Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 278

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1962 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багт оршин суух Монгол овгийн Батсүрэнгийн Алтанцэцэг /РД:АР62061205/-ийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Санжмятав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.     

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Алтанцэ  цэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1962 онд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэвэрт орох нас болсон боловч тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүйн улмаас шүүхэд хандаж байна. Миний бие Архангай аймгийн Эрдэнэмандал сум Хөдөлмөрч нэгдэлд 1980 оноос 1990 оны хооронд малчин, саальчнаар ажиллаж байсан. Иймд Архивын болон бусад баримтуудыг үндэслэн Батсүрэнгийн Алтанцэцэг намайг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Санжмятав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Алтанцэцэг нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1980 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэлх хугацаанд малчин, төлчнөөр ажиллаж байсан. Иймд Б.Алтанцэцэгийн дээрх хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Б.Алтанцэцэг нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн Алаг-Уул бригадад хоньчноор Жамбалганийгийн суурьт туслах малчнаар ажиллаж байсан. Б.Алтанцэцэгтэй хамт ажиллаж байсан суурийн ахлагч Жамбалганий, малчин Оюунцэцэг нарыг гэрчээр асуулгасан.Тухайн үед газар нутгийнх нь нэрээр хэсгийг нэрлэж байсан юм билээ. Б.Алтанцэцэг нь Алаг-Уул бригадын өөр өөр хэсэгт ажиллаж байсан гэв.

                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

            Хүсэлт гаргагч Б.Алтанцэцэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

          1. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 05 сарын 22-ны өдрийн 267 дугаартай албан тоотод “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн 1980, 1983-1987 оны баримтыг шүүж үзэхэд Батсүрэнгийн Алтанцэцэгийн ажил төрөлтэй холбоотой материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн,

          2. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 04 сарын 30-ны өприйн 45 дугаартай “Шагнал олгох тухай” тогтоолд: 2. Хөдөлмөр бүтээлийн дуудлага чуулга уулзалтанд шалгарч оролцсон 126 хүнийг 1112 төгрөг 48 мөнгөний үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтын 58-д Б.Алтанцэцэг төлчин нийт 3 мөнгө гэсэн,

          3. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 07 сарын 08-ны өдрийн 44 дугаартай “Шагнал олгох тухай” тогтоолд 1. Нэгдлийн ууган гишүүд, анхны дарга, туслах үйлчлэх салбарын ажилчин албан хаагчид тэргүүний хүмүүс, албан газрын дарга эрхлэгч 268 хүнийг 21919 төгрөг, 30 мөнгөний үнэ бүхий зүйлээр 275 малчинг 23710 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсугай. Хавсралтын 53-т Алтанцэцэг Хараат, 35-ийн өмд 1, 22-ын торго 3 метр 1 ширхэг гэсэн,

          4.Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Алтан гадас” одонт Хөдөлмөр нэгдлийн даргын 1988 оны 05 сарын 16-ны өдрийн 77 дугаартай “Малчдад ээлжийн амралт олгох тухай” тушаалд: 1. Төгөл хэсгийн нэр бүхий 37 малчинд 1988 оны ээлжийн амралтыг хавсралтад дурьдсан өдрөөс эхлэн ажлын 15 өдрөөр бодож тус тус олгосугай. Хавсралтад Б.Алтанцэцэг саальчин, амралт эхлэх он сар өдөр 05 сарын 01-ээс, нийт амрах хоног 15 гэсэн,

          5. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн даргын 1989 оны 10 сарын 25-ны өдрийн 92 дугаартай “Малчдад ээлжийн амралт олгох тухай” тушаалд: 1. Нэр бүхий 61 малчны 1989 оны ээлжийн амралтыг хавсралтад дурдсанаар тус тус бодож олгосугай. Хавсралтын 34-т Б.Алтанцэцэг Алаг-Уул бригад, эрхэлсэн ажил саальчин, амрах хоног 15, амрах хугацаа 10 сарын 15-аас гэсэн,

          6. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Алтан гадас” одонт Хөдөлмөр нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 06 сарын 10-ны өдрийн 36 дугаартай “Малчдад ээлжийн амралт олгох тухай” тушаалд 1. Нэр бүхий 54 малчинд 1990 оны ээлжийн амралтыг хавсралтад дурдсанаар бодож тус тус олгосугай. Хавсралтын 53-т Б.Алтанцэцэг төлчин, саальчин, амрах хоног 15, хэднээс эхэлж амрах 06 сарын 01-ний өдрөөс гэсэн,

          7. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн 1993 оны өмч хувьчлалын материалын 96-д Б.Алтанцэцэг авсан хөрөнгийн хэмжээ 3.6 мян, үүнээс мал 5 толгой, 1.6 мян, ягаан тасалбар 7 гэсэн,

8. Гэрч Н.Жамбалганийгийн “Б.Алтанцэцэг нь 1980 оны 03 сараас 1990 оныг дуустал хугацаанд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд  хоньчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан. Би тухайн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1978 оноос 1990 оныг хүртэл ажилласан. Б.Алтанцэцэг бид 1990 онд нэгдэл хувьчлагдах хүртэл тасралтгүй ажилласан юм. Б.Алтанцэцэг бид 2 Хөдөлмөрч нэгдлийн Алаг-Уул багт нэг хонин суурин дээр ажиллаж байсан. Би хонин суурийн ахлагч байсан бөгөөд Б.Алтанцэцэг нь манай туслах малчин байсан. Намайг 1980 онд хонин суурийн ахлагч хийж байх хугацаанд Б.Алтанцэцэг нь ид мал төллөх үеэр буюу цагаан сарын дараа хавар 03 дугаар сараас эхлэн манай хонин суурин дээр ажиллаж эхэлсэн юм. Б.Алтанцэцэг нь ажиллаж байх хугацаандаа ихэр төлийн эзэн, төлөө бүрэн бойжуулж удаа дараа баярын бичиг, диплом авч байсан. Харин ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй“ гэх,

          Гэрч О.Оюунцэцэгийн “Б.Алтанцэцэг нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1980 оны 03 сараас 1990 оны 12 сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан. Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 03 дугаар бригадад 1978 оноос төлчнөөр ажиллаж байсан юм. Би 1979 оны намар өөрийн нөхөр Жамбалтай гэр бүл болж 1980 оны 03 сард тус нэгдлийн 01 дүгээр бригад руу шилжиж байсан юм. Намайг Жамбалганийгийн хонин суурьт Б.Алтанцэцэгийн хамт томилон ажиллуулж байсан учир би түүнийг 1980 оны 03 дугаар сараас эхлэн ажилласан гэдгийг нь сайн мэдэж байгаа юм. Тухайн үед Хөдөлмөрч нэгдлийн дарга нь Батбуян, тоо бүртгэгч нь Очирбат гэх хүмүүс байсан. Хөдөлмөрч нэгдэл нь 6 бригадтай байсан ба 1993 онд хувьчлагдаад хувьд очиж байсан. Бид малчин, мал малладаг хүмүүс учир нэгдэл хувьчлагдахад нэгдлээсээ гарч өөрсдийн хувийн малаа маллах болсон. Нэгдэл хувьчлагдахад Б.Алтанцэцэгийнх 2 тугалтай үнээ, 2 адуу, 40 үнээ авч байсан бөгөөд манайх 50 хонь, 2 тугалтай үнээ, 5 адуу авч байсан. Мал хувьчлахдаа гэр бүлийн гишүүдийн тоогоор өгдөг байсан юм. Би Б.Алтанцэцэгтэй хамт ажиллаж байсан учир түүнийг 1980 оны 03 дугаар сараас 1990 оныг хүртэл хугацаанд хамт ажиллаж байсан байдлыг сайн мэднэ“ гэх  мэдүүлгүүд,

          9. Гэрч Н.Жамбалганий, О.Оюунцэцэг нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно.

          Хүсэлт гаргагч Б.Алтанцэцэг нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1980 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 04 сарын 30-ны өдрийн 45 дугаартай “Шагнал олгох тухай” тогтоол, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 07 сарын 08-ны өдрийн 44 дугаартай “Шагнал олгох тухай” тогтоол, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Алтан гадас” одонт Хөдөлмөр нэгдлийн даргын 1988 оны 05 сарын 16-ны өдрийн 77 дугаартай “Малчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн даргын 1989 оны 10 сарын 25-ны өдрийн 92 дугаартай “Малчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Алтан гадас” одонт Хөдөлмөр нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 06 сарын 10-ны өдрийн 36 дугаартай “Малчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн 1993 оны өмч хувьчлалын материал, гэрч Н.Жамбалганий, О.Оюунцэцэг нарын мэдүүлгүүд  зэргээр тогтоогдож байна.

          Иймд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1980 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч Б.Алтанцэцэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Хүсэлт гаргагч Б.Алтанцэцэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                           ТОГТООХ нь:

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг бармтлан Монгол овгийн Батсүрэнгийн Алтанцэцэгийг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1980 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЖАРГАЛАН