Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/372

 

 

 

 

 

 

 

 

   2021         6            04                                    372

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                        

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

иргэдийн төлөөлөгч: Н.Дандарваанчиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

хохирогч: Б.Ам, түүний өмгөөлөгч С.Уламбаяр /2917/,

шүүгдэгч: Б.А, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж /0032/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ад холбогдох эрүүгийн 2105000000449 дугаар, 1 хавтас хэргийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А.

 

Шүүгдэгч Б.А нь согтуугаар 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар байрны 2 дугаар орцны подвалд байдаг гэртээ хэрүүл, маргааны улмаас иргэн Б.Амгийн хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн зүүн доод хэсэгт нэвтэрч, нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.А мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ амарч байсан. Тэр үед манай дүү “танай эхнэрийн эгчтэй ууна гээд нэг шил вино авсан, одоо гэрт ирнэ” гэж хэлсэн. Тэгээд Ам ах ганцаараа түрүүлж ирээд, “эгч чинь одоо удахгүй ирнэ” гэж хэлсэн. Удалгүй эхнэр нь ирээд бид нар нэг шил вино уусан. Амий эхнэр надаас архи нэхэхэд би мөнгө хадгалдаг гахайгаа хагалан архи авч ууцгаасан. Ам түүний эхнэр нар хамт “машинаа унаад гэр лүүгээ явна” гээд байхаар нь “жолоо бариад хэрэггүй” гээд манайд унтацгаасан. Нэг сэрсэн чинь Ам миний төрсөн дүү Мийг оролдож байсан. Би дүүгээ хамгаалж, Ам ахыг “манай дүүг оролдлоо” гээд бид хоёр хэсэг ноцолдож байгаад Ам заазуур авчихаар нь хүрэн иштэй хутга авч хутгалсан. Бид 1 шил вино, 2 шил архи авсан. Би Амг хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Уг нь би айлгачхаад болино гэж бодсон. Би хохирогчийн хохирлыг барагдуулахын тулд гэрээ зарж, хамгаалалтын албанд ажиллаж байсан цалингаа авсан. Тэгээд хохирогчид 1 200 000 төгрөг өгөх гэсэн боловч хохирогч 2 687 750 төгрөг авна гээд аваагүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд 1 200 000 төгрөгийг хохирогчид төллөө. Тухайн өдөр ахыгаа хутгалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Ам мэдүүлэхдээ:

Би тухайн өдөр оройн 9 цаг 30 минутад ажлаас гарсан. Надад автобусны мөнгө байхгүй байсан учраас эхнэр лүү ярихад гэр лүүгээ явж байна гэж хэлэхэд нь автобусны мөнгө байхгүй, автобус зогсож байна гэж хэлэхэд өмнөөс алхаж бай гээд намайг ирж авахаар болсон. Удалгүй эхнэр лүү залгахад гадаа сэрүүхэн байна, Нгийнд ороод байж бай гэж хэлсэн. Тэдний гэрт ороход 0.5 архины шил хогийн саванд байсан, гэрээс нь архи үнэртэж байсан. Тэднийд ороод сууж байтал 5-10 минутын дараа манай эхнэр гаднаас орж ирсэн. Тэгээд гарах гэхэд Н эгчийг орж ирээд цай уучхаад гар, гадаа ирчхээд орохгүй явах нуу гэхээр нь би эхнэрээ аваад буцаад орсон. Тэгээд гэрт ороход дүү охин нь 13 градусын дарс гаргаж ирээд бид нар хуваагаад уусан. А дахиад нэг юм ууя гээд хүүхдийнхээ гахайг авч хагалаад дэлгүүр орж 0.5 литрийн архи авч, хувааж уусан. Цаг 12 болж байхад манай эхнэр ядраад байна, өглөө ажилтай гээд унтсан. Тэгээд А, Н нар хоорондоо маргалдаж байгаад гарч шалаа угаана гээд гарсан. Би эхнэрийнхээ хажуугаар ороод унтах гээд хэвтэж байхад гаднаас Н орж ирээд А дээр татаад уначихлаа гэж хэлсэн. Би лифтээр 8 давхарт гарахад А гар нь татчихсан, ухаан алдаад унасан байхаар нь би үүрээд гэрт нь оруулж унтуулсан. Тэгээд эхнэрийнхээ хажууд гутлаа тайлаад унтах гээд сууж байтал А гэнэт босож ирээд хоолойноос боохоор нь би цааш нь түлхсэн. А цаад өрөөндөө гүйж ороод заазуур барьж, над руу дайрахаар нь би заазуурыг нь цохиж унагаагаад бид хоёр ноцолдож байсан чинь дүү нь манай ахыг зодлоо гээд намайг үсдэж, миний толгой руу цохисон. Тэгээд дахиж бор иштэй хутга бариад ирэхээр нь бид хоёр ноцолдож байхад гаднаас Н яагаад манай нөхрийг зодоод байна гээд намайг үсдэх шиг болсон. Гэтэл доогуур халуу оргиод явсан чинь намайг хутгалсан байсан. Тэгээд эхнэрээ аваад гарахад үүдэнд 2 эмэгтэй байсан ба тэдэнд цагдаа дуудаарай, намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Энэ хугацаанд ажилгүй, цалингүй гэртээ байсан. Энэ хугацааны цалингийн зээл, машины зээл, эмчилгээний зардал нийт 3,180,145 төгрөг нэхэмжилж байна. Баримтаар эмчилгээний зардал 1 155 145 төгрөг нэхэмжилж байна. А намайг эмнэлэгт байхад хагалгаанд орсон чинь үнэн юм уу гэж хүртэл асуусан. Намайг эмнэлэгт байхад иргэж ирээгүй. Би 1 200 000 төгрөгийг хүлээж авна. Б.Ад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Н мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 52 дугаар байр 0 тоот гэртээ байхад манай хүргэн ах Ам болон түүний эхнэр Б нар манай гэрт ажлаасаа тараад ирсэн ба Ам, Б, А, М нар эхлээд вино хувааж уусан. Дараа нь дэлгүүрээс хоёр шил Соёрхол нэртэй архи худалдан авч ууцгаасан. Тэгээд би орцоо цэвэрлэхээр гарсан ба цэвэрлэчхээд эргээд ороод ирсэн чинь манай нөхөр А, хүргэн ах Ам нар нэг нэгнийгээ заамдаад зогсож байсан ба би юу болоод байна гэхэд манай нөхөр энэ Мийг оролдоод унтуулахгүй байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь Мээс асуусан чинь аниа наадах чинь намайг оролдоод байна гэхэд Ам шууд Тулгааг цохиод хоёуланг чинь ална шүү гээд байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдож эхэлсэн. Тэгсэн чинь эгч Б босоод ирсэн. Б эгч би болон М бид нар Ам, А хоёрыг салгасан. Тэгээд А гал тогооноос бор өнгийн иштэй хутга авсан ба хүргэн ах Ам гартаа ногоон иштэй заазуур барьчихсан, нэг нэгэн рүүгээ далайгаад хутгалах гээд дайраад байсан. Тэгээд бид нар арай гэж салгасан. Нэг мэдэхэд хүргэн ах гараад явчихсан, цагдаа нар ороод ирсэн гэжээ. (хэргийн 52 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.М мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн орчимд манай ахын эхнэрийн эгч нь нөхөртэйгөө хамт ирсэн юм. Тэгээд тэр хэд ярилцаж байгаад архи ууцгаагаад нэлээн согтсон ба баз гээд байгаа ах намайг унтаж байхад оролдоод байсан. Миний хөхийг базаад байсан ба би хүүш ээ яасан аймар юм бэ, болиоч ээ гэхэд за ийм юм байдаг шүү дээ гээд дайраад байсан. Тэгээд намайг оролдоод байсныг нь манай ах А анзаарчихсан юм шиг байсан. Тэгээд А ах намайг өмөөрөөд чи миний дүүг оролдлоо гээд хоорондоо маргалдаад тэр ах манай ахыг цохиод хоорондоо ноцолдож эхэлсэн. Нэг харсан чинь манай ах А бор өнгийн иштэй хутга барьчихсан, Ам заазуур барьчихсан байсан ба хоёр биенээ цохиод байсан. Энхэрүүд нь хоёр гараас нь зуурч байгаад хутгануудыг нь салгаад авсан юм шиг байна лээ. Тэгээд манай ах надаас уучлалт гуйгаад дүүгээ ийм байдалд оруулсанд уучлаарай ахынх нь буруу гээд надаас өвдөг дээрээ сөхрөөд уучлалт гуйж байсан чинь Ам намайг заамдаад ахыг түлхэж унагаад байсан. Тэгэхээр нь би хажууд байсан бүс аваад, бүсээрээ 2-3 удаа ороолгосон. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Ам нь миний уруул аман дээр үнсэх гээд дайраад, миний хажууд хувцсаа тайлчихсан хэвтээд байсан гэжээ. (хэргийн 61 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Б мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр намайг ажил дээрээ байх үед хүргэн Тулгаа над руу залгасан ба ганц юм уух уу гэсэн. Тэгэхээр нь би чи авч өгөх юм уу гэсэн чинь тэгье гээд утсаа тасалсан. Манай дүү охин Н Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 52 дугаар байрны жижүүр хийдэг ба нөхөр хүүхдийн хамт тус байрны подвалд оршин суудаг юм. Манай нөхөр Ам тэр өдөр Гандан дээр барилгын хана нураах ажил хийчхээд 21 цагийн орчимд над руу залгасан ба намайг ирээд авах юм уу гэхээр нь за гээд ажлаасаа гэртээ харьж байгаад гэртээ оролгүй буцаад нөхрөө авахаар гарсан. Манай нөхөр тэр хооронд хүргэний гэрт очоод намайг хүлээж байсан. Намайг очих үед хүргэн Тулгаа, дүү Н, манай нөхөр Ам, Тулгаагийн дүү М нар бага зэрэг халаалттай сууж байсан. Тэгээд намайг орох үед М нь нэг шилтэй вино гаргаж ирээд хамт уусан ба дараа нь дэлгүүрээс дахин нэг шил архи авч ууцгаасан. Би өдөржин ажилласан болохоор ядраад унтсан. Нэг мэдэхэд түр тар гээд ноцолдоод байхаар нь сэрээд харсан чинь манай нөхөр Амг Тулгаа, Н, М гурав нийлчихсэн цохиж, зодож байсан. Тэр үед Тулгаа ногоон иштэй заазуур барьчихсан манай нөхөр рүү далайгаад байхаар нь би дундуур нь ороод Алтантулгын гараас заазуурыг нь салгаж шидээд нөхрийгөө салгаж авсан ба удалгүй А дахин гал тогооны өрөөнөөс бор өнгийн иштэй хутга аваад гартаа барьчихсан байсан. Тэгээд ахиад Ам рүү ална гээд дайраад байсан. Тэгсэн чинь манай нөхөр Ам намайг хутгалчихлаа гэхээр нь бид хоёр тэндээс зугтаад гарсан ба орцонд хоёр эмэгтэй тааралдаад утсыг нь гуйж байгаад цагдаа дуудсан. Зодолдож байхад нь юу болоод байгаа юм бэ гэж асуухад дүү охин болох М нь танай нөхөр намайг оролдсон гээд Н, А нар үгээ нийлүүлчихсэн яриад байсан. Амгийн хэвлий хэсэгт А хутгалсан гэжээ. (хэргийн 65 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.М мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 13-ны 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 52 дугаар байр, 41 тоот гэртээ байхад эрэгтэй, эмэгтэй хүмүүс орилолдоод, хүүхэд уйлаад байхаар нь гэрээсээ гараад орцноос гараад харсан чинь орцны үүдэнд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байсан ба “эгчээ цагдаа дуудаад өг, манай нөхрийг хутгалчихлаа” гэхээр нь хаана чинь хутгалсан юм гэхэд нөхөр нь гэдэс рүүгээ заагаад байсан. Тэгээд би 99222623 дугаарын утаснаас цагдаад дуудаж өгөөд, гэртээ орсон гэжээ. (хэргийн 68 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Х мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 01 цаг 30 минутын үед Бэгэр 10-аас Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 52 дугаар байрны подвалд хутгалуулсан гэх дуудлага, мэдээллийг очиж шалгахад 52 дугаар байрны 2 дугаар орцны хажууд байрлах подвалд бор өнгийн иштэй хутга барьсан залуу коридор хэсэгт дээшээ хараад хэвтэж байсан ба юу болсон талаар асуухад Алтантулгын дүү гэх М гэх эмэгтэй намайг унтаж байхад Ам оролдсон. Тэгээд А ах уурлаад Амг хутгалчихсан гэж надад хэлсэн. Өөр нэг эмэгтэй буюу Амгийн эхнэр болох Б манай нөхрийг А хутгалчихлаа, манай нөхөр айгаад гараад зугтаасан гээд зогсож байсан. Ахлах ахлагч А.Мөнхбаатар хутгалуулсан гэх хүнийг тус байрны зүүн хойно байрлах зогсоолоос машины дунд хэвтэж байхад нь олсон ба 103 дуудаж Амг хүлээлгэж өгөөд А эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн гэжээ. (хэргийн 70 дугаар хуудас)

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар байр байх ба уг барилга нь 9 давхар, цагаан өнгийн угсармал барилга байна.

Эд зүйлс эмх замбараагүй байдалтай байх ба цагаан өнгийн модон шүүгээ уг өрөөний зүүн урд буланд байх ба уг шүүгээ нь зүүн дээд хэсэгтээ шургуулгатай байх ба уг шургуулга дотор хутга байсан гэв. Уг шүүгээний баруун талд бор өнгийн модон сандал байх ба уг сандлын доор ногоон өнгийн иштэй, 24 см урттай, бариул хэсэг  нь 12 см урттай заазуур байв. Уг заазуурыг 1 гэх дугаараар тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Тус өрөөний үүд хэсэгт 2 ширхэг хар өнгийн төмөр араамтай сандал байх ба баруун талын сандлын доод хэсэгт эрэгтэй хүний хар өнгийн гутал байх ба уг гутлын дээр бор өнгийн модон иштэй, 27 см урттай, ажлын хэсэг нь 14 см урт хутга байсан ба уг хутгаар хохирогчийн биед гэмтэл учруулсан гэх ба 2 дугаараар тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлэн авав гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2330 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Амгийн биед хэвлийн зүүн доод хэсэгт хөндийд нэвтэрч, нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн шарх, эрүүний баруун булан, дагзны зүүн доод хэсэгт өнгөц зүсэгдсэн шарх, зулайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Хэвлийн зүүн доод хэсгийн хатгагдсан шарх, эрүүний баруун булан, дагзны зүүн доод хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр, зулайн хуйхны зулгаралт нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

3. Хэвлийн зүүн доод хэсэгт хөндийд нэвтэрч, нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн шарх нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хэргийн 76 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 136 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар байрны 2 дугаар орцны подвалд байдаг гэртээ хохирогч Б.Амгийн хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн зүүн доод хэсэгт нэвтэрч, нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ам, гэрч Б.М, Э.Н, Э.Б, А.М, Н.Х нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2330 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. 

 

Иймд Б.А хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлт гаргасан болно. 

 

      Хохирогч эрүүл мэнддээ учирсан хүнд хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой 1 155 145 төгрөг нэхэмжилснээс Б.А шүүхийн хэлэлцүүлэгт 1 200 000 төгрөгийг төлсөн цаашид гарсан эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байна.

 

Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад шүүхээс оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч А хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.А 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Алтантулгын эдлэх 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Б.Аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН

 

                                               

                                                  ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ

 

                                                                                                                                  

                                                  ШҮҮГЧ                                    Г.ЗОЛБОО