| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00604/И |
| Дугаар | 00604 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 00604
| 2017 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2017/00604 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт оршин суух, РД71091311 дугаар регистртэй, эрэгтэй, Солоонууд овогт Эрэвгийлхамын Даваа-Очирт холбогдох
Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээлийн үлдэгдэл 1.758.200 төгрөг, зээлийн хүү 79.200 төгрөг, нийт 1.837.400 /нэг сая найман зуун гучин долоон мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2017/00531/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын дарга И.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Даваа-Очир нь Монгол Улсын Засгийн газрын 134 дугаар тогтоолын дагуу Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээс “Бэлэг дурсгал” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 5.000.000 /таван сая/ төгрөгийн зээл авсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно. Иймд үндсэн зээл 1.758.200 төгрөг, зээлийн хүү 79.200 төгрөг, зээлийн алданги 0 төгрөг, нийт 1.837.400 төгрөгийг хариуцагч Э.Даваа-Очироос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Даваа-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: Би Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээс 5.000.000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн бөгөөд одоо үлдэгдэл нийт төлбөр 1.837.400 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Э.Даваа-Очирт холбогдуулан Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээлийн үлдэгдэл 1.758.200 төгрөг, зээлийн хүү 79.200 төгрөг, нийт 1.837.400 /нэг сая найман зуун гучин долоон мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 1.837.400 төрөгийн улсын тэмдэгтийн хураамж 44.348 төгрөгийн тал хувь 22.174 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээлийн үлдэгдэл 1.758.200 төгрөг, зээлийн хүү 79.200 төгрөг, нийт 1.837.400 /нэг сая найман зуун гучин долоон мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Даваа-Очир хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Э.Даваа-Очироос улсын тэмдэгтийн хураамж 22.174 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА