| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 157/2017/00188/И |
| Дугаар | 252 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 252
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00188/
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 2-23 тоотод оршин суух, Зурхайч овогт Чойдогийн Наранчимэг, (РД: СО-67021826),
Хэнтий аймгийн Баянхутаг сумын 01 дүгээр баг, Жаргалантад оршин суух, Боржигон овогт Уртнасангийн Баярбат, (РД:СЕ-62042311) нарт холбогдох,
ХААН банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй,
“зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 22 631 30713 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Ч.Наранчимэг, У.Баярбат нар нь 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хэрлэн сум дахь ХААН банкны тооцооны төвөөс 30 000 000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй хашаа байшин барих зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 3-23а тоотод байрших 59.5 м2 хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газар, ачааны Canter 87-06 ХЭА автомашин, 5 ханатай гэр-2ш, 4 ханатай гэр, зуны байшин, суурин комьпютер, зурагт 32 инч зэрэг зүйлсийг барьцаалсан юм.
Ч.Наранчимэг, У.Баярбат нар нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 17 499 2542 төгрөг, зээлийн хүү 4 886 25127 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24580166 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна.
Иймд 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/580, БГ/580 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлдэгч Ч.Наранчимэг, У.Баярбат нараас үндсэн зээлийн төлбөр 17 499 2542 төгрөг, зээлийн хүү 4 886 25127 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 245 80166 төгрөг, нийт 22 631 30713 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1-2 тал)
Хариуцагч Ч.Наранчимэг, У.Баярбат нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид ХААН банкны Хэнтий салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй. Бид банкны зээлийн үлдэгдэл 22 631 30713 төгрөгийг төлж барагдуулна. Энэ хэрэгт шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэцгээжээ. (хх-ийн 26 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбар нь хариуцагч Ч.Наранчимэг, У.Баярбат нараас “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 22 631 30713 төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч.Наранчимэг, У.Баярбат нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч ХААН банкны Хэнтий салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 22 631 30713 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Ч.Наранчимэг, У.Баярбат нарт холбогдох, ХААН банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 22 631 30713 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар хариуцагч Ч.Наранчимэг, У.Баярбат нарын тус банкин дахь харилцах дансыг битүүмжилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-д зааснаар хариуцагчийн нарын Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 3-23а тоотод байрших 59.5 м2 хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газар, ачааны Canter 87-06 ХЭА автомашин, 5 ханатай гэр-2ш, 4 ханатай гэр, зуны байшин, суурин комьпютер, зурагт 32 инч зэрэг эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг хориглож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “ХААН” банкны Хэнтий салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 271 106 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 135 553 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 135 553 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллагад, хариуцагч Ч.Наранчимэг, У.Баярбат нараас 135 553 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХААН” банкинд олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ