Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/458

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Т.Отгонтөгс,

иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч С.Соронзонболд /ШТЭД-2741/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 2108000000135 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар  сарын 30-ны өдөр Архангай аймгийн  Хайрхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа цахилгаан барааны засварчнаар ажилладаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансарын 11 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух бүртгэлтэй,  одоо Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын ..... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Гүртэн овогт Б-гийн Г /РД: АК8712..../.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын 9 дүгээр байрны .... тоот гэртээ “найз алгадсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Д-баруун суга болон хөхний орчим 2 удаа хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь баруун талд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, плеврийн хөндийн шингэн, хий хуралдалт, баруун суганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулан алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: /улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давхцаагүй байдлаар/:

2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 195 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болох:

 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Хавтаст хэргээс хохирогчийн мэдүүлэг /хх25/, шүүгдэгчийн мэдүүлэг /хх102-107/, гэрч О_ийн мэдүүлэг /хх35-36/, гэрч С_ийн мэдүүлэг /хх55-56/, гэрч Х_ын мэдүүлэг /хх56-58/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт, эмнэлгийн амбулаторийн карт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх128/, эмнэлгийн баримт /хх31/-ыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон.

 

Иргэдийн төлөөлөгч: Шүүгдэгч Б.Г-ыг хүн алахыг завдсан гэм буруутай гэж дүгнэв.

 

Шүүхээс хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, мэтгэлцээнд дүгнэлт хийн улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Г-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцох үндэслэл дараах байдлаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлвэл: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын 9 дүгээр байрны ............ тоот гэртээ 2021 оны 01 дүгээр сарын 12-ны шөнийн 23 цагийн үед шүүгдэгч Б.Г-, гэрч _________ нарын хамтаар согтууруулах ундааны зүйл уусан үедээ “найзыг минь алгадлаа” гэх шалтгаанаар Б.Г- нь хохирогч Б.Д-баруун суга болон хөхний орчим хоёр удаа хутгаар хутгалж, түүний эрүүл мэндэд амь насанд нь аюултай хүнд хохирол учруулсан болох нь: 

 

- Хохирогч Б.Д-“2021 оны 01 сарын 12-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын 6 дугаар байрны ............. тоотод байх хүргэн дүү Г-ын гэрт өдөр 14 цагийн орчим очсон. Тэдний гэрт очсон шалтгаан нь 2020 оны 8 дугаар сард 800.000 төгрөг зээлсэн байсан мөнгөө буцааж авах талаар ярих гэсэн утсаа аваагүй түүний хадам ээжтэй ярихад Б.Д- Москва хороололд гэртээ байгаа гэж хэлэхээр нь би гэрт нь очиход манай нутгийн дүү Г- гэх залуутай хамт унтаж байсан. Тэгээд би Б.Д-ыг сэрээгээд мөнгөө өгөхгүй юм уу гэхэд өнөө маргаашгүй олж өгнө гэж хэлсэн. ...Бид гурав тэдний гэрт буцаж ороод доод дэлгүүрээс нь 0,5 литрийн Хараа архи авсан. Дараа нь Б.Д- 0,75-н хараа архи авч уусан. ...Хэсэг хугацааны дараа Б.Д- Г- хоёр ирж тэр үед машин барьж байсан нэг жолооч эмэгтэйн хамт орж ирээд байж байтал гаднаас Б.Д-ын найз Г-З ирсэн, дараа нь түүний найз болох 3 эмэгтэй орж ирсэн.  Тэгээд авч ирсэн архи дарсаа уугаад юм яриад сууж байхад Г-, Г-З 2 хоорондоо барьцалдаж аваад байж байхад аль нэгнийхэн хамраас цус гарсан байхаар нь Г-, Г-З 2-ийг би 2 удаа алгадсан. Тэр үед Б.Д- гал тогооны шүүгээгээ ухаад над дээр хүрээд ирсэн. Би тухайн үед Г- Б.Д- 2-той яриад зогсож байсан. Ингээд би эргээд харахад Б.Д- хутга барьчихсан зогсож байхаар нь чи болиорой гэж хэлээд хойшоо ухарсан чинь миний баруун суга руу нэг удаа хутгалсан, тэр үед би хойшоо ухраад хананд тулсан чинь дахиж баруун хөхний орчим нэг удаа хутгалсан. Тэр үед Г-З ноцолдож байгаад хутгыг нь булааж аваад юм руу нуусан гэж хэлж байсан.  ...Ингээд цагдаа, 103 дуудаж би 103-аар ГССҮТ эмнэлэгт ирж хэвтэн эмчлүүлсэн. ...Би Б.Д-тай маргалдаж муудалцсан зүйл байхгүй, Б.Д-ын гэрт байсан Г-З, Ган-Эрдэнэ нар хороондоо маргалдаад байхаар нь би тэр 2-ыг салгаж улмаар хоёуланг нь тус бүр 2 удаа алгадсан. Тэр үед Б.Д- хутга барьж ирээд намайг хутгална чинээ бодоогүй байхад хутгалчихсан юм. ...Би тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор санаж байгаа, би дунд зэргийг согтолттой байсан. Б.Д- надаас зээлсэн мөнгөө намайг хэвтэж байхад манай эгчийн данс руу шилжүүлсэн байсан одоо ямар нэгэн өр авлага байхгүй,...надад эмчилгээний зардалд 1,100,000 төгрөг Б.Д-ын болон ар гэрийнхний зүгээс өгч хохирол барагдуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх17-20, 25/,

- Гэрч Ж.Г-Зын “...Бид нар хамт 2 шил архи уугаад сууж байхад Б.Д-ын найз Г-тай би маргалдсан. Яг юугаас болж маргалдсанаа санахгүй байна. Тэр үед Б.Д- ах Г- бид 2-ыг 1, 1 удаа алгадсан. Тухайн үед би сэргэж Б.Д- ахтай барьцалдаж аваад подволкийг нь урсан. Энэ үед Б.Д- Б.Д- ах бид 2-ыг салгах гэж байгаад Б.Д-т Б.Д- нэг удаа цохиулаад цаашаа явсан. Яг хаанаа цохиулсныг хараагүй, тэгээд эргэж ирэхдээ Б.Д- хутга барьчихсан хүрч ирээд Б.Д-ын баруун суга руу хатгах үед хойшоо болоод хананд тулсан, түүний дараа би ширээний тэндээс босоод очих хооронд дахин нэг удаа баруун цээж орчим газарт нэг удаа хутгалсан юм. Энэ үед би Б.Д-аас хутгыг нь булааж аваад шидсэн. Тэгээд надтай хамт явсан хүмүүсийн нэг нь цагдаад дуудлага өгсөн байсан. Тэр үед миний баруун гарын ядам хурууны дотор талд зүсэгдсэн шарх үүссэн байсан. Б.Д- намайг ороход нилээн согтолттой байсан. Би Б.Д-аас хутгыг нь булааж аваад 1 тийш шидсэн. Б.Д- ах Г- бид 2-ыг муудалцлаа гээд 1, 1 удаа цохиход Б.Д- салгах гэж байгаад нэг удаа цохиулснаас биш өөрөөр маргалдаж муудалцаагүй...” гэсэн мэдүүлэг /хх45-46/,

- Гэрч А.Г-“ ... Додов ах айлд маргалдаж муудалцлаа гээд Г-З бид 2-ыг цохисон. Үүний дараа удаа ч үгүй гэрт цус нөж болсон байдалтай байсан, удалгүй цагдаа нар орж ирсэн.  ... Цагдаа ирсний дараа Б.Д- ах Б.Д- ахыг  хутгалсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх51-52/,

- Гэрч Э.С-ийн “... Г-З нүцгэн биетэй ах 2 хоорондоо маралдаад Г-Зыг тэр ах цохиод авсан, тэгээд хэн нь архины шил хагалсныг бүү мэд Г-Зын гарын хурууны дотор тал зүсэгдсэн, цус гарсан. Тэр үед Отгоо бид 2 Г-Зд тусламж үзүүлээд сууж байхад Б.Д- гэнэт босож ирээд миний найзыг яаж байгаан гээд нүцгэн хувцасгүй залуутай барьцалдаж аваад, ... гэнэт Б.Д- хутга хаанаас авсныг мэдэхгүй хутга барьчихсан, дүрчихье гэж хэлээд цээж нүцгэн залууг нэг удаа баруун суга орчим хутгалсан, дахин боль гэх зуурт Б.Д- тэр залууг нэг удаа баруун хөхний орчимд хутгалсан. Тэгээд Г-З бид Б.Д-ын үйлдлийг таслан зогсоох зорилгоор Г-З найз Б.Д-ын хутгыг булааж аваад цонхоор шидэх шиг болсон, түүнээс хойш удаагүй 5-10 минутын дараа цагдаа ирсэн. ... Б.Д- Б.Д-ыг шууд хутгалчихсан, ... Г-З бид 2 хараад болиулахын хооронд шууд хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх53-55/,

- Гэрч Б.О-ийн “... 2021 оны 1 сарын 12-ны өдөр 21 цагийн үед найз Х, С, Г-З бид 4 Москва хороололд байдаг Б.Д- гэх найзындаа очсон. Тэгээд бид 7 нийлээд архи ууцгаасан. ...Тэгээд байж байтал Г-З, Б.Д-ын нэг найзтай маргалдсан. Тэгээд Б.Д-ын найз нь шил хаГ-д Г-Зын баруун гарын ядам хурууг зүссэн. Би Г-Зыг дагуулаад ариун цэврийн өрөө ороод гарыг нь цэвэрлээд ... гараад иртэл Сараа хүн алчихлаа, хутгалчихлаа гээд орилсон. ...Тэгээд би хутгалуулсан найз руу нь очоод подволкыг нь сөхөөд хартал баруун суга болон хөхний дээд талаас цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх35-36/,

- Гэрч Ш.Х-ын “... манай найз Сарантуяа хүн аллаа ш дээ гэхээр нь би унтлагын өрөөнөөс гүйгээд гараад ирэхэд “цээж нүцгэн ах сандал налчихсан, харин манай найз С Б.Д-ыг чи хүн аллаа ш дээ гээд орилоод байсан, тэр үед Б.Д- тэнд байсан ахыг хутгалсныг би мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх56-58/,

- Гэрч Т.Н-ын “...Манай ахыг хамаатны хүргэн дүү Б.Д- нь хутгалсан гэж ахыг эмнэлэг дээр хамт авч ирсэн Г-З гэх залуу хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх40-41/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх6-12/,

- Эд  мөрийн баримтаар бор шаргал өнгийн 11 см урт өргөн 2 см, ажлын хэсгийн урт 14 см нийт урт 25 см нэг ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх14/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 289 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хөх эрээн цамцны урд талд 70мм, 19мм, ард талд 20мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн даавуун өмдөнд 10 мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолт байна.Цэнхэр өнгийн жинсэн өмд гэмтэлгүй байна” гэсэн дүгнэлт /хх68-71/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 607 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хутга болон хувцаснууд дээр цус илэрсэн, цуснаас бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. Уг илэрсэн цус нь АВ/IV/ бүлгийн харъяаллтай байна. ДНХ бүтцийг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутга болон хувцаснууд дээрх цус нь хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн хутга болон хувцсанд илэрсэн цус нь хоорондоо бүлгийн харъяаллаараа ижил байна” гэсэн дүгнэлт /хх72-74/,

- Б.Г-ын эрүүлжүүлсэн бүртгэлийн тэмдэглэлийн хуулбар /хх131-132/,

- Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг: “...Б.Д- ах манай доод талын дэлгүүрээс 0,5-н нэг шил архи худалдан авч манай гэрт Б.Д- ах найз Гал-Эрдэнэ бид 3 хувааж уусан. Уг архийг ууж дууссаны дараа би дэлгүүр рүү гарч 1 шил 0,75-н хараа архи авч хувааж ууж байхад хадам аав залгаж 22-н товчоон дээрээс хонины мах аваадах гэхээр нь найз С-ыг дуудаж өөрийн машинаа бариулж, 22-н товчоон дээрээс хонины махыг авсан. Энэ үед манай гэрт Д ах унтаад үлдсэн. Би Б.Д- ахыг сэрээгээд оройтсон юм чинь дахиад 1 шил архи уучих уу гээд тэд зөвшөөр ч дахин 0,75-н архи авч ууж байхад найз Г-З над руу 21 цагийн үед яриад мөнгө шилжүүлээч ганц шил архи авах гэсэн юм гэж хэлсэн, тэгэхээр нь би мөнгө байхгүй би гэртээ архи ууж байна ирээд уувал уу гэхэд Г-З удалгүй манай гэрт 3 эмэгтэй найзын хамт ирсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө бужигнаад байж байснаа санаж байна, тэгээд цааш юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд цагдаа ороод ирсэн, чи хутгалсан байна гээд намайг авч явахад би ухаан орсон. Би Б.Д-той 1 сумын олон жил найзалж нөхөрлөсөн ах дүү шиг харилцаатай явдаг хүн байгаа юм. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би Б.Д- ахын биед хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна ... гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хөнгөн ял оноож өгнө үү? ...” гэсэн /хх102-107, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч Б.Г-ын хохирогчийг хутгалсан үйлдлийн улмаас “...Б.Д-биед баруун талд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, плеврын хөндийн шингэн, хий хуралдалт, баруун суганд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн гэмтлийн хүнд зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 667 дугаар дүгнэлт /хх63-65/, ГССҮТөв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх86-96/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгчийн хувьд тухайн мөчид хохирогчид уурлан, улмаар гал тогооны өрөөнөөс хутгыг авч хохирогчийн биеийн амин хэсэгт /баруун талд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, плеврын хөндийн шингэн, хий хуралдалт, баруун суганд хатгагдаж зүсэгдсэн шарх/ хоёр удаа хутгалсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хийгдсэн. Улмаар хохирогчийг 2 удаа хутгалсны дараа гэрч Ж.Г-З шүүгдэгчийн гараас хутгыг нь булааж аваад, цонхоор шидсэнээр дээрх үйлдлийг таслан зогсоосон гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг хүнийг алах санаа зорилготой үйлдэл хийсэн, мөн түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу гэрч Ж.Г-Зын хутгыг булаан авсан үйлдлээр уг гэмт санаа туйлдаа хүрэлгүй таслан зогсоогдсон учраас прокуророос хүнийг алахыг завдсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд улсын яллагч, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд учирсан хохирол буюу эмчилгээ, эмнэлэгт хэвтсэн болон эм тарианы зардалд нийт 1,100,000 төгрөгийг шүүгдэгчээс авсан, мөн нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Г-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч:Б.Г- нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, хохирогч мөн эхэлж цохисон үйл баримт тогтоогддог зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.

 

Шүүгдэгч хувийн байдлын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 90 дугаартай “Б.Г- сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай байна. Хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна” гэсэн /хх78-81/ дүгнэлтийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан.

 

Шүүгдэгч Н.Б.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн болон дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлтийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн. Учир нь хохирогч Б.Б.Д- гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйл баримтыг тодорхой мэдүүлдэг мөн түүний мэдүүлэг гэрч Ж.Г-З, А.Г-нарын мэдүүлгээр давхар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хохирогч Б.Б.Д- нь шүүгдэгч рүү шууд чиглэсэн үйлдэл хийгээгүй, гэрч Ж.Г-З, А.Г-нарын маргааныг таслан зогсооход чиглэсэн үйлдэл хийсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон.

 

Мөн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна...” гэж заажээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гүртэн овогт Б Б.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б.Д-ыг 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б.Д-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1,100,000 төгрөг төлөгдсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ДАШДОНДОВ

    

ШҮҮГЧИД                                    Г.ГАНБААТАР

                                                   

                                                     Г.АЛТАНЦЭЦЭГ