгүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 10/258 дугаартай “Тус аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1984-1989 оны тушаалд Ц.Саранцэцэгийг ажлаас чөлөөлж малчнаар томилсон тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон