Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/317

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б- овогт Г-ийн А-д холбогдох эрүүгийн *******110003410000 дугаартай хэргийг *******0*******1 оны 06 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1988 оны 0******* дугаар сарын 14-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 3******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д барилгын баргиадын ахлагч, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо *******ийн 1******* тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б- овогт Г-ийн А-,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.А- нь *******0*******1 оны 01 дүгээр сарын *******6-ны өдөр Хан-Уул дүүргийн *******1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ******* хорооллын хойд талын талбайд баригдаж байсан барилгын талбайд хохирогч Г.Ж-тэй “шаврын тэрэг эвдэлсэн” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг цементэн шалан дээр зүүн тийш дарж унагаан зүүн мөрөнд цохиж хөнгөн хохирол учруулж хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв

 

Эрүүгийн *******110003410000 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

Хохирогч Г.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-17-р хуудас/,

Гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн **************-р хуудас/,

Гэрч Б.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн *******3-р хуудас/,

Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн *******6-р хуудас/,

Гэрч Г.Г-гын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн *******8-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 1059 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/,

Шүүгдэгч Г.А-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 55-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 58-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.А-ийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Г.А- нь *******0*******1 оны 01 дүгээр сарын *******6-ны өдөр Хан-Уул дүүргийн *******1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ******* хорооллын хойд талын талбайд баригдаж байсан барилгын талбайд хохирогч Г.Ж-тэй “ажлын багаж хэрэгслийг авч хэрэглэсэн эсэх асуудлаас үүдэн маргалдаж улмаар түүнийг цементэн шалан дээр зүүн тийш дарж унагаан зүүн мөрөнд цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

Хохирогч Г.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би *******0*******0 оны 11 дүгээр сарын ихээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо *******гийн баруун талд баригдаж буй ерөнхий боловсролын сургуулийн өрлөгийг хийж байгаад ковид-19 цар тахлаас болоод хойшлогдсон байсан ажлаа хийж дуусгахаар өдөр 15 цагийн үед ажил дээрээ очсон. Ингээд ******* цагийн үед тус сургуулийн спорт заалыг хийж байгаа бригадын дарга дээр би очоод “уртасгагч байна уу” гэтэл тэр дарга нь “байхгүй, манайх хүний юм хэрэглэдэггүй юм” гэхээр нь би цаашаагаа явж байтал сургууль дотор байсан манай шаврын тэрэг гадаа ******* дугуй нь салчихсан эвдэрхий байхаар нь дахиад нөгөө бригадын даргад “танайх яагаад тэрэг эвдсэн бэ” гэж асуутал тэр дарга “наад хогийг чинь ******* цаг хэрэглэсэн чинь эвдрээд унасан” гэсэн. Тэгэхээр нь би “чи хүний юм хэрэглэдэггүй гэсэн яасан” гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу намайг заамдаж аваад цеметен шалан дээр тонгорч унагаахаар нь би арай ядан бостол толгойн зүүн тал руу гараараа хальт цохихоор нь би шууд спорт заалнаас гарч сургуулийн урд хэсэгт хамт ажиллаж байсан найз Гантулга болон Ганзориг нар дээр очоод 5-10 минут болсны дараа миний зүүн мөрнөөс доош дал руу хүчтэй янгинаж халуу дүүгсэн мэдрэмж төрсөн. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Санал, гомдол байхгүй. Эмчилгээний төлбөр 158.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн” гэх   мэдүүлэг /хх-ийн 14-17-р хуудас/,

Гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...*******0*******1 оны 01 дүгээр сарын *******6-ны өдөр 15-******* цагийн үед ******* хоёрын баруун талд баригдаж байгаа сургуулийн спорт заалны хэсэгт өрлөг хийж байгаад манайхны байрладаг гэрт ороод байж байгаад гарч ирэхэд бригадын дарга Г.А-, хохирогч Г.Ж- /танихгүй/ гэх үл таних залуутай цахилгааны утасны талаар яриад хэрэлдэж, маргалдаж байсан. Удалгүй Г.Ж- яваад өгсөн. Яг зодолохыг нь хараагү” гэх мэдүүлэг /хх-ийн **************-р хуудас/,

Гэрч Б.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...спорт заалны хэсэгт өрлөг хийж байх үед гэнэт хүмүүс “боль, боль” гээд хашхирах чимээ гарахаар нь очиход манай Г.А- үл таних залуутай бетонон шалан дээрээс босож байсан. Тэр үл таних залуу барилгын талбайгаас машины зогсоол руу явж байгаа харагдсан. Би тэр хоёрыг яг юунаас болж маргалдсан, зодолдсоныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн *******3-р хуудас/,

Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...спорт заалны хэсэгт хаалганы түгжээн өрлөг хийхээр Г.Ж-, Г.Гантулгын хамт очсон. Г.Ж- 10 минут орчим болоод ирэхдээ “гар хөдлөхгүй байна, зодуулчихлаа” гээд зүүн тохойн доороосоо баруун гараараа барьчихсан ирсэн. Цамц нь нуруу хэсгээрээ цас наалдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн *******6-р хуудас/,

Гэрч Г.Г-гын мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.Ж- Г.А-ээс өмнө хэрэглэж байсан уртасгагчаа авах гээд яваад 10 орчим болоод ирэхдээ “гар хөдлөхгүй байна, зодуулчихлаа” гээд зүүн тохойн доороосоо баруун гараараа барьчихсан ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн *******8-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 1059 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Г.Ж-ийн биед зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

*******. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/,

Шүүгдэгч Г.А-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Жигүүр дагаж орж ирээд “манай тэргийг эвдсэн гээд бид хоёр барилцаж заамдалцаж авсан. Зүүн тийш тонгорч Жигүүрийг газарт зүүн мөр хэсгээр унагасан. Тэгэхэд Жигүүр зүүн талаараа харин би баруун талаар дээр нь дарж ойчсон. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Тусгагдсан гэмтлийг би гарын тонгорч газарт хамт унаж учруулсан. Би Жигүүрт эмнэлэгт үзүүлсэн зардлын мөнгө болох 150.000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Г.А- нь хохирогч Г.Ж-ийг тонгорч унаган биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Г.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.А- болон түүний өмгөөлөгч У.Батцэцэг нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

            Хохирогч Г.Ж- мөрдөн байцаалтад эмчилгээний зардлын баримт 158.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч Г.А- нь нөхөн төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хохирогч Г.Ж-ийн “158.000 төгрөгийг Г.А-ээс авсан. Миний бие ямар нэгэн гомдол, санал байхгүй болно” /хх-ийн 67-р хуудас/ гэх бичгийн хүсэлтээр нотлогдож байна.

           Иймд шүүгдэгч Г.А-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн ******* дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

         Шүүгдэгч Г.А- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна. /хх-ийн 58-р хуудас/

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.А- нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор *******0*******1 оны 03 дугаар сарын *******6-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад Г.А- нь зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч Г.А- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Г.А-д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.А-д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б- овогт Г-ийн А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.А-д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А- нь хохирогч Г.Ж-ийн эмчилгээний зардалд 158.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Г.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯРс