| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0048/и |
| Дугаар | 33 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1980 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Батцэнгэл сумын 6-р баг, Дайрбор багийн Бортолгойн 27 тоотод оршин суух Боржигин овогт Чагнаадоржийн Хосбаяр /РД:АА80013004/-ын хүсэлттэй
Б.Олзбаатартай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Хосбаяр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1977 онд өөрийн нөхөр болох Бадам-Очирын Олзбаатартай хайр сэтгэлтэй болж, хуримаа Өгийнуур суманд хийж хамтран амьдрах хугацаанд хүү О.Дашням, охин О.Халиунаа, О.Янжинлхам нар төрсөн юм. Гэтэл миний нөхөр болох Б.Олзбаатар бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Иймд хү О.Дашням, охин О.Халиунаа, О.Янжинлхам нарын төрсний гэрчилгээ болон бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг Б.Олзбаатартай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан тул хүсэлт гаргагч Ч.Хосбаяр нь Б.Олзбаатартай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Боржигон овогт Олзбаатарын Дашням /РД:АЖ97031110/-ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2. Боржигон овогт Олзбаатарын Халиунаа /РД:АЖ98100904/-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
3. Боржигин овогт Чагнаадоржийн Хосбаяр /РД:АА80013004/-ын 2016 оны 12-р сарын 9-ний өдрийн цахим иргэний үнэмлэхийн лавлагаа,
4. Боржигон овогт Олзбаатарын Янжинлхам /РД:АЖ03241403/-ын төрсний бүртгэлийн лавлагаа,
5. Боржигон овогт Бадам-Очирын Олзбаатар /РД:АЖ75060610/-ын гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,
6. Боржигин овогт Чагнаадоржийн Хосбаяр /РД:АА80013004/-ын гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,
7. Бадам-Очирын Олзбаатар /РД:АЖ75060610/-ын 0000172309 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
8. Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багийн засаг даргын 2016 оны 11-р сарын 8-ны өдрийн албан тоотод: “Бадам-Очир овогтой Олзбаатар нь Чагнаадорж овогтой Хосбаяр /АА80013004/-тай гэр бүл болж 3-н хүүхдийн хамт амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн.
9. 2016 оны 11-р сарын 9-ний өдрийн “Архангай аймгийн Батцэнгэл сумын” ӨЭМТөвийн тодорхойлолтод: Дайрбор багийн харъяат Олзбаатар овогтой Дашням нь нас 19, хүйс эр, вакцинд хамрагдаж эрүүл бойжиж байна гэсэн.
10. 2016 оны 11-р сарын 9-ний өдрийн “Архангай аймгийн Батцэнгэл сумын” ӨЭМТөвийн тодорхойлолтод: Дайрбор багийн харъяат Олзбаатар овогтой Янжинлхам нь нас 13, хүйс эм, вакцинид хамрагдаж эрүүл бойжиж байна гэсэн.
11. 2016 оны 11-р сарын 9-ний өдрийн “Архангай аймгийн Батцэнгэл сумын” ӨЭМТөвийн тодорхойлолтод: Дайрбор багийн харъяат Олзбаатар овогтой Халиунаа нь нас 18, хүйс эм, вакцинд хамрагдаж эрүүл бойжиж байна гэсэн.
12. Ч.Хосбаяр, Б.Олзбаатар нар нь хамтын амьдралтай байсан талаар
гэрч Л.Амар-Эрдэнэ өгсөн ... Би Ч.Хосбаяр бид 2 эгч дүүсийн хүүхдүү. Ч.Хосбаяр, Б.Олзбаатар нар нь 1997 онд танилцаад, Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт хуримаа хийж байсан. 1997 оноос 2003 онд Б.Олзбаатарыг гэнэтийн ослоор өөд болох хүртэл хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт хамт амьдарч байсан. Хамтран амьдарч байх хугацаандаа Дашням, Халиунаа, Янжинлхам гэх 3 хүүхэдтэй болсон. Гурван хүүхэд нь гурвуулаа эцэг Олзбаатараар овоглодог. Зарим бичиг баримт дээр нь нэрийг нь буруу бичсэн байна. Ч.Хосбаяр нь Б.Олзбаатараас өөр хүнтэй гэр бүл зохиож хамтран амьдарч байгаагүй. Би Ч.Хосбаяртай төрөл садангийн холбоотой учир Ч.Хосбаяр, Б.Олзбаатар нарын хамтын амьдралтай байсныг нь сайн мэднэ... гэх,
гэрч Н.Баасанбатын өгсөн ... Би Б.Олзбаатарын нагац эгч нь. Ч.Хосбаяр, Б.Олзбаатар нар нь 1997 онд танилцаад, Архангай аймгийн Өгийнуур суманд хуримаа хийж байсан. 1997-2003 онд Б.Олзбаатарыг өөд болох хүртэл хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт хамт амьдарч байсан. Хамтран амьдарч байх хугацаандаа Дашням, Халиунаа, Янжинлхам гэх 3 хүүхэдтэй болсон. Гурван хүүхэд нь гурвуулаа эцэг Олзбаатараар овоглодог. Хамт амьдарч, хурим найраа хийж байсан албан ёсны гэр бүл гэж ойлгож байна. Би Б.Олзбаатартай төрөл садангийн холбоотой учир Ч.Хосбаяр, Б.Олзбаатар нарын хамтын амьдралтай амьдралтай байсан талаар сайн мэднэ ... гэх мэдүүлгүүд зэрэг болно.
Хүсэлт гаргагч Ч.Хосбаяр, Б.Олзбаатар нар нь 1997 оноос 2003 оныг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан болох нь Боржигон овогт Олзбаатарын Дашням /РД:АЖ97031110/-ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Боржигон овогт Олзбаатарын Халиунаа /РД:АЖ98100904/-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,Боржигин овогт Чагнаадоржийн Хосбаяр /РД:АА80013004/-ын 2016 оны 12-р сарын 9-ний өдрийн цахим иргэний үнэмлэхийн лавлагаа, Боржигон овогт Олзбаатарын Янжинлхам /РД:АЖ03241403/-ын төрсний бүртгэлийн лавлагаа, Боржигон овогт Бадам-Очирын Олзбаатар /РД:АЖ75060610/-ын гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Боржигин овогт Чагнаадоржийн Хосбаяр /РД:АА80013004/-ын гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Бадам-Очирын Олзбаатар /РД:АЖ75060610/-ын 0000172309 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багийн засаг даргын 2016 оны 11-р сарын 8-ны өдрийн албан тоот, 2016 оны 11-р сарын 9-ний өдрийн “Архангай аймгийн Батцэнгэл сумын” ӨЭМТөвийн тодорхойлолтууд, Ч.Хосбаяр, Б.Олзбаатар нарын хамтын амьдралтай байсныг мэдэх гэрч Н.Баасанбат, Л.Амар-Эрдэнэ нарын мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна. Иймд Б.Олзбаатартай 1997 оноос 2003 оныг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан болохоо тогтоолгох гэсэн Ч.Хосбаярын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.Хосбаярын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.Хосбаяр нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Боржигин овогт Чагнаадоржийн Хосбаяр /РД:АА80013004//, Боржигон овогт Бадам-Очирын Олзбаатар /РД:АЖ75060610/ нарыг 1997 оноос 2003 оныг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Хосбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН