Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/519

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Б.Энхбат

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ю.Батболд

шүүгдэгч З.Ө, түүний өмгөөлөгч Г.Батболд

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Д.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, З.Өод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .......... дугаартай, 2 хавтас хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эх, эгчийн хамт ....... дүүргийн ......... дугаар хороо, ....... дугаар гудамж ....... тоотод оршин суух,

ял шийтгэл: 1. 2012 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 cap хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 cap хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 3 жил 6 cap хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялуудыг багтаан, биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 06 cap хорих ялаар тогтоосон.

2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 241-Я дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 cap 15 хоногийн хорих ялаас өршөөн сулласан,

3. 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 795 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

....... дугаарын регистртэй, Боржигон овогт Д Т

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 1 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; эмээгийн хамт .......... дүүргийн ......... дугаар хороо, ............ дүгээр гудамж, ........... тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй, ........ дугаарын регистртэй, Гэлэнгүүд овогт З Ө

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ....... дүүргийн ......... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарлаг” цэцэрлэгийн хашаанд өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 4.1416 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх,

мөн 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэрч Ц.Ц “чи энэ хэргийг даагаад явчих, ах нь өмнө нь хэрэгт холбогдож шоронд орж байсан учраас дахиад шоронд орох гээд байна, ахынх нь шээснээс мансууруулах бодис илэрсэн учраас шоронд явах гээд байна, чи өөрөө санаанаасаа зохиогоод худлаа хэлчих гэсэн” гэх зэргээр гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэх,

шүүгдэгч З.Ө нь 2020 оны 6 дугаар сарын 20-ноос 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн орчим Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэрч Ц.Ц “Т ахынхаа хэлснээр хэлсэн үү, энэ чигээрээ худлаа хэлж яваад энэ хэргийг дуусгая. Хэрвээ худлаа хэлж байгаа чинь баригдах юм бол ална шүү” гэх зэргээр гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ямар нэг маргах зүйлгүй. Надад аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.

 

Шүүгдэгч З.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би бас цагдаа дээр байхдаа бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Т, З.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээ хязгаарт хянан шийдвэрлэсэн болно.

Учир нь, нэр бүхий яллагдагч Д.Т, З.Ө, Ц.Ц нарт холбогдох хэргийг тус шүүх 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүгчийн 2075 дугаартай захирамжаар “Хэргийг прокурорт буцаасан” байдаг. /2-р хх-н 22-24/

Уг захирамжид прокурорын эсэргүүцэл бичигдсэнээр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 70 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон байна. /2-р хх-н 43-46/

 

Шүүхээс буцаасан хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, улмаар яллагдагч Д.Т, З.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шинжлэн судалбал:

шүүгдэгч Д.Т мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь

гэрч Ц “... би өмнө өгсөн мэдүүлэгтээ зарим нэг зүйлийг худлаа хэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр би ажилгүй гэртээ байж байгаад сагс тоглохоор өдөр 14 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Баянгол дүүргийн 10 дугаар хорооны байрны урд талд байдаг сагсан бөмбөгийн талбай дээр очоод тэнд тоглож байсан хүүхдүүдтэй нийлж хэсэг тоглосон. Тоглож байхад манай байрны зүс таних ах Э намайг дуудаж дэлгүүр яваад пиво, архи аваад ир гээд виза картаа өгч явуулахаар нь би дэлгүүр орж 2,5 литрийн савтай 2 пиво, тамхийг нь авчирч өгсөн. Гэтэл Э ах намайг хамт суугаад пиво аягалаад өгөөч гэхээр нь би хамт явсан. Тэр үед Этэй хамт миний зүс таних ах нар болох Ө, Э нар хамт байсан. Тэгээд бид дөрөв “Нарлаг” буюу 141 дүгээр цэцэрлэгийн хашаанд орж би пивыг аягалж өгөөд ууж суусан. Эхний савтай пиво ууж дуусаад сагс тоглох гээд бид дөрөв цэцэрлэгийн хашаанаас гараад буцаад сагсны талбай дээр ирээд тоглож байхад З, Т, А гурав нэмэгдэж ирсэн. Тэнд тэд нар үлдсэн 1 савтай пивоо ууж дуусгасан. Э ах намайг дахиад дэлгүүр яваад пиво аваад ир гээд би дахиад дэлгүүр явж 2 савтай пиво авчирсан. Намайг дэлгүүр яваад ирэхэд Э ах манай ихэр Очбадрахтай маргалдсан байдалтай байж байхаар нь салгаад Очбадрахыг гэр рүү нь явуулсан. Сагсны талбай дээрээс Т, Э, Э, Ө, А, З бид нар буцаад 141 дүгээр цэцэрлэгийн хашаанд орж сүүлд дэлгүүрээс авчирсан 2 савтай пивыг уусан. Би мөн аягалж өгсөн. Тэрийг ууж дуусаад Э явлаа гээд яваад өгсөн. Түүний дараа 19 цагийн үед бид нар цэцэрлэгийн хашаанд байж байхад 3 цагдаа ирээд бид нарыг биедээ авч яваа бүх зүйлээ гаргаж тавь гээд би өөрийн биедээ авч явсан 2 ширхэг асаагуур, 3 хайрцаг задалсан Эссэ тамхи, Нокиа гар утас, гэрийнхээ түлхүүр зэргийг гаргаж цэцэрлэгийн үүдэнд шатны хажуу талын цементэн дээр тавьсан. Тухайн үед хооронд нь 2-3 алхам зайтай зогсоосон байсан. Тэр үед цагдаа нар цэнхэр өнгийн гялгар ууттай зүйлийг хэнээс гарч ирсэн бэ гэж асуухад бид нарын хэн нь ч дуугараагүй. Би яг хэнээс нь гарч ирснийг мэдээгүй, бас хараагүй. Тэгээд тэр цагдаа нар бүрэлдэхүүн дуудаж үзлэг хийж зураг дараад хурааж авсан. Бид нарыг Баянгол дүүргийн 2 дугаар хэлтсийн цагдаа дээр авч ирээд Т, Э, З, А, Ө бид нараас шээсний тест авч, намайг 18 насанд хүрээгүй гээд бусдаас нь мэдүүлэг авсан. Би хэд хоногийн дараа 18 насанд хүрчхээд очиж мэдүүлэг өгсөн. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ тэр цэнхэр өнгийн гялгар ууттай зүйлийг минийх, бас миний биед байсан гэж худлаа мэдүүлэг өгсөн.

Яагаад гэвэл 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө 09 цагт мөрдөгч бид нарыг ир гэж дуудсан. Мөрдөгчтэй уулзчихаад буцаад гарахад Т ах намайг дуудаж уулзаад “чи энэ хэргийг даагаад явчих, ах нь өөрөө хүн амины хэрэгтэй, бусад ах нар нь бас тэнсэнтэй, ахынхаа хэргийг даагаад явчихвал ах нь хариуг нь том барина” гэж гуйсан. Тэгэхээр нь би “цэнхэр ууттай зүйл хэнийх юм бэ” гэж асуухад Т ах надад “тэрийг хэнийх гэдгийг мэдэхгүй, гэхдээ чи энэ хэргийг даачих” гэж хэлсэн. Би “бодож үзье” гэж хэлээд салсан. Түүнээс 2-3 хоногийн дараа Ө ах архи уучихсан согтуу тааралдаад “хар бэлтгэлийн өмдөө хэд хоног өмсүүлээч” гэж гуйсан. Би гэр рүүгээ орж хар бэлтгэлийн өмдөө авч гаргаж Ө ахад өгөхөд хамт гэр рүүгээ алхъя гээд бид хоёр хамт алхаж байхад Ө ах надад “Т ахынхаа ярьсан юмыг очоод цагдаа дээр хэлээрэй, сандарч болохгүй шүү, чам дээр угаасаа хариуцлага тооцохгүй, яах ч үгүй гэж хэлсэн” гэсэн /1-р хх-н 74-75/,

гэрч Г.Э “... 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Т, Ө, З, А, “Бороо” гэх буюу Ц бид нар пиво уугаад “Нарлаг” буюу 141 дүгээр цэцэрлэгийн хашаанд сууж байхад 19 цагийн үед эргүүлийн цагдаа нар ирээд бид нарыг юу хийж байгааг асуугаад бид нарыг хооронд нь ойролцоогоор 2-3 алхам зайтай зогсоогоод биедээ авч яваа эд зүйлсээ гарга гэснийх нь дагуу бид нар халаасандаа байгаа тамхи, гар утас, түрийвч зэрэг эд зүйлсээ цэцэрлэгийн үүдний шатны хажуу талын цементэн дээр гаргаж тавьсан. Тухайн үед миний ойролцоо Ц шатан дээр цэцэрлэгийн үүдэнд зогсож байх шиг харагдсан. Миний нүдний буланд Цы гар хөдлөх шиг болсон. Тэгтэл нэг цагдаа нь энэ цэнхэр ууттай зүйл юу юм бэ, хэнийх вэ гэж асуугаад нэг цэнхэр өнгийн ууттай зүйл харуулсан. Бид нараас хэн нь ч юу ч дуугараагүй. Цагдаа нар цэнхэр өнгийн гялгар ууттай зүйлийг задалж үзээд бүрэлдэхүүн дуудна гээд утсаар дуудаж удалгүй шинжээчтэй бүрэлдэхүүн ирж үзлэг хийгээд бид нарыг Баянгол дүүргийн цагдаа дээр авчирч мэдүүлэг авсан. Би тэгж өмнө нь мэдүүлэг өгөхдөө тэр цэнхэр өнгийн гялгар ууттай зүйлийг хэн шидсэнийг нь бол нүдээрээ хараагүй, миний ойролцоо зогсож байсан Ц хөдлөх шиг болсон болохоор нь Цых байх гэж бодоод тийм мэдүүлэг өгсөн. Яг үнэндээ бол би тэр цэнхэр өнгийн гялгар ууттай зүйл яг хэнийх гэдгийг, бас хэний халааснаас гарч ирснийг хараагүй. Цых байх гэж бодсон бодлоо л хэлсэн. Жаахан буруу мэдүүлэг өгсөн байна. Сүүлд нь бид нараас мэдүүлэг авсны дараа Цых гэж байна гэж сонссон.

Уг хэргээс хойш 2020 оны 5 дугаар сараас дундуур би ажлаа тараад явж байхдаа Ттэй тааралдаад гадаа тамхи татаад сууж байхад Т тэр гялгар ууттай зүйл минийх байсан. Тэр бацаанаар хэргээ даалгамаар байна гэж ярьсан. Тэгээд би тэр цэнхэр өнгийн гялгар ууттай зүйл Цых биш Тийх байсан юм байна гэж мэдсэн” гэсэн /1-р хх-н 88-89/,

яллагдагч Д Т“... би 2019 оны 7 дугаар сард зүс таних хүнээс цэнхэр өнгийн гялгар ууттай мансууруулах төрлийн өвсийг зүгээр сонирхож хэрэглэж үзэх гэж авсан. Тухайн үедээ 1 удаа тамхины цаасанд ороож тамхи шиг татаж үзээд үлдсэн гялгар ууттай өвсөө гэрийнхээ шургуулгад хийгээд мартсан байсан. 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрээ цэвэрлэж байгаад гэрийн шургуулгаас өмнө хийсэн байсан цэнхэр өнгийн гялгар ууттай өвсийг олоод 1 удаа тамхи шиг ороож татаж хэрэглээд үлдсэн цэнхэр өнгийн гялгар ууттай өвсөө хар өнгийн цамцныхаа халаасанд хийчихсэн. Түүний дараа 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр уг цамцаа өмсөж гэрээс гараад сагсны шийдэн дээр очиж А, Э, Ө, Э, З нартай тааралдсан. Э, З хоёр хоол иднэ гээд явахад би хамт явж үсчин орж үсээ засуулчхаад буцаж гарч ирээд Этэй тааралдаад “Нарлаг” цэцэрлэгийн хашаанд ороход А, Э, З, Ц, Ө нар пиво уугаад сууж байсан. Тэнд очоод байж байтал араас цагдаа нар ирээд бид нарыг биедээ авч яваа эд зүйлсээ гарга гээд үзлэг хийсэн. Тухайн үед миний өмсөж явсан хар өнгийн цамцны халаасанд цэнхэр өнгийн гялгар ууттай өвс байснаа цагдаа нарыг цаашаа харах хооронд нь халааснаасаа гаргаад тавьчихсан. Тухайн үед бол цагдаа нар намайг тэр цэнхэр өнгийн гялгар ууттай өвсийг халааснаасаа гаргаж тавьсныг хараагүй. Тиймээс би Цыг халааснаасаа гаргаж шидсэн гэж худлаа мэдүүлэг өгсөн” гэсэн /1-р хх-н 143-144/ мэдүүлгүүд,

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 17-23/, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 27-29/, хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1-р хх-н 25-26/, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр цэнхэр өнгийн гялгар уутны хамт 10.9 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйлийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-н 66/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2625 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Хэргийн газраас хураан авсан өвс мэт зүйл” гэж хаягласан 4.1416г өвс мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв.

2. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг. гэсэн дүгнэлт /1-р хх-н 97-98/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2626 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Т 2020.04.04” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол/ТНС/ илрэв.

Шинжилгээнд ирүүлсэн “З.Ө 2020.04.04”, “Ц.Ц 2020.04.04”, “О.А 2020.04.04”, “О.З 2020.04.04” гэж хаягласан шээсний дээжүүдэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тус тус илрээгүй.

“Г.Э 2020.04.04” гэж хаяглан ирүүлсэн хуванцар сав хоосон байсан тул шинжилгээнд тэнцэхгүй.

2. Тетрагидроканнабинол/ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг” гэсэн дүгнэлт /1-р хх-н 107-108/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 3625 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж шинжилгээнд тэнцэнэ. “Г.Э УШ96122617 2020.06.29” гэж хаягласан шээсний дээжнээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэсэн дүгнэлт /1-р хх-н 119-120/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Д.Т, З.Ө нар “Гэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэрэг үйлдсэн болох нь

гэрч Цогбадрахын Цы “... би өмнө өгсөн мэдүүлэгтээ тэр цэнхэр өнгийн гялгар ууттай зүйлийг минийх, бас миний биед байсан гэж худлаа мэдүүлэг өгсөн. Яагаад гэвэл 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө 09 цагт мөрдөгч нь бид нарыг ир гэж дуудсан. Очиж мөрдөгчтэй уулзчихаад буцаад тарахад Т ах намайг дуудаж уулзаад “ чи энэ хэргийг даагаад явчхаач, ах нь өөрөө хүн амины хэрэгтэй, бусад ах нар бас тэнсэнтэй, ахынхаа хэргийг даагаад явчихвал ах нь хариуг нь том барина" гэж гуйсан тэгэхээр нь би “цэнхэр ууттай зүйл хэнийх юм бэ” гэж асуухад Т ах надад “тэрийг хэнийх гэдгийг мэдэхгүй, гэхдээ чи энэ хэргийг даачих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “бодож үзье” гэж хэлээд салсан. Түүнээс 2-3 хоногийн дараа Ө ах архи уучихсан согтуу тааралдаад “хар бэлтгэлийн өмдөө хэд хоног өмсүүлээч” гэж гуйсан тэгэхээр нь би гэр рүүгээ орж хар бэлтгэлийн өмдөө авч гаргаж Ө ахад өгөхөд хамт гэр рүүгээ алхъя гээд бид хоёр хамт алхаж байхад Ө ах надад “Т ахынхаа ярьсан юмыг очоод цагдаа дээр хэлээрэй, сандарч болохгүй шүү, чам дээр угаасаа хариуцлага тооцохгүй, яах ч үгүй” гэж хэлсэн. Тэр үед нь би за гэж хэлээд салсан. Ер нь Т ах над руу утсаар яриад ярьсан хэлснээ мартаагүй биз дээ, ах нь хүн амины хэрэгтэй, энэ хэргийг авах юм бол бүр цаашаа явах гээд байна гээд гуйгаад ч байгаа юм шиг, айлгаад ч байгаа юм шиг байсан учраас би цагдаад минийх гээд хэлчихсэн юм. Ө ах надтай согтуу таараад “Т ахынхаа хэлсэн ярьсныг цагдаа дээр очиж хэл, мэдүүлгээ өг, ална шүү, танай гэрийг мэдэж байгаа шүү гэж хэлсэн. Бусад нь бол ямар нэгэн байдлаар намайг айлгаж сүрдүүлж дарамтлаагүй. Надад учирсан гэмтэл шарх бол байхгүй” гэсэн /1-р хх-н 72-75/,

яллагдагч Д Т ... тухайн үед би Цыг халааснаасаа гаргаж шидсэн гэж худлаа мэдүүлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Цыг насанд хүрээгүй гээд гэрчийн мэдүүлэг аваагүй явуулсан. Дараа нь Цыг насанд хүрсний дараа гэрчийн мэдүүлэг авах гээд дуудахад байрны гадаа Цтай уулзаад Баянгол дүүргийн цагдаа руу явахдаа би Цд “ах нь өмнө нь хэрэгт холбогдож байсан, хэрвээ энэ хэрэг мэдэгдэх юм бол би ял авах гээд байна, чи зүгээр өөрөө хүсвэл тэр гялгар ууттай өвсийг минийх гээд хэлчхэж болох уу” гэж л хэлсэн. Түүнээс өөрөөр бол Цыг хэрэг хүлээ гэж айлгаж, дарамталж сүрдүүлж, зодож цохисон асуудал байхгүй. Бас Цыг хэрэг хүлээвэл шагнана энэ тэр гэж бол огт хэлээгүй. Би Цыг айлгаж сүрдүүлж, дарамтлаагүй учраас 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ө бид хоёр санаа зорилгоор нэгдэж Цыг айлгаж сүрдүүлж дарамтлаагүй. Сүүлд Ө Цтай тааралдаад “яагаад цагдаа дээр очихгүй байгаа юм бэ цагдаа дээрээ оч” гэж хэлсэн гэдэг. Тэгж хэлснийг Ц дарамталсан гэж ярьсан байх гэж бодож байна. Бусдаар бол Ө бид хоёр хамт явж байгаад Цыг айлгаж сүрдүүлж дарамталсан зүйл байхгүй” гэсэн /1-р хх-н 143-144/ мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч Д.Т, З.Ө нарыг тус бүртээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд “гэрч, ... -д хууль бусаар нөлөөлөх” гэмт хэргийг үйлдэхдээ тэдгээрийн үйлдлийн аргыг нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээр ялгаж,

тухайлбал: шүүгдэгч Д.Тийг “... гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан” гэж, шүүгдэгч З.Өыг “... гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэсэн нь тухайн хэргийнх нь үйл баримтад нийцсэн, хуулийг зөв тодорхойлж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Т, З.Ө нарт ял оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзав.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарын хувьд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах бөгөөд хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг төдийгүй хүний бие эрхтэнд муу зуршил бий болгодогт нийгмийн хор аюул, уршиг оршино. Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хорт үр дагавар ихтэй учир уг төрлийн бодисын хууль бус аливаа эргэлтийг хориглох үүднээс үндэсний хууль тогтоомж, Олон улсын гэрээ, конвенциор зохицуулсан байдаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тодорхойлсон.

 

Шүүх ял, хариуцлага оногдуулахдаа тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг, ялангуяа мансууруулах бодистой хамаарал бүхий гэмт хэргийг шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг анхаарах, гэмт хэргээс үүдэн гарах үр дагаврыг тооцох учиртай.

Өөрөөр хэлбэл мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн шүүгдэгчийг нэг талаас цээрлүүлэх, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх, нөгөөтэй талаас түүнийг ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой юм.

 

Шүүгдэгч Д.Т урьд өмнө 3 удаа шүүхээр ял шийтгүүлсэн буюу 2012 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор нийт 3 жил 9 сарын хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан /1-р хх-н 154-159/,

2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 06 cap хорих ялаар тогтоосон /1-р хх-н 148-152/,

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 795 дугаартай шийтгэх тогтоолоор 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн /1-р хх-н 160-162/ гэсэн шүүхийн шийдвэрүүд энэ хавтаст хэрэгт авагдсан байгаа нь түүний эрх зүйн байдалд нөлөөлнө гэхээс илүүтэйгээр хувийн байдлыг нь тодорхойлно.

 

Шүүгдэгч Д.Т үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” гэсэн заалтад хамаарахаар байна.

Гэвч шүүгдэгч Д.Т 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 cap хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 cap хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 3 жил 6 cap хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялуудыг багтаан, биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 06 cap хорих ялаар тогтоосныг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 241-Я дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 cap 15 хоногийн хорих ялаас өршөөн суллагджээ. /1-р хх-н 152 ар тал-153/

 

Дээрх нөхцөл байдал нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад хамаарах тул шүүгдэгч Д.Тд Өршөөл үзүүлэх тухай хуулийг дахин хэрэглэх боломжгүйг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Үүнээс гадна шүүгдэгч Д.Т, З.Ө нарын тус бүрийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Харин тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргээс үүсэн гарах үр дагавар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нэр бүхий шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч З.Ө анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын санкцаас “нийтэд тустай ажил хийлгэх ял”-ыг шүүх тэдгээрт сонгож, шүүгдэгч З.Өын цагдан хоригдсон 146 хоногт дүйцүүлэн түүнийг уг /нийтэд тустай ажил хийлгэх/ ялыг эдэлсэнд тооцов.

 

Шүүгдэгч Д.Т, З.Ө нарын хэн аль нь шүүгчийн захирамжийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс[1] 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг[2] хүртэл нийт 146 хоног цагдан хоригджээ.

 

Шүүгдэгч Д.Т 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 795 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх боловч уг ял бүрэн биелэгдсэн талаарх “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол” хавтаст хэрэгт авагдсан байна. /1-р хх-н 220/

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Тд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн зохицуулалтыг баримтлах шаардлагагүй.

 

Шүүгдэгч Д.Т, З.Ө нарын хувийн байдлыг тодруулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах баримтуудыг цуглуулсан үүнд:

Шүүгдэгч Д.Тий Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 146/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 147/, Шүүхийн шийдвэрүүд /1-р хх-н 148-162/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааны хариу албан бичиг /1-р хх-н 165/, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагааны хариу албан бичиг /1-р хх-н 167/, Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1-р хх-н 169/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын:

1. Д.Т нь Каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан байна.

2. Д.Т нь одоо Каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Д.Тгийн дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно.

3. Д.Т нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Д.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Д.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.

6. Д.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна гэсэн шинжээчийн 769 тоот дүгнэлт /1-р хх-н 127-129/.

 

Шүүгдэгч З.Өын Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 184/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 180/, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагааны хариу албан бичиг /1-р хх-н 182/, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 183/ зэрэг болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

            Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан “цэнхэр өнгийн гялгар ууттай, уутны хамт 10.9 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл”-ийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тухайн хэлтэст даалгаж, устгасан талаарх хариуг шүүхэд мэдэгдэхийг үүрэг болгох нь зүйтэй.

 

 

            Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

  1. Б овогт Д Тг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

“гэрчид хууль бусаар нөлөөлж, гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Г овогт З Өыг “гэрчид хууль бусаар нөлөөлж, гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

З.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ялд дүйцүүлэн тооцож, 90 /ер/ хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Д.Тд оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Д.Тий цагдан хоригдсон 146 /нэг зуун дөчин зургаа/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Д.Тд урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг цагдан хорьсугай.

 

7. З.Ө 146 /нэг зуун дөчин зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

8. З.Өын цагдан хоригдсон 146 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар дүйцүүлэн, шүүхээс оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

10. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан “цэнхэр өнгийн гялгар ууттай, уутны хамт 10.9 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл”-ийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тухайн хэлтэст даалгаж, устгасан талаарх хариуг шүүхэд мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл З.Өод урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг, Д.Тийг цагдан хорьсныг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

[1] ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 11ж/7023 тоот албан бичиг /2-р хх-н 014/

[2] Шүүгчийн 22 А, 21 А дугаартай захирамжууд /2-р хх-н 90-91, 92-93/