Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 21 өдөр
2021 05 21 2021/ШЦТ/67 ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж, Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа, Иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Т.Бямбацогт, Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Эрдэнэчимэг, Шүүгдэгч Д.Д, Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Дэлэгийн Д, Өнөр овогт Дүүдүүгийн Б нарт холбогдох эрүүгийн 2019000200059 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1958 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 32 дугаар гудамжны 727а тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч одоо Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр баг, Их жаргалангийн 100-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигин овогт Дэлэгийн Д /регистрийн дугаар:ЕУ58051014/, Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматур угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Тагт гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Өнөр овогт Дүүдүүгийн Б /регистрийн дугаар:ЧО70120710/. Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Д.Б нь яллагдагч Д.Дтой бүлэглэн, 2019 оны 09 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Хонгор” гэх нэртэй газрын “Могой толгой” гэх хэсэгт “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг ашиглан, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 47 тонн жонш, жоншны хүдэр хууль бусаар олборлосон гэмт хэргийг, мөн яллагдагч Д.Дтой бүлэглэн, уг 47 тонн жоншийг 2020 оны 02 дугаар сард тус аймгийн Айраг сумын гаалийн хяналтын талбай дээр зарж борлуулсны орлого болох 11,750,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж 6,600,000 төгрөгийг авч ашиглан мөнгө угаасан гэмт хэргийг, Яллагдагч Д.Д нь яллагдагч Д.Бтой бүлэглэн, 2019 оны 03 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Хонгор” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр жонш олборлож, 0,5 га талбайг эвдрэлд оруулж байгаль орчинд буюу эдэлбэр газарт 103,950 төгрөгийн, хөрсөнд 392,196 төгрөгийн, ургамалд 750,934 төгрөгийн, газрын хэвлийд 3,503,250 төгрөг, нийт 4,750,330 төгрөгийн, мөн эвдрэл үүсгэсэн 0,5 га талбайд техникийн нөхөн сэргээлтэд 1,854,145 төгрөгийн, биологийн нөхөн сэргээлтэд 500,000 төгрөгийн, байгаль орчны хяналт, мониторингийн зардалд 188,332 төгрөгийн, нийт 7,292,807 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, мөн яллагдагч Д.Бтой бүлэглэн, уг 47 тонн жоншийг 2020 оны 02 дугаар сард тус аймгийн Айраг сумын гаалийн хяналтын талбай дээр зарж борлуулсны орлого болох 11,750,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж 5,150,000 төгрөгийг авч ашиглан мөнгө угаасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн байдлаар үгүйсгэхгүй. Тухайн үед хайгуулын ажлыг хийсэн нь үнэн. Яахын аргагүй хууль зөрчсөн асуудал гаргасан. Экскаватор түрээсэлсний төлбөрийг өгч чадаагүй учраас түрээсийг нь төлөх гэж ухсан. Энэ миний буруутай үйл ажиллагаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Д.Д гуай нүх булна гэхээр нь экскаватор түрээсэлж нүхийг булсан. Тэгээд 47 тонн жонш олборлоход нь олборлолцсон. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Д.Дгийн хий гэснийг хийсэн. 6,000,000 төгрөг авсан ба 1,200,000 төгрөгийг Баярболдод өгсөн, үлдсэн мөнгөнөөс 300,000 төгрөгийг Батнямд өгсөн” гэв. Иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Т.Бямбацогт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... “Дөрвөн талст эрдэнэ” компани нь 2015 онд хайгуулын лицензийн эрхээ аваад эхний 2 жилийн хугацаанд төлөвлөгөөгөө батлуулаад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Сүүлийн жилүүдэд хайгуулын ажлаа хийгээгүй, Айраг сумын тамгын газарт өгөх ёстой тайлангаа өгөлгүй 2019 онд хууль бусаар олборлолт хийсэн. Энэ талбай нь Айраг болон Даланжаргалан сумыг хамарсан хайгуулын лицензтэй. Өмнө нь эврэлтэй талбай байсан. 2015 онд Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хайгуулын лиценз олгохдоо эзэнгүй газрыг эзэнтэй болгох, зохих журмын дагуу хайгуул хийлгэж, үйл ажиллагааг нь явуулах үндэслэлээр хайгуулын лиценз өгсөн. Д.Д нь яг ямар хайгуулын ажиллагаа нь тодорхойгүй байсан. Өөрөөр хэлбэл, хайгуулын лиценз эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүй, өөр үйл ажиллагаа явуулсан. Мэргэжлийн байгууллагаас тогтоосон экологийн хохирлыг төлүүлэх, байгаль орчинд нөхөн сэргээлт хийлгэх талаар сум орон нутгаас өмнө нь хэлж байсан. Сүүлд удаа дараа энэ талаар шаардаж байгаа” гэв. Иргэний нэхэмжпэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Лхасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Айраг сумын 1 үгээр багийн Хонгор гэх газрын Могой толгой гэдэг газарт 2019 оны 03 сараас 2020 оны 01 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Д.Д нь тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар жонш олборлосон гэх хэрэгт байгаль орчны хохирлын үнэлгээг тогтоолгоход 4,750,330 төгрөгийн хохирол учирсан. ... учирсан хохирлыг арилгуулах хүсэлтэй байна. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 201-203 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Т.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагын хувьд тус хэрэгт шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан хохирол мөнгийг буруутай этгээдээс гаргуулан авах хүсэлтэй байна. Одоогийн байдлаар ямар нэгэн хохирол төлбөр төлөгдөөгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 66, 75-78 дугаар хуудас/, Гэрч О.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2020 оны 01 сарын 08-ны өдөр миний хүсэлт гомдлын дагуу Айраг сумын Засаг дарга Л.Мөнхжаргал, байгаль орчны байцаагч Лхасүрэн, цагдаагийн тасгийн дарга Ч.Ганзориг нар албан хаагчдын хамт ирж, “Айраг залуус”, “Шинэ цагийн айраг залуус нөхөрлөл” болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлодог гэх Д гэх хүмүүсийн ухаж сэндийлсэн газрыг үзэж харж, гэрэл зураг болон бичлэгээр баримтжуулан явсан. ... энэ газраас холгүй Д гэх Даланжаргалан сумын харъяат иргэний түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг гэх иргэний байршиж байгаа газарт очиход мөн адил Улаанбаатар хотоос ирсэн гээд 6 гэртэй нилээн олон хүмүүс тэнд уурхай мэт ажиллаж байсан. Энгийн иргэн хүний зүгээс харахад бол энэ хүмүүс бол том уурхай мэт үйл ажиллагаа явуулдаг юм шиг санагддаг. Эдгээр хүмүүсийн техник болон гаргасан жоншыг бичлэгээр баримтжуулсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 8-10 дугаар хуудас/, Гэрч Э.Лхасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Засаг дарга Л.Мөнхжаргал, Айраг сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн дарга, алба хаагч нарын хамт хяналт шалгалтыг хийж ... түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй гэх “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ийн байрлаж байгаа газар очиход Д гэх хүн байсан ба энэ хүнд өмнө нь явсан шалгалтын үеэр ашиглалт явуулж байгаа талбайг нь үзүүлэхэд жонш олборлосон нөхцөл байдал тогтоогдсон, энэ асуудлыг нь нөхөн сэргээж, эрүүл байсан газрыг ухаж сэндийлж байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулсныг нөхөн сэргээж хүлээлгэж өгөх шаардлагыг тавьсан байсан боловч өнөөдрийн шалгалтын явцад ухсан газраа дахин ухаж, Улаанбаатар хотоос 4 техник бүхий 3 гэртэй хүмүүс авчирчихсан байсан. Энэ Д гэх хүн нь олборлосон жоншоо Даланжаргалан сум руу тээвэрлэж борлуулдаг талаар нутгийн иргэд хэлдэг. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20-22 дугаар хуудас/, Гэрч Д.Тэгшжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрээс зүүн зүгт 700 орчим метр зайд Д гэх хүн 2019 оны 08 сараас хойш Говьсүмбэр аймгийн гаралтай хүмүүстэй хамтарч газрын хэвлийд хууль бусаар халдаж жонш олборлож байна ... би Д гэх хүнийг мэднэ ... тэр хүн одоо Айраг, Даланжаргалан сумын зааг дээр хууль бусаар жонш олборлож байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 23 дугаар хуудас/, Гэрч Д.Батнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн хуурай ах Оёо гэх хүнтэй ярилцаад Айраг суман дээр ирсэн ба тухайн эксковатор барихаар ирсэн, тэгээд Айраг суман дээр ирээд хөдөө Д гэдэг хүн дээр ирсэн ба Хонгор гэдэг нэртэй газар юм байна лээ ирсэнээс хойш тэр эксковатор нь эвдрээд байсан ... буулгасан шорооноос жонш ялгах ажил хийсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-26 дугаар хуудас/, Гэрч С.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 07 сарын эхнээс 2019 оны 08 сарын сүүл хүртэл Хонгор нэртэй газарт Д гэх хүний газар дээр жонш ухсан ба миний хувьд Шинэбаатар гэдэг хүний ажилтан хүн байгаа юм. Хонгор гэх газарт байх Д өвгөний хайгуулын талбай дээрээс 21.7 тонн, 55 хувийн агууламжтай жонш ухсан ба би энэ хэмжээг яагаад сайн мэдээд байна гэхээр би уг жоншыг БНХАУ-д үйлдвэрлэсэн 20 тонн даацтай истевир маркийн ачааны автомашинаар Алтансүх гэдэг хүний талбай дээр буулгаж, пүүлж жинг нь гаргасан хүн байгаа юм. ... Тухайн үед Д гэдэг хүний газар дээр муна хочтой Ганцацрал гэдэг хүний 3000-тай эксковаторыг түрээслэн ажиллуулж жонш ухуулсан. Тэгээд тэр эксковатор 10 хоног ажиллаад эвдэрсэн. Тэгээд Улаанбаатар хотоос “Өнө-Орших” ХХК-ны Хүрэлбаатар гэдэг залуугаас эксковаторыг нь Шинэбаатар түрээслэн авчирсан. Мөн Даланжаргалан сумын иргэн Лхагвасүрэнгийн 50-тай ковшыг гуйж гаргасан жоншоо ачуулсан. ...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 50-51 дүгээр хуудас/, Гэрч Л.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...”Дөрвөн талст эрдэнэ” ХХК нь 2015 онд аймгийн Засаг даргаас “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг авч, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Уг компаны геологич гэх Д нь тухайн Хонгор гэх газраа гэр барьж амьдардаг бөгөөд 2019 оны 03 дугаар сараас хойш Д.Д нь Хонгор гэх газарт хайгуул хийх нэрийдлээр жонш ухаж олборлож байгаа талаар нутгийн иргэдээс мэдээлэл ирсэний дараагаар хяналт шалгалт явуулахад уг газарт техник хэрэгсэл авчирч ухаж байгаа байдал тогтоогдсон Д.Дд энэ үйлдлээ зогсоох тухай өмнө нь сануулж байсан боловч 2019 оны 08 дугаар сард төлөвлөгөөт хяналт шалгалтаар очиход жонш ухсан байсан талаар байгаль орчны байцаагч танилцуулж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 54-56 дугаар хуудас/, Гэрч С.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны эхээр одоо сар өдрийг нь сайн санахгүй байна. Б ах над руу утсаар яриад “тээвэрт явах машин байна уу гэж надаас асуусан. Би өөрийн найз Хүрэлбаатарын эзэмшлийн 94-95 ДГО улсын дугаартай хово маркийн автомашиныг гуйж аваад Б ах дээр очсон. Тухайн үед Айраг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хонгор гэх газар дээр очсон ба тэнд Д гэдэг хүний газар дээр овоолж гаргаж тавьсан жоншыг ачаад Айраг сумын гаалийн талбай дээр оруулсан. Тухайн үед тэр газар дээр Д.Д, Тамираа гээд хүмүүс байсан ба Тамираа нь машинтайгаа дагаж цуг явсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 104-105 дугаар хуудас/, Гэрч Б.Барсболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Д ах хайгуулын лиценз надад үзүүлж байсан. Би Дг ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөлтэй юм байна гэж бодсон. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 106 дугаар хуудас/, Гэрч Б.Дөлгөөнтамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хадам аав Д.Д хамгийн анх “дөрвөн талст эрдэнэ” ХХК-ныг үүсгэн байгуулж, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авч, 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгээд 2017 онд “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ны захирлаар би томилогдсон. Д.Д нь “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-тай хамааралгүй болсон. ... Д.Дг уг Хонгорын Могой толгой гэх газраас жонш олборлосон болохыг сүүлд шалгагдахад мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 204-205, 2 дугаар хх-ийн 12-13 дугаар хуудас /, Гэрч Г.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны сүүлээр билүү, 2020 оны эхээр билүү сайн санахгүй байна. Манай найз Батжаргал надаас ачааны машинаа өгч байгаач жонш тээвэрлэх гэсэн юм гэхээр нь би өөрийн эзэмшлийн 94-95 ДГО улсын дугаартай хово маркийн авто машинаа өгөөд явуулсан юм. Тэгээд тэр өдөртөө буюу орой нь миний машиныг авчирч өгсөн юм. ... Одоо уг машин Айраг сумын төв дээр манай хашаанд байгаа. Би уг машиныг 2019 оны 06 дугаар сард хүнээс 25,000,000 төгрөгөөр худалдан авч, нэр дээрээ шилжүүлсэн ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 81 дүгээр хуудас/, Шүүгдэгч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Манай “Дөрвөн талст эрдэнэ” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр авсан. Тэгээд тухайн жилдээ үйл ажиллагаа явагдаагүй. 2016 онд гадаргуун судалгааны ажпыг хийсэн. Энэ ажилд дээж авах ажил орно. 2018, 2019 онд хайгуулын ажпаа хийсэн бөгөөд уулын траншин малталтын ажил, шүүп малталтын ажил хийсэн. Тэгээд 2019 онд геологийн талбайн зургийг зохиосон. Тэгээд эцсийн шатандаа дээжний хариу хүлээгээд байж байгаа.... Манай хайгуулын талбайн хэсэгт урьд өмнө ухсан байсан 2-3 отволь нүх байгаа ба тэр уурхайн амнаас би түрээсийн унагалдай /3000-тай/ оруулаад жоншны судал байхаар нь ухаж, 60 тонн орчим жонш гаргаад хураасан байсан. Энэ жоншийг 2019 оны 11 сарын 15-ны өдөр гаргасан байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлөөр жонш олборлож болохгүй. ... Би “Хонгор” гэдэг газраас олборлосон жоншоо өөрийн хамтрагч Бод өгөөд явуулсан ба Чойр дээр очоод зарсан. Б надад хэлэхдээ агууламж муутай гээд 1 тонн 250,000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн ... Би жонш зарсан мөнгөө техникийнхээ түлш болон Бын түрээсийг өгсөн. Манай компани хайгуулын талбай дээрээ 6 траншен ухаж хайгуул хийсэн ба 20-60 метр урттай, 8 метрийн өргөнтэй, 4 метр гүн траншен татсан. ... би хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлосноо хүлээн зөвшөөрнө... Барсболд нь надтай уулзаад таны ухаж байсан газрын ойр орчимд байгаа жоншны хүдэр шорооноос дээж аваад агуулга нь таарвал авъя гэж хэлсэн. Ингээд дээж авч яваад дараа нь утсаар холбогдоод дээж нь таарлаа, би ялгаад жонш авъя гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би ажил эхлэхээр нь жонш ялгаад ав, надад урьдчилгаа өгчих гэж хэлсэн. Тэгээд 3 удаагийн гүйлгээгээр 1,450,000 төгрөгийг миний дансанд хийсэн юм. Иргэн Бтой 2019 оны 08 сарын 08-ны өдөр байгуулсан “ажил гүйцэтгэх гэрээ”-нд манай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөлтэй Дэлгэрэх нэртэй газрыг техникээр нөхөн сэргээж ажиллах ажлыг тусгасан ба нийтдээ 12,000,000 төгрөгөөр нөхөн сэргээлт хийхийг заасан байсан. Тухайн Б нь нөхөн сэргээлт хийгээгүй. Манай газар дээр жонш хийж, Чойрт зарж борлуулсан талаар урьд өгсөн мэдүүлэгтэй ярьсан. Б нь 2019 оны 09 дүгээр сард манай газраас олборлосон жоншоо Чойр дээр хятадуудад зарсан гэж надад ярьсан ба тухайн үед 1 тонныг 250,000 төгрөгөөр өглөө. Би Энэ мөнгийг техникийн түрээсийн төлбөртөө авлаа шүү гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 27-29, 61-62 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сард Даланжаргалан сумын иргэн Д гэдэг хүнтэй хамтран ажиллахаар болоод гэрээ байгуулж, тэдний түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөлтэй Д гэдэг хүний “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээнд нүх булах болон хайрга, дайрга гаргаж нөхөн сэргээлт хийх тухай зүйлс тусгагдсан байсан. Би тэр Д гэх хүний ухсан газрыг нь би өөрийн 55-тай унагалдай эксковатороор л булсан. Тэгээд шинээр 2 газарт шохойн чулуу хайх ажлаар би ухуулсан.Тэгээд би тэдний газарт ажил гүйцэтгээд 2020 оны 02 дугаар сар хүртэл тэнд ажилласан боловч түрээсийн мөнгөө өгөхгүй байсан. Тухайн үед Д ах түрээсийн мөнгөө өгч чадахгүй болчихлоо, чи энэ цэнхэр судлаас хойш ухаад авчих, би түрээсийн мөнгө болгоод чамд өгье гэж хэлсэн. Тэгээд би тэр цэнхэр судлыг нь унагалдай эксковатороор ухаад 47 тонн 65-75 агуулгатай жонш гаргасан ба уг жоншийг “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ны захирал Тамир нь Айраг суман дээр авчирч хятадад зарсан. Тэгээд надад түрээсийн мөнгө гэж 6,600,000 төгрөг бэлнээр өгсөн. Би Дгийн газарт жонш олборлох үйл ажиллагаа явуулсан. ... Би тухайн үед Д ахаас түрээсийн мөнгөө олж авахын тулд хууль бусаар жонш олборлосон нь үнэн. Энэ хууль бусаар жонш олборлосон ажлыг манай дүү Баярболд хийж гүйцэтгэсэн, хариуцаж хийлгэсэн хүн нь Д ах өөрөө хийсэн... 2020 оны 02 дугаар сард уг 47 тонн жоншыг Айраг суман дээр том ачааны ховотой хүнээс машиныг нь түрээслээд Батжаргал гэдэг хүнээр бариулаад Айраг сумын гаалийн талбай дээр авчираад зарсан. Нэг удаа л зөөгөөд дууссан ба тухайн үед “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ны захирал Тамир гэдэг хүнтэй хувь тохироод 47 тонн жоншийг Тамир зарсан бөгөөд уг зарсан мөнгөнөөсөө 6,600,000 төгрөгийг надад өгсөн. ... Би Хонгор гэх газарт нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө хийгээгүй. Тухайн үед Д ах газрын зураг дээр цэг тэмдэглээд 3 нүх булах шаардлагатай гэсэн. Тэгээд тэр 3 нүхнээс 2 нүхийг тал булаад орхисон. Тэр Хонгор гэх газарт 55 эксковатороор нүх булсан зардалд 600 гаруй литр түлш зарцуулсан.... Тухайн үед Д ах техникийн нөхөн сэргээлт хийсэн газрынхаа төлбөрийг өгөхгүй байсан. Тэгээд мөнгөө нэхэхээр мөнгө байхгүй, манай газар дээрээс жонш ухаад ав гэж хэлдэг байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 52-53, 102-103 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Айраг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хонгор нэртэй газрын Могой толгой гэх хэсэг газарт тусгай зөвшөөрөлгүйгээр буюу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл бүхий “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаад хууль бусаар газрын хэвлийд халдаж жонш олборлосон. Би уг Хонгор гэх газарт гэр барьж байрладаг бөгөөд 2019 оны 03 сараас эхлээд түгээмэл тархацтай ашигт малтмал хайж, газрын хэвлийд халдан канаб траншен судлыг эксковатороор татсан. 2019 оны 07 сараас эхэлж, Даланжаргалан сумын Шинэбаатартай хамтран жонш ухах ажлыг эхлүүлсэн ба 2019 оны 09 сарын 15-наас Б гэдэг хүнтэй нөхөн сэргээлт хийх гэрээ хийж ажиллуулж эхэлсэн. Тухайн үед Б нь Могой толгой гэх нэртэй аманд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй эксковаторыг оруулж ухсан ба 47 гаран тонн жонш, жоншны хүдэр олборлож Говьсүмбэр аймагт зарж борлуулсан. Тухайн үед Б нь нөхөн сэргээлтийн төлбөр зардалдаа гээд жонш ухсан ба тэр газарт 2019 оны 09 сарын 15-наас 10 сарын 05-ны өдрийн хугацаанд жонш ухсан. Тэгээд жонш ухчихаад нөхөн сэргээлт хийж өгөлгүй техник хэрэгслээ татаад яваад өгсөн. ... Би Д.Б, Б.Барсболд нарт Айраг сумын 1 дүгээр баг, Хонгор гэх газарт “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрлөөр жонш олборлож болохгүй, хууль бус талаар нь тэр хоёрт хэлж ярьж байсан. Бын хувьд нөхөн сэргээлтийн төлбөрөө бага агуулгатай жонш олборлож тэрнээс суутгаад авчихъя гэж надад санал тавьсан. Тэгээд би зөвшөөрч, тун болгоомжтой, нууцаар ухаарай, цаашаа үргэлжлүүлэн ухаж болохгүй шүү, хууль бус гэдгийг нь би хэлсэн. ... Ингээд уг жоншыг тухайн үед жонш худалдаж авч байсан БНХАУ-ын иргэнд 1 тонныг 250,000 төгрөгөөр зараад нийтдээ 11,750,000 төгрөг болоод үүнээс хорогдол тооцоод бэлнээр 11,500,000 төгрөгийг би гар дээр авсан. Энэ мөнгөнөөс 6,600,000 төгрөгийг Д.Бод эксковаторын түрээсийн мөнгө гээд бэлнээр өгсөн ба үлдсэн 4,900,000 төгрөгийг би авсан. Энэ мөнгийг би түлш хоол хүнсний өрөнд өгсөн. Б.Дөлгөөнтамир нь ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 97-99, 2 дугаар хх-ийн 10-11, 79 дүгээр хуудас/, Шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед түрээсийн мөнгөө авах зорилгоор Д ахын ух гэсэн газраас жонш гаргаж, уг жоншыг худалдан борлуулсан мөнгөнөөс авсан юм. Тухайн үед хууль бусаар олсон мөнгө гэдгийг мэдэж байсан. ... Тэгээд гаалийн талбай руу нөгөө ачиж ирсэн жоншоо оруулаад пүүлүүлтэл нийт 47 тонн болж байна. 1 тонныг нь 250,000 төгрөгөөр зарлаа, ах нь чиний түрээсийн мөнгө болох 6,600,000 төгрөгийг өгье гэж надад 6,600,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд би уг мөнгийг авсан юм. Нийтдээ 11,500,000 төгрөг болсон шиг байна лээ. Үлдсэн мөнгийг нь Д ах авсан. ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх- ийн 220-221, 2 дугаар хх-ийн 8-9, 80 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.Дгийн Хаан банк дахь 5030258595 тоот “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-нд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хийсэн гүйлгээнүүд /1 дүгээр хх-ийн 118-182 дугаар хуудас/, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1748 дугаартай албан бичигт: “...”Шинэ Айраг залуус” нөхөрлөл, "Айраг шинэ цагийн залуучууд нөхөрлөлийн нэр дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүртгэгдээгүй байна. ..." гэжээ. /1 дүгээр хх-ийн 108 дугаар хуудас/, “Сайхан ариун дэлхий” ХХК-ийн “...Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн нутаг “Хонгор” гэх газарт байгаль орчинд учруулсан хохирлын: “...Эвдрэл үүсгэсэн талбай нь Дорноговь аймгийн айраг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хонгор хэмээх газар. Энэ талбай нь ашигт малтмалын ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй, “Дөрвөн талст эрдэнэ” ХХК хууль бусаар газрын хэвлий рүү ухаш үүсгэн эрүүл газрыг эвдрэлд оруулсан байна. Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, “Могой толгой” гэх газарт.... “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ийн эвдрэлд оруулсан талбай нийт 0.5 га байна. Үүнээс эрүүл газарт овоолго үүсгэж, хөрс ургамалан нөмрөгийг дарсан талбай 4065 м2, нам уулын хажууг ухаж эвдсэн талбай 865 м2, хажуугийн овоолго үүсгэсэн талбай 0.0007 га байна. ... Дорноговь аймгийн Айраг сумын нутагт хууль бусаар 0.5 га талбайг эвдрэлд оруулсан байна. Хууль бусаар үйл ажиллагаа явуулсан талбайн байгаль орчинд учруулсан хохирлыг байгалийн нөөцүүдээр задалж үзвэл: эдэлбэр газарт 103,950 төгрөгийн, хөрсөнд 392,196 төгрөгийн, ургамалд 750,93 төгрөгийн, газрын хэвлийд 3503250 төгрөгийн, нийт 4,750,330 төгрөгийн хохирол учруулсан байна. Эвдрэл үүсгэсэн 0.5 га талбайд техникийн нөхөн сэргээлтэд 1,854,145, төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 500,000 төгрөг зарцуулахаар байна. Байгаль орчны хяналт, мониторингийн зардалд шаардагдах 188,332 төгрөгийг орон нутгийн байгаль орчны байгууллагад шилжүүлэх шаардлагатай. ...” гэсэн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 64-78 дугаар хуудас/, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хэрэг болсон гэх газар нь Дорноговь аймгийн айраг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт харьяалагдах Хонгор нэртэй газрын Могой толгой гэх газарт байх ба иргэн Д.Дгийн техник хэрэгсэл ашиглаж ухсан гэх талбайн байршлыг ОР5 төхөөрөмжөөр хэмжихэд 45, 47, 15.5: 108, 59, 36.7 гэсэн солбицолд байна. Уг ухагдсан талбай нь ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан ам бүхий урт нүх байх ба уг талбайн урт нь 50 метр, амны өргөн 8.6 метр, өргөн нь 21 метр, гүн нь 14.9 метр хэмжээтэй байна. ... Уг ухагдсан талбайн хойд хэсэгт ухагдсан ухашыг хэмжихэд 7 метрийн өндөртэй, 5 терийн өргөнтэй байх ба үүнийг эксковатороор ухсан байрлалтай ором мөр үлдсэн байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 43-49 дүгээр хуудас/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 020 дугаартай дүгнэлтэд: “... хово маркийн 94-95 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл 25,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн...” гэжээ. /2 дугаар хх-ийн 87 дугаар хуудас/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 026 дугаартай дүгнэлтэд: “... П.Оюунтуяагийн эзэмшлийн 1996 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн DAEWOO-MA45D1 маркийн автомашин нь 2019 оны 06 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 19,000,000 төгрөгөөр тогтоов ...” гэжээ. /3 дугаар хх-ийн 12 дугаар хуудас/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 025 дугаартай дүгнэлтэд: “... Г.Октябрийн эзэмшлийн 2007 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 2017 онд Монгол улсад орж ирсэн HYUNDAI Robex 3000LC-7A маркийн автомашин нь 2019 оны 06 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 60,000,000 төгрөгөөр тогтоов ...” гэжээ. /3 дугаар хх-ийн 19 дүгээр хуудас/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 024 дугаартай дүгнэлтэд: “... Б.Дарханбаярын эзэмшлийн 2011 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн Huindai-3000 маркийн экскаваторын зах зээлийн үнэлгээг 2019 оны 06 дугаар сарын байдлаар дундаж зах зээлийн байдлаар дундаж үнийг 35,000,000 төгрөгөөр тогтоов ...” гэжээ. /3 дугаар хх-ийн 25 дугаар хуудас/, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн: “...”Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ийн хууль бусаар жонш олборлосон гэх газар нь Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Хонгорын могойт гэх газар байх ба ... уг компаны геологич Д гэх хүний байрлаж буй гэрээс 300 орчим метр зайд том хэмжээний отволь нүх байна. Уг нүхний хэмжээг тогтоох боломжгүй бөгөөд нүхэн дотор улсын дугаар марк тодорхойгүй жижиг эксковатор байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 3-7 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89, 211 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Хавтаст хэрэгт авагдсан, талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Шүүгдэгч Д.Б, Д.Д нар нь бүлэглэн, 2019 оны 09 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Хонгор” гэх нэртэй газрын “Могой толгой” гэх хэсэгт “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг ашиглан, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр 47 тонн жонш, жоншны хүдэр олборлож хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг, мөн шүүгдэгч Д.Б, Д.Д нар бүлэглэн, уг 47 тонн жоншийг 2020 оны 02 дугаар сард тус аймгийн Айраг сумын гаалийн хяналтын талбай дээр зарж борлуулсны орлого болох 11,750,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж 6,600,000 төгрөгийг Д.Б, 5,150,000 төгрөгийг Д.Д авч ашиглан мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Д.Д гуай нүх булна гэхээр нь экскаватор түрээсэлж нүхийг булсан. Тэгээд 47 тонн жонш олборлоход нь олборлолцсон. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Д.Дгийн хий гэснийг хийсэн. 6,000,000 төгрөг авсан ба 1,200,000 төгрөгийг Баярболдод өгсөн, үлдсэн мөнгөнөөс 300,000 төгрөгийг Батнямд өгсөн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн байдлаар үгүйсгэхгүй. Тухайн үед хайгуулын ажлыг хийсэн нь үнэн. Яахын аргагүй хууль зөрчсөн асуудал гаргасан. Экскаватор түрээсэлсний төлбөрийг өгч чадаагүй учраас түрээсийг нь төлөх гэж ухсан. Энэ миний буруутай үйл ажиллагаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Т.Бямбацогтын: “...Манай байгууллагын хувьд тус хэрэгт шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан хохирол мөнгийг буруутай этгээдээс гаргуулан авах хүсэлтэй байна. Одоогийн байдлаар ямар нэгэн хохирол төлбөр төлөгдөөгүй байна. ...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Эрдэнэчимэгийн: "... 2020 оны 01 сарын 08-ны өдөр миний хүсэлт гомдлын дагуу Айраг сумын Засаг дарга Л.Мөнхжаргал, байгаль орчны байцаагч Лхасүрэн, цагдаагийн тасгийн дарга Ч.Ганзориг нар албан хаагчдын хамт ирж, “Айраг залуус”, “Шинэ цагийн айраг залуус нөхөрлөл” болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлодог гэх Д гэх хүмүүсийн ухаж сэндийлсэн газрыг үзэж харж, гэрэл зураг болон бичлэгээр баримтжуулан явсан. ... энэ газраас холгүй Д гэх Даланжаргалан сумын харьяат иргэний түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг гэх иргэний байршиж байгаа газарт очиход мөн адил Улаанбаатар хотоос ирсэн гээд 6 гэртэй нилээн олон хүмүүс тэнд уурхай мэт ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Лхасүрэнгийн: “...түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй гэх “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ийн байрлаж байгаа газар очиход Д гэх хүн байсан ба энэ хүнд өмнө нь явсан шалгалтын үеэр ашиглалт явуулж байгаа талбайг нь үзүүлэхэд жонш олборлосон нөхцөл байдал тогтоогдсон, энэ асуудлыг нь нөхөн сэргээж, эрүүл байсан газрыг ухаж сэндийлж байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулсныг нөхөн сэргээж хүлээлгэж өгөх шаардлагыг тавьсан байсан боловч өнөөдрийн шалгалтын явцад ухсан газраа дахин ухаж, Улаанбаатар хотоос 4 техник бүхий 3 гэртэй хүмүүс авчирчихсан байсан. Энэ Д гэх хүн нь олборлосон жоншоо Даланжаргалан сум руу тээвэрлэж борлуулдаг талаар нутгийн иргэд хэлдэг. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Тэгшжаргалын: “... Манай гэрээс зүүн зүгт 700 орчим метр зайд Д гэх хүн 2019 оны 08 сараас хойш Говьсүмбэр аймгийн гаралтай хүмүүстэй хамтарч газрын хэвлийд хууль бусаар халдаж жонш олборлож байна ... би Д гэх хүнийг мэднэ ... тэр хүн одоо Айраг, Даланжаргалан сумын зааг дээр хууль бусаар жонш олборлож байгаа...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Батнямын: “... Айраг суман дээр ирээд хөдөө Д гэдэг хүн дээр ирсэн ба Хонгор гэдэг нэртэй газар юм байна лээ, ирсэнээс хойш тэр эксковатор нь эвдрээд байсан ... буулгасан шорооноос жонш ялгах ажил хийсэн ...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Сүхбаатарын: “... Би 2019 оны 07 сарын эхнээс 2019 оны 08 сарын сүүл хүртэл Хонгор нэртэй газарт Д гэх хүний газар дээр жонш ухсан ба миний хувьд Шинэбаатар гэдэг хүний ажилтан хүн байгаа юм. Хонгор гэх газарт байх Д өвгөний хайгуулын талбай дээрээс 21.7 тонн, 55 хувийн агууламжтай жонш ухсан ба би энэ хэмжээг яагаад сайн мэдээд байна гэхээр би уг жоншыг БНХАУ-д үйлдвэрлэсэн 20 тонн даацтай истевир маркийн ачааны автомашинаар Алтансүх гэдэг хүний талбай дээр буулгаж, пүүлж жинг нь гаргасан хүн байгаа юм. ... Тухайн үед Д гэдэг хүний газар дээр муна хочтой Ганцацрал гэдэг хүний 3000-тай эксковаторыг түрээслэн ажиллуулж жонш ухуулсан. Тэгээд тэр эксковатор 10 хоног ажиллаад эвдэрсэн. Тэгээд Улаанбаатар хотоос “Өнө-Орших” ХХК-ийн Хүрэлбаатар гэдэг залуугаас эксковаторыг нь Шинэбаатар түрээслэн авчирсан. Мөн Даланжаргалан сумын иргэн Лхагвасүрэнгийн 50-тай ковшыг гуйж гаргасан жоншоо ачуулсан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Мөнхжаргалын: “...Дөрвөн талст эрдэнэ ХХК нь 2015 онд аймгийн Засаг даргаас “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг авч, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Уг компанийн геологич гэх Д нь тухайн Хонгор гэх газар гэр барьж амьдардаг бөгөөд 2019 оны 03 дугаар сараас хойш Д.Д нь Хонгор гэх газарт хайгуул хийх нэрийдлээр жонш ухаж олборлож байгаа талаар нутгийн иргэдээс мэдээлэл ирсэний дараагаар хяналт шалгалт явуулахад уг газарт техник хэрэгсэл авчирч ухаж байгаа байдал тогтоогдсон ...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Батжаргалын: “...Би 2020 оны эхээр одоо сар өдрийг нь сайн санахгүй байна. Б ах над руу утсаар яриад “тээвэрт явах машин байна уу? гэж надаас асуусан. Би өөрийн найз Хүрэлбаатарын эзэмшлийн 94-95 ДГО улсын дугаартай хово маркийн автомашиныг гуйж аваад Б ах дээр очсон. Тухайн үед Айраг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хонгор гэх газар дээр очсон ба тэнд Д гэдэг хүний газар дээр овоолж гаргаж тавьсан жоншыг ачаад Айраг сумын гаалийн талбай дээр оруулсан. Тухайн үед тэр газар дээр Д.Д, Тамираа гээд хүмүүс байсан ба Тамираа нь машинтайгаа дагаж цуг явсан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Барсболдын: “... Тухайн үед Д ах хайгуулын лицензи надад үзүүлж байсан. Би Дг ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөлтэй юм байна гэж бодсон. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Дөлгөөнтамирын: “... хадам аав Д.Д хамгийн анх “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ийг үүсгэн байгуулж, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авч, 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгээд 2017 онд “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ны захирлаар би томилогдсон. Д.Д нь “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-тай хамааралгүй болсон. ... Д.Дг уг Хонгорын Могой толгой гэх газраас жонш олборлосон болохыг сүүлд шалгагдахад мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Хүрэлбаатарын: “... 2019 оны сүүлээр билүү, 2020 оны эхээр билүү сайн санахгүй байна. Манай найз Батжаргал надаас ачааны машинаа өгч байгаач жонш тээвэрлэх гэсэн юм гэхээр нь би өөрийн эзэмшлийн 94-95 ДГО улсын дугаартай хово маркийн авто машинаа өгөөд явуулсан юм. Тэгээд тэр өдөртөө буюу орой нь миний машиныг авчирч өгсөн юм. ... Одоо уг машин Айраг сумын төв дээр манай хашаанд байгаа. Би уг машиныг 2019 оны 06 дугаар сард хүнээс 25,000,000 төгрөгөөр худалдан авч, нэр дээрээ шилжүүлсэн ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Дгийн Хаан банк дахь 5030258595 тоот “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-нд 2018 оны 01 сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 сарын 31 -ний өдрийг хүртэлх хугацаанд хийсэн гүйлгээнүүд, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1748 дугаартай албан бичиг, Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн нутаг “Хонгор” гэх газарт байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-н өдрийн 020 дугаартай дүгнэлт, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Д.Д нь “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ийг анх үүсгэн байгуулж, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авч, 2015 оноос үйл ажиллагаа явуулж байгаад, 2017 оноос компанийн захирлаар түүний хүргэн Б.Дөлгөөнтамир томилогдож, Д.Дг уг компанид өөр ажилд томилсон эрхийн акт гараагүй, энэ байгууллагад хамааралгүй болсон нь гэрч Б.Дөлгөөнтамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2017 онд “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ийн захирлаар би томилогдсон. Д.Д нь “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-тай хамааралгүй болсон. Д.Дг “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-д ажиллуулах тушаал, шийдвэр байхгүй...” гэсэн мэдүүлэг, хэрэгт энэ талаар авагдсан нотлох баримт байхгүй, харин 2 дугаар хавтаст хэргийн 142 дугаарт авагдсан “Сүмбэр Билэг” ХХК-ийн захирал Б.Ганзоригийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 202/02 дугаарт албан тоотоор Д.Д нь 2018 оны 01 дүгээр сараас энэ компанид уул уурхай, хайгуулын ажлын зөвлөх инженерээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажилладаг болох нь тогтоогдож байна. Гэтэл хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 31-34 дүгээр хуудсанд авагдсан 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүгдэгч Д.Б нь “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ийн хайгуулын талбайд “2000 оноос эхлэн ухсан ухмал ба хайгуулын шатанд малтлага хийгдсэн траншен болон овоолгыг булж тэгшлэх, техникийн нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийх”, “нөхөн сэргээлт хийсэн тухай өмнө нь байсан болон дараах булж тэгшилсэн тухай баримтжуулан тухай бүрт тэмдэг, тэмдэглэгээг хийх” 4 сарын хугацаатай, 12,000,000 төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээнд захиалагч “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ийг төлөөлж Д.Д гарын үсэг зурсан гэрээ хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 81 дүгээр хуудсанд авагдсан байна. Үүнээс үзэхэд Д.Д нь “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-д 2017 оноос ажиллахгүй болсон, өөрөөр хэлбэл энэ компанийг төлөөлөх эрхгүй, 2018 оноос “Сүмбэр Билэг” ХХК-д уул уурхай, хайгуулын ажлын зөвлөх инженерээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллаж байсан тул энэхүү гэрээг хууль бус хэлцэл гэж үзэв. Учир нь: Д.Д нь хууль бус үйлдэл хийсний улмаас эрүүгийн хэрэгт шалгагдах үедээ “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ийг үүсгэн байгуулсан, компанийн захирлаар өөрийн хүргэн нь ажилладаг зэрэг давуу байдлаа ашиглан гэм буруугаа хаацайлах зорилгоор компанийн тамгыг ашиглан нөхөн сэргээлт хийх гэрээ хийсэн мэтээр хууль бус хэлцэл хийсэн гэж шүүх үзэв. Хэрэв Д.Б нь “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-тай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулсан бол гэрээнд дурдсан үүргээ биелүүлсэн тухай “нөхөн сэргээлт хийсэн тухай өмнө нь байсан болон дараах булж тэгшилсэн тухай баримтжуулан тухай бүрт тэмдэг, тэмдэглэгээг хийх” үүргээ биелүүлж, 12,000,000 төгрөгийн үлдэгдэл 6,600,000 төгрөгийг Д.Дгоос нэхэмжлэх бус “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-аас нэхэмжлэх байсан ба “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ийн захирал Б.Дөлгөөнтамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр нөхөн сэргээлтийн гэрээг Д.Бтой хийсэн талаар мэдүүлээгүй, энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй болно. Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Д, Д.Б нар нь “...0,5 га газарт урьд нь ухалт хийчихсэн байсан...” гэж мэдүүлж байгаа нь гэрч Э.Лхасүрэнгийн: “...түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй гэх “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ийн байрлаж байгаа газар очиход Д гэх хүн байсан ба энэ хүнд өмнө нь явсан шалгалтын үеэр ашиглалт явуулж байгаа талбайг нь үзүүлэхэд жонш олборлосон нөхцөл байдал тогтоогдсон, энэ асуудлыг нь нөхөн сэргээж, эрүүл байсан газрыг ухаж сэндийлж байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулсныг нөхөн сэргээж хүлээлгэж өгөх шаардлагыг тавьсан байсан боловч өнөөдрийн шалгалтын явцад ухсан газраа дахин ухаж, Улаанбаатар хотоос 4 техник бүхий 3 гэртэй хүмүүс авчирчихсан байсан...” гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна. Шүүгдэгч Д.Д, Д.Б нар нь бүлэглэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, ашиг олох зорилгоор түүнийг хүсэж тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар газрын хэвлийд халдсан үйл баримт болсон нь шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан, хэрэгт авагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон дүгнэсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж, 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж, хуулийн 5.2 дахь хэсэгт “ Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд Үндсэн хуулиараа Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төр өмчдөө авчээ. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар газрын гадаргуу болон хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалд хэн ч хууль бусаар халдах ёсгүй байтал шүүгдэгч Д.Д, Д.Б нар нь орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан шаардлагыг үл биелүүлж, газрын хэвлийд хууль бусаар халдаж жонш олборлосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд дүгнэлт хийн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан "Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг"-ийн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзсэн тул шүүгдэгч нарыг Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хурааж улсын орлого болгох мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийн болох нь тогтоогдсон тул тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нар нь өөрийн техник хэрэгслээ гэмт хэрэг үйлдэхэд ашиглуулж байгаа болохыг мэдээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй байна. Энэ гэмт хэргийн халдлагын зүйл нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, халдагдсан газар, газрын хэвлий, хууль бусаар олборлогдсон ашигт малтмал байна. Газрын хэвлий гэж хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс болох бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламжийг хэлдэг. Гэмт хэргийн объектив тал нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал болох жонш олборлож хууль бусаар газрын хэвлийд халдсан идэвхтэй үйлдэл юм. Субъектив тал нь гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Субъект нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, хоёрдмол харьяалалтай хүн аль нь ч байж болно. Шүүгдэгч Д.Д, Д.Б нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар газрын хэвлий рүү халдаж, жонш олборлон түүнийгээ худалдан борлуулж, 11,500,000 төгрөгийг хувьдаа ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх үзэв. Учир нь: Мөнгө угаах гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно. Энэ гэмт хэргийн объектив тал нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан үйлдэл, эс үйлдэхүй байна. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэж гэмт хэргийн замаар олсон мөнгө гэдгийг лавтай сайн мэдсээр байж зориуд авч ашигласан, өөрийн эзэмшилд оруулсан байхыг хэлдэг. Субьектив шинж нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрнэ. Субъект нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн хэн ч байж болно. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив, субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно. Харин гэмт хэргийн субъектив талын зайлшгүй байх шинж чанар бол гэм буруу бөгөөд энэ нь үгүйсгэгдвэл гэмт хэрэг үйлдээгүйд тооцогдоно. Иймд шүүгдэгч Д.Д, Д.Б нарын бүлэглэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн дээрх шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзэн ял шийтгэл оногдуулах үндэстэй байна. Шүүгдэгч Д.Д, Д.Б нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан “Д.Б миний бие нь хууль бусаар жонш олборлох үйлдэл хийсний улмаас байгаль орчинд 4,750,330 төгрөгийн бодит хохирол, нөхөн сэргээлтэд 2,354,145 төгрөгийн хохирол учруулсан, улс оронд Ковид халдварт өвчин гарч хорио цээртэй байсан тул шүүх хурлаас өмнө төлөх боломж гараагүй. Б би 775 толгой малтай, орлогын эх үүсвэртэй тул төлөхөө илэрхийлж байна” гэсэн хүсэлт /2 дугаар хавтасны 146 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Д нь 2018 оноос “Сүмбэр Билэг” ХХК-д уул уурхай, хайгуулын ажлын зөвлөх инженерээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллаж тодорхой орлоготой ба шүүх хуралдаанд хохирлыг төлөхөө илэрхийлж, маргаагүй болно. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд 5,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,700,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Бод 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Бод ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Д.Б нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар уул уурхай, байгалийн баялаг ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоож албадлагын арга хэмжээ хэрэглэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулах нь зүйтэй. Шүүгдэгч нар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Д.Б нь торгох ялыг 2 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлж улсын орлогод оруулах нь зүйтэй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар байгаль экологид учруулсан нийт хохирол 7,292,807 төгрөгийн 3,646,403 төгрөгийг шүүдэгч Д.Дгоос, шүүгдэгч Д.Боос 3,646,403 төгрөгийг тус тус адил тэнцүү гаргуулж, иргэний нэхэмжлэгч байгууллага Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлон тогтоожээ. Хуулийн энэхүү зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн хэрэг, хүний хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд эдгээрт дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй билээ. Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Д.Д, Д.Б нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар газрын хэвлий рүү халдаж, 47 тн жонш олборлож, 11,500,000 төгрөгөөр худалдан борлуулж мөнгө угаасан, гэмт хэргийн улмаас 0,5 га талбайг эвдрэлд оруулж, байгаль орчинд буюу эдэлбэр газарт 103,950 төгрөгийн, хөрсөнд 392,196 төгрөгийн, ургамалд 750,934 төгрөгийн, газрын хэвлийд 3,503,250 төгрөг, нийт 4,750,330 төгрөгийн, мөн эвдрэл үүсгэсэн 0,5 га талбайд техникийн нөхөн сэргээлтэд 1,854,145 төгрөгийн, биологийн нөхөн сэргээлтэд 500,000 төгрөгийн, байгаль орчны хяналт, мониторингийн зардалд 188,332 төгрөгийн, нийт 7,292,807 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үүнээс үзэхэд шүүгдэгч Д.Дг 21.7 тн жонш хууль бусаар олборлосон талаар яллах дүгнэлтэд дурдаагүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох Г.Хүрэлбаатарын эзэмшлийн 94-95 ДГО улсын дугаартай Хово маркийн авто машины үнэ 25,000,000 төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч Д.Дгоос 12,500,000 төгрөгийг, шүүгдэгч Д.Боос 12,500,000 төгрөгийг, 47 тонн жонш олборлоход ашигласан тээврийн хэрэгсэл болох Б.Дарханбаярын эзэмшлийн 43-06 УБ улсын дугаартай Huindai-3000 маркийн экскаваторын үнэ 35,000,000 төгрөгийг адил тэнцүү хувааж шүүгдэгч Д.Дгоос 17 500 000 төгрөг, Д.Боос 17 500 000 төгрөгийг тус тус гаргуулж, байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, илүү гарсан хэсгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулах, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх зэрэг зохицуулалтыг хуульчилсан болно. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, шүүгдэгч Д.Дгийн насны байдал болон тэдний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг адил тэнцүү харгалзан үзэхийн зэрэгцээ, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан болно. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс “...Шүүгдэгч нарын хувьд өөрсдийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчийн хувьд Д.Дгийн хувьд хууль ёсны ажиллагаа хийх явцдаа 47 тонн жонш олборлосон үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна. Тушаасан мөнгөнөөсөө түрээсийн хөлсөө өгсөн. Шүүгдэгч нарыг хоёр гэмт хэрэгт буруутгаж байна. Шүүгдэгч нар ашиг олохын тулд бүлэглэсэн гэх нотлох баримт тогтоогдохгүй байна. Д.Д нь газрын хэвлийд халдсанаар энэ гэмт хэрэг төгсөж байна. Олборлолт хийж газрын хэвлийд халдсанаар энэ гэмт хэрэг төгссөн. Түүний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Д.Бын хувьд хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт хамаарахгүй байна. Харин мөнгө угаах гэмт хэргийн хувьд тухайн хэргийн гол шинж субъектив шинж үгүйсгэгдэж байна. Гэмт этгээдийн мөнгө авсан үйлдлээ өөрийн үйлдлийг хэрхэн ойлгож ухамсарлаж байгааг тогтоох шаардлагатай. Тэрнээс биш хууль бусаар ашиг олж байна гэж энэ мөнгийг аваагүй, ажлын хөлсөө авч байна гэж бодсон. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох саналтай...” гэх агуулга бүхий мэтгэлцсэнийг хууль бус гэж үзлээ. Учир нь: Шүүгдэгч Д.Б нь “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-тай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулсан бол гэрээнд дурдсан үүргээ биелүүлсэн тухай “нөхөн сэргээлт хийсэн тухай өмнө нь байсан болон дараах булж тэгшилсэн тухай баримтжуулан тухай бүрт тэмдэг, тэмдэглэгээг хийх” үүргээ биелүүлж, 12 000 000 төгрөгийн үлдэгдэл 6 600 00 төгрөгийг Д.Дгоос нэхэмжлэх бус “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-аас нэхэмжлэх байсан ба “Дөрвөн талст эрдэнэ” ХХК-ийн захирал Б.Дөлгөөнтамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр нөхөн сэргээлтийн гэрээг Д.Бтой хийсэн талаар мэдүүлээгүй, энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй бөгөөд хууль бусаар жонш олборлох талаар шүүгдэгч Д.Д нь шүүгдэгч Д.Бод хэлсэн болохоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн, түүнийг Д.Б хүлээн зөвшөөрч маргаагүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Боржигин овогт Дэлэгийн Д, Өнөр овогт Дүүдүүгийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдаж”, байгаль орчин түүний баялагт нийт 7 292 807 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, Д.Д нь 5 150 000 төгрөг авсан, Д.Б нь 6 600 000 төгрөгийг авсан гэм буруутайд тус тус тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд 5,700 (таван мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,700,000 (таван сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Бод 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, мөн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Бод ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5,700 (таван мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,700,000 (таван сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнссэнийг, шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэнийг тус тусад нь эдлүүлсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Д.Б нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар уул уурхай, байгалийн баялаг ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулсугай. 6.Шүүгдэгч нар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Д.Б нь торгох ялыг 2 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай. 8.Ялтан Д.Д, Д.Б нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Д.Дгоос байгаль экологид учруулсан нийт хохирлын тал болох 3,646,403 (гурван сая зургаан зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун гурав) төгрөгийг, шүүгдэгч Д.Боос байгаль экологид учруулсан нийт хохирлын тал болох 3,646,403 (гурван сая зургаан зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун гурав) төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч байгууллага Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тамгын газарт олгосугай. 10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох Г.Хүрэлбаатарын эзэмшлийн 94-95 ДГО улсын дугаартай Хово автомашины үнэ 25,000,000 (хорин таван сая) төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч Д.Дгоос 12,500,000 (арван хоёр сая таван зуун мянга) төгрөгийг, шүүгдэгч Д.Боос 12,500,000 (арван хоёр сая таван зуун мянга) төгрөгийг, , 47 тонн жонш олборлоход ашигласан тээврийн хэрэгсэл болох Б.Дарханбаярын эзэмшлийн 43-06 УБ улсын дугаартай Huindai-3000 маркийн экскаваторын үнэ 35,000,000 (гучин таван сая) төгрөгийг адил тэнцүү хувааж шүүгдэгч Д.Дгоос 17 500 000 (арван долоон сая) төгрөг, Д.Боос 17 500 000 (арван долоон сая) төгрөгийг тус тус гаргуулж, байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, илүү гарсан хэсгийг улсын орлогод оруулсугай. 11.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохын дурдсугай. 13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА