| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00109/И |
| Дугаар | 143 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 143
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бор толгойн 11-07 тоотод оршин суух Монгол овгийн Цэвээндоржийн Даваасамбуугийн /РД:АК86082515/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох
Архангай аймаг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 01 сарын 03-ны өдрийн А/03 тоот тушаалыг хүчингүй болгуулж, менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 705.190 төгрөг, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг, нийт 2.705.190 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Цэрэнханд, хариуцагчийн төлөөлөгч Д.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Цэрэнханд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь Ц.Даваасамбууд 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгож өгнө гэсэн тул би нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Даваасамбуу нь хариуцагч Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулж тус төвийн захирлын 2017 оны 01 сарын 03-ны өдрийн А/03 тоот тушаалыг хүчингүй болгуулж, менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 705.190 төгрөг, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг, нийт 2.705.190 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Даваасамбуу нь 2017 оны 01 сарын 01-ний өдрийн итгэмжлэлээр Ч.Цэрэнхандад нэхэмжлэлээс татгалзах эрхийг олгосон байх тул төлөөлөгч Ч.Цэрэнханд нь нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс нэхэмжлэлээс татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Цэрэнханд нь Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв Ц.Даваасамбууд 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно гэсэн үндэслэлээр Ц.Даваасамбуугийн нэхэмжлэлээс татгалзсан тайлбарыг шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь Ц.Даваасамбууд 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно гэсэн үндэслэлээр тус төвийн захирлын 2017 оны 01 сарын 03-ны өдрийн А/03 тоот тушаалыг хүчингүй болгуулж, менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 705.190 төгрөг, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг, нийт 2.705.190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Ц.Даваасамбуугийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ тогтоолд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ч.ЖАРГАЛАН