Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/25

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Г.Онарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Онолтоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 1519 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хадам эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн       дүгээр хороо,         дугаар гудамжны     тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

С овогт Гын О/РД:/,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Онь 2020 оны 10 дугаар сарын 06-аас 7-нд шилжих шөнө 02 цагийн үед                              тоот хашааны гадна “шөнийн цагаар гэрт ирлээ” гэх шалтгаанаар иргэн Т.Цыг нүүрэн тус газар нь мөргөх, гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, дод уруул хамрын нуруу язарсан шарх, зүүн нүдний доод зовхины булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, баруун нүдний доод зовхи, баруун хацар, дээд уруул, зүүн хацар, уруулын зүүн булангийн зулгаралт, баруун сарвуу, баруун бугалгын цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх3/, хохирогч Т.Цы мэдүүлэг /хх17/, гэрч П.Баасандалайгийн мэдүүлэг /хх19/, шинжээчийн 11678 дугаартай дүгнэлт /хх27-28/, шүүгдэгч Г.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх37-38/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Г.Оыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агүүлга:

1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх3/,

2. Хохирогч Т.Цы “...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02 цагийн үед                               тоотод Г.Отай гэр хорооллын гудамжинд 0.5 литрийн X нэртэй архи хувааж уугаад гэр рүүгээ явах гэж байтал гэнэт босож ирээд миний хамар руу толгойгоороо нэг удаа мөргөөд газар унагаад газар унасны дараа миний дээр сандайлж суугаад миний толгой, цээж, гар хэвлий гээд бүх газар руу учир зүггүй цохиод байсан ба Г.Оын эхнэр Цацрал гарч ирээд салгаад гэр рүүгээ нөхрөө аваад явсан. Би босоод гэр рүүгээ зугтаад гэртээ очсон... Г.Отолгойгоороо дух руу мөргөж газар унагаад дээр гарч суугаад бас нүүр рүү гараараа цохиж толгойгоороо 1-2 удаа мөргөсөн. Бас гэдэс хөл рүү өшиглөсөн... Надад гомдол санал байхгүй тул би шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг/хх17/,

3. Гэрч П.Баасандалайн “...би 2020 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 03 цагийн үед унтаж байтал манай хамтран амьдрагч Т.Ц /ВЮ82032678/ нь согтуу байдалтай баруун талын хөл нь доголчихсон орж ирээд надад “зүгээр байхад зодчихдог байна ш дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэнд зодуулсан талаар асуусан чинь Мийгаа гэж хэлэхээр нь би Г.Оюм байна гэдгийг мэдсэн... 07 цагийн үед босоод гэрлээ асаагаад харахад манай хамтран амьдрагчийн нүүр нь хавдчихсан, хамар нь далийсан юм шиг харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх19/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11678 дугаар “...Т.Цы биед тархи доргилт, доод уруул, хамрын нуруу язарсан шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхины булангийн цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, баруун нүдний доод зовхи, баруун хацар, дээд уруул, зүүн хацар, уруулын зүүн булангийн зулгаралт, баруун сарвуу, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх27-28/,

5. Шүүгдэгч Г.Оын яллагдагчаар өгсөн “...Би Цы нүүр хэсэгт толгойгоороо 1-2 удаа мөргөж, гараараа бас нүүр хэсэгт нь цохиж, заамдалцсан... Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би энэ гэмтлүүдийг Цы биед учруулсан. Би эмчилгээний зардалд 300.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх37-38/.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Г.О:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Онь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч Г.Охохирогч Т.Ц нар нь 2020 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн    дүгээр хороо,      гудамжинд архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Улмаар шүүгдэгч нь хохирогч Т.Цы нүүрэн тус газар мөргөх гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Т.Цы “...Г.О толгойгоороо дух руу мөргөж газар унагаад дээр гарч суугаад бас нүүр рүү гараараа цохиж толгойгоороо 1-2 удаа мөргөсөн. Бас гэдэс хөл рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч П.Баасандалайн мэдүүлэг болон шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг болон хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Оын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч Т.Цы биед “...тархи доргилт, доод уруул, хамрын нуруу язарсан шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхины булангийн цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, баруун нүдний доод зовхи, баруун хацар, дээд уруул, зүүн хацар, уруулын зүүн булангийн зулгаралт, баруун сарвуу, баруун бугалгын цус хуралт...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11678 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Т.Ц нь хохиролд 300.000 төгрөг төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учирсан хохирлын нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн... ”, “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгчийн хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гын Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  6 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР