Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 42

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Г.*******, Б.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201621000063 дугаартай шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох  153/2016/0048/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

            1. Мон******* улсын иргэн 1957 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, улсаас авсан гавьяа шагналгүй, Ховд аймгийн сумын ******* ******* багт оршин суух регистрийн дугаартай ******* соёон овогт *******ийн *******

            2. Мон******* улсын иргэн 1978 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, Ховд аймгийн сумын ******* ******* багт оршин суух, регистрийн дугаартай ******* овогт *******гийн *******

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /

Шүүгдэгч Г.*******, Б.******* нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж Ховд аймгийн сум ******* ******* багт багийн нутаг дэвсгэрээс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 09-нд шилжих шөнө хүрэн зүсмийн нэг тооны морь хулгайлж, улмаар хохирогч Б.д 700 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р х/

            Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг: “... уг газар нь намгархаг байсан тул хэрэг болсон газрыг 9 тоогоор тэмдэглээд гэрэл зургийн аргаар бэхжүүлж авлаа...” /хх-ийн 19-21-р х/

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.ы өгсөн: “... 2016 оны 01 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Ховд аймгийн сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэр гахаа шовхын цооллого дээрээс өөрийн эзэмшлийн хүрэн зүсмийн буруу гуян дээрээ босоо дэгрээ тамгатай, буруу чих нь ******* цуулбар имтэй 7 настай эр морь хулгайд алдсан юм аа. Би Б.*******, Г.******* нарыг мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.ий өгсөн: “... Би өөс адуу худалдан аваагүй харин түүний хажууд нь байсан өндөр хөгшин морь зарна гэсэн. Тэгээд бараан зүсмийн 1 тооны морийг 400 000 төгрөгөөр худалдан авсан. Зарсан хүний нэрийг ******* гэж хэлж байсан урьд харж байгаагүй. Тэр хүн миний өөрийн адуу байгаа юм аа мөнгөний хэрэг гараад байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.ийн өгсөн: “... Би *******ийг нэг нутаг усны хүмүүс гэдэг утгаараа таньдаг мэддэг юмаа. 2016 оны 01 дүгээр сарын эхээр ******* нь хүрэн зүсмийн морийг өөрийнхөө торонд аваад ирсэн байсан. тэгээд ******* ах нь нөгөө идэшнийхээ морийг аваад ирлээ гэхээр нь манай эхнэр Бадамцэцэг надтай ажилладаг хүний дүү нь идэшний адуу хайгаад байгаад юм аа гэж хэлэхээр нь ******* бид хоёр Жексанбайгын гэрт очиход Жексанбай эхнэртэйгээ байсан бөгөөд адуу авах уу гэхэд нэг казак хөгшин очиж үзээд тухайн адуу авахаар болоод адуучийг Жексанбайгын эхнэр дуудаад Адууч ирээд 100 000 төгрөг бэлнээр өгөөд үлдэгдэл мөнгийг маргааш банкнаас авч өгье гэж хэлж байсан. ******* тухайн морийг 400 000 төгрөгөөр зарсан. ******* *******аас нэг морь авах ёстой гэж ярьж байсан. Түүнийгээ авсан гэж хэлсэн. Нас гүйцсэн том морь байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р х/

            Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын дэргэдэх үнэ тогтоох комиссын үнэлгээ: “... 7-8 настай эр морь 700 000 төгрөг...” /хх-ийн 54-р х/

Мөрдөн байцаалтын шатанд Г.*******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... бургасны адаг гэх газар луу явж байгаад ******* руу утсаар ярихад би одоо гэрээс гараад явж байна. Нууран дээр байж бай гэсэн. Тэгээд бид 3 нууран дээр очоод 1 цаг гаруй болж байх үед ******* хулсан дотроос адуу туун гарч ирээд дотроос нь өөрөө нэг морь барьж өгсөн. Тэгээд машин дээрээ ирээд нэг шил архи байсан бөгөөд түүнийг задалж уучхаад Батзориг тухайн морийг унаад Ховд аймаг руу явсан би Отгондэлгэрийн хамтаар Ховд аймаг руу мөн явсан. Би тухайн адууг хулгайн адуу гэдгийг мэдэж байсан... тухайн морийг зүүн хаалганд байдаг Жексанбайд 400 000 төгрөгөөр зарсан. Надад тухайн үед мөнгөний хэрэг гараад авч явсан бөгөөд морь барьж ирснийхээ дараа энэ миний адуу биш ээ та зарж борлуулаад авчих гэж хэлж байсан. /хх-ийн 70-71, 89-р х/

Мөрдөн байцаалтын шатанд Б.*******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... Энэ үед хулсны захаас адуу үргээд гараад ирсэн бөгөөд ******* нь энэ ямар учиртай юм бэ гэж асуухаар нь би харанхуй учраас танихгүй юм байна гэж хэлчхээд би өөрөө тухайн адууг цаанаас тойруулаад машин руу ойртуулж ирчхээд *******ийг та одоо бугуйлдаад бариад аваа гээд би бугуйлаа өгөхдөө би хөл муутай чи өөрөө гээд надаа бугуйл өгөхөөр нь би бугуйл шидэхэд нэг морьний толгойд орсон. Тэгээд тухайн морийг барьж аван хазаарлаж эмээллээд Батзоригт ******* унуулаад Ховд аймаг руу чиглээд явуулсан бөгөөд би салаад гэрлүүгээ явсан. *******, Отгондэлгэр нар нь Ховд руу явсан байхаа. Би тухайн үед өөрийнхөө адуу биш гэдгийг эдгээр гурван хүнд хэлсэн. Эдгээр хүмүүс бүгдээрээ мэдэж байгаа... /хх-ийн 61-63-р х/ зэрэг хэрэгт  цугларсан болон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж , бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар Г.*******, Б.******* нарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-63, 70-71, 89 х/, гэрч М.Төлөвхааны өгсөн мэдүүлэг /хх-ийн 41х/, гэрч Л.ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 45х/ , сэжигтэн Ч.Батзоригийн мэдүүлэг /хх-84х/, яллагдагч Ч.Отгондэлгэр нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Г.*******, Б.******* нар нь бүлэглэн, машин механизм буюу ехсель маркийн 45-31 ХОҮ тээврийн хэрэгсэл ашиглаж Ховд аймгийн сум ******* ******* багт багийн нутаг дэвсгэрээс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 09-нд шилжих шөнө нэг морь хулгайлж,  хохирогч Б.д 700 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь  үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Ховд аймгийн сумын нарийн ******* багийн засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 175 дугаартай албан тоотод: “Тус багийн иргэн Г.******* нь ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт тус багт амьдардаг. Өөрийн гэсэн мал хөрөнгө үгүй нэн ядуу амьдралтай нь үнэн болно гэх тодорхойлолт /хх-ийн 134-р х/, тус багийн засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 271 дугаартай тоотод: “Тус багийн иргэн Б.******* нь ам бүл 2 ээжийн хамт тус багт амьдардаг. Өрхийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нь үнэн болно. гэх тодорхойлолт /хх-ийн 153-р х/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ё.Алтанцэцэгийн өгсөн: “... Г.*******ид өөрийн гэсэн ямар ч эд хөрөнгө байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 46-р х/, гэх баримтуудаар өрхийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарт нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан байх тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Г.*******, Б.******* нарт оногдуулах баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн мон******* эмээл 2 ширхэг , 7 алд бугуйл 1 ширхэг, эксэл маркийн 45-31 ХОҮ улсын дугаартай саарал өнгийн авто машин 1 ширхгийг тус тус улсын орлого болгож, хохирогч Б. нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр битүүмжилсэн мон******* эмээл 1 ширхэг, 7 алд бугуйл 1 ширхэг, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр битүүмжилсэн эксель маркийн 45-31 ХОҮ улсын дугаартай саарал өнгийн авто машин 1 ширхэг, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр битүүмжилсэн мон******* эмээл 1 ширхгийг улсын орлого болгох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296 , 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Г.*******, Б.******* нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Г.*******, Б.******* нарт оногдуулсан 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн шүүгдэгч Г.*******ийн эксэл маркийн 45-31 ХОҮ улсын дугаартай саарал өнгийн авто машин 1 ширхгийг  цэнхэр дэвсгэртэй, бор гөлөмтэй, төмөр дөрөөтэй  ногоон тохомтой, цагаан хяртай, мон******* баавартай суран ганзагатай мон******* эмээл 1 ширхэг, шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан баруун гуяа дээрээ нуман тамгатай хээр зүсмийн морь-1, цэнхэр дэвстэй, хар өнгийн гөлөмтэй, төмөр дөрөөтэй, ногоон тохомтой цагаан хяртай мон******* баавартай суран ганзагатай мон******* эмээл -1 ширхэг, 7 алд суран бугуйл 1 ширхгийг тус тус улсын орлого болгосугай.

5. Хохирогч Б. нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр битүүмжилсэн мон******* эмээл 1 ширхэг, 7 алд бугуйл 1 ширхэг, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр битүүмжилсэн эксель маркийн авто машин 1 ширхэг, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр битүүмжилсэн мон******* эмээл 1 ширхгийг улсын орлого болгох хүртэл хэвээр хэргэлсүгэй.

7. Шүүгдэгч Г.*******, Б.******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.*******, Б.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ГАНТӨГС