Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/335

 

                                     

 

 

 

 

 

 2021         5             25                                      335         

 

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй

 

нарийн бичгийн дарга: О.Тэмүүжин, 

иргэдийн төлөөлөгч: Н.Бямбадэлгэр,

улсын яллагч: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэн,

хохирогч: Ч.З,

            шүүгдэгч: Н.Ө, түүний өмгөөлөгч Г.Энхболд /2668/,

            шүүгдэгч: П.М, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас

 

            Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,

 

            Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708025661371 дугаар, 6 хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, хувиараа караоке ажиллуулдаг, сард 3 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт

            2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг журамлан ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            2008 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 8 жил 10 хоногийн хорих ялыг сэргээж, эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 2 жилийн хорих ялыг нэмж, нэгтгэн 12 жил 10 хоног хорих ял оногдуулсан, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар эдлээгүй үлдсэн 10 жил 03 сар 08 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

            2010 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 1 сар 13 хоногийн хорих ялыг өршөөн хассан, биеэр 5 жил 10 сар 17 хоногийн хорих ял эдэлсэн, Ө.

 

            Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 1 500 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт

            2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

            2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 206 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор П.Мын энэ хэрэгт цагдан хоригдсон 46 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 368 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор биечлэн эдлэх 352 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 250 цагийн ялаас эдлээгүй үлдсэн 178 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 530 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлснээс 48 цагийн ялыг биечлэн эдэлж, 482 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдээгүй, М.

 

Шүүгдэгч Н.Ө нь

            2017 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн У.Нтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

           

             2017 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8а байрны орчим иргэн Н.Мөийн эд хөрөнгийг авахаар довтлохдоо хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Самсунг галакси эс-4 загварын гар утсыг дээрэмдэн авсан,

             2017 оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баы хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрч, элэг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

           

            2020 оны 3 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Зыг ялимгүй зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар цохиж, газар унаган нүүр, нуруу, бөөр, гуя руу өшиглөж,  гуя тус газар нь хутгалж, түүнд “бүсэлхийн 2, 3, 4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүүтэй далд хугарал, зүүн хацар, хуйх, завж, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, нуруу, тохойд цус хуралт зулгаралт” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу П.Мтай бүлэглэн үйлдсэн,

 

            шүүгдэгч П.М нь

            2020 оны 3 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 45 дугаар байрны 1 дүгээр орцны 00 тоотод хохирогч Ч.Зтай таарамжгүй харьцааны улмаас марган, улмаар түүнийг зодож, “бүсэлхийн 2, 3, 4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүүтэй далд хугарал, зүүн хацар, хуйх, завж, баруун нүдний алимны салстад цус хуралт, нуруу, тохойд цус хуралт, зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Н.Өтай бүлэглэн үйлдсэн,

            мөн 2020 оны 3 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 45 дугаар байрны 1 дүгээр орцны 00 тоотод иргэн Ч.Зтай таарамжгүй харьцааны улмаас марган, улмаар зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсны дараа, гэрээс нь гарахдаа хохирогч Ч.Зын хувцасны халаасанд нь байсан 520 000 төгрөгийн үнэ бүхий Ховей маркийн гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Ө мэдүүлэхдээ:

Улсын яллагч намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Баы эрүүл мэндэд санаатай хүнд гэмтэл учруулаагүй. Би түүнтэй гар утаснаас болж маргалдаагүй, гар утсыг нь аваагүй, харин утас нь өөрт нь байсан. Гэтэл намайг түүний гар утсыг авах гэж маргалдсан гэж яллаж байгааг зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Ба манай ахтай хамт байна, намайг хүрээд ир гэхээр нь би очоод хамт архи хувааж уусан. Тэр үед ахыг эхнэр нь дуудахад, ах явсан. Ба бид хоёр Баянхошуу руу очихоор явж байгаад, замдаа Депогийн буудал дээр буусан. Тэр үед Ба цүнхнээсээ хутга гаргаж ирэхээр нь би үзье гэсэн. Тэгээд тэрийг нь татах гэж байгаад Баыг санаандгүй хутгалсан. Баы биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ санаатай хутгалаагүй, санамсаргүй зүйл болсон. Надад холбогдох бусад хэрэг, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Мөт 100 000 төгрөг төлсөн, Нд гар утасны мөнгө гэж өгсөн. Би өмнө нь ял эдэлж байсан. Хорихоос суллагдаад гараад ирэхэд амьдрал үнэхээр хэцүү, намайг шал өөр нийгэм хүлээж авсан болохоор дасаагүй. Дахин хэрэгт холбогдсон асуудлууд дандаа тухайн үедээ бусадтай үл ойлголцсон, миний болчимгүй үйлдлээс болсон гэж бодож байна. Намайг хоригдож байхад хүүхэд маань төрж, би хүүхдээ ч харж чадаагүй. Мөн аав маань бурхан болсон. Өнөөдөр би дахин гэмт хэрэгт яллуулж байгаадаа харамсаж байна. Энэ бүхэн бүгд миний буруугаас болсон. Миний ээж 68 настай, хүүхэд маань нялх зэрэг байдлыг харгалзаж миний хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлнэ үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-П.М мэдүүлэхдээ:

Хохирогч Ч.Зын гар утсыг намайг авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгосныг хүлээн зөвшөөрөхгүй, би гар утсыг нь аваагүй. Гар утас гэж хэлээд байгаа зүйл нь гар утасны гэр байсан юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Зын гэрээс Н.Ө бид 2 гараад архи авч уусан нь үнэн ба мөнгийг Ө ахаасаа авсан юм. Мөийн гэрт очих болсон шалтгаан нь тухайн үед би найзуудтайгаа 10 дугаар хорооллын буудалд байх үед Ө над руу залгаад, хамт айлд очъё гэсэн. Тэгээд хамт очсон. Би хохирогч Зыг зодсоноо хүлээн зөвшөөрч байна. З эмчилгээ хийлгэсэн талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй тул хохирол төлөөгүй. Баримт гаргаж өгөх юм бол төлнө. Би гар утсыг нь аваагүй. Хохирогч Зд гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй гэв.   

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ч.З мэдүүлэхдээ:

            Би өөрт учирсан гэмтлийг эмнэлэгт үзүүлж, 1 сая орчим төгрөгийн эмчилгээ хийлгэсэн боловч нүүдэл суудал хийгээд энэ талаарх төлбөрийн баримтыг олохгүй байгаа тул хэрэгт гаргаж өгч чадахгүй байна. Одоо шүүгдэгч нараас гар утасны мөнгөө нэхэмжилж байна. Ө, П.М нар намайг зодож байхдаа миний гар утсыг авч байхыг би өөрөө хараагүй боловч Мө “жижиг биетэй залуу нь гар утсыг чинь аваад гарсныг харсан” гэж надад хэлсэн. Одоо жижиг биетэй залуу гэдэг нь зүүн талд нь байгаа П.М гэх залуу байна. Манай гэрээс гарахдаа энэ хоёр Энтай хамт явсан. Ө, М хоёр нь тухайн үед архи уух ямар ч мөнгөгүй гэж байсан. Тэгээд Дэнжийн мянгад очоод мөнгөтэй болоод гараад ирсэн гэсэн. Миний гар утас миний өмдний халаасанд байсан. Миний гар утас Ховэй загварын гар утас байсан. Би гар утсаа Хятад улсаас 1000 юаниар худалдаж авч байсан. Одоо 520 000 төгрөгийг буруутай этгээдээр төлүүлнэ гэв.

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Ч.З мэдүүлэхдээ:

            тэгээд 30-д минутын дараа хаалга тогшиход эхнэр сэрээд хаалга онгойлгож өгөхөд манай эхнэр Мөийн найз Эн, бас нэг эмэгтэй, танихгүй 2 эрэгтэйн хамт гэрт орж ирээд үгийн зөрөөгүй өндөр залуу нь нүүр рүү нэг удаа цохиод бид 2 зууралдаж, барьцалдаж авахад намхан залуу нь араас хоолой боогоод газар унагаасан. Би нүүрээ дараад хэвтэхэд хоёулаа нийлж нүүр, нуруу, бөөр, гуя руу өшиглөсөн. Тэгээд би намхан залуутай нь зууралдаад ноцолдож байхад өндөр залуу нь гал тогооны шүүгээнээс хутга аваад миний баруун гуя руу 3 удаа хатгаад, нүүр лүү 2 удаа өшиглөөд, “манай найзууд ийм байдаг юм гэж хэлсэн. Миний арын халаасанд байсан Ховей маркийн гар утсыг намхан залуу аваад, дөрвүүлээ гараад явсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 118-119 дүгээр хуудас)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-У.Н мэдүүлэхдээ:

            “...нэг залуу ирээд манай эгч Энхтуяатай хэрүүл хийгээд байсан. Тэгээд явсан, буцаж ирээд замын хажууд очиж зогсоод манай эгч рүү, дараа нь над руу гэрэл тусгаад байхаар нь би “чи яагаад гэрэл тусгаад байгаа юм бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ, пизда минь” гээд намайг заамдаад авахаар нь чи яагаад байгаа юм бэ, хөгшөөн гээд цааш түлхэхэд, буцаж ирээд намайг цохиж унагаасан. Тэгэхэд би хамраа дараад газар унасан. Нэг удаа миний хамар луу гараараа цохисон. Тухайн үед миний хамар хугарсан, толгойны зүүн хэсэгт бага зэрэг цус хурсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 159-160, 249 дүгээр хуудас)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Мө мэдүүлэхдээ:

            “...Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Шөнийн захын зүүн талд байрлах ЭСАР нэртэй караокед ажилладаг. 2017 оны 10 сарын 09-ний шөнө бармен Оюун-Эрдэнийн хамт ажил дээрээ байсан. Тэгээд шөнийн 01 цагийн үед гаднаас 25-40 орчим насны 4 эрэгтэй, 1 эмэгтэй орж ирсэн. Тэгээд тэд 0.75 литрийн Соёрхол архи, 5 шил Сэнгүр нэртэй пиво, 2 ширхэг цэвэр ус захиалсан. Тэгээд тооцоогоо авах гэсэн чинь гарахдаа өгье гээд байсан. Тэгээд 30 орчим минутын дараа нэг нь гараад явсан. Хэсэг байж байгаад хоёр нь гарах гэхээр бармен бид хоёр тооцоо хий гээд гаргахгүй хориод байсан чинь бидний тооцоо манай үлдэж байгаа дүүд байгаа, асуудалгүй хийнэ гээд тэр хоёр гараад явсан. Тэгээд удаагүй үлдсэн эмэгтэй нь утсаар яриад гараад явсан. Нэг залуу үлдээд бидний тооцоо хэд вэ гэхээр нь 55500 төгрөг гэсэн чинь та нар 60000 төгрөгийн нэгж байна авчих гэхээр нь авахгүй гэсэн чинь утсаа өгч бай нэг хүн рүү залгая гэхээр нь би утсаараа 85113433 гэсэн дугаар луу залгасан чинь ярьж байгаа дохио өгч байгаад сүүлд нь холбогдох боломжгүй болсон. Тэгсэн чинь нөгөө залуу гараад АТМ-ээс аваад өгье гэхээр нь би дагаад гарсан. Тэгээд шөнийн захын ATM орсон чинь хаалттай байхаар Содон хорооллын ATM оръё гээд урагшаа зам гараад алхсан. Замдаа явж байхдаа намайг хаана байдаг вэ гэхээр нь Содонд байдаг гэсэн чинь манайх Ханын материалд байдаг гэж байсан. Тэгсэн гэнэт тас гээд намайг цохиод унагасан. Тэгэх хооронд миний халаасанд байсан утсыг авч байсан. Тэгээд хэсэг хэвтэж байгаад босоод орилсон чинь нөгөө хүн цаашаагаа гаржийн зүг зугтаж байгаа харагдсан. Тэгээд би хамраас гарсан цусаа арчаад, буцаад зам руу гараад караоке дээрээ ирсэн. Тэгээд манай ажлынхан цагдаа дуудсан” гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 113 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Ба мэдүүлэхдээ:

            “...найз Өлзийтэй нэгдүгээр хорооллын эцэст уулзсан, би тухайн өдөр цалингаа авчихсан байсан болохоор Өлзийтэй тэр хавьд байдаг пабад орж, хоёр шил 0.5 граммын архи хувааж уусан. Тэгээд пабаас гараад явж байтал Өлзийгийн дүү нь утсаар дуудаад байна гэхээр нь бид хоёр 18 цагийн орчим Москва хороолол орж, байрны гадаа сааданд Өлзийгийн дүү Мандах гэх залуутай уулзаад, бид гурав тэндээ 0.75 литрийн Ерөөл архи хувааж уусан бөгөөд тухайн үед Өлзийгийн эхнэр утсаар дуудаад байсан бөгөөд Өлзий эхнэр дуудаад байна гээд явчихсан. Харин Мандах бид хоёр үлдээд автобусанд суухаар 32-н буудал руу алхаад явж байтал Мандах замдаа найзтайгаа таарсан. Тэгээд бид гурав Саппорогийн буудлын арын пабад орж, 2 пиво уусан. Тухайн үед би утсаа ширээн дээр тавьж, бие засаад иртэл Мандахын найз нь миний гар утсыг аваад явчихсан байхаар нь Мандах бид хоёр тэр хавиар гарч хайсан. Олдохгүй байхаар нь бид хоёр Баянхошуу явдаг автобусанд суусан. Тэгээд Депогийн буудал дээр буугаад, танай найз чинь утас аваад явчихлаа, хогийн пизда вэ, яах гэж ийм юмтай найзалдаг байна гэж хэлтэл Мандах уурлаад халааснаасаа нэг зүйл гаргаж ирээд миний гэдэс рүү нэг удаа цохих шиг болсон. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гэж хэлээд ухаан балартсан бөгөөд Мандах намайг таксинд суулгаж өгч байх шиг байсан. Би тухайн үед нэлээд манарсан байсан. Миний гэдэснээс цус гарч байсныг л санаж байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 25-31 дүгээр хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-А.Мөн мэдүүлэхдээ:

            “...Нийг, Ө гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон. Нийн хамраас цус гараад, доошоо суутал Ө яваад өгсөн” гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 1 дүгээр хуудас),

 

            Мөрдөн байцаалтад гэрч-О.О мэдүүлэхдээ:

            “...Мөийг АТМ-аас мөнгө авч өгье гээд дагуулаад гарсан. Удаагүй 15-20 минут болсон байх Мө хамраа дарчихсан, хувцас нь цус болчихсон гаднаас орж ирсэн. Мө намайг цохичихлоо гэж хэлсэн байх, сүүлд утсыг нь авч явсныг мэдсэн гэжээ.  (хэргийн 2 дугаар хавтас, 124-125 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Ц мэдүүлэхдээ:

            “...Мираж зочид буудлын хойд талаар баруун зүгт салсан уулзварын урд хэсэгт засмал замын баруун талд хоёр хүн зогсож байсан ба нэг залуу нь гар өргөсөн, нөгөө залуугаа сугадаж тэвэрсэн зогсож байсан. Ингээд зогсоход баруун талын хойд хаалгыг онгойлгож нэг залуу нь суусан ба нөгөө залуу нь онгорхой хойд хаалгаар Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах дээр нь хүргэж өгөөрэй гэж хэлсэн. Би түүнд “чи суухгүй юм уу гэхэд уг залуу тамхи татаад зогсож байсан ба үгүй гэж хариулсан. Ингээд Таван шарын уулзвар хүрэх гээд явж байхад арын суудалд суусан залуу ёо, ёо гэж хоёр удаа ёолсон. Энэ үед би түүнд “бие хаа чинь зүгээр үү, яагаад байгаа юм бэ” гэхэд уг залуу “хутга” гэж хэлсэн. Би уг залууд “та нар хоорондоо зодолдож хутга, шөвөг болсон юм уу” гэхэд хариу хэлээгүй. Тэгээд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үүдэнд очоод арын суудалд суусан залууд “хөөе хөөе” гэхэд уг залуу зүүн тал руугаа суудал дээр хэвтсэн байдалтай хөдлөхгүй байсан. Би эмч залуугийн хамт уг залууг сугадаж түшээд, эмнэлэг рүү орсон. Эмч уг залуугийн хувцсыг сөхөж үзэхэд гэдэс нь цус болсон хоёр гарын алга, хуруунууд цус болсон хүйсийн нүхнээс чанх дээш 10 см орчим зайд хөндлөн шарх харагдаж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 52-53 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Ө.Бя мэдүүлэхдээ:

            “...2017 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас Баы ээж мөн үү гэж над руу утсаар яриад танай хүү хутгалуулсан байна гэж хэлсэн. Ба надад ээжээ намайг Өлзий хутгалаагүй, Мандах гэх дүү нь хутгалсан гэж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 62 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Э.Эн мэдүүлэхдээ:

             ...тэгэхэд хамт байсан намхан бор залуу араас нь зуураад дарж хэвтэхэд Шовко нуруу, гэдэс рүү нь өшиглөөд байсан. Тэгээд сүүлдээ хоёулаа нийлээд дээрээс дэвсээд, өшиглөөд байсан. Мө салгах гээд голоор нь ороод дийлэхгүй байсан. Нэг харсан Шовко том хутга барьсан зогсож байхаар нь би уг хутгыг нь булааж аваад шүүгээнд хийсэн. Тэгээд тэр 2 нөхрийг нь зодож байгаад гараад явцгаасан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 125-126 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Г.Мө мэдүүлэхдээ:

            ...”миний харснаар намхан биетэй нь Зыг боож газар унагаагаад дээр нь дарсан. Би нүд рүү нь гараараа хатгасан тэр хооронд өндөр нь хутга авч Зыг хутгалсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 100-102 дугаар хуудас)

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 897 дугаар дүгнэлтэд:

            У.Нийн биед тархи доргилт, хамар ясны битүү хугарал, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 163 дугаар хуудас)

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12863 дугаар дүгнэлтэд:

            “Н.Мөийн биед дээд уруул, баруун хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, дээд үүдэн баруун 1-р шүд, зүүн 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас,122 дугаар хуудас)

           

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14622 дугаар дүгнэлтэд:

            Б.Баы биед хэвлийн хөндийд нэвтэрч, элэг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус алдалт, /1.800мл/ мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 34, 37-51 дүгээр хуудас) 

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4040 дугаар дүгнэлтэд:

             ...” Ч.Зын биед бүсэлхийн ...р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүүтэй далд хугарал, зүүн хацар, хуйх, завж, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, нуруу, тохойд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 138-139 дүгээр хуудас)

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5291 дугаар дүгнэлтэд:

            ...5 дугаартай гарын мөр нь Нэргүй овогтой Өын зүүн гарын эрхий хурууны хээтэй, 6 дугаартай гарын мөр нь зуүн гарын дунд хурууны хээтэй, 7 дугаартай гарын мөр нь зүүн гарын ядам хурууны хээтэй, 9 дугаартай гарын мөр нь баруун гарын эрхий хурууны хээтэй тус тус тохирч байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 132 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад шинжээч-Г.Ханхүү мэдүүлэхдээ:

            “...бүсэлхий нурууны сэртэнгийн зөрүүтэй далд хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун гуянд зүсэгдсэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд / бусад/ хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх бүсэлхийн ...нугалмын далд хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 148-149 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

            Н.Ө 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг журамлан ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            2008 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 8 жил 10 хоногийн хорих ялыг сэргээж, эдлээгүй үлдсэн ялын  заримыг буюу 2 жилийн хорих ялыг нэмж, нэгтгэн 12 жил 10 хоног хорих ял оногдуулсан, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар Н.Өын эдлээгүй үлдсэн 10 жил 03 сар 08 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

            2010 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 1 сар 13 хоногийн хорих ялыг өршөөн хассан, биеэр 5 жил 10 сар 17 хоногийн хорих ял эдэлсэн гэжээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 66 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

            П.М 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

            2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 206 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор П.Мын энэ хэрэгт цагдан хоригдсон 46 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 368 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор биечлэн эдлэх 352 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 250 цагийн ялаас эдлээгүй үлдсэн 178 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 530 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлснээс 48 цагийн ялыг биечлэн эдэлж, 482 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдээгүй гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 239 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Шүүгдэгч Н.Ө нь 2017 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч У.Нтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь

            хохирогч У.Нийн ...нэг залуу ирээд манай эгч Энхтуяатай хэрүүл хийгээд байсан. Тэгээд явсан, буцаж ирээд замын хажууд очиж зогсоод манай эгч рүү, дараа нь над руу гэрэл тусгаад байхаар нь би “чи яагаад гэрэл тусгаад байгаа юм бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ, пизда минь” гээд намайг заамдаад авахаар нь чи яагаад байгаа юм бэ, хөгшөөн гээд цааш түлхэхэд, буцаж ирээд намайг цохиж унагаасан. Тэгэхэд би хамраа дараад газар унасан. Нэг удаа миний хамар луу гараараа цохисон. Тухайн үед миний хамар хугарсан, толгойны зүүн хэсэгт бага зэрэг цус хурсан,

 

            гэрч А.Мөнын “...Нийг, Ө гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон. Нийн хамраас цус гараад, доошоо суутал Ө яваад өгсөн гэсэн мэдүүлгүүд,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн. ...Нийн биед тархи доргилт, хамар ясны битүү хугарал, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 897 дугаар дүгнэлт,

 

            2017 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8а байрны орчим иргэн Н.Мөийн эд хөрөнгийг авахаар довтлохдоо хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Самсунг галакси эс-4 загварын гар утсыг дээрэмдэн авсан нь

            хохирогч Н.Мөийн ...Тэгсэн чинь нөгөө залуу гараад АТМ-ээс аваад өгье гэхээр нь би дагаад гарсан. Тэгээд шөнийн захын ATM орсон чинь хаалттай байхаар Содон хорооллын ATM оръё гээд урагшаа зам гараад алхсан. Замдаа явж байхдаа намайг хаана байдаг вэ гэхээр нь Содонд байдаг гэсэн чинь манайх Ханын материалд байдаг гэж байсан. Тэгсэн гэнэт тас гээд намайг цохиод унагасан. Тэгэх хооронд миний халаасанд байсан утсыг авч байсан. Тэгээд хэсэг хэвтэж байгаад босоод орилсон чинь нөгөө хүн цаашаагаа гаржийн зүг зугтаж байгаа харагдсан. Тэгээд би хамраас гарсан цусаа арчаад, буцаад зам руу гараад караоке дээрээ ирсэн, 

            гэрч О.Оюун-Эрдэнийн “...Мөийг АТМ-аас мөнгө авч өгье гээд дагуулаад гарсан, удаагүй 15-20 минут болсон байх Мө хамраа дарчихсан, хувцас нь цус болчихсон гаднаас орж ирсэн. Мө намайг цохичихлоо гэж хэлсэн байх, сүүлд утсыг нь авч явсныг мэдсэн гэсэн мэдүүлгүүд,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ...Н.Мөийн биед дээд уруул, баруун хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, дээд үүдэн баруун 1-р шүд, зүүн 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 12863 дугаар дүгнэлт,

 

            2017 оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баы хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан нь

           

хохирогч Б.Баы “...Мандах бид хоёр үлдээд автобусанд суухаар 32-н буудал руу алхаад явж байтал Мандах замдаа найзтайгаа таарсан. Тэгээд бид гурав Саппорогийн буудлын арын пабад орж, 2 пиво уусан. Тухайн үед би утсаа ширээн дээр тавьж, бие засаад иртэл Мандахын найз нь миний гар утсыг аваад явчихсан байхаар нь Мандах бид хоёр тэр хавиар гарч хайсан. Олдохгүй байхаар бид хоёр Баянхошуу явдаг автобусанд суусан. Тэгээд Депогийн буудал дээр бид буугаад, танай найз чинь утас аваад явчихлаа, хогийн пизда вэ, яах гэж ийм юмтай найзалдаг байна гэж хэлтэл Мандах уурлаад халааснаасаа нэг зүйл гаргаж ирээд миний гэдэс рүү нэг удаа цохих шиг болсон. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гэж хэлээд ухаан балартсан бөгөөд Мандах намайг таксинд суулгаж өгч байх шиг байсан, би тухайн үед нэлээд манарсан байсан. Миний гэдэснээс цус гарч байсныг л санаж байна, 

            гэрч Ч.Цийн ...Ингээд зогсоход баруун талын хойд хаалгыг онгойлгож нэг залуу нь суусан ба нөгөө залуу нь онгорхой хойд хаалгаар Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах дээр нь хүргэж өгөөрэй гэж хэлсэн. Би түүнд “чи суухгүй юм уу гэхэд уг залуу тамхи татаад зогсож байсан ба үгүй гэж хариулсан. Ингээд Таван шарын уулзвар хүрэх гээд явж байхад арын суудалд суусан залуу ёо, ёо гэж хоёр удаа ёолсон. Энэ үед би түүнд “бие хаа чинь зүгээр үү, яагаад байгаа юм бэ” гэхэд уг залуу “хутга” гэж хэлсэн. Би уг залууд “та нар хоорондоо зодолдож хутга, шөвөг болсон юм уу гэхэд хариу хэлээгүй. Тэгээд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үүдэнд очоод арын суудалд суусан залууд “хөөе хөөе’ гэхэд уг залуу зүүн тал руугаа суудал дээр хэвтсэн байдалтай хөдлөхгүй байсан. Би эмч залуугийн хамт уг залууг сугадаж түшээд, эмнэлэг рүү орсон. Эмч уг залуугийн хувцсыг сөхөж үзэхэд гэдэс нь цус болсон, хоёр гарын алга, хуруунууд цус болсон хүйсийн нүхнээс чанх дээш 10 см орчим зайд хөндлөн шарх харагдаж байсан,

            гэрч Ө.Бягийн ...2017 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас Баы ээж мөн үү гэж над руу утсаар яриад танай хүү хутгалуулсан байна гэж хэлсэн. Ба надад ээжээ намайг Өлзий хутгалаагүй, Мандах гэх дүү нь хутгалсан гэж байсан гэсэн мэдүүлгүүд,

 

            2020 оны 3 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Зыг ялимгүй зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар цохиж газар унаган нүүр, нуруу, бөөр, гуя руу өшиглөж,  гуя тус газар нь хутгалж, түүнд “бүсэлхийн 2,3,4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүүтэй далд хугарал, зүүн хацар, хуйх, завж, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, нуруу, тохойд цус хуралт зулгаралт” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу П.Мтай бүлэглэн үйлдсэн нь

           

            хохирогч Ч.Зын ...хаалга тогшиход эхнэр сэрээд хаалга онгойлгож өгөхөд манай эхнэр Мөийн найз Эн, бас нэг эмэгтэй танихгүй 2 эрэгтэйн хамт гэрт орж ирээд үгийн зөрөөгүй өндөр залуу нь нүүр рүү нэг удаа цохиод бид 2 зууралдаж, барьцалдаж авахад намхан залуу нь араас хоолой боогоод газар унагаагаад би нүүрээ дараад хэвтэхэд хоёулаа нийлж нүүр, нуруу, бөөр, гуя руу өшиглөсөн. Тэгээд би намхан залуутай нь зууралдаад ноцолдож байхад өндөр залуу нь гал тогооны шүүгээнээс хутга аваад миний баруун гуя руу 3 удаа хатгаад, нүүр лүү 2 удаа өшиглөөд, “манай найзууд ийм байдаг юм гэж хэлсэн. Миний арын халаасанд байсан Ховей маркийн гар утсыг намхан залуу аваад, дөрвүүлээ гараад явсан, 

            гэрч Э.Энгийн ...тэгэхэд хамт байсан намхан бор залуу араас нь зуураад дарж хэвтэхэд Шовко нуруу, гэдэс рүү нь өшиглөөд байсан. Тэгээд сүүлдээ хоёулаа нийлээд дээрээс нь дэвсээд, өшиглөөд байсан. Тэгээд Мө салгах гээд голоор нь ороод дийлэхгүй байсан. Нэг харсан Шовко том хутга барьсан зогсож байхаар нь би уг хутгыг нь булааж аваад шүүгээнд хийсэн. Тэгээд тэр 2 нөхрийг нь зодож байгаад гараад явцгаасан,

            гэрч Г.Мөийн ...”миний харснаар намхан биетэй нь Зыг боож газар унагаагаад дээр нь дарсан. Би нүд рүү нь гараараа хатгасан тэр хооронд өндөр нь хутга авч Зыг хутгалсан гэсэн мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ...” Ч.Зын биед бүсэлхийн 2,3,4 дүгээр нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүүтэй далд хугарал, зүүн хацар, хуйх, завж, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, нуруу, тохойд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн 4040 дугаар дүгнэлт,

 

            шүүгдэгч П.М нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хороо 45 дугаар байрны 01 дүгээр орцны 00 тоотод оршин суух хохирогч Ч.Зтай таарамжгүй харьцааны улмаас марган, улмаар түүнийг зодож “бүсэлхийн 2,3,4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүүтэй далд хугарал, зүүн хацар, хуйх, завж, баруун нүдний алимны салстад цус хуралт, нуруу, тохойд цус хуралт, зулгаралт” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Н.Өтай бүлэглэн,

            мөн 2020 оны 3 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 45 дугаар байрны 1 дүгээр орцны 00 тоотод иргэн Ч.Зтай таарамжгүй харьцааны улмаас марган, улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсны дараа, гэрээс нь гарахдаа хохирогч Ч.Зын хувцасны халаасанд нь байсан 520 000 төгрөгийн үнэ бүхий Ховей маркийн гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан нь 

            хохирогч Ч.Зын ...хаалга тогшиход эхнэр сэрээд хаалга онгойлгож өгөхөд манай эхнэр Мөийн найз Эн, бас нэг эмэгтэй танихгүй 2 эрэгтэйн хамт гэрт орж ирээд үгийн зөрөөгүй өндөр залуу нь нүүр рүү нэг удаа цохиод бид 2 зууралдаж, барьцалдаж авахад намхан залуу нь араас хоолой боогоод газар унагаагаад би нүүрээ дараад хэвтэхэд хоёулаа нийлж нүүр, нуруу, бөөр, гуя руу өшиглөсөн. Тэгээд би намхан залуутай нь зууралдаад ноцолдож байхад өндөр залуу нь гал тогооны шүүгээнээс хутга аваад миний баруун гуя руу 3 удаа хатгаад, нүүр лүү 2 удаа өшиглөөд, “манай найзууд ийм байдаг юм гэж хэлсэн. Миний арын халаасанд байсан Ховей маркийн гар утсыг намхан залуу аваад, дөрвүүлээ гараад явсан,

            гэрч Э.Энгийн ...тэгэхэд хамт байсан намхан бор залуу араас нь зуураад дарж хэвтэхэд Шовко нуруу, гэдэс рүү нь өшиглөөд байсан. Тэгээд сүүлдээ хоёулаа нийлээд дээрээс дэвсээд, өшиглөөд байсан. Тэгээд Мө салгах гээд голоор нь ороод дийлэхгүй байсан. Нэг харсан Шовко том хутга барьсан зогсож байхаар нь би уг хутгыг нь булаагаад аваад шүүгээнд хийсэн. Тэгээд тэр 2 нөхрийг нь зодож байгаад гараад явцгаасан,

            гэрч Г.Мөийн ...”миний харснаар намхан биетэй нь Зыг боож газар унагаагаад дээр нь дарсан. Би нүд рүү нь гараараа хатгасан тэр хооронд өндөр нь хутга авч Зыг хутгалсан гэсэн мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ...” Ч.Зын биед бүсэлхийн 2,3,4 дүгээр нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүүтэй далд хугарал, зүүн хацар, хуйх, завж, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, нуруу, тохойд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн 4040 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Н.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,

            П.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна.

 

            Шүүгдэгч Н.Ө, түүний өмгөөлөгч Энхболд нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

           

Иймд шүүгдэгч Н.Өыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтлож, дээрэмдэж авсан, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

           

шүүгдэгч П.Мыг бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Өад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчид учруулсан гэм хорын хор уршгийг төлсөн, хохирогч нарт цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа, нялх хүүхэдтэй, өндөр настай ээжээ хардаг зэрэг хувийн байдлыг хөнгөрүүлэх,

шүүгдэгч П.Мт үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирогч П.Зд цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба тэдэнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иргэдийн төлөөлөгч шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлт гаргасан болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасны дагуу энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хэргийн зүйлчлэл зэргийг харгалзан шүүгдэгч нарт ялгамжтай ял оногдуулав.

 

Шүүгдэгч П.Маас 520 000 төгрөг гаргуулж, Ч.Зд олгож шийдвэрлэлээ. 

 

            Хохирогч У.Н, Н.Мө, Б.Ба нар шүүгдэгч Н.Өаас нотлох баримтаар гэм хорын хохирол нэхэмжлээгүй боловч энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн,

мөн Ч.З нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тус тус нэхэмжлэх эрхтэй болно. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Өад шүүхээс оногдуулсан 8 жил 1 сарын хорих ялыг түүний хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч Ба гомдолгүй гэж байгаа, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр П.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 530 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулснаас 482 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй байна. Иймд түүний биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 60 хоног буюу 2 сарын хорих ялыг түүнд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдан, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Өыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

            бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтлон, дээрэмдсэн,

            зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

            бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

             Мыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

            бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Н.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жил хорих,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жил хорих,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар,

 

            шүүгдэгч П.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил хорих,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Н.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ял дээр,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялуудыг тус тус нэмж, нэгтгэн Н.Өын эдлэх хорих ялыг 8 /найм/ жил 1 сар,

 

            шүүгдэгч П.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж, нэгтгэн түүний эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамлан П.Мт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 206 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 530 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 482 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 60 хоног буюу 2 сарын хорих ялыг нэмж, нэгтгэн түүний эдлэх хорих ялыг 2 жил /хоёр/, 2/ хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар   Н.Өад оногдуулсан 8 жил 1 сарын хугацаагаар хорих,

П.Мт оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Өын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 121 хоног, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс  2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 4 хоног, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 149 хоног, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс  2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 273 хоног, нийт 547 хоногийг,

 

П.Мын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 118 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

 

7. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар П.Маас 520 000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Зд олгосугай.

 

9. Хохирогч Ч.З болон Б.Ба, У.Н, Н.Мө нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэн болон цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

             

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ө, П.М нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ОЮУН

 

                                                             

  ШҮҮГЧ                                     Л.ОДОНЧИМЭГ

 

                                                         

  ШҮҮГЧ                                     Г.ЗОЛБОО