Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 00540

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багт оршин суух Бүргэд овогт Гомбожавын Гомбодорж /РЛ61100818/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Г.Гомбодорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Гомбодорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс малчнаар орсон. Тэгээд 1979 оны 7 дугаар сард цэргийн албанд татагдаж 1982 онд халагдаж ирсэн. Түүнээс хойш тус нэгдэлд малчнаар 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэгдэл тартал нь ажиллаж байсан. Гэтэл одоо тухайн нэгдэлд ажиллаж байх хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, тамга тэмдэг дарагдаагүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Харин миний бие дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан боловч 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан талаарх баримт хангалттай бүрдэхгүй байгаа тул ажилласан жил тогтоолгох хүсэлтээсээ дээрх хугацааг хасаж, 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Бүргэд овогт Гомбожавын Гомбодорж нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба  шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба шүүх багасгасан хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Гомбодорж нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ЗДТГ-аас олгосон цалингийн тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн захиргаанаас Гомбожавын Гомбодорж нэрээр нээж олгсон 120 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

Хөвсгөл аймгийн ХЗЭ-ээс 1988 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгосон Манлайлагчийн гэрчилгээний хуулбар,1985, 1986 оны гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Гэрч С.Юндэндоржийн  2017 оны 5 дугаар сарын 23-ны  өдөр өгсөн: ... Г.Гомбодорж нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад фермийн үхэрчнээр 1977-1979 оныг дуустал ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1982 онд халагдаж ирсэн. Тэгээд 1982-1990 оныг дуустал мөн ажлаа үргэлжлүүлэн хийсэн.. гэх мэдүүлэг,

Гэрч Т.Цагаачийн  2017 оны 5 дугаар сарын 23-ны  өдөр өгсөн: ... Г.Гомбодорж нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад фермийн үхэрчнээр 1977 оны 1 дүгээр сараас эхлэн ажиллаж байгаад  1979 оны 10 дугаар сард хугаццат цэргийн албанд татагдаж 1982 оны 10 дугаар сард халагдаж ирсэн. Тэгээд 1982-1990 оныг дуустал мөн ажлаа үргэлжлүүлэн хийсэн....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 10/298 дугаартай “Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн даргын Б.буюу боловсон хүчинтэй холбогдох тушаал манай архивт байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон