| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0137/и |
| Дугаар | 109 |
| Огноо | 2017-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1968 онд төрсөн, эмэгтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 30-р хороо, Хамбын 4-р гудамж, 27 тоотод оршин суух Боржгон овогт Чойжоогийн Чимгээ /РД:АК68031603/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Чимгээ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ч.Чимгээ миний бие 1968 онд төрсөн, одоо насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1984 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1991 он хүртэлх хугацаанд Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд малчин, нормчноор тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр маань үрэгдэж алга болсноос болж ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Архивын лавлагаа хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт зэргийг үндэслэн миний Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1984 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1991 оныг хүртэлх хугацаанд малчин нормчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Чимгээ нь 1968 онд Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн. 1984 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1991 оныг хүртэл хугацаанд Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд малчин, нормчноор тасралтгүй ажиллаж байсан. Ажиллаж байсан үеийнхээ хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлснээс болоод улсад ажилласан жил тооцогдохгүй тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохироод байна. Тиймээс архивын газраас гаргаж авсан архивын лавлагаа болон авч байсан хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт зэргийг үндэслэж 1984 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Чимгээ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 12”-р сарын 12-ны өдрийн 577 тоот Чойжоо овогтой Чимгээгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт,
2. Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 7-р сарын 27-ны өдрийн 116 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд тор томилох тухай” тушаалд: 2. Шинэ-Ус бригадын талбайн сахиулаар Ч.Чимгээг 1987 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай гэсэн,
3. Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 4-р сарын 2-ны өдрийн 36 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд: 1. Ч.Чимгээг 3-р сарын 14-ний өдрөөс ... эхлэн нэгдлийн барилгын хэсэгт тус тус нормчноор томилон ажиллуулсугай гэсэн,
4. Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 4-р сарын 2-ны өдрийн 27 дугаартай тушаалд: 1. ... мөн барилгачин Ч.Чимгээгийн 1989 оны ээлжийн амралтыг 4-р сарын 12-ны өдрөөс үндсэн амралт 15, нэмэгдэл 7 хоног бүгд ажлын 22 хоногоор тус тус олгосгай гэсэн,
5. Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 3-р сарын 10-ны өдрийн 20 дугаартай “Ажилтан ажилчдын ээлжийн амралтыг батлах тухай” тогтоолд: 1. Нэгдлийн аппаратын харъяа салбаруудын ажилтан ажилчдын 1990 оны ээлжийн амралтыг өөрсдийн нь болон ахлах мэргэжилтнүүдийн саналыг харгалзан зохих хуваарийн дагуу баталсугай. Хавсралтын 28-д Ч.Чимгээ 11 сард гэсэн,
Хүсэлт гаргагч Ч.Чимгээ нь Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1984 оны 2-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 12”-р сарын 12-ны өдрийн 577 тоот Чойжоо овогтой Чимгээгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 7-р сарын 27-ны өдрийн 116 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай” тушаал, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 4-р сарын 2-ны өдрийн 36 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 4-р сарын 2-ны өдрийн 27 дугаартай тушаал, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 3-р сарын 10-ны өдрийн 20 дугаартай “Ажилтан ажилчдын ээлжийн амралтыг батлах тухай” тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Харин хүсэлт гаргагчийн 1984 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1984 оны 2-р сарын 1, 1990 оны 12-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1984 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч Ч.Чимгээгийн хүсэлтээс 1984 оны 2-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг хангаж, 1984 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1984 оны 2-р сарын 1, 1990 оны 12-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.Чимгээгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгон овогт Чойжоогийн Чимгээг Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1984 оны 2-р сарын 1-ний өдрөөс 1987 оны 7-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд малчинаар, 1987 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1988 оны 4-р сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд талбайн сахиулаар, 1988 оны 4-р сарын 2-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд барилгын хэсэгт нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1984 оны 2-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд 1990 оны 12-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохоо тогтоолгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Чимгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН