| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0155/и |
| Дугаар | 121 |
| Огноо | 2017-03-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 121
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би,
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, Цагаандавааны 40-08 тоотод оршин суух Монгол овогт Амаржаргалын Гэрэлмаа /РД:АИ87012621/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг, Тамир хорооллын 14-р гудамжны 1410 тоотод оршин суух Дэчин овогт Батзоригийн Шинэбаатар /РД:ЗБ81123113/-т холбогдох
10000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Гэрэлмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Шинэбаатарт 2016 оны 07 сарын 27-ны өдөр орон сууцны захиалга өгч албан ёсны гэрээ байгуулж 14.000.000 төгрөгийг өгсөн. Гэвч орон сууц хугацаандаа баригдаагүй тул нийт мөнгөн дүнгийн 4.000.000 төгрөгийг 2016 оны 12 сарын 27-ны өдөр нэхэмжилж авсан болно. Иймд үлдсэн 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.Шинэбаатар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Гэрэлмаагийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч Б.Шинэбаатар би нэхэмжлэгч А.Гэрэлмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би нэхэмжилсэн 10000000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны дотор төлөх хүсэлттэй байна гэжээ.
Шүүх зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Гэрэлмаа нь Б.Шинэбаатараас 10000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 10000000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Шинэбаатараас 87475 төгрөг, орон нутгийн орлогын 180000280976 тоот данснаас 87475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар А.Гэрэлмаагийн нэхэмжилсэн 10000000 /арван сая/ төгрөгийг хариуцагч Б.Шинэбаатар 2017 оны 06 дугаар сарын 15-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174950 \нэг зуун далан таван мянга есөн зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Шинэбаатараас 87475 /наян долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, орон нутгийн орлогын 180000280976 тоот данснаас 87475 /наян долоон дөрвөн зуун далан тав/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг Б.Шинэбаатар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН