| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/1259/И |
| Дугаар | 00552 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 00552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багт оршин суух Хар дархад овогт Хүчинтөгөлдөрийн Ганзориг /РВ86061012/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 03-14 тоотод оршин суух Дамиран овогт Нямдоржийн Отгонжаргал /РА90021605/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр,
Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус тус хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Х.Ганзориг, хариуцагч Н.Отгонжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Отгонжаргалтай 2009 онд танилцаж улмаар 2010 онд гэрлэлтээ батлуулж хамт амьдарсаар ирсэн. 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү Г.Алтаншагай, 2012 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүү Г.Батзориг нар мэндэлсэн. Бид гэрлэсэн цагаасаа эхлэн сайн сайхан амьдарсангүй. Н.Отгонжаргал нь гэр орноосоо хөндийрч хаяж явдаг болсон ба ялангуяа сааль сүүний цагаар болон мал төллөх үеэр аль ажил ихтэй үед хаяад явдаг болсон. Энэ байдал нь улам даамжирч 4 сар гаруйн нүүр үзэж байна. Үр хүүхэддээ хайр халамжгүй байхаас гадна намайг зодож гэмтэл учруулж байсан.…Миний бие бага хүү Г.Батзоригийг өөрийн асрамжинд үлдээж, харин том хүү Г.Алтаншагайг ээжийнх нь асрамжид үлдээж, хэн алиндаа хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар харилцан тохирсон. Мөн хариуцагч Н.Отгонжаргалын сөрөг нэхэмжлэлийн талаар харилцан ярилцаад эд хөрөнгийн маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Отгонжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нөхөр Х.Ганзориг нь хий хоосон хардаад хүүхдийнхээ хажууд зоддог болсон. ...Мөн гэр бүл болсоноос хойш 7 хоноогүй байж өөр эмэгтэйтэй явж байгаад надад баригдаж байсан. Одоо өөр эмэгтэйтэй дотно харилцаатай болж улмаар хамт байгаа тул ...би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Намайг байнга ингэж хардаж хэл амаар доромжилдгийг нь ээж нь, ах дүү нар нь, манай ах дүү нар ч мөн сайн мэддэг болсон юм… Иймд би нэхэмжлэгчтэй харилцан тохиролцоод хүү Г.Алтаншагайг өөрийн асрамжиндаа авч, эцэг Х.Ганзоригт нь хүү Г.Батзоригийг үлдээж, асруулахаар болсон. Мөн хэн, алиндаа хүүхдийн тэтгэлэг өгөхгүй байхаар ярилцсан….Миний бие тус шүүхэд гаргасан хамтын өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.Учир нь бид ярилцаад эвлэрсэн гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ганзориг нь хариуцагч Н.Отгонжаргалд холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Н.Отгонжаргал нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Х.Ганзориг нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хариуцагч Н.Отгонжаргал нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсан байна.
Гэрлэгчид нь 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон №43/000161 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү Г.Алтаншагай төрсөн болох нь 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №0339868-629 дугаартай, 2012 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүү Г.Батзориг төрсөн болох нь 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №0339868-629 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 440 дугаартай захирамжаар гэрлэгчдийн гэрлэлт цуцлуулах тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, тэдгээрийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч гэрлэгчид дээрхи хугацаанд эвлэрээгүй байх ба гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа гэх бөгөөд гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Зохигч нь шүүх хуралдаанд хоёр хүүхдээ нэг, нэгээр нь өөрийн асрамжидаа авахаар харилцан тохиролцсон, өөрөөр хэлбэл хүү Г.Батзоригийг эцэг Х.Ганзоригийн асрамжид, хүү Г.Алтаншагайг эхийнх нь асрамжид үлдээхээр болсон гэсэн тул дээрх тайлбарыг үндэслэн 2012 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүү Г.Батзоригийг эцэг Х.Ганзоригийн, 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Г.Алтаншагайг эх Н.Отгонжаргалын асрамжид тус тус үлдээж хэргийг шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.
Мөн нэхэмжлэгч Х.Ганзориг нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хариуцагч Н.Отгонжаргал нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ноогдох хэсэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан боловч шүүх хуралдааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа эвлэрсэн үндэслэлээр татгалзаж байх тул зохигчийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Х.Ганзоригийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Отгонжаргалаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, хариуцагч Н.Отгонжаргалын сөрөг нэхэмжлэлийн шаардлага 7.305.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 131.830 төгрөгийн тавин хувь болох 65.915 төгрөгийг нэхэмжлэгч Х.Ганзоригоос гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон