Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 276

 


                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Төрийн банк ХХК /РД:5341469/-ийн хүсэлттэй 
хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: 
хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунсанаа, 
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

    Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
    Намбар овогтой Шинэбаяр /РД:МИ88123119/ нь Төрийн банкны Архангай салбараас 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 14 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3 100 000 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг  36 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг 36 сарын  хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй тус тус зээл авч өнөөдрийн байдлаар  зээл, хүүгийн төлбөрт 17 977 096.97 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй. 
    Н.Шинэбаяр нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Эрчим хорооллын 03-05 тоот хаягт оршин суудаг байсан. Зээл авах үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн  Сонины 12-04 тоот хаягт амьдардаг гэсэн ба одоогоор эдгээр хаягтаа оршин суудаггүй. 
    Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хүсэлтийг минь хүлээн авч, иргэн Н.Шинэбаярыг эрэн сурвалжлах арга  хэмжээ авч өгнө үү гэв. 
    
    Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
                            ҮНДЭСЛЭХ нь:

    Төрийн банк ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Шинэбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ. 
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Төрийн банк ХХК болон Н.Шинэбаяр нарын хооронд байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 140 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 759 тоот,  2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 245 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-ээр Н.Шинэбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл үүссэн байна. 
Хэрэгт авагдсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 909 тоот, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 395 тоот албан бичгүүд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн тайлбар зэргээр Н.Шинэбаяр нь иргэний бүртгэлд бүртгэгдсэн Архангай аймгийн  Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Эрчим хорооллын 03-05 тоот, гэрээ байгуулах үед оршин сууж байсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн  Сонины 12-04 тоот хаягуудад  оршин суухгүй байгаа болох нь нотлогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.
    Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тугтан овогт Намбарын Шинэбаяр /РД:МИ88123119/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Тугтан овогт Намбарын Шинэбаяр /РД:МИ88123119/-ыг эрэн сурвалжилсугай. 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т  зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Шинэбаярыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаяг, ажлын газрын хаяг, байршлыг тогтоохыг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ