Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/33

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Д.У-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.У-холбогдох 2008032520251 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын оршин суух хаягтай урьд

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 599 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,

Д.У

ТОДОРХОЙЛОХ нь:

          Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

          Шүүгдэгч Д.У-нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Овоотын энхэр Г.Б-хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь “баруун нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салст, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 188 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч Д.У-иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх46/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх47, 52/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх53-56/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх48/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх49/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх50/, жолоочийн эрхийн лавлагаа /хх51/, Хаан банкны депозит дансны хуулга /хх57-51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх66/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх68-72/, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтрансан багийн хурлын тэмдэглэл /хх84-88/, хохирогч Г.Б-Сонгинохайрхан дүүргийн прокурорын хэлтэст гаргасан хүсэлт /хх95/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.У-нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Овоотын тоотод байрлах гэртээ эхнэр Г.Б-хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Гэмт хэрэг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэсэн бүртгэл /хх3/,

- Хохирогч Г.Б-“...Ананд хүүг маань Г.Б-өргөж аваад хаалга руу шидчихсэн. Тэгэхээр нь би очоод болиоч гэж хүүхдээ өмөөрсөн чинь намайг үсдээд ор руу чирч унагаагаад намайг газар уначихсан байсан чинь миний баруун нүд рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод цонхоо онгойлгоод урд хашаанд байх хадмынхаа хүмүүсийг дуудсан чинь Г.Б-хойноос гүйж ирээд, цонх хаагаад миний үснээс зулгаагаад нөгөө өрөө хүртэл чирсэн. Тэгээд хөл хүү өшиглөөд байсан. Тэгэхээр би гарыг нь тавиулаад босоод орон дээр суусан чинь Г.Б-гэрийн хананд байсан жаазтай зурагнууд нааш цааш нь авч шидээд ...цагдаа дуудсан Г.Б-бүгдийг цэвэрлээд гаргаад хаячихсан...” гэсэн мэдүүлэг /хх06-7 Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт “Монгол зоогийн гадна хэрүүл маргаан үүсээд таньдаг хүн намайг 3 удаа хутгалчихлаа” гэх гэмт хэргийн талаарх дуудлага ирүүлсэн лавлагаа /хх4/

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13080 дугаартай шинжээчийн “...Г.Б-биед баруун нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салст, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх33-34/,

- Аюулын зэргийн үнэлгээ “бага” гэх дүгнэлт /хх86-87/,

- Д.У-яллагдагчаар өгсөн “.. эхнэрээ айлгах санаатай гараа далайж байгаад нүүр рүү нь 2 удаа алгадаж, 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх80-81/ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1- дэх заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тэдгээрийн мэдүүлэг, гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа, хуулбар, 4 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдсон. “Гэр бүлийн хүчирхийлэл”-ийг нэг удаагийн үйлдлээр тодорхойлоход гэмт хэргийн субьектив талын шинж буюу уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн байдлыг нарийвчлан тогтоох шаардлагатай.Хэргийн үйл баримт болох хохирогчийн мэдүүлэг бусад хамаарал бүхий нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгчийн хохирогчийн бие махбодид хүч хэрэглэн халдсан нэг удаагийн үйлдэл нь ямар нэг тодорхой учир шалтгаангүй хохирогчийг эрхшээл дарамтдаа оруулах гэсэн санаа зорилгоор бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлээр илэрсэн энэ нь “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа”-тай хүнд хүч хэрэглэсэн шинжтэй тул түүний үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.У-нь мөрдөн байцаалтын шатанд “ эхнэр Г.Б-нь миний толгой руу маань 4-5 удаа цохихоор нь зүгээр байгаач гэж хэлээд түлхсэн чин над дээр хүрч ирээд цохих гээд дайраад байхаар нь айлгах санаатай гараа далайж байгаад нүүр рүү нь 2 удаа алгадаж, 1 удаа цохисон” талаар мэдүүлдэг бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй гэж шүүх эзлээ. Мөн хохирогчийн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байх тул шүүх хохирогчийн мэдүүлгийг үнэлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.У-нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон,  шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.У-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

 

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Д.У-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Д.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.У-г 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Д.У-үүрэг болгосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.У-мэдэгдсүгэй.

 

 5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ