Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/924

 

 

 

 

 

 

2021         08          18                                      2021/ШЦТ/924

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

Улсын яллагч М.Отгонжаргал,

Шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Э.Ганбат /ҮД:0362/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Дд холбогдох 2106 01077 0818 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дундговь аймагт 1967 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Халдварт өвчин, тандалт судалгааны албаны сувилагч ажилтай, ам бүл 2, охины хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 23 дугаар байрны 10 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Цийн Д /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ц.Д нь Эрүүл Мэндийн Сайдын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А29 дүгээр тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тандалт, сэргийлэлтийн түр заавар”-ын 7.2.4, Хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын үеийн хариу арга хэмжээний заавар”-ын 2.5.4-т заасныг зөрчиж 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн лабораториос иргэн Г.Саранцэцэгт 2 ширхэг шинжилгээний сорьцын бэлдэц өгч, өөрөөр нь сорьц авхуулж, улмаар тухайн сорьцыг лабораторид өгч шинжилгээ хийлгэн, бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Дгийн өгсөн: “... Би тухайн үед 14 хоног ажил дээрээ тусгаарлагдаад батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас шинжилгээ авах үүрэгтэй ажиллаж байсан тул Саранцэцэгийн гэрээс өөрөө очиж шинжилгээ авах боломжгүй байсан. Хэрэв би албан тушаалаа урвуулан ашиглаад гэрээс нь очиж авах боломж надад байсан. Би хууль дүрмийг зөрчихгүй гэсэндээ очиж аваагүй, улаан бүсэд ажиллаж байсан би ногоон бүсэд очиж шинжилгээ авсан бол  би халдварт өвчин тараах нөхцөл бүрдүүлсэн гэдгийг үгүйсгэх байсан. Манай бэр “Хавдрын эмнэлгээр маш их яваад, бие нь өвдөөд байна, шинжилгээ өгөх цаг авахад 10 хоногийн дараа өгөхөөр байна, өөр шинжилгээ өгөх арга байхгүй байна” гээд байсан. Би бэрийгээ хавдартай гэдгийг мэдэх  бөгөөд Хавдрын эмнэлгээр явсан гэсэн. Тухайн үед Хавдар судлалын эмнэлгээр корона вирус маш их тархсан байдал ажиглагдаж байсан тул би бэрийгээ халдвар авсан байх болов уу гээд ямар нэгэн аргаар шинжилгээ авах ёстой гэж үзээд тэр шинжилгээг нь өгсөн. Саранцэцэг нь өөрөө Хавдрын эмчээр 10 хэдэн жил ажилласан. Энгийн практикт хүнд өвчтэй хүний ар гэрт нь шинжилгээний сорьцыг нь өгөөд явуулдаг тул би нэг их ач холбогдол бодолгүйгээр, өөрөө ажил ихтэй байсан тул сорьцыг өгсөн юм. Тэр нь миний буруу болсон байна. Харин би Эрүүгийн гэмт хэрэг үйлдэхээр, санаатайгаар коронавируст халдварыг улс орон даяар тархаах нөхцөл байдлыг үүсгээгүй. Би шинжилгээг гэрт нь өгүүлэх гэж л сорьцыг өгсөн...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.5/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.7-17, 61/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Борын өгсөн: “... Тэрээр надад хэлэхдээ “манай бэр надаас гуйхад хавдартай, гэртээ өвчтэй байдаг байгаа учраас хавдар судлалд үзүүлэх гэтэл ковид шинжилгээний хариу нэхээд байна. Шинжилгээнд хамрагдмаар байна, та надад шинжилгээний сорьц өгөөч” гэсэн. Тэгээд би түүнд шинжилгээний 2 сав өгөөд, манай бэр өөрөө шинжилгээгээ аваад надад буцааж ирүүлсэн, шинжилгээ өгсөн” гэж хэлсэн. Ц.Д нь хамаатандаа шинжилгээний сорьцын сав өгөх үедээ буюу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 23-ны өдөр хүртэл нэр бүхий сувилагч нарын хамтаар айл өрх, албан байгууллагаар явж ковидийн шинжилгээ авах чиг үүрэгтэйгээр ажиллахаар байсан... Эрүүл Мэндийн Сайдын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А29 дүгээр тушаалыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллаж байна. Коронавируст халдварын шинжилгээг хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа эмч, сувилагч, лаборант авах ёстой. Халдварт өвчний тандалт судалгааны, албанаас, хаанаас, хэчнээн иргэнээс шинжилгээ авах талаар өгсний дагуу шинжилгээ авах ёстой. Үүнийг Оюунгэрэл эмч хариуцдаг. Ц.Д сувилагчийн хувьд шинжилгээний савыг бусдад өгсөн нь буруу бөгөөд Эрүүл Мэндийн Сайдын А29 дүгээр тушаалын 2.5.4-т заасан лабораторийн эмч, сувилагчийн үүргийг зөрчсөн...” гэх мэдүүлэг /хх.8, 100/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Саранцэцэгийн өгсөн: “... 03 дугаар сарын 15-ны өглөө 10-11 цагийн үед Д эгч гадагшаа шинжилгээнд явлаа гэж ярихаар нь би ХӨСҮТ-ийн урд хаалгаар гарч буй машинаас Даарий эгчээс охинтойгоо хоёулаа шинжилгээ өгнө гэж шинжилгээний сав авсан юм... Ингээд гэртээ орж ирээд өөрөөсөө 2 удаа шинжилгээ авч 2 савны гадна нөхөр болон өөрийнхөө нэрийг бичээд бэлдчихсэн хүлээж байтал 12 цаг 36 минутад Даарий эгч “ажил руугаа дөхөж байна” гэж ярихаар нь би ХӨСҮТ-ийн урд хаалга дээр очиход машин харагдахгүй орчихсон, Даарий эгч битүү хувцастай хашааны хойноос хурдлаач гэж уурлаад бархирахаар нь би айгаад юу ч хэлж чадахгүй, урд хашааны хаалган дээр зогсож байсан 2 цагдаагийн дундуур хайрцагтай шинжилгээгээ сарвайж өгөөд бид хоёр юу ч яриагүй хоёр тийш буцсан... Ингээд 03 дугаар сарын 16-ны өдөр Даарий эгч ярьж бид хоёрын хариуг хараад “хүүш хоёулаа эерэг байна” гэж хэлэнгүүт би шокт ороод утсаа тасалчихсан, айх, ичих, гайхах, сандрах бүгд зэрэгцээд аймаар байлаа...” гэх мэдүүлэг /хх.74-80, 117-119/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхжаргалын өгсөн: “... Урьд нь шинжилгээний сав огт авч байгаагүй, өөрийн биеэр 2 удаа очиж шинжилгээ өгч байсан. Тухайн үед ямар нэгэн төлбөр төлж мөнгө өгч байгаагүй. Би 03 сарын 04-нд Замын үүд тээвэрт яваад 03 сарын 14-ний орой Замын үүднээс гараад замд шороон шуургатай таарч Дорноговь аймгийн Сайншандын пост дээр хоноод өглөө хөдөлж 13 цагийн үед Улаанбаатарт ирсэн. 14 дүгээр цахилгаан станцын баруун урд Газар шимийн үйлдвэрт ачаагаа буулгасан. Орой 22 цагийн үед гэртээ ирээд өглөө 9 цаг өнгөрч байхад машиндаа юм хийхээр явсан... Гэтэл үдийн хойно “ХӨСҮТ-өөс хүн ярьж байна. Мөнхжаргал гэж хүн үү шинжилгээний хариу чинь эерэг гарлаа, хаана байна вэ” гэж асуухаар нь “би шинжилгээ өгөөгүй” гээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй эхнэр маань залгаж “чиний өмнөөс шинжилгээ өгсөн чинь хоёулаа эерэг гарсан” гэж орилоод байсан. Тэгж байтал Даарий эгч залгаад “чи шинжилгээ өгөөгүй юм уу, юу болоод байгаа юм бэ” гэж уурлаад утсаа тасалсан. Тэгээд олон газраас залгаж асуугаад эхэлсэн, би өөрөө шинжилгээ өгөөгүй гэж бүгдэд нь бүх үнэнийг хэлсэн. Маргааш нь надаас шинжилгээ авч сөрөг хариу гарч гэрийн тусгаарлалтад орсон...” гэх мэдүүлэг /хх.81-83, 124-126/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Бадралын өгсөн: “... Эрүүл Мэндийн Сайдын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А29, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А-40 тушаалуудыг үндэслэн үйл ажиллагаа явуулж байгаа... Шинжилгээг шуурхай хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа сувилагч, лабораторийн эмч, лаборант авах ёстой...” гэх мэдүүлэг /хх.102-103/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Отгонтуяагийн өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 16-ны орой шинжилгээ авч дуусаад ажил руугаа явж байх замд Д эгч хэлэхдээ “манай бэр гуйгаад байхаар нь би хоёр ширхэг шинжилгээний сав /сорьцын бэлдэц гэх/ өгсөн. Тэгтэл бэр маань өөрөөсөө хоёр удаа шинжилгээ аваад нэг дээр нь нөхрийнхөө нэрийг бичиж шинжилгээ хийлгэсэн байна, хариу нь эерэг гарсан байна” гэж хэлж байсан. Бид нар сорьцын бэлдцүүдээ түрүүлээд авчихдаг...” гэх мэдүүлэг /хх.106-107/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Бямбадуламын өгсөн: “... Д эгч хэлэхдээ “манай бэр надаас гуйгаад байхаар нь шинжилгээ өгүүлсэн чинь өөрөөсөө 2 удаа шинжилгээ аваад нөхрийнхөө нэрийг бичээд гаргуулжээ. Тэгтэл шинжилгээний хариу эерэг гарсан гэнэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.109-110/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Дгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 15-ны өглөө Саранцэцэг над руу залгаад халдвартад гэсэн чинь “PCR” шинжилгээ өгөөгүй бол үзэхгүй гэнэ, цахимаар цаг авсан чинь 22-ны өдөр л байна гэнэ, та надад шинжилгээ авч өгч туслаач” гэхээр нь би “тусгаарлалтад байгаа тул чадахгүй, би батлагдсан болон тэдгээрийн ойрын хавьтлын шинжилгээнд явж байгаа учир уулзах боломжгүй” гэж хэлсэн. Тэгэхэд уйлаад “миний бие өвдөөд байна, та л надад тусалчих, та надад сорьцын материалаа өгчих, би өөрөө танд хүргээд өгье, таныг шинжилгээнээс ирэхээр чинь замд чинь тосож байгаад охиныхоо хамт шинжилгээ өгнө” гэхээр нь 2 ширхэг сорьцыг шинжилгээнд  явахдаа буюу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн орчимд байх ХӨСҮТ-ийн хашааны төв хаалганы дэргэд 2 ширхэг сорьц өгсөн... Тэгээд тэр өдрөө шинжилгээнд явж ирээд ХӨСҮТ-рүү орохдоо Саранцэцэгээс 2 сорьцыг 12 цаг өнгөрч байхад буцааж авсан. Тэгээд тухайн 2 сорьцыг авч багцлаад хориод хүлээлгэн өгсөн... 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би шинжилгээний хариуг харахад эерэг байсан. Тухайн үед Саранцэцэг болон Саранцэцэгийн нөхөр Мөнхжаргал нарын шинжилгээний хариу байсан бөгөөд хоёулаа эерэг гарсан байсан. Тэгэхээр нь цэг рүү залгаж хэлэхэд ямар сонин юм бэ, би гэрээс гардаггүй хүн, манай нөхөр Замын үүднээс ирсэн гэж хэлсэн. Тэгээд Саранцэцэг над руу дахиж залгаад би буруу зүйл би танд үнэнийг хэлье, би өөрөөсөө 2 шинжилгээ аваад нэгийг нь өөрийнхөө нэр нөгөөдөх нь нөхрийнхөө нэр дээр хийчихсэн гэж хэлсэн. Би Саранцэцэгт яаж байгаа юм гэж хэлэхэд 1 өрх, 1 шинжилгээ юм чинь адилхан гарах байх гэж бодсон юм гэж...” гэх мэдүүлэг /хх.28, 97/,

Шүүгдэгч Ц.Дгийн ажил байдлын тодорхойлолт /хх.38-40/,

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн тодорхойлолт /хх.134/,

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн бүртгэл /хх.135/,

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн ковидын шинжилгээний үзүүлэлт /хх.140-143/,

Шүүгдэгч Ц.Дгийн хувийн байдлыг талаарх баримтууд /хх.178-182/,

Хавтаст хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэл /хх.203/,

Прокурорын яллах дүгнэлт /хх.205/,

Прокурорын хариу мэдэгдэх хуудас /хх.211/,

Прокурорт гаргасан хүсэлт /шинээр гаргасан 2 хуудас/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ц.Д нь Эрүүл Мэндийн Сайдын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А29 дүгээр тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан “ Коронавируст халдвар /Ковид-19/-ын тандалт, сэргийлэлтийн түр заавар”-ын 7.2.4, Хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын үеийн хариу арга хэмжээний заавар”-ын 2.5.4-т заасныг зөрчиж 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн лабораториос иргэн Г.Саранцэцэгт 2 ширхэг шинжилгээний сорьцын бэлдэц өгч, өөрөөр нь сорьц авхуулж, улмаар тухайн сорьцыг лабораторид өгч шинжилгээ хийлгэн, бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхийд байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.5/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.7-17, 61/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Борын өгсөн: “... Тэрээр надад хэлэхдээ “манай бэр надаас гуйхад хавдартай, гэртээ өвчтэй байдаг байгаа учраас хавдар судлалд үзүүлэх гэтэл ковид шинжилгээний хариу нэхээд байна. Шинжилгээнд хамрагдмаар байна, та надад шинжилгээний сорьц өгөөч” гэсэн. Тэгээд би түүнд шинжилгээний 2 сав өгөөд, манай бэр өөрөө шинжилгээгээ аваад надад буцааж ирүүлсэн, шинжилгээ өгсөн” гэж хэлсэн. Ц.Д нь хамаатандаа шинжилгээний сорьцын сав өгөх үедээ буюу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 23-ны өдөр хүртэл нэр бүхий сувилагч нарын хамтаар айл өрх, албан байгууллагаар явж ковидийн шинжилгээ авах чиг үүрэгтэйгээр ажиллахаар байсан... Эрүүл мэндийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А29 дүгээр тушаалыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллаж байна. Коронавируст халдварын шинжилгээг хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа эмч, сувилагч, лаборант авах ёстой. Халдварт өвчний тандалт судалгааны, албанаас, хаанаас, хэчнээн иргэнээс шинжилгээ авах талаар өгсний дагуу шинжилгээ авах ёстой. Үүнийг Оюунгэрэл эмч хариуцдаг. Ц.Д сувилагчийн хувьд шинжилгээний савыг бусдад өгсөн нь буруу бөгөөд Эрүүл мэндийн сайдын А29 дүгээр тушаалын 2.5.4-т заасан лабораторийн эмч, сувилагчийн үүргийг зөрчсөн...”гэх мэдүүлэг /хх.8, 100/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Саранцэцэгийн өгсөн: “... 03 дугаар сарын 15-ны өглөө 10-11 цагийн үед Д эгч гадагшаа шинжилгээнд явлаа гэж ярихаар нь би ХӨСҮТ-ийн урд хаалгаар гарч буй машинаас Даарий эгчээс охинтойгоо хоёулаа шинжилгээ өгнө гэж шинжилгээний сав авсан юм... Ингээд гэртээ орж ирээд өөрөөсөө 2 удаа шинжилгээ авч 2 савны гадна нөхөр болон өөрийнхөө нэрийг бичээд бэлдчихсэн хүлээж байтал 12 цаг 36 минутад Даарий эгч “ажил руугаа дөхөж байна” гэж ярихаар нь би ХӨСҮТ-ийн урд хаалга дээр очиход машин харагдахгүй орчихсон, Даарий эгч битүү хувцастай хашааны хойноос хурдлаач гэж уурлаад бархирахаар нь би айгаад юу ч хэлж чадахгүй урд хашааны хаалган дээр зогсож байсан 2 цагдаагийн дундуур хайрцагтай шинжилгээгээ сарвайж өгөөд бид хоёр юу ч яриагүй хоёр тийш буцсан... Ингээд 03 сарын 16-ны өдөр Даарий эгч ярьж бид хоёрын хариуг хараад “хүүш хоёулаа эерэг байна” гэж хэлэнгүүт би шокт ороод утсаа тасалчихсан, айх, ичих, гайхах, сандрах бүгд зэрэгцээд аймаар байлаа...” гэх мэдүүлэг /хх.74-80, 117-119/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхжаргалын өгсөн: “... Урьд нь шинжилгээний сав огт авч байгаагүй өөрийн биеэр 2 удаа очиж шинжилгээ өгч байсан. Тухайн үед ямар нэгэн төлбөр төлж мөнгө өгч байгаагүй. Би 03 сарын 04 Замын үүд тээвэрт яваад 3 сарын 14-ний орой Замын үүднээс гараад замд шороон шуургатай таарч Дорноговь аймгийн Сайншандын пост дээр хоноод өглөө хөдөлж 13 цагийн үед Улаанбаатарт ирсэн. 14 дүгээр цахилгаан станцын баруун урд Газар шимийн үйлдвэрт ачаагаа буулгасан. Орой 22 цагийн үед гэртээ ирээд өглөө 9 цаг өнгөрч байхад машиндаа юм хийхээр явсан... Гэтэл үдийн хойно “ХӨСҮТ-өөс хүн ярьж байна. Мөнхжаргал гэж хүн үү, шинжилгээний хариу чинь эерэг гарлаа, хаана байна вэ” гэж асуухаар нь “би шинжилгээ өгөөгүй” гээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй эхнэр маань залгаж “чиний өмнөөс шинжилгээ өгсөн чинь хоёулаа эерэг гарсан” гэж орилоод байсан. Тэгж байтал Даарий эгч залгаад “чи шинжилгээ өгөөгүй юм уу, юу болоод байгаа юм бэ” гэж уурлаад утсаа тасалсан. Тэгээд олон газраас залгаад асуугаад эхэлсэн би өөрөө шинжилгээ өгөөгүй гэж бүгдэд нь бүх үнэнийг хэлсэн. Маргааш нь надаас шинжилгээ авч сөрөг хариу гарч гэрийн тусгаарлалтад орсон...” гэх мэдүүлэг /хх.81-83, 124-126/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Бадралын өгсөн: “... Эрүүл Мэндийн Сайдын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А29, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А-40 тушаалуудыг үндэслэн үйл ажиллагаа явуулж байгаа... Шинжилгээг шуурхай хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа сувилагч, лабораторийн эмч, лаборант авах ёстой...” гэх мэдүүлэг /хх.102-103/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Отгонтуяагийн өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 16-ны орой шинжилгээ авч дуусаад ажил руугаа явж байх замд Д эгч хэлэхдээ “манай бэр гуйгаад байхаар нь би хоёр ширхэг шинжилгээний сав /сорьцын бэлдэц гэх/ өгсөн. Тэгтэл бэр маань өөрөөсөө хоёр удаа шинжилгээ аваад нэг дээр нь нөхрийнхөө нэрийг бичиж шинжилгээ хийлгэсэн байна, хариу нь эерэг гарсан байна” гэж хэлж байсан. Бид нар сорьцын бэлдцүүдээ түрүүлээд авчихдаг...”гэх мэдүүлэг /хх.106-107/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Бямбадуламын өгсөн: “... Д эгч хэлэхдээ “манай бэр надаас гуйгаад байхаар нь шинжилгээ өгүүлсэн чинь өөрөөсөө 2 удаа шинжилгээ аваад нөхрийнхөө нэрийг бичээд гаргуулжээ. Тэгтэл шинжилгээний хариу эерэг гарсан гэнэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.109-110/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Дгийн яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 15-ны өглөө Саранцэцэг над руу залгаад халдвартад гэсэн чинь “PCR” шинжилгээ өгөөгүй бол үзэхгүй гэнэ, цахимаар цаг авсан чинь 22-ны өдөр л байна гэнэ, та надад шинжилгээ авч өгч туслаач” гэхээр нь би “тусгаарлалтад байгаа тул чадахгүй, би батлагдсан болон тэдгээрийн ойрын хавьтлын шинжилгээнд явж байгаа учир уулзах боломжгүй” гэж хэлсэн. Тэгэхэд уйлаад “миний бие өвдөөд байна, та л надад тусалчих, та надад сорьцын материалаа өгчих, би өөрөө танд хүргээд өгье, таныг шинжилгээнээс ирэхээр чинь замд чинь тосож байгаад охиныхоо хамт шинжилгээ өгнө” гэхээр нь 2 ширхэг сорьцыг шинжилгээнд  явахдаа буюу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн орчимд байх ХӨСҮТ-ийн хашааны төв хаалганы дэргэд 2 ширхэг сорьц өгсөн... Тэгээд тэр өдрөө шинжилгээнд явж ирээд ХӨСҮТ-рүү орохдоо Саранцэцэгээс 2 сорьцыг 12 цаг өнгөрч байхад буцааж авсан. Тэгээд тухайн 2 сорьцыг авч багцлаад хориод хүлээлгэн өгсөн... 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би шинжилгээний хариуг харахад эерэг байсан. Тухайн үед Саранцэцэг болон Саранцэцэгийн нөхөр Мөнхжаргал нарын шинжилгээний хариу байсан бөгөөд хоёулаа эерэг гарсан байсан. Тэгэхээр нь цэг рүү залгаж хэлэхэд ямар сонин юм бэ, би гэрээс гардаггүй хүн, манай нөхөр Замын үүднээс ирсэн гэж хэлсэн. Тэгээд Саранцэцэг над руу дахиж залгаад “би буруу зүйл би танд үнэнийг хэлье, би өөрөөсөө 2 шинжилгээ аваад нэгийг нь өөрийнхөө нэр нөгөөдөх нь нөхрийнхөө нэр дээр хийчихсэн” гэж хэлсэн. Би Саранцэцэгт яаж байгаа юм гэж хэлэхэд 1 өрх, 1 шинжилгээ юм чинь адилхан гарах байх гэж бодсон юм гэж...” гэх мэдүүлэг /хх-97/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Дгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт болон гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан “хяналтын прокурорт яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх талаар хариу өгөлгүй, оролцогчийн эрхийг хязгаарласан, мөн ерөөс Г.Саранцэцэг нар нь ковидын халдвар туссан эсэхийг тогтоогоогүй, улмаар халдварт өвчин тархах нөхцөлийг бүрдүүлэх гэж чухам ямар ойлголт болохыг тогтоох зорилгоор тусгай мэдлэг бүхий мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаана уу” гэсэн агуулгатай шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах шаардлагагүй гэж үзлээ. Учир нь:

          Хяналтын прокурорт цахим шуудангаар илгээсэн яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг чухам хэзээ хүлээж авсан нь тодорхойгүй, яллах дүгнэлт үйлдсэний дараа дээд шатны прокурорт гаргасан яллагдагчийн өмгөөлөгчийн мөн адил утгатай хүсэлтийг хуульд заасны дагуу шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.  

Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчсөн гэж тодорхой хугацаанд хүн ам, газар нутгийг хамарч халдварт өвчин тархахаас сэргийлэх, халдварыг анх гарсан голомтод нь барих, хяналтад авахад чиглэсэн арга хэмжээг зөрчсөн үйлдлийг хэлнэ.

Халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн гэж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж, хүн амын эрүүл мэндэд аюул учруулж болох халдвар тээгч эрсдэл бүхий хүн, эд хэрэгслийг хүн амын дунд гаргасан, халдваргүйжүүлэлт хийхгүй орхих зэргийг ойлгоно.

Дээрх нөхцөлийг хангасан үйлдэл нь бүрдэл төгссөн гэмт хэрэг болно. Гэхдээ бусдад халдварт өвчин халдсан байх бодит хор уршиг шаардахгүй, энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний объект нь олон нийтийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд байдаг, объектив тал нь халдварт өвчинтэй тэмцэх журам, ариун цэвэр, эрүүл ахуй, дархлаажуулалтын журам, хорио цээрийн дэглэмийг тус тус зөрчсөн үйлдлүүд, объектив талын гол шинж нь халдварт өвчин тархаж болох буюу тархсан байх явдал юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Коронавируст халдвар /Ковид-19/-ыг “Олон улсын шинж чанартай Нийгмийн эрүүл мэндийн онц байдал”, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “ Цар тахал” хэмээн заралсан байна. Энэхүү цар тахлыг “Ковид-19” хэмээн нэрлэж олон улсын өвчний 10 дугаар ангиллаар U 071 кодоор бүртгэжээ.

Ц.Д нь Эрүүл мэндийн сайдын 2021 оны 01 дүгээр сарь 27-ны өдрийн А29 дүгээр тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тандалт, сэргийлэлтийн түр заавар”-ын 7 дугаар зүйлд Коронавируст халдвар /Ковид-19/-ын тандалт судалгааг хийх арга хэлбэрийн талаар заасан байх ба уг зүйлийн 7.2.4-т “Сайн дурын шинжилгээ. Коронавируст халдвар /Ковид-19/-ын шинжилгээнд сайн дурын үндсэн дээр хамрагдах иргэдийг хурдавчилсан оношилгооны цэгээр дамжуулан сорьцыг цуглуулж, лабораторийн шинжилгээнд хамруулна”, мөн тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын үеийн хариу арга хэмжээний заавар”-ын 2.5.4-т “лабораторийн эмч, сувилагч нь сэжигтэй магадлалтай тохиолдлоос сорьц авч холбогдох журмын дагуу хадгалж, тээвэрлэх...” гэж заасныг тус тус зөрчиж, Коронавируст халдвар /Ковид-19/-ын шинжилгээний сорьцын бэлдцийг сорьц авах эрхгүй хүнд өгч өөрөөр нь шинжилгээ авхуулж, улмаар шинжилгээ өгөгч тухайн сорьцод өөр хүний нэр бичиж шинжлүүлсэн зэргээр халдварт өвчин тархаж болзошгүй нөхцөл байдлыг бүрдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Ц.Дгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Ц.Д нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар 2021 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдаж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс даган мөрджээ.

          2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “… энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “ Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлэх” гэмт хэрэг нь дээрх өршөөлийн хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дэх хэсэгт тус тус тусгагдаагүй болно.

          Ц.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарна.

          Мөн Ц.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, өөрөөр хэлбэл 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэх үзэх боломжтой учир шүүгдэгчийн үйлдсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй юм.

          Энэ хэрэгт Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.8, 12.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Б овогт Цийн Дг “Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Дд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

          3. Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          4. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР