Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 139/2016/00037/Э/ |
Дугаар | 32 |
Огноо | 2016-07-01 |
Зүйл хэсэг | 230.2., |
Улсын яллагч | Ж.Очирбат |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэцэцэг
Улсын яллагч: Ж.Очирбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дарьсүрэн
Шүүгдэгч: Н.Чимэдрэгзэн нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Чимэдрэгзэнд холбогдох эрүүгийн 201612000053 тоот хэргийг 2016.06.17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1995.07.07-нд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Дундговь аймгийн Гурвансайхан сумын 1-р баг Дэврэх гэх газарт оршин суух, гар бөмбөгийн спортын 1-р зэрэгтэй, ял шийтгэлгүй /РД:ЗГ95070716/ Баярт овогт Нармандахын Чимэдрэгзэн нь төрийн албан хаагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Чимэдрэгзэн нь 2016.03.30-ны орой Дундговь аймгийн Гурвансайхан сумын хэсгийн цагдаа О.Эрдэнийн тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, О.Эрдэнийн нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Дээрх баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Эрдэнэ нь 2014 оны 3 сарын 13-наас уг албан тушаалд томилогдон ажиллаж байгаа ба О.Эрдэнэ нь шүүгдэгч Н.Чимэдрэгзэнд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх шаардлага тавих бүрэн эрхтэй этгээд бөгөөд 2016 оны 3 сарын 30-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014.03.13-ны өдрийн №29 тоот тушаал, Цагдаагийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, 2016 оны үр дүнгийн гэрээгээр /хх 60-63, 64-65/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Чимэдрэгзэн нь цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан нь дээрх баримтуудаар нотлогдож байгаа ба энэхүү үйлдэл нь төрийн албан хаагчийг эсэргүүцэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Чимэдрэгзэнгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын талаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч О.Эрдэнийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр /хх-24/ тогтоогдож байгаа боловч хохирогч О.Эрдэнэ нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх хэлэлцэх боломжгүй, харин шүүгдэгч Н.Чимэдрэгзэн нь сайн дураараа 350000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч нь “гомдол санал байхгүй”-гээ бичгээр /...хохирогч О.Эрдэнэ миний бие шүүгдэгч Н.Чимэдрэгзэнд ямар нэгэн гомдол санал байхгүй мөн нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо миний бие урьдын адил албан үүргээ бүрэн гүйцэтгэх боломжтой хэвийн байдалдаа эргэж орсон. Мөн Н.Чимэдрэгзэнд ямар нэгэн байдлаар өширхөж бодох, гомдох зүйл үгүй тул түүнд оноосон ялыг хөнгөвчилж шийдвэрлэж өгнө үү/ гэж илэрхийлсэн байна.
Энэхүү гэмт хэрэг нь шүүгдэгч Н.Чимэдрэгзэн, гэрч Ц.Цолмонбаяр, Н.Гомбодорж, Ж.Балдан нар нь шөнө оройн цагаар нийтийн эзэмшлийн газарт автомашин дотор согтууруулах ундаа хэрэглэх, хөгжим чанга дуугаргах зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл гаргаснаас үүдэлтэй ба хэсгийн цагдаа О.Эрдэнэ нь Н.Чимэдрэгзэнд хууль ёсны шаардлага тавьсан болох нь гэрч Х.Намчинбал, хохирогч О.Эрдэнэ нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа болно.
Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014.01.08-ны өдрийн 1 дүгээр шийтгэх тогтоолоор “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Н.Чимэдрэгзэнд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ. /хх-48-50/
Шүүгдэгч Н.Чимэдрэгзэн өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан боловч эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул түүнийг урьд ял шийтгүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй юм.
Иймд шүүгдэгч Н.Чимэдрэгзэн нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг санаачилгаараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Н.Чимидрэгзэн нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь гэрч Х.Намчинбал, Н.Цолмонбаяр, Н.Гомбодорж, Ж.Балдан, хохирогч О.Эрдэнэ нарын мэдүүлгээр тогтоогддог боловч “согтуурсан” байсан эсэх нь баримтаар нотлогдохгүй байгаа тул ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.Чимэдрэгзэнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан ялаас хөнгөн төрлийн ял буюу албадан ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, ялын хугацааг шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Чимэдрэгзэн, гэрч Ц.Цолмонбаяр, Н.Гомбодорж, Ж.Балдан нар нь 2016.03.30-ны орой согтууруулах ундаа хэрэглэх үедээ бүгд 21 нас хүрээгүй байсан нь хэрэгт авагдсан биеийн байцаалтаар тогтоогдож байна. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.2 дахь заалтаар “21 нас хүрээгүй хүн”-д согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон ба мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар энэхүү зөрчилд цагдаагийн эрх бүхий ажилтан, эсхүл олон нийтийн цагдаагийн ажилтан хариуцлага тооцохоор байна.
Иймд дээрх зөрчилд хариуцлага тооцож, баримтыг шүүхэд ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгахаар шийдлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 297-299, 301, 304 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ