Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/391

 

 

 

 

 

 

 

2021              6            14                                       391    

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Бад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2005029640508 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,

2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 59 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял,

2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 164 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Б.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Таац” дэлгүүрийн орчим хохирогч Д.Чтой “тамхи өгсөнгүй” гэх шалтгаанаар газраас чулуу авч, толгой хэсэгт нь шидэж, нүүрэн тус газар  нь гараараа цохиж, зодон биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, өвдгөнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Энэ хэрэг гарах үед би 200 грамм согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Дахиж архи уухгүй, ажил төрөл хийж, гэр бүл зохиоё гэж бодож байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Ч мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхбаярын зам дагуу байрлах “Таац” дэлгүүрийн орчмын замыг ажил үүргийн дагуу шүүрдээд, цэвэрлэж байгаад хэсэг хугацаанд амрахаар зам дагуу сууж байгаад тамхи татахаар халааснаасаа гаргаж иртэл үл таних нэг эмэгтэй над дээр ирээд тамхинаасаа тамхилаач гэхээр нь би тамхинаасаа өгчхөөд байж байтал намайг тухайн эмэгтэйд тамхи өгөхийг харсан юм шиг байна лээ, цаанаас огт танихгүй 25-30 орчим насны нэг эрэгтэй хүн над дээр ирээд тамхилаач гэхээр нь би мөнгөө өгөөд ав, би өөрөө тамхигүй болж байна гэж хэлтэл тухайн эрэгтэй миний толгой руу газраас чулуу авч, шидэхэд шидсэн чулуу нь миний толгойн орой хэсэгт оносон. Би тухайн үед газарт сууж байсан бөгөөд дээшээ босох гээд өндийх үед тухайн залуу миний баруун талын хацар руу гараараа нэг удаа цохиж, намайг газар унагаасан.

Миний бие ямар нэгэн эмнэлгийн байгууллагад хандаж, эмчилгээ хийлгээгүй. Надаас ямар нэгэн зардал гараагүй, гомдол санал байхгүй гэжээ. (хэргийн 18-19, 36 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11484 тоот дүгнэлтэд:

1. Д.Чын биед тархи доргилт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, өвдгөнд шарх гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Б нь 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 59 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял,

2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 164 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 54 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Таац” дэлгүүрийн орчим хохирогч Д.Чыг “тамхи өгсөнгүй” гэх шалтгаанаар маргаж, газраас чулуу авч, толгой хэсэгт нь шидэж, нүүрэн тус газар  нь гараараа цохиж, зодон биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, өвдгөнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Чын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 11484 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Д.Ч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй, “миний бие эмнэлгийн байгууллагад хандаж, эмчилгээ хийлгээгүй, тийм учраас надаас зардал мөнгө гараагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж мэдүүлж байх тул Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2021 оны 6 дугаар сарын 03-наас 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 11 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Быг 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Бын 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас шүүгдэгчийн цагдан хоригдсон 88 цагийг хасаж тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б 552 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУН