| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00150/И |
| Дугаар | 135 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1962 төрсөн, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт дэнж гэх газар оршин суух Боржигон овгийн Гүржавын Оюунчимэгийн /РД:АР62021508/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ш.Санжмятав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд Гүржав овогтой Оюунчимэг намайг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуульд МХЗЭ-ийн нарийн бичгийн даргаар 1984 оны 07 сарын 15-аас 1985 оны 08 сарын 25 хүртэл мөн 1985 оны 08 сарын 26-наас 1993 оны 02 сарын 01 хүртэл Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуулийн Пионерийн удирдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Миний ажиллаж байсан талаар сайн мэдэх Ч.Лхамжав, С.Дашдаваа нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ш.Санжмятав шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Гүржавын Оюунчимэг нь Улсын багшийн дээд сургуулийг төгсөөд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуульд МХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар 1984 оны 07 сарын 15-ны өдрөөс 1985 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуулийн пионерийн ахлах удирдагчаар 1985 оны 08 сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Г.Оюунчимэгийн хөдөлмөрийн дэвтэрт 1984 он гэсэн дээр тоо засвартай байгаа учир шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай гэсэн. Ажилд орсон тушаалын дугаарыг 5 гэсэн байсныг 4 гэж зассан байсан. Иймд дээрх хугацаанд Г.Оюунчимэгийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Оюунчимэг нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуулийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар 1984 оны 07 сарын 15-ны өдрөөс 1985 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл, пионерийн ахлах удирдагчаар 1985 оны 08 сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Г.Оюунчимэгийн 1981, 1982, 1983, 1984 оны 1-12 сар, 1985 оны 1-9 сар хүртэл татвар төлж байсныг тэмдэглэсэн 1981 оны 05 сарын 05-ны өдрийн 451426 тоот Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,
2. Гүржав овогтой Оюунчимэг нь МХЗЭ-ийн Төв хорооны дэргэдэх эвлэлийн ажилтны мэргэжил дээшлүүлэх /эвлэлийн ажилтан бэлтгэх/ төрөлжсөн семинарт суралцан сайн дүнтэй төгссөн болно гэсэн 1984 оны 08 сарын 27-ны өдрийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн үнэмлэх,
3. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуулиас Гүржавын Оюунчимэгт олгосон 1984 оны 09 сарын 01-ний өдрийн мэргэжлийн дэвтрийн 20 дугаар хуудасанд:1989 оны 06 сарын 05-ны өдөр Мэргэжил дээшлүүлэх курс, 21 хоног гэж бичин гарын үсэг зурж, тамга дарагджээ, 24 дүгээр хуудсанд: Шалгалт өгсөн хичээлийн нэр- Онол улс төр, дүн-4, Орос хэл, дүн-3, Сурган, сэтгэл судлал, дүн-3, мэргэжлийн хичээлийн онол заах арга зүй-4, шалгалт авсан хугацаа-1984-1-20, мэргэжлийн комиссын даргын гарын үсэг хэсэгт С.Даланбаяр гэж бичин, сургуулийн тамга дарагджээ, 25 дугаар хуудсанд: Шалгалт өгсөн хичээлийн нэр- Онол улс төр, дүн-4, Орос хэл, дүн-3, Сурган, сэтгэл судлал, дүн-3, мэргэжлийн хичээлийн онол заах арга зүй-4, шалгалт авсан хугацаа-1985-1-16, мэргэжлийн комиссын даргын гарын үсэг хэсэгт С.Даланбаяр гэж бичин, сургуулийн тамга дарагджээ, 26 дугаар хуудсанд: Шалгалт өгсөн хичээлийн нэр- Онол улс төр, дүн-5, Орос хэл, дүн-4, Сурган, сэтгэл судлал, дүн-4, мэргэжлийн хичээлийн онол заах арга зүй-4, шалгалт авсан хугацаа-1986-1-15, мэргэжлийн комиссын даргын гарын үсэг хэсэгт М.Шагдарсүрэн гэж бичин, сургуулийн тамга дарагджээ, 27 дугаар хуудсанд: Шалгалт өгсөн хичээлийн нэр- Онол улс төр, дүн-5, Орос хэл, дүн-4, Сурган, сэтгэл судлал, дүн-4, мэргэжлийн хичээлийн онол заах арга зүй-5, шалгалт авсан хугацаа-1987-1-18, мэргэжлийн комиссын даргын гарын үсэг хэсэгт М.Шагдарсүрэн гэж бичин, сургуулийн тамга дарагджээ, 28 дугаар хуудсанд: Шалгалт өгсөн хичээлийн нэр- Онол улс төр, дүн-4, Орос хэл, дүн-4, Сурган, сэтгэл судлал, дүн-4, мэргэжлийн хичээлийн онол заах арга зүй-4, шалгалт авсан хугацаа-1988-1-18, мэргэжлийн комиссын даргын гарын үсэг хэсэгт М.Шагдарсүрэн гэж бичин, сургуулийн тамга дарагджээ, 29 дүгээр хуудсанд: Шалгалт өгсөн хичээлийн нэр- Онол улс төр, дүн-5, Орос хэл, дүн-4, Сурган, сэтгэл судлал, дүн-4, мэргэжлийн хичээлийн онол заах арга зүй-5, шалгалт авсан хугацаа-1989-1-20, мэргэжлийн комиссын даргын гарын үсэг хэсэгт М.Шагдарсүрэн гэж бичин, сургуулийн тамга дарагджээ, 48 дугаар хуудсанд Мэргэжил дээшлүүлэх сарын курст суралцсан тухай тэмдэглэл хэсэгт Г.Оюунчимэг нь багш нарын мэргэжил дээшлүүлэх мэргэжлийн багш нарын сарын курст суралцаж шалгалт өгөв, 1989 оны 06 сарын 02-ны өдөр гэжээ,
4. Гүржав овогтой Оюунчимэг нь Архангай аймгийн ХЗЭ-ийн XIX бага хуралд таслах эрхтэй оролцоно гэсэн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 1986 оны мандат,
5. Гүржав овогтой Оюунчимэг нь сурган хүмүүжүүлэх үйлсдээ амжилт гаргасан тул Д.Сүхбаатарын нэрэмжит МПБ-ын хүндэт тэмдэгээр шагнав гэсэн 1990 оны 05 сарын 20-ны өдрийн хүндэт үнэмлэх,
6. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуулийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар 1984 оны 07 сарын 15-ны өдөр ажиллуулав, Архангай аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны 1984 оны 8 сарын 13-ны өдрийн 45 тоот тогтоолоор; Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн дунд сургуулийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас 1985 оны 08 сарын 25-ны өдөр чөлөөлөв, Архангай аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны 1985 оны 09 сарын 05-ны өдрийн 47 тоот тогтоолоор; Сургуулийн захирлын саналыг үндэслэн Эрдэнэмандал сумын 10 жилийн дунд сургуулийн ПАУ-аар 1985 оны 08 сарын 26-ны өдөр томилон ажиллуулав, Архангай аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны 1985 оны 10 сарын 02-ны өдрийн 51 тоот тогтоолоор; өөрийн хүсэлтийг үндэслэн Эрдэнэмандал сумын 10 жилийн дунд сургуулийн ПАУ-ийн үүрэгт ажлаас чөлөөлж тус сургуулийн захирлын мэдэлд шилжүүлэв, Аймгийн Хүүхдийн төлөө төвийн даргын 1993 оны 02 сарын 05-ны өдрийн 11 тоот тушаалаар, Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуулийн газар зүйн багшаар 1993 оны 02 сарын 08-ны өдөр ажиллуулав, Сургуулийн захирлын 1993 оны 02 сарын 08-ны өдрийн 06 тоот тушаалаар; ... гэсэн бичилт бүхий Гүржавын Оюунчимэгийн 1984 оны 04 сарын 14-ний өдрийн 059696 тоот хөдөлмөрийн дэвтэр,
7. 2015 оны “90 жил ирээдүйн тэмүүлэл” номны 115-119 дүгээр хуудсанд 1984-1990 онд аймгийн пионерийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан С.Баатарын сэтгэлд мөнхөрсөн дурсамжинд: Пионерийн ахлах удирдагчаар ... Г.Оюунчимэг ... зэрэг олон сайхан залуучууд ажиллаж байлаа гэжээ.
8. Гэрч Ч.Лхамжавын: “М.Оюунчимэг нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуулийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар 1984 оноос 1985 хүртэл ажиллаад 1985 оноос тус сургуулийн Пионерийн удирдагчаар болон нийгмийн ажилтнаар одоог хүртэл тасралтгүй ажилласан. Би 1984 оноос Архангай аймгийн эвлэлийн хороо, пионерийн зөвлөлд нягтлан бодогчоор эвлэлийн хороо, пионерийн зөвлөлийг татан буугдах хүртэл ажилласан. Архангай аймгийн эвлэлийн хороо нь сумдын эвлэлийн болон пионерийн байгууллагыг удирдаж ажилладаг байсан учир би М.Оюунчимэгийн ажиллаж байсан талаар сайн мэднэ. Пионерийн зөвлөлийн дарга Баатар, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Цэвэлжав гэдэг хүмүүс ажилладаг байсан” гэх мэдүүлэг,
9. Гэрч С.Дашдаваагийн: “Би Архангай аймгийн Пионерийн зөвлөлд 1983 оноос 1997 он хүртэл зааварлагч, хэлтсийн эрхлэгчээр ажилласан. Тухайн үед М.Оюунчимэг нь 1985 оны үеэс миний удирдлаган дор Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуульд пионерийн удирдагчаар ажиллаж, уг ажлаа Пионерийн зөвлөлийг тарах хүртэл ажилласан. Пионерийн зөвлөл нь 1990 гаргаад тарж одоогийн хүүхдийн төлөө төв болж байсан. Г.Оюунчимэг бид хоёр Улсын багшийн дээд сургуулийг түүх, пионерийн удирдагч мэргэжлээр төгсөж байсан” гэх мэдүүлэг,
10. Гэрч М.Батдоржийн: “Би 1991 оны 05 сараас эхлэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны зааварлагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, тус сумын тамгын газрын дарга, сумын засаг даргын орлогч зэрэг ажлуудыг 2000 он хүртэл хийсэн. Намайг анх 1991 оны 05 сард Архангай аймгийн Эрдэнэмандал суманд очиж ажиллахад Г.Оюунчимэг нь тус сумын 10 жилийн сургуульд Пионерийн ахлах удирдагчаар ажиллаж байсан бөгөөд уг ажлаа 1993 он хийсэн. 1993 оноос хойш Г.Оюунчимэг нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуульд багшаар ажилласан. Г.Оюунчимэгийн үндсэн мэргэжил нь Пионерийн ахлах удирдагч байгаа юм. Би Г.Оюунчимэг болон түүний нөхөр Л.Пүрэвсүрэн нарын талаар сайн мэднэ. Би Л.Пүрэвсүрэнтэй нэг ангид хамт суралцдаг байсан. Би амралтаараа Пүрэвсүрэнгийнхээр байнга очдог мөн нэг суманд Г.Оюунчимэгтэй ажилладаг байсан учир түүний ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг,
11. Гэрч М.Шагдарсүрэнгийн: “Би 1983 оноос 1986 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуулийн захирлаар ажиллаж байхад Г.Оюунчимэг нь 1984 оны үеэс байх тус сургуулийн эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан. Г.Оюунчимэг нь сургуулийн эвлэлийн үүрийн даргаар 1 жил гаран ажиллаад Пионерийн ахлах удирдагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд намайг 1986 онд аймгийн төв рүү шилжиж ирэхэд Г.Оюунчимэг нь Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуульд Пионерийн ахлах удирдагчаар ажиллаж байсан. Тэрнээс хойш Г.Оюунчимэг нь Пионерийн ахлах удирдагчаар Пионерийн байгууллага татан буугдах хүртэл ажиллаж байгаад сүүлдээ сургуульдаа газар зүйн багшаар одоог хүртэл ажиллаж байгаа” гэх мэдүүлэг,
12. Гэрч Ч.Лхамжавын ажиллаж байсныг нотолсон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар, дипломын хуулбар,
13. Гэрч С.Дашдаваагийн ажиллаж байсныг нотолсон баярын бичиг, дипломын нотариатчаар батлуулсан хуулбар,
14. Гэрч М.Батдоржийн ажиллаж байсныг нотолсон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар,
Шүүх хүсэлт гаргагч Г.Оюунчимэгийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Ч.Лхамжав, С.Дашдаваа, М.Батдорж, М.Шагдарсүрэн нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Хэрэгт эх хувиараа авагдсан 1981 оны 05 сарын 05-ны өдрийн 451426 тоот Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, 1984 оны 08 сарын 27-ны өдрийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн үнэмлэх, 1984 оны 09 сарын 01-ний өдрийн мэргэжлийн дэвтэр, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 1986 оны мандат, 1990 оны 05 сарын 20-ны өдрийн хүндэт үнэмлэх, 2015 оны “90 жил ирээдүйн тэмүүлэл” ном зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Мөн Г.Оюунчимэгийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт нь гэрчүүдийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбартай тохирдог тул Гүржавын Оюунчимэгийн 1984 оны 04 сарын 14-ний өдрийн 059696 тоот хөдөлмөрийн дэвтрийг түүний ажиллаж байсныг нотолсон баримт гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Г.Оюунчимэгийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуулийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар 1984 оны 07 сарын 15-ны өдрөөс 1985 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл, пионерийн ахлах удирдагчаар 1985 оны 08 сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь 1981, 1982, 1983, 1984 оны 1-12 сар, 1985 оны 1-9 сар хүртэл татвар төлсөн 1981 оны 05 сарын 05-ны өдрийн 451426 тоот Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, 1984 оны 08 сарын 27-ны өдрийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн үнэмлэх, 1989 оны 06 сарын 05-ны өдөр Мэргэжил дээшлүүлэх курст 21 хоног, мэргэжил дээшлүүлэх мэргэжлийн багш нарын сарын курст суралцсаныг мөн Онол улс төр, Орос хэл, Сурган, сэтгэл судлал, дүн, мэргэжлийн хичээлийн онол заах арга зүй хичээлүүдээр 1984-1-20, 1985-1-16, 1986-1-15, 1987-1-18, 1988-1-18, 1989-1-20 шалгалт өгснийг бичиж Эрдэнэмандал сумын сургуулийн тамга дарж, шалгалтын комисс гарын үсэг зурсан 1984 оны 09 сарын 01-ний өдрийн мэргэжлийн дэвтэр, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 1986 оны мандат, 1990 оны 05 сарын 20-ны өдрийн хүндэт үнэмлэх, Г.Оюунчимэгийн пионерийн удирдагчаар ажиллаж байсан талаар дурсамж бичигдсэн 2015 оны “90 жил ирээдүйн тэмүүлэл” ном, гэрч Ч.Лхамжавын: “М.Оюунчимэг нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуулийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар 1984 оноос 1985 хүртэл ажиллаад 1985 оноос тус сургуулийн Пионерийн удирдагчаар болон нийгмийн ажилтнаар ажилласан” гэх мэдүүлэг, гэрч С.Дашдаваагийн: “М.Оюунчимэг нь 1985 оны үеэс миний удирдлаган дор Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуульд пионерийн удирдагчаар ажиллаж, уг ажлаа Пионерийн зөвлөлийг тарах хүртэл ажилласан” гэх мэдүүлэг, гэрч М.Батдоржийн: “Намайг анх 1991 оны 05 сард Архангай аймгийн Эрдэнэмандал суманд очиж ажиллахад Г.Оюунчимэг нь тус сумын 10 жилийн сургуульд Пионерийн ахлах удирдагчаар ажиллаж байсан бөгөөд уг ажлаа 1993 он хийсэн” гэх мэдүүлэг, гэрч М.Шагдарсүрэнгийн: “Г.Оюунчимэг нь 1984 оны үеэс Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуулийн эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан. Г.Оюунчимэг нь сургуулийн эвлэлийн үүрийн даргаар 1 жил гаран ажиллаад Пионерийн ахлах удирдагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд намайг 1986 онд аймгийн төв рүү шилжиж ирэхэд Г.Оюунчимэг нь Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуульд Пионерийн ахлах удирдагчаар ажиллаж байсан. Тэрнээс хойш Г.Оюунчимэг нь Пионерийн ахлах удирдагчаар Пионерийн байгууллага татан буугдах хүртэл ажиллаж байгаад сүүлдээ сургуульдаа газар зүйн багшаар одоог хүртэл ажиллаж байгаа” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагч Г.Оюунчимэгийн “би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуульд МХЗЭ-ийн нарийн бичгийн даргаар 1989 оны 07 сарын 15-аас 1985 оны 08 сарын 25 хүртэл мөн 1985 оны 06 сарын 26-наас 1993 оны 02 сарын 01 хүртэл Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуулийн Пионерийн удирдагчаар ажилласан” гэх нэхэмжлэл, хөдөлмөрийн дэвтэр зэргээр нотлогдож байна.
Иймд Г.Оюунчимэгийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуулийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар 1984 оны 07 сарын 15-ны өдрөөс 1985 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл, пионерийн ахлах удирдагчаар 1985 оны 08 сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Гүржавын Оюунчимэгийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуулийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар 1984 оны 07 сарын 15-ны өдрөөс 1985 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл, пионерийн ахлах удирдагчаар 1985 оны 08 сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА