Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1957 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн “Цогзолын өвөрт” оршин суух Боржигин овогт Дончмоогийн Магсарлхам /РД:АА57042213/-ын  хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Магсарлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.                                

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Магсарлхам шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иймд хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, цалингийн тодорхойлолтыг үндэслэн миний Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг  нэгдэлд 1972 оны 03 сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 сарын 01-ний өдрийг  хүртэлх хугацаанд барилгачнаар, тус сумын Малын эмнэлэгт 1979 оны 10 сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд санитарч, малын эмчээр  тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Магсарлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1972 оноос 1974 оныг хүртэл ТМС-д суралцсан. 1974 оны 06  сараас 1975 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд барилгачнаар ажиллаж байгаад 1975 оны 06 сарын 01-ний өдөр цэргийн албанд татагдаж, 1978 оны 06 сарын 08-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1980 онд сумынхаа мал эмнэлэгт малын эмч, санитарчаар 1991 оны 06 сарыг хүртэл ажилласан. Иймд миний дээр хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. 1972 оноос 1974 оныг хүртэл ажиллаж байгаагүй, ТМС-д суралцаж байсан. Хүсэлтдээ буруу бичсэн учир энэ хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Д.Магсарлхам нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

          1. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1972 оны 03 сарын 15-ны өдрийн 14 дугаартай “Хөрөнгө зарах тухай” тогтоолд: 1. Эмэгтэйчүүдиийн цайллаганд зориулж 94 төгрөг 20 мөнгөний зүйлийг зарлага болгосугай. Хавсралтын 10-т Магсарлхам гэсэн,

          2. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1975 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Ажилчин албан хаагчдын 1975 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоолд: 1. Нэгдлийн харъяа төв, хөдөөгийн нийт ажилчин, албан хаагчдын 1975 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралт жагсаалт ёсоор баталсугай. Хавсралтын 115-т Дончмоогийн Магсарлхам ачигч гэсэн,

          3. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн даргын 1979 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 63 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд: Дончмоо овогтой Магсарлхам, ... нарыг 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн барилгачнаар томилсугай гэсэн,

          4. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн даргын 1980 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: 1. Барилгачин Дончмоо овогтой Магсарлхамын 1980 оны ээлжийн амралтыг 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн үндсэн амралтын 15 хоног, мэргэжил албан тушаалын 7 хоног бүгд 22 хоногийн амралтыг олгосугай гэсэн,

          5. Архангай аймгийн Батцэнгэл сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” захирамжид: 1. Мал эмнэлгийн тасгийн ажилчдын 1981 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсугай. Хавсралтын 1-д Магсарлхам 07 дугаар сарын 01-ний өдрөөс гэсэн,

          6. Архангай аймгийн Батцэнгэл сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1982 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай “Комисс байгуулах тухай” захирамжид: 1. Эктопаразитын үзлэг боловсруулалтад хийх комиссыг доорх бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд: ... 11. Магсарлхам “малын санитар” гэсэн,

          7. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 01 сарын 06-ны өдрийн 12 дугаартай “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоолд: 1. Аугаа  их октябрийн социалист хувьсгалын 65 жилийн ойг угтаж аймагт ердийн хөсгийн 60 тэрэгний цуваа 11 сарын 06-аас 10-ыг дуустал явуулахад ажилласан 31 хүний хүнсэнд зарцуулсан 369 төгрөг, 70 мөнгийг зарлага болгохоор тогтоосугай. Хавсралтын 16-д Магсарлхам Баян-Уул бригад гэсэн,

          8. Архангай аймгийн Батцэнгэл сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1984 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаартай “Хариуцлага тооцож төлбөр ногдуулах тухай” тогтоолд: 1. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг буруу удирдаж, сахилга хариуцлага султай зарим малчдын үгэнд сургагдан хорогдолтой суурийг нүүлгэж нутаг сэлгэх нэрийдлээр хохирол учруулсан Хөнөг бригадын төлийн штабын дарга гишүүд нарт уг хохирлыг 100 хувиар 2050 төгрөгөөр төлүүлсүгэй. Хавсралтын 10-т Магсарлхам малын эмч 171 төгрөг гэсэн,

          9. Архангай аймгийн Батцэнгэл сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 03 сарын 25-ны өдрийн 05 дугаартай “Үхрийн арьсны гуур, хамуу бусад эктопаразитын үзлэг боловсруулалт хийх тухай” захирамжид: 2. Эктопаразитын үзлэг боловсруулалт хийх удирдамж мэргэжилтний хуваарийг 1 дүгээр хавсралтаар баталсугай. Хавсралтад Хөнөг бригад Магсарлхам гэсэн,

          10. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 03 сарын 01-ний өдрийн 46 дугаартай “Бригадын удирдах хүмүүсийн нэг сарын ажлыг дүгнэж, цалинг олгох тухай” тогтоолд: 1. Мал аж ахуйн бригадын удирдах ажилтнуудын 1 сарын гүйцэтгэсэн ажлын биелэлт , авсан баллыг 1 дүгээр хавсралтаар баталсугай. Хавсралтад Улаанчулуу бригад Малын эмч Магсарлхам нэг сард авсан балл 39, хувь 100 гэсэн,

          11. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 03 сарын 25-ны өдрийн 20 дугаартай “Мал амьтадыг зарлага болгох тухай” тогтоолд: 1. 1987 оны 03 дугаар сард өвчнөөр хорогдсон адуу 10, үхэр 23, хонь 66, ямаа 24 бүгд 123 малыг зарлага болгож данснаас хассугай. Хавсралтад Магсарлхам эр бяруу зарлага болгов гэсэн,

          12. Архангай аймгийн Батцэнгэл сумын Мал эмнэлгийн тасгийн эрхлэгч их эмчийн 1988 оны 02 сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Шагнал олгох тухай” тушаалд: 1. Улаан чулуу бригадын малын бага эмч Дончмоо овогтой Магсарлхам нь ажлаар сумын аварга эмчээр шалгарсан тул 100 төгрөгөөр шагнасугай гэсэн,

          13. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 сарын 22-ны өдрийн 15 дугаартай “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоолд: 2. Малчид төлчдийн 3 өдрийн семинарт суусан малчид төлчдөд олгосон дэвтэр, тосон балны үнэ 720 төгрөгийг зарлага болгосугай. Хавсралтын 31-д Магсарлхам дэвтэр 1, харандаа 1 гэсэн,

          14. Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 92 дугаартай Дончмоо овогтой Магсарлхамын Батцэнгэл суманд малын эмчээр ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт,

  •    1990 оны 01 сараас 06 сар, 11 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,

          15. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1991 оны 04 сарын 12-ны өдрийн 32 дугаартай “Комисс томилох тухай” тогтоолд: 1. Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдээс зарим асуудлаар санал авах ажлыг эрхэлсэн нэгдлийн комиссын доор дурьдсан бүрэлдэхүүнтэй байгуулсугай. ... Комиссын гишүүдэд ... Улаанчулуу баг ... Магсарлхам малын эмч ... гэсэн,

          16. Д.Магсарлхамын 1972 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн 482114 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:

  • 1972.08.28 Архангай ХАА-н ТМС-д барилгын сурагчаар элсүүлэв. Элсэлтйн комиссын 1972 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор,
  • 1979.07.01 ТМС төгссөн учир Архангай аймгийн ХАА-н удирдах газрын мэдэлд шилжүүлэв. ТМС-ийн захирлын 1974 оны 06 сарын 66 тоот тушаалаар,
  • 1974.07.10 Батцэнгэл сумын 6 дугаар бригадад барилга дээр ажиллуулахаар шилжүүлэв. Нэгдлийн даргын 1974 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаар тушаалаар,
  • 1980.06.17 Улаантуг нэгдлийн барилгаас чөлөөлж сумын мал эмнэлэгт шилжүүлэв. Нэгдлийн даргын 1980 оны 05 сарын 24-ний өдрийн 39 дүгээр тушаалаар,
  • 1980.06.01 Батцэнгэл сумын мал эмнэлгийн тасагт саниторчаар ажиллуулахаар шийдвэрлэв. Сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1980 оны 05 сарын 30-ны өдрийн 18 дугаартай захирамжаар,
  • 1982.05.20 Батцэнгэл сумын Мал эмнэлгийн тасгийн саниторчийн ажлаас чөлөөлөв. Сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны захирамж №15 үндэслэн,
  • 1982.06.20 Батцэнгэл сумын Баян-Уул бригадад малын бага эмчээр. Тасгийн эрхлэгчийн 04 тоот тушаалыг үндэслэн,
  • 1990.08.07 Батцэнгэл сумын Улаан чулуу бригадын малын бага эмчийн үүрэгт ажлаас. Тасгийн эрхлэгчийн №11 тушаалыг үндэслэн гэсэн,

          17. Дончмоогийн Магсарлхамын Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,

          18. 288161 дугаартай Доржмоогийн Магсарлхамын цэргийн батлах зэрэг болно.

          Хүсэлт гаргагч Д.Магсарлхам нь Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1974 оны 07 сарын 10-ны өдрөөс 1975 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэл ачигчаар, 1979 оны 10 сарын 18-ны өдрөөс 1982 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар, Архангай аймгийн Батцэнгэл сумын Мал эмнэлгийн тасагт 1982 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд санитарч, малын эмчээр тус тус ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1975 оны 02 сарын 18-ны өдрийн 13 тоот “Ажилчин албан хаагчдын 1975 оны ээлжийн амралтын хувиарыг батлах тухай” тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн даргын 1979 оны 10 сарын 18-ны өдрийн 63 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Архангай аймгийн Батцэнгэл сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1981 оны 07 сарын 01-ний өдрийн 17 тоот “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” захирамж, Архангай аймгийн Батцэнгэл сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1982 оны 03 сарын 18-ны өдрийн 06 тоот “Комисс байгуулах тухай” захирамж, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1983 оны 01 сарын 06-ны өдрийн 12 тоот “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоол, Батцэнгэл сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1984 оны 07 сарын 14-ний өдрийн 16 тоот “Хариуцлага тооцож төлбөр ноогдуулах тухай” тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1985 оны 03 сарын 25-ны өдрийн 05 тоот “Үхрийн арьсны гуур, хамуу бусад эктопаразитын үзлэг боловсруулалт хийх тухай” захирамж, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 03 сарын 01-ний өдрийн 46 тоот “Бригадын удирдах хүмүүсийн нэг сарын ажлыг дүгнэж цалинг олгох тухай” тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 03 сарын 25-ны өдрийн 20 тоот “Мал амьтадыг зарлага болгох тухай” тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгч их эмчийн 1988 оны 02 сарын 10-ны өдрийн 1 тоот “Шагнах олгох тухай” тушаал, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 сарын 22-ны өдрийн 15 тоот “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоол, Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 92 тоот цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 04 сарын 12-ны өдрийн 32 тоот “Комисс томилох тухай” тогтоол, 1972 оны 08 сарын 28-ны өдрийн 482114 дугаартай Д.Магсарлхамын хөдөлмөрийн дэвтэр, 1982 оны 04 сарын 15-ны өдрийн 482114 дугаартай Дончмоогийн Магсарлхамын Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, 288161 дугаартай Доржмоогийн Магсарлхамын цэргийн батлах зэргээр нотлогдож байна.

Хүсэлт гаргагч Д.Магсарлхам нь 1972 оны 03 сарын 01-ний өдрөөс 1974 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

Иймд Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1974 оны 07 сарын 10-ны өдрөөс 1975 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэл ачигчаар, 1979 оны 10 сарын 18-ны өдрөөс 1982 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар, Архангай аймгийн Батцэнгэл сумын Мал эмнэлгийн тасагт 1982 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд санитарч, малын эмчээр ажиллаж байснаа тогтоолгох гэсэн Д.Магсарлхамын хүсэлтийг хангаж шийдвэлэх нь зүйтэй байна.

          Хүсэлт гаргагч Д.Магсарлхамын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

              Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                       ТОГТООХ нь:

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Дончмоогийн Магсарлхамыг Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1974 оны 07 сарын 10-ны өдрөөс 1975 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэл ачигчаар, 1979 оны 10 сарын 18-ны өдрөөс 1982 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар, Архангай аймгийн Батцэнгэл сумын Мал эмнэлгийн тасагт 1982 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд санитарч, малын эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Магсарлхамын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН