Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 00538

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багт оршин суух Шарнууд овогт Гомбосүрэнгийн Баасанжав /РЮ59080515/-ын нас тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Г.Баасанжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Баасанжав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Арбулаг сумын 6 дугаар бригад Төхөм гэдэг газар Гомбосүрэнгийн бага хүү болон төрсөн. Миний аав намайг төрөхөд төрсний гэрчилгээ аваагүй байсан юм. Харин сүүлд 16 нас хүрээд иргэний үнэмлэх авахдаа манай аав андуураад 1959 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөнөөр 2 нас 2 сар дарагдаад иргэний үнэмлэх авсан. Иймд намайг 1957 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Шарнууд овогт Гомбосүрэнгийн Баасанжав нь нас тогтоолгохыг  хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Баасанжав нь 1957 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн болох нь:

Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 247 дугаартай “...1.Гомбосүрэнгийн Баасанжав 1957 онд төрсөн, 60 настай байх боломжтой байна” гэх дүгнэлт,

Гэрч Д.Мөнжийгийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ... Г.Баасанжав нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хийтийн голын Төхөм гэх газар төрсөн юм. Аавыг нь Золтойн Гомбосүрэн, ээжийг нь Бат-Очирын Отгон гэх хүмүүс байсан. Энэ айлын гурав дахь хүүхэд нь Г.Баасанжав болон төрж байсан бөгөөд айлын отгон хүүхэд юм... Миний хүү Лхагважав нь тахиатай хүн байдаг. Харин Г.Баасанжав нь түүнээс хэдэн сараар ах юм. Тэгэхээр 1957 онд төрсөн болов уу гэж бодож байна... гэх мэдүүлэг,

Гэрч С.Халзанхүүгийн  2017 оны 5 дугаар сарын  17-ны өдөр өгсөн:  ... Ямар ч байсан аав нь Гомбосүрэн гээд эр хонь малладаг хүн байсан. Тухайн үед нь би бригадын дарга байсан юм. 1963-1964 оны үед 8 нас хүрээд сургуульд орж байсан талаар нь  санаж байна…Г.Баасанжав нь 61 настай хүн болов уу гэж бодож байна ...гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1/356 дугаартай “Гомбосүрэнгийн Баасанжав /рю59030515/-ийн төрсөний бүртгэлийг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1957-1964 онуудын төрсний бүртгэлийн дэвтрүүдийг шүүн үзэхэд төрөлт байхгүй болно”гэх, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 10/416 дугаартай “Тус аймгийн Арбулаг, Мөрөн сумын 1956 оноос хойшхи онуудын хүн амын тооллогын бүртгэл манай архивт байхгүй тул Г.Баасанжавт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болно” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон