Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 248

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 156/2017/00187/И

      Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч Д.Энхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ю.Жаргалсайхан,

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг оролцов.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, 6-10 тоотод оршин суух, Чүлтэм овогт Дамбадаржаагийн Энхтуяагийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 22-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Би Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Сангийн далай” бригадад малчнаар 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тасралтгүй ажилласан юм.

Одоо миний бие тэтгэвэрт гарах болоход хөдөлмөрийн дэвтэргүйн улмаас тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна.

Иймд миний 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Сангийн далай” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг минь  тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 1 тал)

                                      

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Энхтуяа нь Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Сангийн далай” бригадад малчнаар 1980 ны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тасралтгүй ажилласан юм.

Д.Энхтуяа нь тэтгэвэрт гарах болоход хөдөлмөрийн дэвтэргүйн улмаас тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна.

Иймд Д.Энхтуяагийн 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Сангийн далай” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг нь   тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэв. (хх-ийн 1, 16 тал)

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Чүлтэм овогт Дамбадаржаагийн Энхтуяа нь 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Сангийн далай” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Д.Энхтуяа хөдөлмөрийн дэвтэргүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.

Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Энхтуяа нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.

Хүсэлт гаргагч СИ-62041608 регистрийн дугаартай, Чүлтэм овогт Дамбадаржаагийн Энхтуяа нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1983 оны 1,5,6,10,12 дугаар саруудад, 1984 оны 1,4 дүгээр саруудад, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1987 оны 1,8,9,10,12 дугаар саруудад, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Сангийн далай” бригадад малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Хэнтий аймгийн архивын газрын цалингийн тодорхойлолтод:...Хүсэлт гаргагч Д.Энхтуяагийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1983 оны 1,5,6,10,12 дугаар саруудад, 1984 оны 1,4 дүгээр саруудад, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1987 оны 1,8,9,10,12 дугаар саруудад, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 7 тал)

2. Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн даргын 43 дугаартай тушаалын хуулбарт:...нэгдэл бригадын ажилчин, албан хаагчид 29 хүний ээлжийн амралтыг 1 дүгээр хавсралтаар, малчин 187 хүний амралтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус олгосугай....хавсралтын 4 дүгээрт...Д.Энхтуяа...15 хоног...гэжээ. (хх-ийн 9-10 тал)

3.Гэрч Ш.Ренчинхандын: ... Би 1973 оноос 1991 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Сангийн далай” нэгдэлд саальчнаар ажилладаг байсан. Би Д.Энхтуяаг багаас нь танина. Бид нэг нутаг усны хүмүүс байгаа юм. Д.Энхтуяа нь 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Сангийн далай” бригадад малчнаар  ажилласан ...  гэсэн мэдүүлэг. (хх-ийн  21 тал)

    4.Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Чүлтэм овогт Дамбадаржаагийн Энхтуяа, 1962 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, СИ-62041608 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 2 тал)

    5. Хүсэлт гаргагч Д.Энхтуяа, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайханы шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 16 тал) зэрэг болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

 

Хүсэлт гаргагч Д.Энхтуяа нь 1983 оны 2,3,4,7,8,9,11 дүгээр сарууд, 1984 оны 2,3,5,6,7,8,9,10,11,12 дугаар сарууд, 1987 оны 2,3,4,5,6,7,8,9,10,11,12 дугаар саруудад ажиллаж байсан байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. 

Мөн хүсэлт гаргагч нь 1991, 1992, 1993 онуудад “Буянт-Оргил” нэгдэл нь ямар компани болсон, тухайн үед нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Иймд тухайн үед ажиллаж байсныг тогтоох үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СИ-62041608 регистрийн дугаартай, Чүлтэм овогт Дамбадаржаагийн Энхтуяаг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 1,5,6,10,12 дугаар саруудад, 1984 оны 1,4 дүгээр саруудад, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 1,8,9,10,12 дугаар саруудад, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Сангийн далай” бригадад малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ