| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0307/и |
| Дугаар | 283 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 283
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би,
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багт оршин суух Сандуй овгийн Сандагдоржийн Манал /РД:АД77101216/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар баг, Арсланцохионы 2-14 тоотод оршин суух Боржигон овгийн Дамарын Цэрэннадмид /РД:МЮ69061909/-д холбогдох
2600000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Манал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 09 сард Д.Цэрэннадмидыг хүүхэд хагалгаанд оруулах гэсэн юм. Эмчилгээнд мөнгөний хэрэг байна. Нөхөр самарт явсан. Удалгүй самар өгнө гээд 2600000 төгрөг авсан. Гэвч мөнгөө өгөлгүй байсаар 2017 оны 03 сарын 14-нд нотариатаар батлуулж гэрээ хийж тохирсон энэ хугацаанд мөнгөө өгөхгүй бол хүү бодно гэж гэрээ хийсэн. Хугацаандаа мөнгөө өгөлгүй өдий хүрч намайг чирэгдүүлж хохирсоор байна. Иймд хариуцагч Д.Цэрэннадмидаас 2600000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Цэрэннадмид нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дамар овогтой Цэрэннадмид би С.Маналын нэхэмжилсэн 2600000 төгрөгийг 2017 оны 06 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Мөнгө төлөх хугацааг С.Маналтай тохиролцсон. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Манал нь хариуцагч Д.Цэрэннадмидаас 2600000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 2600000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цэрэннадмидаас 28275 төгрөг, орон нутгийн орлогын 180000280976 тоот данснаас 28275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Сандуй овгийн Сандагдоржийн Манал /РД:АД77101216/-ийн нэхэмжилсэн 2600000 \хоёр сая зургаан зуун мянга\ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Боржигон овгийн Дамарын Цэрэннадмид /РД:МЮ69061909/ хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56550 /тавин зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цэрэннадмидаас 28275 /хорин найман мянга хоёр зуун далан тав/ төгрөг, орон нутгийн орлогын 180000280976 тоот данснаас 28275 /хорин найман мянга хоёр зуун далан тав/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг Д.Цэрэннадмид сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН