Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/239

 

   

 

 

 

 

 

   2021         05           10                                       2021/ШЦТ/239

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

улсын яллагч Б.Гүнсэл,  

шүүгдэгч Н.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Нн Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 20100 2388 0138 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1570 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус ял шийтгэгдсэн, Б ургийн овогт Нн П /РД:/.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Н.П нь 2020 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт, өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох М.Отой маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун хацрын дотор салстын язрал, зүүн нүдний дээд зовхи, баруун хацрын төвгөр, доод уруул, баруун чигчий хуруу, хэвлий, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг, яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.П мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.  

 

Эрүүгийн 20100 2388 0138 дугаартай хэргээс:  

1. Хохирогч М.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө 08 цаг 30 минутын үед өөрийн дугаараас найз залуу Н.Пгийн 80... дугаар руу залгаж ойр зуурын юм ярьсан. Тэгтэл яриан дунд намайг хэл амаар доромжилж, ажлынхантай хардаад би түүнтэй маргалдаад утсаа тасалсан. Утсаа асаатал Пгаас дуудлага ирээд над руу ууртай ярьж утсаа ахиж таслах юм бол би ажлаасаа гарлаа, чи хохирно шүү гэж ярихаар нь юм хэлэлгүй тасалсан. Тэгтэл дахиад залгаад ажлынхаа тойрох хуудсыг зурууллаа шүү гэхээр нь тэг гэж хэлсэн. Төв аймгийн Заамарт байх “...” ХХК-д ажиллаж байсан юм. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны үүрийн 03 цагийн үед П гэрийн гадаа ирчихлээ, гараад ир гэж ярьсан. Би хувцсаа өмсөөд гартал намайг үгийн зөрүүгүй нэг удаа алгадсан. Тэгснээ чи намайг ажлаас гаргалаа гээд уурлаад байсан. П тухайн үед согтуу эгч Пын гэр лүү явъя гэхээр нь үгүй гээд бид 2 хэсэг ноцолдоод тэгээд явсан. Замдаа намайг толгой руу гараараа 3-4 удаа цохиж, гэдэс рүү 2 удаа өшиглөсөн. Бид 2 Пгийн эгчийнх нь хашааны гадаа ирсэн чинь чи одоо тайван байгаарай, ороод орилж хашхираад байв аа гэж хэлхээр нь за за гэж хэлсэн. Хашааных нь гадаа очоод туслаарай гэж орилтол П уурлаад намайг газар унагаад ам руу шороо хийгээд завжнаас татаад байхаар нь хурууг нь хазсан. Тэгтэл миний баруун хацрыг хазаж үснээс зулгаасан. Тэгж тэгж бид 2 Пгийн эгчийн монгол гэр рүү орж унтсан бөгөөд өглөө нь Пгийн ээж, эгч нар орж ирэхээр нь би Пд зодуулсан тухайгаа хэлтэл уурлаад гараад явсан. Ийм л үйл явдал болсон. Тухайн үед би эрүүл, П согтуу байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан баруун хацрын дотор салстын язрал гэмтлийг П гараараа ам руу шороо хийж татахдаа учруулсан. Зүүн нүдний дээд зовхи, баруун хацрын төвгөр, доод уруул, баруун чигчий хуруунд цус хуралт зэрэг гэмтлүүдийг гараараа хэд хэдэн удаа цохиж учруулсан. Харин хэвлий, баруун гуянд цус хуралт гэмтлийг намайг өшиглөж учруулсан. Тухайн үед би Пг самардсан. Бид хоёрыг маргалдаж байхад харсан хүн байгаагүй, шөнө дунд байсан. Харин өглөө нь намайг ямар байдалтай байсныг Пгийн ээж, эгч П, түүний нөхөр М нар харсан. Мөн манай аав М, ээж С, хамт ажилладаг С, Ө, О нар харсан. Би Н.Птай 2019 оны сүүлээр танилцаж үерхэх болсон бөгөөд миний найз залуу байгаа юм. П анх 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр намайг дэгээдэж газар унагааж байсан. 2020 оны 08 дугаар сарын сүүлээр намайг гурилын элдүүр модоор нуруу, гар руу хэд хэдэн удаа цохиж байсан. Би тухай бүр нь цагдаа болон эмнэлгийн тусламж авч байгаагүй. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр намайг дэгээдэж газар унагааж байхыг харсан болон мэдэх хүн байхгүй. Учир нь тэрээр намайг хуучин найз хүүхэнтэйгээ андуурч унагаасан болохоор би хүнд хэлээгүй. Сүүлд зодсоныг нь түүний аав Нд л хэлсэн бөгөөд гэрийнхэндээ хэлээгүй юм. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

           

2. Гэрч Н.М-н мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 09-10-ны өдрийг шилжих шөнө ажил дээрээ ээлжийн ажилтай гэртээ хоноогүй юм. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн үед гэртээ очиход эхнэр С, охин О нар ажилдаа явцгаасан байсан. Тэгтэл 14 цагийн үед цагдаагаас залгаж та хүрээд ир гэхээр нь очтол охин О найз залуу Пд зодуулсан гээд нүүр нь битүү хөхөрч хавдсан байсан тул дагуулж шүүх эмнэлэг явж үзүүлсэн. Энэхүү асуудлаа охин хэнд ч хэлээгүй байсан эхнэр надаас мэдсэн. Тухайн үед охины нүүр нь битүү хөхөрч хавдсан, уруул нь дотроо улайчихсан байсан. М.Ог П нь урд өмнө нь цохиж зодож байсан эсэхийг мэдэхгүй байна. Охин тийм зүйл ярьж байгаагүй. Миний ойлгосноор Птай 2020 оны хавраас л үерхсэн байх. 2020 оны 11 дүгээр сарын эхээр анх танилцуулж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

 

3. Гэрч С-н мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн үүрээр 04 цагийн үед охин О ажилдаа явлаа гээд явсан. Өдөр 12 цагийн үед залгаж ярьтал янз бүрийн юм ярилгүй, ойр зуурын юм яриад өнгөрсөн. Тэгтэл 14 цаг өнгөрч байхад нөхөр М залгаад цагдаа дээр байна. Охин Ог найз залуу нь зодчихсон байна гэж яриад 16 цаг өнгөрч байхад нөхөр, охин хоёртойгоо уулзахад шүүх эмнэлэгт үзүүлчхээд явж байна гэсэн. Тухайн үед охины нүүр нэлэнхүйдээ хөхөрч хавдсан байсан. Охиноосоо юу болсон талаар асуухад найз залуу П гэгч нь үүрээр согтуу ирээд зодчихсон гэж хэлсэн. Тухайн үед газар унасан гээд зүүн гуя, өвдөг нь хөхөрч, шалбарсан байсан. Миний ойлгосноор тэр хоёр 2019 оны 10 дугаар сараас л уулзаж эхэлсэн байх. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын эхээр тэр залуугаа анх танилцуулж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

 

4. Гэрч Н.Пын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...Манайх одоогийн хашаандаа байшинд амьдардаг бөгөөд хашаан дотор аав Ннх тусдаа монгол гэрт амьдардаг. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний орой ээж гэрээ цоожлоод манайд хоносон. Тухайн үед аав байгаагүй. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө ээж Т гарч бие засчхаад орж ирэхдээ гэрийн цоожийг эвдчихсэн байна гэж хэлэхээр нь нөхөр, ээж бид 3 гараад очтол гэрийн хаалганы цоожны цүүг нь эвдчихсэн байсан. Хаалгыг нь татсан чинь дотроосоо түгжээтэй байхаар нь хаалгыг нь тогштол дүү П онгойлгосон бөгөөд найз бүсгүй Огийн хамт унтаж байсан. Уг нь П Төв аймгийн Заамарт ажиллаж байсан юм. Түүнээс яагаад хаалга эвдээд орчихвоо хэлж ярьж түлхүүр авдаггүй юм уу гэтэл та нар унтаж байсан шүү дээ гэж хэлсэн. Огийн зүүн хацар нь хөхөрчихсөн Пд цохиулсан гэж хэлэхээр нь Пд хандан чи яахаараа айлын эмэгтэй хүүхэд зоддог юм бэ гэтэл миний асуудал та нарт хамаагүй гээд цүнхээ аваад гараад явсан. Ийм л үйл явдал болсон. М.Ог П урд өмнө нь цохиж зодож байсан эсэхийг хараагүй болохоор мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

 

5. Гэрч Х.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 09-ний орой өөрийн монгол гэртээ хонолгүй хүргэн М-н байшинд хоносон юм. Учир нь нөхөр Н тухайн үед гэртээ байхгүй Зүүнхараа явчихсан байсан юм. Би 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө босоод угаадас асгах гээд гэрээс гартал монгол гэрийн хаалганы хажуу хавтсыг нь эвдээд, цоож нь зүүлттэй байхаар нь хүргэн М, охин П нарыг гэрээс нь дуудаж гаргаж ирээд очтол гэрийн хаалга дотроосоо цоожтой байсан. Хаалга тогштол дотроос нь хүү П онгойлгосон. Найз бүсгүй О нь хамт байсан. Манай охин Пд түлхүүр хэлж авахгүй яасан юм, хаалга үүд эвдээд байхдаа яадаг юм, гэж хэлтэл дугарахгүй байсан. Би угаадсаа асгачхаад байшин руу орчхоод буцаад гараад иртэл П гэрээс цүнхтэй хувцсаа аваад гараад явсан. П Од хандан чи хамт ирсэн юм бол цонх тогшоод түлхүүр авахгүй яасан юм бэ гэтэл уйлаад П намайг зодсон гээд байсан. Огийн баруун билүү зүүн шанаа нь хөхөрсөн харагдсан. М.Ог П урд өмнө нь цохиж зодож байсан эсэхийг хараагүй болохоор мэдэхгүй байна. Харин манай нөхөр Н урд нь зодсоныг нь харсан гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаартай дүгнэлтэд:

- Т.Огийн биед баруун хацрын дотор салстын язрал, зүүн нүдний дээд зовхи, баруун хацрын төвгөр, доод уруул, баруун чигчий хуруу, хэвлий, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 36-37/,

 

7. Н.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. ...Би яг оноог нь санахгүй байна. ...замдаа дэлгүүрээс 0,5 литрийн 1 шил архи авч ганцаараа уусан. Отой Нисэхийн байрны буудал дээр уулзсан. Бид 2 уулзаад шууд хэрэлдсэн бөгөөд манай аав ээжийн гэр лүү алхаж явсан. Ингээд гэрийн гадаа очоод гэр лүү орох гэтэл орохгүй гээд байхаар нь оръё гээд татсан юм. Тэгтэл орохгүй гээд өөрөө хүчтэй хойш татахаар нь тавьчихсан чинь газар унасан. Би түүн рүү шороо цацсан чинь над руу чулуу шидэж намайг оносон юм. Тэгэхээр нь хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Түүний биед учирсан гэмтлүүдийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд тухайн үед согтуу байсан учир зарим нэг зүйлийг санахгүй байна. Ямар ч байсан хөл рүү нь 2 удаа өшиглөснөө санаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

 

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Оршин суугаа хаягийн тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 52-54/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 60-82/, торгуулийн ял төлж барагдуулсан талаарх баримт /хх-ийн 90/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94/ болон бусад бичгийн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч: “...шүүгдэгч Н.Пгийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Пгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Н.П нь 2020 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох М.Отой маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун хацрын дотор салстын язрал, зүүн нүдний дээд зовхи, баруун хацрын төвгөр, доод уруул, баруун чигчий хуруу, хэвлий, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

- Хохирогч М.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны үүрийн 03 цагийн үед П гэрийн гадаа ирчихлээ, гараад ир гэж ярьсан. Би хувцсаа өмсөөд гартал намайг үгийн зөрүүгүй нэг удаа алгадсан. ...П тухайн үед согтуу эгч Пын гэр лүү явъя гэхээр нь үгүй гээд бид 2 хэсэг ноцолдоод тэгээд явсан. Замдаа намайг толгой руу гараараа 3-4 удаа цохиж, гэдэс рүү 2 удаа өшиглөсөн. Бид 2 Пгийн эгчийнх нь хашааны гадаа ирсэн чинь чи одоо тайван байгаарай, ороод орилж хашхираад байв аа гэж хэлхээр нь за за гэж хэлсэн. Хашааных нь гадаа очоод туслаарай гэж орилтол П уурлаад намайг газар унагаад ам руу шороо хийгээд завжнаас татаад байхаар нь хурууг нь хазсан. Тэгтэл миний баруун хацрыг хазаж үснээс зулгаасан. Тэгж тэгж бид 2 Пгийн эгчийн монгол гэр рүү орж унтсан бөгөөд өглөө нь Пгийн ээж, эгч нар орж ирэхээр нь би Пд зодуулсан тухайгаа хэлтэл уурлаад гараад явсан. ...Миний биед учирсан баруун хацрын дотор салстын язрал гэмтлийг П гараараа ам руу шороо хийж татахдаа учруулсан. Зүүн нүдний дээд зовхи, баруун хацрын төвгөр, доод уруул, баруун чигчий хуруунд цус хуралт зэрэг гэмтлүүдийг гараараа хэд хэдэн удаа цохиж учруулсан. Харин хэвлий, баруун гуянд цус хуралт гэмтлийг намайг өшиглөж учруулсан. ...Харин өглөө нь намайг ямар байдалтай байсныг Пгийн ээж, эгч П, түүний нөхөр М нар харсан. Мөн манай аав М, ээж С, хамт ажилладаг С, Ө, Онар харсан. Би Н.Птай 2019 оны сүүлээр танилцаж үерхэх болсон бөгөөд миний найз залуу байгаа юм. П анх 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр намайг дэгээдэж газар унагааж байсан. 2020 оны 08 дугаар сарын сүүлээр намайг гурилын элдүүр модоор нуруу, гар руу хэд хэдэн удаа цохиж байсан. Би тухай бүр нь цагдаа болон эмнэлгийн тусламж авч байгаагүй. ...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

           

- Гэрч Н.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн үед гэртээ очиход эхнэр С, охин О нар ажилдаа явцгаасан байсан. Тэгтэл 14 цагийн үед цагдаагаас залгаж та хүрээд ир гэхээр нь очтол охин О найз залуу Пд зодуулсан гээд нүүр нь битүү хөхөрч хавдсан байсан тул дагуулж шүүх эмнэлэг явж үзүүлсэн. ...Тухайн үед охины нүүр битүү хөхөрч хавдсан, уруул нь дотроо улайчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

 

- Гэрч С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн үүрээр 04 цагийн үед охин О ажилдаа явлаа гээд явсан.  Тэгтэл 14 цаг өнгөрч байхад нөхөр М залгаад цагдаа дээр байна. Охин Ог найз залуу нь зодчихсон байна гэж яриад 16 цаг өнгөрч байхад нөхөр, охин хоёртойгоо уулзахад шүүх эмнэлэгт үзүүлчхээд явж байна гэсэн. Тухайн үед охины нүүр нэлэнхүйдээ хөхөрч хавдсан байсан. Охиноосоо юу болсон талаар асуухад найз залуу П гэгч нь үүрээр согтуу ирээд зодчихсон гэж хэлсэн. Тухайн үед газар унасан гээд зүүн гуя, өвдөг нь хөхөрч, шалбарсан байсан. Миний ойлгосноор тэр хоёр 2019 оны 10 дугаар сараас л уулзаж эхэлсэн байх. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын эхээр тэр залуугаа анх танилцуулж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

 

- Гэрч Н.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө ээж Т гарч бие засчхаад орж ирэхдээ гэрийн цоожийг эвдчихсэн байна гэж хэлэхээр нь нөхөр, ээж бид 3 гараад очтол гэрийн хаалганы цоожны цүүг нь эвдчихсэн байсан. Хаалгыг нь татсан чинь дотроосоо түгжээтэй байхаар нь хаалгыг нь тогштол дүү П онгойлгосон бөгөөд найз бүсгүй Огийн хамт унтаж байсан. ...Огийн зүүн хацар нь хөхөрчихсөн Пд цохиулсан гэж хэлэхээр нь Пд хандан чи яахаараа айлын эмэгтэй хүүхэд зоддог юм бэ гэтэл миний асуудал та нарт хамаагүй гээд цүнхээ аваад гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

 

- Гэрч Х.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө босоод угаадас асгах гээд гэрээс гартал монгол гэрийн хаалганы хажуу хавтсыг нь эвдээд, цоож нь зүүлттэй байхаар нь хүргэн М, охин П нарыг гэрээс нь дуудаж гаргаж ирээд очтол гэрийн хаалга дотроосоо цоожтой байсан. Хаалга тогштол дотроос нь хүү П онгойлгосон. Найз бүсгүй О нь хамт байсан. ...П Од хандан чи хамт ирсэн юм бол цонх тогшоод түлхүүр авахгүй яасан юм бэ гэтэл уйлаад П намайг зодсон гээд байсан. Огийн баруун билүү зүүн шанаа нь хөхөрсөн харагдсан. М.Ог П урд өмнө нь цохиж зодож байсан эсэхийг хараагүй болохоор мэдэхгүй байна. Харин манай нөхөр Н урд нь зодсоныг нь харсан гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13055 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37/,

 

- Н.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. ...Би яг оноог нь санахгүй байна. ...замдаа дэлгүүрээс 0,5 литрийн 1 шил архи авч ганцаараа уусан. Отой Нисэхийн байрны буудал дээр уулзсан. Бид 2 уулзаад шууд хэрэлдсэн бөгөөд манай аав ээжийн гэр лүү алхаж явсан. ...Тэгтэл орохгүй гээд өөрөө хүчтэй хойш татахаар нь тавьчихсан чинь газар унасан. Би түүн рүү шороо цацсан чинь над руу чулуу шидэж намайг оносон юм. Тэгэхээр нь хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Түүний биед учирсан гэмтлүүдийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд тухайн үед согтуу байсан учир зарим нэг зүйлийг санахгүй байна. Ямар ч байсан хөл рүү нь 2 удаа өшиглөснөө санаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/, болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Н.П нь согтуурсан үедээ хохирогч М.Огийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий этгээд”-д эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан ба, шүүгдэгч Н.П хохирогч М.О нар нь хамтран амьдрагч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна.

            Мөн дээрх хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан ба шүүгдэгч Н.П нь согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай М.Ог зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

 

Ийнхүү шүүгдэгч Н.П нь гэр бүлийн хамаарал бүхий хүн М.Ог зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

 

Шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн нь өөрийн хийж буй ухамсарт байдалд шууд нөлөөлсөн, биеэ хянаж чадахгүй хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.  

 

Иймд шүүх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Пг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухай.

Тус хэргийн улмаас хохирогч М.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1700 нэгж буюу 1.700.000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

  

Шүүгдэгч Н.П нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар таван удаа ял шийтгэгдэж байсан, сүүлд Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1570 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж, ялыг биелүүлсэн байх тул нэмж нэгтгэх ялгүй байна. Нөгөө талаар шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. 

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч Н.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Шүүгдэгч Н.Пд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Нн Пг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Нн Пг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Пд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч Н.Пд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыгШүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага-д даалгасугай.

 

5. Шүүгдэгч Н.Пд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДОРЖСҮРЭН