Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 180

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1962 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Цэнхэр сумын 1 дүгээр баг, Тээл гэх газар оршин суух Санги овгийн Дамдинсүрэнгийн Оюун /РД:АО62121205/-ы хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Оюун шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Оюун миний бие нь 1962 онд төрсөн одоо тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1983 оны 4 сарын 15-ны өдрөөс 1984 оны 01 сарын 01-ний өдөр хүртэлх Архангай аймгийн Социализмын зам нэгдлийн сүү тосны заводод ажилчнаар, 1984 оны 1 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд саальчнаар тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичилт хийгдээгүй, нэр зөрүүтэй байгаа тул ажилласан жилд орохгүй хохироход хүрээд байна. Архивын лавлагаа зэрэг бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Социализмын зам нэгдлийн сүү тосны заводад 1983 оны 4 сарын 15-ны өдрөөс 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл өдрөөс саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт 1983 оны 04 сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд сүү тосны заводод ажилчнаар ажиллаж байсан. Иймд шүүхэд гаргаж өгсөн архивын лавлагаа болон бусад баримтыг үндэслэж миний улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Оюун нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

1. Дамдинсүрэнгийн Оюуны 1987 оны 02 сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрт 1983 оны 07 сар, 11 сар, 1984 оны 01 сараас 07 сар, 09 сараас 11 сар, 1985 оны 03 сараас 12 сар, 1986 оны 02 сар, 04 сараас 11 сар, 1987 оны 01 сараас 12 сард ажилласан хоног авсан хөлс тооцсон бичилт бүхий,

2. Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 сарын 16-ны 139 дугаартай тодорхойлолтод Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн 1981 оноос 1983 оны баримтыг шүүж үзэхэд Дамдинсүрэнгийн Оюуны ажил төрөлтэй холбоотой материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

3. Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 04 сарын 15-ны өдрийн 35 дугаартай Сүү тосны заводын бэлтгэл хангах, ажилчид батлах тухай тушаалд: 2. Сүү тосны заводын ажилчдыг хавсралт 1-ээр баталсугай. Хавсралтад 3-р тасагт Д.Оюун гэсэн,

4. Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмийн зам нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 114 дугаартай Малчдын ээлжийн амралт олгох тухай тушаалд: 1. Нийгмийн даатгалд хамрагдаагүй малчин гишүүд доорх хүмүүсийн амралтыг 1988 оны 10 дугаар сарын 15-аас 30 хүртэл хугацаанд ажлын 15 хоногоор олгосугай. Үүнд Орхон хэсгээс Д.Оюун саальчин гэсэн,

5. Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаартай Малчдын амралтын хуваарь батлах тухай тогтоолд: 1.Нийгмийн даатгалд хамрагдаагүй ажилд байгаа нэгдлийн гишүүд малчид, төлчид саальчдын 1989 оны ээлжийн амралтыг хэсэг тус бүрээр нь хавсралтаар баталсугай. Орхон хэсгийн 1989 оны ажилчдын амралтын хувиарийн 42-т Д.Оюун саальчин, ажилласан жил 6, сар 4, хоног 5, амралт эхлэх 07 сарын 15, дуусах 08 сарын 15 гэсэн,

6. Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1990 оны 02 сарын 13-ны өдрийн 01 дугаартай Шагнах тухай тогтоолд: 1. ... сүү үйлдвэрлэлээр зарласан болзлыг 40-өөс дээш хувь биелүүлсэн 7 саальчнийг 300 төгрөгөөр, ... шагнасугай. Хавсралтад Д.Оюун Орхон баг гэсэн зэрэг болно.

Хүсэлт гаргагч Д.Оюун нь Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1983 оны 04 сарын 15-ны өдрөөс 1984 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл сүү тосны заводын ажилчин, 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 сарын 16-ны 139 дугаартай тодорхойлолт, Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 04 сарын 15-ны өдрийн 35 дугаартай Сүү тосны заводын бэлтгэл хангах, ажилчид батлах тухай тушаал, Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмийн зам нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 114 дугаартай Малчдын ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаартай Малчдын амралтын хуваарь батлах тухай тогтоол, Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1990 оны 02 сарын 13-ны өдрийн 01 дугаартай Шагнах тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаарнотлогдож байна.

Иймд Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1983 оны 04 сарын 15-ны өдрөөс 1984 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл сүү тосны заводын ажилчин, 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчин ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч Д.Оюуны хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Оюуны нотлох баримтаар шүүхэд өгсөн хөдөлмөрийн дэвтрийн нэр зөрүүтэй учир нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хүсэлт гаргагч Д.Оюуны хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

                 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Санги овгийн Дамдинсүрэнгийн Оюуныг Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1983 оны 04 сарын 15-ны өдрөөс 1984 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл сүү тосны заводын ажилчин, 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

                    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ч.ЖАРГАЛАН