| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00241/И |
| Дугаар | 103/ШШ2017/00230 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2017/00230
| 2017 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 10*******/ШШ2017/002*******0 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* дугаар хороолол, ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Галч овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны тоотод оршин суух, Боржигон овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч О. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 20******* оны 4 дүгээр сард Г. аман гэрээ хийж 6.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Түүнээс хойш цувуулан өгсөөр 1.700.000 төгрөг үлдээд байна. Иймд Г. 1.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Г. нь 1.700.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын *******1-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч О. нь хариуцагч Г. зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжилсэн мөнгийг төлөх хугацааны талаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 21.075 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Г. 21.075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Галч овогт ******* ******* нэхэмжлэлтэй, Боржигон овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г. нь 1.700.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын *******1-ний дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 21.075 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Г. 21.075 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА