Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2017/00231

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 0 өдөр

Дугаар 103/ШШ2017/00231

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн дугаар хороо, ******* 2 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************** аймгийн ******* сумын дугаар баг, оршин суух, овогт д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 0 дугаар сарын 1-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., хариуцагч Т., нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Т.тай 2011-2016 онд хамтран амьдарч байсан. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2012.03.0-ны өдөр охин Д., 2014.0.23-ны өдөр хүү Д.- нар төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хоёр хүүхэд маань төрсөн цагаасаа эх миний асрамжинд амьдарч байна. нь тусдаа амьдардаг болсноосоо хойш хүүхдүүдээ асарч тэтгээгүй. Хүүхдүүддээ нэг ч зүйл авч өгч байгаагүй, хүүхдүүддээ өвлийн хувцас хунар авах цэцэрлэгт орох болох гээд л шаардлагатай үед ярихад боломж бололцоо байхгүй гэдэг, төрсөн эцэг нь атлаа үр хүүхдүүдээ харж хандахгүй байгаа нь хүний мөсгүй хэрэг юм. Иймд Т. охин Д., хүү Д.- нарыг тэжээн тэтгүүлж, тэтгэлэг төлүүлж өгнө үү. Би нэг хүүхдээ өгөхгүй. Хариуцагч нь хүүхдээ өсгөж чадахгүй, 2016 оны 08 дугаар сараас өөр хүнтэй хамт амьдарч байгаа. надаас салснаасаа хойш гэртээ амьдраагүй, *******т өөр хүнтэй хамт амьдарсан. Эрхэлсэн ажилгүй гэж байгаа боловч *******т хувиараа бар кароке ажиллуулдаг. Хоёр хүүхэд маань хэтэрхий жаахан байна, өөр хүнтэй гэр бүл болсон хүн хүүхдээ өсгөх боломжгүй гэв.

Хариуцагч Т. шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Би нэг хүүхдээ өөр дээрээ авмаар байна. гэхдээ аль нь ч байсан яахав хоёулаа миний хүүхэд юм чинь хамаагүй. Нэг хүүхэддээ тэтгэлэг төлнө. Би хүүхдээ аваад тэжээн тэтгэж өсгөж чадна. Одоо би өөр хүнтэй хамт амьдарч байгаа, гэхдээ энэ хүнтэйгээ цаашид суух суухгүйгээ сайн мэдэхгүй байна. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа их маргалддаг байсан, тэрнээс болж тусдаа амьдарсан. Би 2016 оны 07 дугаар сард буцаж нийлж үзсэн, удалгүй 08 дугаар сард тусдаа амьдарцгаасан гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Т.д холбогдуулан охин Д., хүү Д.- нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Т. нь нэг хүүхдээ өөрийн асрамжинд авч, нэг хүүхэддээ тэтгэлэг төлнө гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд өгч байна.

Хариуцагч нь ************** аймагт оршин суух хаягтай хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч хариуцагч нь асрамжийн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй зөвхөн тайлбар өгч мэтгэлцэж байх тул нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх тэтгэлэгийг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

Нэхэмжлэгч Б., хариуцагч Т. нар нь 2011 оноос хамтран амьдарч 2012.03.0-ны өдөр охин Д., 2014.0.23-ны өдөр хүү Д.- нарыг төрүүлсэн, охин Д., хүү Д.- нар нь одоо эрүүл саруул эх Б.******* асрамжид өсөн бойжиж байгаа бөгөөд хувийн таарамжгүй харьцааны улмаас 2016 оны 8 дугаар сараас тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй талаар зохигчид тайлбараа өгчээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ 21. дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч охин Д., хүү Д.- нар төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу зохигчдод үүсчээ.

Хариуцагч нь охин Д., хүү Д.- нарыг өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Т.Даваадариас сар бүр тэтгэлэг гаргуулж охин Д., хүү Д.- нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62.466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 18.300 төгрөгийг 0 хувиар тооцож, нэг жилийн хугацаанд 2 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 2.223.600 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 62.466 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.д олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 03 дугаар сарын 0-ны өдөр охин Д., 2014 оны 0 дугаар сарын 23-ны өдөр хүү Д.- нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 0 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг овогт Даваадариас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Т.Даваадариас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 0 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38. дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.д даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1, 63 дугаар зүйлийн 63.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62.466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Даваадариас улсын тэмдэгтийн хураамж 62.466 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.д олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА