Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2017/00232

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 10*******/ШШ2017/002*******2

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Хөдөө хэсэгт оршин суух, Харагчууд овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд адуучнаар 197******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж байгаад 1975 оны 05 дугаар сарын 17-ны өдөр цэрэгт татагдсан. Улмаар ******* жилийн цэргийн алба хаагаад 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар цэргээс халагдаж ирээд адуучнаар нэгдэлдээ тасралтгүй 1990 оны 12 дугаар сарын *******1-ны өдрийг хүртэл ажилласан. Иймд намайг ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд адуучнаар 197******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг хүртэл ажилласан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Д******* нь 197******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд адуучнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

Нэхэмжлэгчийн уг хугацаанд ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй, ажиллаж байсан байгууллага татан буугдсан хөдөлмөрийн дэвтрээ алга болгосон байх тул түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй байна.

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч Д******* нь 197******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар

- ******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын тушаал, уг тушаалд 1984 оны өвөл Баруунтуруунд отроор явсан адуучдад 6 ханатай бүрэн гэр шинээр өгсөн боловч адуучдын хариуцлагагүйгээс унийг хугалах, гэрийн дотуур гадуур цагаан бүрээсийг түлэх, хаяж гээгдүүлэх зэргээр 229 төгрөг 50 мөнгөний эд хогшил дутагдуулж нэгдэлд хохирол учруулсан байна. Иймд 15 ширхэг унь, битон 1 ширхэг, гадуур цагаан бүрээсийн үнэ 229 төгрөг 50 мөнгийг 4 дүгээр бригадын адуучин Цэвээн, ******* дугаар бригадын адуучин Өлзий-Орших, 2 дугаар бригадын адуучин Даваасамбуу нараар хувь адил төлүүлж нэгдлийг хохиролгүй болгохыг даалгасугай гэсэн байв.

- ******* аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолт, уг тодорхойлолтод ******* аймгийн ******* нэгдлийн малчин ******* овогтой ******* 197*******, 1974, 1975 оны 06 дугаар сар хүртэл, 1978 оны 9- 12 дугаар сар, 1979-1990 оныг дуустал цалингийн түүвэр бичигдсэн байв.

-1974 оны 5-р сард отроор явж байхдаа малчдын хамт авахуулсан гэрэл зураг

-1985 оны намар адуучнаар ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зураг

-2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02/4612 тоот архивын лавлагаа, уг лавлагаанд ******* Өлзий-Орших нь ******* аймгаас Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны орлогч сайд, Хилийн даргын 1975 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 281 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж 01*******0 дугаар ангид алба хаагаад Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны орлогч сайдын 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн **************7 дугаар тушаалаар 6 дугаар сарын 20-ны өдөр халагдсан гэсэн байв.

-******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2015.05.05-ны өдрийн 22******* тоот архивын лавлагаа, уг лавлагаанд ******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн 1976-1990 оны тушаалыг шүүн үзэхэд ******* овогтой Өлзий-******* холбогдох шагнал, урамшууллын тушаал гараагүй болно гэсэн байв.

Гэрч Ц. шүүхэд өгсөн: Би 1969 оноос 1990 он хүртэл ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажилласан. Д******* нь манай нэгдэлд 197******* оноос 1990 он хүртэл адуучнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг

Гэрч Ц. шүүхэд өгсөн: Би 1987 оноос 1990 он хүртэл ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд жолоочоор ажилласан. Д******* нь манай нэгдэлд 197******* оноос 1990 он хүртэл адуучнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуулинд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн байх тул эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******4 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 дахь хэсэгт зааснаар Харагчууд овогт ******* Өлзий-Оршихыг ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд 197******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг хүртэл адуучнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА