Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/388

 

 

 

 

 

 

 

 

2021             6            14                                     388

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндорж,

шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Бад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2105000000695 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “Арвин эх сүмбэр” ХХК-д мужаан ажилтай, сард 1 000 000  төгрөгийн цалинтай, ам бүл 2, эхнэрийн хамт  Б.

 

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фанда” нийтийн байрны В2 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтаг шалтгаангүйгээр буюу үл ялих зүйлээр шалтаглан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хамтран амьдрагч Д.Баы зүүн нүд, толгой хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстын язрал, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, шуу, цээж, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргах зүйлгүй. Би өмнө нь хамтран амьдрагчаа зодож Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлж байсан нь үнэн. Би сарын 1 000 000 төгрөгийн цалинтай. Улсын яллагчтай 450 000 төгрөгийн торгох ялыг сайн дураараа тохиролцсон. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Ба мэдүүлэхдээ:

2021 оны 4 дүгээр сарын 08-нд би Бын амьдарч байгаа нийтийн байранд очиход хамт ажилладаг, Гомбоо гэх залуутай хамт архи уугаад байж байсан. Намайг орсноос хойш хоёр шил 0,5 литрийн Хараа гэх архи уусан. Ингээд мөн 2,5 литрийн Сэнгүр гэх пиво хоёр ширхэгийг бид нар хуваагаад уусан бөгөөд хамт байсан Гомбоо гараад явсан чинь манай нөхөр намайг гэнэт “пизда, янхан” гэж хараагаад эхэлсэн ба юунаас болж уурлаад байгаа нь ойлгомжгүй байсан. Тэгээд би гараад явах гэтэл намайг явуулахгүй гээд зүүн нүд болон толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохиод намайг багалзуурдаад янхан минь гээд хараагаад байсан. Би арай гэж гараас нь салж, зугтаагаад машинд ороод суусан чинь машинтай явах гэлээ гээд уурлаад байсан. Тэгээд байхаар нь гарч гүйгээд хашааны гадаа үл таних хүний утсыг гуйгаад цагдаа дуудсан. Надад учирсан гэмтлийг Б учруулсан. Би өмнө нь Быг нэг удаа цагдаад өгч баривчлуулж байсан. Надад гомдол санал байхгүй, одоо бид хоёр эвлэрсэн бөгөөд надад нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 44 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Г мэдүүлэхдээ:

2021 оны 4 дүгээр сарын 08-нд намайг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Бугат 112 чиглэлд дэслэгч Б.Отгонбаатарын хамт үүрэг гүйцэтгэх үед 119 цаг өнгөрч байхад Бугат 10-аас Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, “Фанда” дэлгүүрийн хажуугийн нийтийн байранд “нөхөр намайг зодчихлоо” гэх дуудлага мэдээлэл хүлээн авч очиж шалгахад Д.Ба гэх эмэгтэй бусдад зодуулсан байдалтай, нүүр хэсгээрээ хаанаас гарсан нь тодорхойгүй цус мэт зүйлээр бохирлогдсон, 40 гаруй насны эмэгтэй байсан бөгөөд бидэнд хэлэхдээ намайг манай нөхөр зодсон, хувцас урсан гэж хэлсэн. Улмаар хэрэг маргаан болсон гэх газар нь очиход Б гэх эрэгтэй гэртээ унтаж байсан бөгөөд сэрээхэд согтуу байдалтай байсан тул 120-д эрүүлжүүлсэн. Мөн хохирогч эмэгтэйгээс тайлбар асуух гэсэн боловч согтуу байсан учир аваагүй юм гэжээ. (хэргийн 32 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дугаар сарын 14-ний өдрийн 3210 тоот дүгнэлтэд:

1. Д.Баы биед зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстын язрал, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, шуу, цээж, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.  

3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Э.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 66 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фанда” нийтийн байрны В2 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтаг шалтгаангүйгээр буюу үл ялих зүйлээр шалтаглан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хамтран амьдрагч Д.Баы зүүн нүд, толгой хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстын язрал, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, шуу, цээж, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Ба, гэрч М.Г нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дугаар сарын 14-ний өдрийн 3210 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Бад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Д.Ба нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул Э.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Э.Бад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН