| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2016/0491/и |
| Дугаар | 160 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 160
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д заасныг баримтлан Г овогт Б.М, М овогт Э.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2008 оны 05 сарын 12-ны өдөр төрсөн хүү М.Т, 2013 оны 06 сарын 27-ны өдөр төрсөн охин М.Э нарыг эх Э.Э-ын асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Э.Э охин М.Э-д тэтгэлэг тогтоолгох, эмчилгээний зардал 11200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, мөн нэхэмжлэгч, хариуцагч нар дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хүү М.Т-ийг сард 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.М-оор тэжээн тэтгүүлсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасныг баримтлан гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах эрхгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.5, 59 дүгээр зүйлийн 59.5, 56 дугаар зүйлийн 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-оос гэрлэлт цуцлуулах, асрамж шийдвэрлүүлэх шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-д олгох, мөн хариуцагч Б.М-оос 1 хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29534 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод тус тус оруулсугай.
7. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН