Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 251

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          156/2017/00055/

       Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би, Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, “Малчны хороо” 7-14 тоотод оршин суух, Баянхүрээ овогт Борхүүгийн Алтантуяад (РД:СФ-75013006) холбогдох,

 Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-ийн нэхэмжлэлтэй, 

“зээл, зээлийн хүүгийн 15 914 500 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Алтантуяа нь 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, 0.25 хувийн хүүтэйгээр 05 тоот гэрээ байгуулж авсан юм. Б.Алтантуяа нь тухайн зээлийг зээлийн гэрээнд зааснаар сар бүр төлж 2016 оны 02 дугаар сарын 27-нд 20 000 000 төгрөгийн зээл, 1 145 000 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй 15 000 000 төгрөгийн зээл, 361 500 төгрөгийн алдангийн хугацаа хэтрүүлээд байна.

Иймд иргэн Б.Алтантуяагаас төрийн мөнгө болох 15 000 000 төгрөгийн зээл, 361 500 төгрөгийн хүү, 553 000 төгрөгийн алданги, нийт 15 914 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал )          

Хариуцагч Б.Алтантуяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй. Шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ (хх-ийн 20 тал) 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч  Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан” нь хариуцагч Б.Алтантуяагаас “зээл, зээлийн хүү, алдангийн 15 914 500 гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Алтантуяа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-ийн “зээл, зээлийн хүү, алдангийн 15 914 500 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч  Б.Алтантуяад  холбогдох, Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-ийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүү, алдангийн 15 914 500 төгрөгийг гаргуулах”  тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Б.Алтантуяагаас 118 761 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.   

 

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ