| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0041/и |
| Дугаар | 155 |
| Огноо | 2017-03-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 155
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би,
Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн 2 дугаар гудамжны 04 тоотод оршин суух Б.Нэргүйбаатар, Г.Анхтуяа нарын нэхэмжлэлтэй,
Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн хүн эмнэлгийн хашаанд оршин суух С.Батсайханд холбогдох
48026100 төгрөгний үнэ бүхий Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн төвд байрлах үйлчилгээний зориулалттай Ү-0119000026 тоот улсын бүртгэлийн дугаартай 96 мкв барилга гаргуулах болон орон сууцны зориулалттай 80 мкв барилгыг болон уг барилгууд байрлах нэгж талбарын 6527000118 тоот дугаартай 700 мкв талбайн газар эзэмших эрхийг шилжүүлэн авах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Нэргүйбаатар, Г.Анхтуяа нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэгэнт С.Батсайхан наймаа хийсэн, хэлсэн ярьсандаа байхгүй байгаа учраас С.Батсайханд зарсан хашаа, 2 байшингаа буцаан авах хүсэлттэй байна. 2 байшин 48026100 төгрөгөөр үнэлэгдсэн билээ. С.Батсайханаас Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн төв, хүн эмнэлгийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай Ү-011000026 улсын бүртгэлийн дугаартай байшин, мөн орон сууцны зориулалттай баригдсан байшинг буцаан олгож өгнө үү гэжээ.
Зохигчид 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Б.Нэргүйбаатар, Г.Анхтуяа бид С.Батсайханаас Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн төв, хүн эмнэлгийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай Ү-011000026 улсын бүртгэлийн дугаартай 96 мкв талбайтай байшин болон орон сууцны зориулалттай 80 мкв талбайтай байшинг тус тус гаргуулж, нэгж талбарын 6527000118 дугаартай 700 мкв талбайтай газар ээмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаснаас
Хариуцагч С.Батсайхан нь бидэнд 5000000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 29-нд өгөхөөр болсныг нэхэмжлэгчид Б.Нэргүйбаатар, Г.Анхтуяа бид хүлээн зөвшөөрч дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна.
Хариуцагч С.Батсайхан миний бие нэхэмжлэгч Б.Нэргүйбаатар, Г.Анхтуяа нарт 5000000 төгрөгийг 2017 оны 03 сарын 29-нд өгөхөөр тохиролцож байна.
Нэхэмжэгч Б.Нэргүйбаатар, Г.Анхтуяа бид Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн төв, хүн эмнэлгийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай Ү-0119000026 улсын бүртгэлийн дугаартай 96 мкв байшингийн өмчлөх эрхийг хариуцагч С.Батсайханд шилжүүлэн өгөхөөр тохиролцов.
Хариуцагч С.Батсайхан миний бие Архангай аймгийн Цахир сумын Төв замын 2 дугаар гудамжны 05 тоотод байрлах хувийн сууцны зориулалттай 80 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-0119000124 дугаартай байшингийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Нэргүйбаатар, Г.Анхтуяа нарт шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Иймд нэхэмжлэгч Б.Нэргүйбаатар, Г.Анхтуяа хариуцагч С.Батсайхан бидний эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Нэргүйбаатар, Г.Анхтуяа нар нь С.Батсайханд холбогдох 48026100 төгрөгний үнэ бүхий Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн төвд байрлах үйлчилгээний зориулалттай Ү-0119000026 тоот улсын бүртгэлийн дугаартай 96 мкв барилга гаргуулах болон орон сууцны зориулалттай 80 мкв барилгыг болон уг барилгууд байрлах нэгж талбарын 6527000118 тоот дугаартай 700 мкв талбайн газар эзэмших эрхийг шилжүүлэн авах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, хариуцагч С.Батсайхан нь 5000000 төгрөгийг 2017 оны 03 сарын 29-ний өдөр Б.Нэргүйбаатар, Г.Анхтуяа нарт төлөхөөр, хариуцагч С.Батсайхан нь 5000000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 29-нд өгөхөөр болсныг нэхэмжлэгч Б.Нэргүйбаатар, Г.Анхтуяа нар нь хүлээн зөвшөөрч дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж, нэхэмжэгч Б.Нэргүйбаатар, Г.Анхтуяа нар нь Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн төв, хүн эмнэлгийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай Ү-0119000026 улсын бүртгэлийн дугаартай 96 мкв байшингийн өмчлөх эрхийг хариуцагч С.Батсайханд шилжүүлэн өгөхөөр, хариуцагч С.Батсайхан нь Архангай аймгийн Цахир сумын Төв замын 2 дугаар гудамжны 05 тоотод байрлах хувийн сууцны зориулалттай 80 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-0119000124 дугаартай байшингийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Нэргүйбаатар, Г.Анхтуяа нарт шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400000 төгрөгөөс 200000 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 180000280976 тоот данснаас 200000 төгрөг, хариуцагч С.Батсайханаас 200000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Нэргүйбаатар, Г.Анхтуяа нарт олгохоор шийдвэрлэв.
Мөн шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж гарсны дараа зохигч эвлэрсэн тул Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 444 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Турсага овгийн Санжаагийн Батсайхан /РД:АЙ65092913/ нь нэхэмжлэгч Боржигон овгийн Бат-Өлзийн Нэргүйбаатар /РД:АЗ79031711/, Даадаржамбаа овогт Гэрэлчимэгийн Анхтуяа /РД:АЙ83110508/ нарт 5000000 /таван сая/ төгрөгийг 2017 оны 03 сарын 29-ний өдөр төлөхөөр, 5000000 /таван сая/ төгрөгийг хариуцагч С.Батсайхан нь 2017 оны 03 дугаар сарын 29-нд өгөхөөр болсныг нэхэмжлэгч Б.Нэргүйбаатар, Г.Анхтуяа нар нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Б.Нэргүйбаатар, Г.Анхтуяа нар нь Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн төв, хүн эмнэлгийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай Ү-0119000026 улсын бүртгэлийн дугаартай 96 мкв байшингийн өмчлөх эрхийг хариуцагч С.Батсайханд шилжүүлэн өгөхөөр, хариуцагч С.Батсайхан нь Архангай аймгийн Цахир сумын Төв замын 2 дугаар гудамжны 05 тоотод байрлах хувийн сууцны зориулалттай 80 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-0119000124 дугаартай байшингийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Нэргүйбаатар, Г.Анхтуяа нарт шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 444 дугаартай “Хэргийг хүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжийг хүчингүйд тооцсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 180000280976 тоот данснаас 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, хариуцагч С.Батсайханаас 200000 /хоёр зуун мянга/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Нэргүйбаатар, Г.Анхтуяа нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН