Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 36

 

Говьсүмбэр аймаг дахь Cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Т.Энхмандах, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Л.Энхтайван,

шүүгдэгч А.Б., түүний өмгөөлөгч Б.Батчимэг,

хохирогч Э.Т.,

иргэдийн төлөөлөгч М.С. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөтчин овгийн Адъяасүрэнгийн Бямбадоржид холбогдох эрүүгийн 201608000060 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Гандансүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Эрхэт өртөөнд 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, охины хамт Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Жаргалантын 5-13 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

          Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 114 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2000 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 01 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

          мөн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар  шийтгүүлж, Хархорин дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 02 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ...........дугаарын регистртэй Х. овгийн А-ийн Б

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч А.Б. нь 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өглөөний 04 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг төмөр замын 21 дүгээр зөрлөгийн 4-3 тоотод төрсөн дүү Э.Т- “Хүнд арчаагүй” гэж хэлүүллээ гэж уурлан түүний цээжин тус газарт хөлөөрөө 1 удаа өшиглөсний улмаас Э.Т-ийн биед дэлүүний задрал, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл буюу хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг.  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч А.Б-ийн:

Би ээж дүү нарын хамт 2016 оны 04 дүгээр сарын 23-нд Х.  болон Т. дүүтэйгээ тэнгэрүүдээ буулгах Улаанбаатар хотоос ирсэн. Орой болоод тэнгэрүүдээ буулгахад тэнгэрүүд маань та нар бид нарыг хүндлэхгүй байна, дээдлэхгүй байна гээд ууртай бууж ирээд мордсон. Тэгээд М. эгч дүү Т.г унтаж байхад цамцаараа ороолгоод чи онгод тэнгэрүүдээ буулгасангүй арчаагүй, заваан байх юм гээд загнаад байхаар нь би Т.г маргааш ажилтай, өнөөдөр орой ажлаасаа буусан. Төмөр замын холбогч найруулагч гэдэг чинь их хэцүү ажил. Маш их эрсдэлтэй, ямар нэгэн болгоомжгүй байдлаас болоод галт тэргэн доогуур орвол та загнасанаас эссэн юм болно гэж дүүгээ өмөөрсөн. М.эгч янз бүрээр хэлээд загнаад байхаар нь манай ээж бид хоёр дүүдээ юу ч хэлдэггүй. Энэ хүн чинь ардаа амьдралтай,  ажилтай хүн бйагаа. Та битгий миний дүүг элдвээр хэлээд загнаад бай гэж М. эгчтэй муудсан. Тэгээд М. эгч гараад явсан. Би дүүгээ хүнд битгий арчаагүй заваанаараа дуудуулж бай гээд хажуунаас нь өшиглөсөн. Дүүгээ өмөөрөх үүднээс ийм асуудал гаргачихлаа гэв.

 

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Э.Т-гийн:

Миний дэлүү энгийн хүний дэлүүнээс 3-4 дахин хэмжээний том гэж төмөр замын эмчийн үзлэгээр гарсан. Гэнэт доргил өгөхөөр том дэлүүтэй болохоор хагарсан байх гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Э.Т.ийн:

“...Надтай хамт 21 дүгээр зөрлөгт амьдардаг Хулан дүү бөө байгаа юм. 2016 оны 04 сарын 22-ны орой хотоос манай ээж Адъяасүрэн, ах Б., дүү Үү., ээжийн эгч М., ээжийн найз П.нар манай гэрт ирсэн. Тэгээд Х.г бөөлүүлсэн. Тэгсэн онгод тэнгэрээ намайг хүндэлсэнгүй гэж М.эгч уурлаад цамцаараа миний хөл рүү хоёр удаа ороолгосон. Тэгсэн манай ах Б. намайг өмөөрсөн чинь Мөнхжаргал эгч би эндээс явлаа гээд гэрээс гарсан. Мөнхжаргал эгчийн араас П. ах оруулж ирэх гэж гарсан. Тэр үед нь Бямбадорж ах намайг чи арчаагүй царайлаад өргөл, мөргөлөө өргөж байхгүй яасан юм гээд миний цээжний хажуу руу нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд ах хөл нүцгэн байсан. Тэгсэн би жоохон сууж байгаад амьсгалахад хүнд болсон. Тэгээд эмнэлэг дуудаж цаг алдаад яахав гээд ээжийн автомашинаар Чойрын эмнэлэгт ирсэн. Тэгсэн миний гурван хавирга хугарсан байна гэсэн. Тэгээд байж байхад гэдэс дүүрээд сонин болсон. ЭХО-д зураг авхуулахад дэлүү задарсан байна. Яаралтай хагалгаанд орно гэсэн. Тэгээд хагалгаанд ороод одоо биеийн байдал гайгүй байна. Надад гомдол санал байхгүй...” /хх-ийн 11-13 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн хохирогч Э.Т-ийн:

“...Намайг анх 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө эмнэлэг дээр хагалгаанд орохын өмнө Одбаяр гэдэг ахмад надаас тайлбар авсан. Тэгэхэд би ахаараа өшиглүүлсэн гэж хэлж чадаагүй юмаа. Учир нь ахыг хэрэгт орчих байх гэж бодоод танихгүй хүнд зодуулсан мэтээр худал тайлбар өгсөн. Харин дараа нь хохирогчийн мэдүүлэг дээрээ болсон зүйлийг үнэн зөвөөр ах Бид өшиглүүлсэн талаар ярьсан байгаа. Миний хувьд Б ахад ямар ч гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 14 дүгээр хуудас/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.А-гийн:

“...Би Улаанбаатар хотоос том хүү Б, бага охин 11 настай Ү, эгч М, найз Пэ нарын хамт 2016 оны 04 сарын 22-ны орой 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 21-р зөрлөгт хүү Т, охин  нар дээрээ ирсэн. Манай Тэмүүжин, Хулан нар Хулангийн 3 хүүхдийн хамт 21-р зөрлөг дээр хамт амьдардаг юм. Т тус зөрлөгт төмөр замын найруулагч ажилтай. Хулан 7 сартай нялх хүүхдээ хараад гэрт байдаг юм. Хулан охин маань удган болохоор бид нар хотоос ирж онгод тэнгэрээ буулгасан юм. Ёслол хийгээд 2016 оны 04 сарын 23-ны шөнө 04 цагийн үед дууссан. Тэгээд манай хүү Тг унтаж байхад манай эгч М уурлаад арчаагүй юм бид нар хаа холоос ирж байхад онгод тэнгэрээ ойр ойрхон буулгаж хүчийг нь авхуулахгүй. Бид нарыг ирэх болгонд ногоороод унтаад байх юм гээд М эгч Тг цамцаараа ороолгосон. Тэгсэн чинь Б М эгч рүү дайраад дүүгээ өмөөрөөд та одоо ирэхгүй байж, ганц нэг ирчихээд миний дүү рүү дайрдаг юу юм гэсэн чинь М эгч айгаад гэрээс гүйгээд гарчихсан. Эгчийн араас Пэлжээ гарсан. Тэгсэн Б Т рүү чи арчаагүй царайлж хүнд элдэвээрээ хэлүүлээд гээд дүүгээ өмөөрөх маягтай бос чи гээд Тэмүүжингийн цээжин хэсэгрүү ганц удаа л өшиглөсөн чинь Т“Хэг” гэж дуугараад сонин болчихсон. Тэгээд Тгийн царай нь цонхийгоод амьсгалж болохгүй байна гэсэн. Тэгээд түргэн дуудах уу гэхээр нь би түргэний автомашин ирээд буцаж авч явна хугацаа алдахын нэмэр гээд шууд өөрийн автомашинаар Б бид 2 Тнг аваад Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг явсан. Эмнэлэг дээр ирээд Тг үзүүлсэн чинь хавирга хугарсан байна. Хагалгаанд орж магадгүй гэхээр нь би буцаж 21-р зөрлөг рүү яваад Тэмүүжингийн хувцас хунар, бичиг баримтыг нь авчирсан. Тэгээд 2016 оны 04 сарын 23-ны өглөө хагалгаанд ороод өдөр нь дууссан. Одоо хүүгийн биеийн байдал зүгээр байгаа бөгөөд эмнэлэгээс сахиургүй байлгаж болно гээд өөрөө босч явж байгаа. Анх Тг эмнэлэг дээр ирэхэд цагдаагаас хүн ирээд тайлбар авахад ахыгаа өмөөрөөд гадаа танихгүй хүнд өшиглүүлчихлээ гэж худлаа ярьсан байна лээ. Бямбадорж, Тэмүүжин нар хоорондоо огт муудаагүй. Тэмүүжинг Мөнхжаргал эгч загнаад цамцаараа ороолгоход дутуу сэрсэн. Тэгээд зүйрмэглээд хэвтэж байхад нь Бямбадорж Тэмүүжин дүүгээ өмөөрөөд бос чи гээд 1 удаа л өшиглөсөн. Тэгэхэд Бямбадорж хөл нүцгэн байсан. Ёстой хий нь таарсан уу яасан амархан гэмтсэн. Тэрнээс манай хүү нар чинь архи уудаггүй, хоорондоо муудаад байдаггүй хүмүүс байгаа юмаа. Ах нь дүүгээ ямар гэмтээнэ гэж өшиглөж байгаа биш дээ арчаагүй хүнд муу хэлүүллээ гээд л босгох гэж өшиглөсөн. Бямбадорж надаар овоглодог юм. Дээр үед эхнэр нөхөр 2 гэр бүлийн баталгаа байхгүй л бол ээжээр нь овоглодог байсан үе. Тэр үед нөхөр бид 2 гэрлэлтийн баталгаагүй учир надаар овоглосон юм. Манай нөхөр Э 1996 онд осолд ороод эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Би Б, П /охин/, Т, , Ү гэсэн 5 хүүхэдтэй. Би сүүлд Я гэж хүнтэй суугаад Ү-аг гаргасан юм. Дунд 3 хүүхэд нь Эээр овоглодог, Үааваараа Я-ээр овоглодог юм. А.Б нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо Жаргалантын 5-13 тоотод эхнэр Ма, охин Моогийн хамт хадмынхаа гэрт амьдардаг байсан. Одоогоор Б эхнэртэйгээ муудчихаад манай гэрт ирчихсэн байгаа. Би сая Б-ийг наашаа авчирдаг учир нь ямар учраас эхнэртэйгээ муудаад байгаа талаар онгод тэнгэрээс асуух гэж авчирсан юм. Манай хүү Б чинь их дөлгөөхөн яаран уурлахгүй. Нэг уурлах юм бол дүрс хийсэн ууртай. Өөрийн гэсэн байргүй болохоор эхнэр нь уурлаад хөөхөөр эр хүн байн байн хөөгдөөд байна гэж юу байхав дээ. Өөрөө эхнэрээ гуйгаад иртэл нь надтай цуг байна гэдэг юм...” /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Э.Хйн:

“...2016 оны 04 сарын 22-ны орой 22 цагийн үед Улаанбаатар хотоос том ээж А, ах Б, бага дүү 11 настай Үүрийнтуяа, ээжийн эгч М, түүний найз Пах нар 21-р зөрлөгт ах Тбид 2 дээр ирсэн юм. Би улаач болохоор манай ах дүү нар хотоос ирж над дээр онгод тэнгэрээ буулгах ёслол үйлдээд 2016 оны 04 сарын 23-ны шөнө 04 цагийн үед дууссан. Тэгсэн онгодууд нь их ууртай буусан гэсэн. Тэрнээс болоод манай ээжийн эгч М уурлаад Т ах бид хоёрыг загнаад ямар арчаагүй юм онгод тэнгэрээ буулгаж суулгачихгүй гэсэн. Тэгсэн Б ах Т ах бид хоёрыг өмөөрөөд Мэгчтэй маргалдсан. Тэгсэн М эгч гэрээс гараад гүйсэн. Дараа нь Б ах Т ахын цээжрүү нь нэг удаа өшиглөхөд Т ахын бие нь өвдөөд сонин болсон. Бах өшиглөхдөө хөл нүцгэн байсан. Тэгээд Тэмүүжин ахыг Б ах, ээж Ад 2 аваад Чойрын эмнэлэг явсан. Тэгээд ээж Т ахыг яаралтай хагалгаанд оруулах хэрэггэй гэнэ гэж утсаар яриад буцаж ганцаараа ирсэн. Тэгээд Тн ахын бичиг баримт, хувцас хунарыг нь аваад М эгч, Пэлжээ ах, Үа бид нар Чойрын эмнэлэгт ирсэн. Тэгэхэд Т ахыг хагалгаанд оруулсан байсан. Намайг М эгч онгод тэнгэрээ буулгахгүй байна гэж зэмлээд, Тэмүүжин ах бид хоёрыг загнаад байсан. Тэгсэн Бяж ах бид хоёрыг өмөөрөөд Мөнхжаргал эгчрүү та яахаараа манай дүү нарыг загнаж байдаг юм гээд дайрсан. Тэгээд Б ах Тэм ахыг өмөөрсөн сэтгэлээр 1 удаа өшиглөсөн. Манай том ах байгаа юмаа. Уг нь их тогтуун, нээх уурлаад байдаггүй. Бид нар эхээс тавуулаа бөгөөд 4 том нь багаасаа эцгээ алдаад, ээж томилолтоор бид дөрөвийг орхиод явна. Тэгэхэд Бж ах л хэдэн дүү нараа харж ханддаг байсан. Бид нарт ямар нэгэн юм болоход сэтгэл нэгтэй, нэг нэгийгээ гэсэн амь нэгтэй хүмүүс байгаа юм. Бах хүнтэй эвтэй, юмыг эвээр шийддэг. Айлын галзуу, ааш муутай хүн нь гэвэл би л байхдаа...” /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч О.Пийн:

“...Би 2016 оны 04 дүгээр сарын 22-ны орой найз М, Мн дүү Адн, Б /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ нарын хамт Улаанбаатар хотоос Шивээговь сумын Төмөр замын 21-р зөрлөг дээр Хгэх айлд ирсэн. Хулан гурван хүүхэд, Тэмүүжин гэх ахынхаа хамт амьдардаг юм байна лээ. ХТ, Б нар Адгийн хүүхдүүд юм. Хулан удган юм. Тэгээд Хулан шөнийн 00 цаг өнгөрч байхад бөөлж эхлэсэн. Тэгээд үүрийн 04 цаг өнгөрч байхад бөөлж дууссан. Мөнхжаргал сахиус догширсон байна гээд Хулан, Тэмүүжин хоёрыг та хоёр сахиусаа аятайхан буулгахад яадаг юм бэ гээд загнаж эхлэсэн. Тухайн үед  унтаж байгаад сэрээд босоод суусан байсан. Тэгсэн Бямбууш та яахаар манай дүү нарыг загнаж байдаг юм гээд М руу уурласан чинь М айгаа гараад гүйсэн би араас нь дагаад гарсан. Намайг гэрээс гарах үед Бдүү Т лүүгээ чи хүнд ингэж хэлүүлж байхдаа яадаг юм бэ гээд босоод очиж байгаа харагдсан. Б, Тн хоёрын хажууд А байсан. Хулан гадаа өргөл өргөхөөр гарсан байсан. Тэгээд буцаад ороод ирсэн чинь Тэмүүжингийн царай хөхрөөд сонин болчихсон дугарч чадахгүй байсан. Бямбууш бүр сандарсан хурдан эмнэлэг явъя гэж байсан. Тэгээд А Б хоёр Тнг аваад Чойрын эмнэлэг рүү явсан. Цэнхэр өнгийн жинсэн өмд, хүрэн ногоон гэхээр завсрын өнгийн цамцтай байсан. Хөлдөө оймс өмссөн гуталгүй байсан. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тэнд байсан хүмүүс архи дарс хэрэглээгүй эрүүл байсан. Мгүйгээд гарахад би араас гарсан. Намайг гарах үед Б дүү Тгээ ухас хийгээд очиж байсан. Мыг буцаагаад гэрлүү нь оруулах гэсэн орохгүй айгаад байна гээд байсан. Тэгээд би буцаад гэрлүү ороход Тэмүүжингийн царай сонин болчихсон дугарч чадахгүй байсан. Тухайн үед би хавирга нь хугарсан юм болов уу гэж бодоод шар өнгийн бүсээр цээжийг ороож боож өгсөн. Тэгсэн Т дугарч ярьж эхэлсэн. Тэгээд Тг шууд эмнэлэг аваад явсан...” /хх-ийн 19 дүгээр хуудас/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.лын:

“...Манай дүү Аийн хүү Тн, охин  нар нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 21-р зөрлөгт амьдардаг юм. Хулан нь удган бөгөөд онгод тэнгэрийг нь 'буулгахаар хотоос манай найз П манай дүү А, түүний хүү Б, охин нь Ү бид нар 2016 оны 04 сарын 22-ны орой 22 цагийн үед 21-р зөрлөгт ирсэн. Тэгээд Хуланг бөөлүүлж, онгод тэнгэрийг нь буулгаад 2016 оны 04 сарын 23-ны шөнө 04 цагийн үед дууссан. Онгод тэнгэрийг олон удаа буулгаж байж тэд нар маань хүчээ авдаг юм байна. Тэгээд онгодууд маань урд урд нь бууж байснаасаа их догшин буусан. Бид нарыг юм асуух гэхээр онгод нь их уурлаж загнасан. Тэгээд онгодуудаа мордуулчихаад би эгчийн хувьд Хуланд уурлаад та нар онгодуудаа олон удаа буулгаж байхгүй яасан юм. Т болохоор дандаа ногоорч байхын гээд унтаж байхад нь Тнг цамцаараа ороолгоод бос чи гэсэн юм. Тэгсэн Х буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тэгсэн чинь Б над руу уурлаад танд манай дүү нарын амьдрал ямар хамаатай юм. Та тэгвэл өөрөө хотоос ирээд онгодоо буулгаж байхгүй яасан юм гээд маргаан эхэлсэн. Бямбадорж надруу аягүй муухай хараад сандал барихаар нь би айгаад гэрээс гүйгээд гарсан. Миний араас П гарч ирээд ор ор гэсэн. Тэгээд би Бжоос айгаад гэрлүү ороогүй. Гэрийн гадаа байж байхад манай дүү Адъяасүрэн гарч ирээд Б дүү Тэ өшиглөчихлөө эмнэлэг авч явахгүй бол болохгүй нь та орохгүй юм уу гэхээр нь би Бс айгаад гэрлүү ороогүй. Тэгээд А Бяж 2 Тг аваад Говьсүмбэр аймгийн эмнэлэгрүү авч явсан. Би тэд нарыг эмнэлэг явсан дараа гэрт нь орсон. Тэгээд өглөөгүүр Адбуцаж ирээд Тэмүүжин хагалгаанд орохоор боллоо бичиг баримт хувцас хунарыг нь авна гэсэн. Аг буцахад нь П, Үүяа, Х бид нар хамт Чойрын эмнэлэг дээр ирсэн. Б эхнэр хүүхдийн хамт хотод хадамындаа амьдарч байгаад саяхан эхнэртэйгээ муудаад одоо ганцаараа ээж Агийн гэрт ирсэн сураг байсан. Бя зах дээр эхнэртэйгээ тавилга зардаг байсан бөгөөд одоо хувиараа тавилга хийх гээд хөөцөлдөөд байгаа байхаа. Зан байдлын хувьд би Бяой цуг байдаггүй болохоор нээх сайн мэдэхгүй байна. 2016 оны 04 сарын 23-ны өглөө үүрээр Бямбадорж дүү нараа өмөөрөөд надруу аягүй уурласан. Би их айсан. Урд нь бол хоорондоо маргалдаж муудаж байсан зүйл байхгүй...” /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шинжээч Л.Жаргалтогтохын:

“...Уг дүгнэлтийг Э.Тийн бие болон өвчний түүхэнд үндэслэн гаргасан. Э.Тд дэлүүний задрал, хэвлийн хөндийн цус алдалт, орчмын холбоос, ходоодны хананд цус хуралт, зүүн талын 7, 8, 9 дүгээр хавирганы цөмөрсөн хугарал, зэрэг гэмтэл учирсан байсан. Энэ нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нүцгэн хөлөөр өшиглөхөд үүсэх боломжтой гэмтэл юм…” /хх-ийн 25 дугаар хуудас/

 

2.7. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн А.Бийн:

“...Манай дүү Т, Ху нар 21-р зөрлөгт амьдардаг юм. Хотоос ээж Ан, манай дүү Ү, ээжийн эгч М, ээжийн найз П бид нар 2016 оны 04 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн үед Тийн гэрт ирсэн. Тэгээд өвөг дээдсээ буулгаад 04 сарын 23-ны шөнө дууссан. Манай дүү Тэмүүжин сүсэг бишрэл тааруу, юманд ач холбогдол өгдөггүй. Мөн орой нь ажлаасаа буугаад маргааш өглөө нь 07 цагт ажилтай байсан болохоор унтаж байсан юм. Тэгсэн М эгч Т уурлаад ёстой арчаагүй, өвөг дээдсээ ойр ойрхон буулгахгүй, өргөл барьцыг нь өгсөнгүй гээд чанга чанга хашгичаад цамцаараа Тэмүүжинг 2-3 удаа ороолгосон. Тэгэхээр нь би наад хүн чинь маргааш өглөө ажилтай гээд Тэмүүжинг өмөөрөөд Мө эгчтэй маргасан. Тэгсэн М эгч гэрээс гарсан. Тэгээд Тэмүүжин босч ирээд суучихсан байхад би Тэмүүжинг хүнд арчаагүй муугаараа хэлүүллээ гээд хөлөөрөө цээжин хэсэгрүү нь нэг удаа өшиглөөд унагасан. Би өөрөө миний дүү чи ийм байна, тийм байна гээд хэлээгүй байхад өөр хүн манай дүү нарыг арчаагүй заваанаар нь дуудаад байхад би их эмзэглэсэн. Тэгээд Т өмөөрсөн сэтгэлээр л өшиглөсөн юм. Тухайн үед би хөл нүцгэн байсан. Нээх ч хүчтэй өшиглөөгүй. Тэгэхэд Т сонин болчихсон. Тэгээд ээж бид 2 Тэнг эмнэлэгт авчирсан. Тн хагалгаанд орсон. Одоо биеийн байдал гайгүй байгаа...” /хх-ийн 57-58 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч А.Бйн:

“...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад сэжигтний мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй ээ. Би иргэний үнэмлэх дээрх хаяг буюу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Төмөр замын 5-1 тоотод ээжтэйгээ цуг оршин сууж байгаад сүүлд хорооны Засаг даргын тодорхойлолтонд дурдагдсан 24 дүгээр хороо, Жаргалантын 5-13 тоотруу шилжин тэндээ эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаа. албан ёсны шилжүүлэг хийлгэсэн боловч иргэний үнэмлэхээ солиулаагүй байгаа...” /хх-ийн 60-61 дүгээр хуудас/

2.8. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...Э.Т-н биед дэлүүний задрал, хэвлийн хөндийд цус алдалт, орчмын холбоос, ходоодны хананд цус хуралт, зүүн талын 7,8,9-р хавирганы цөмөрсөн хугарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дэлүүний задрал, хэвлийн хөндийд цус алдалт,гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-д зааснаар амь биенд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас шалтгаална. Дээрх дурьдагдсан гэмтлүүд нь 2016 оны 04 дүгээр сарын 23-нд нэг удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд зэрэг үүсэх боломжтой...” /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд 

3.1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

3.2. Хохирогч Э.Тийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүхийн хуулбар /хх-ийн 27-49 дүгээр хуудас/,

3.3. А.Бйн оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, суллагдсан хүмүүст олгодог справка, зан байдлын тодорхойлолт, нийслэлийн Баянзүрх дүүргийн 2004 оны 278 дугаар шийтгэх тогтоол, хорихоос хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамж зэргийн хуулбар /хх-ийн 62-74 дүгээр хуудас/

3.4 А.Б Э.Т нарын мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт, ахлах мөрдөн байцаагч Н.Баярзолбоогийн хүслэт хангахаас татгалзах тухай тогтоол /хх-ийн 77-79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүх Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Э.Т ...Мөэгч уурлаад цамцаараа миний хөл рүү хоёр удаа ороолгосон. Тэгсэн манай ах Б намайг өмөөрсөн..., ...Б ах намайг чи арчаагүй царайлаад өргөл, мөргөлөө өргөж байхгүй яасан юм гээд миний цээжний хажуу руу нэг удаа өшиглөсөн...,

гэрч Д.А ...Б, Тнар хоорондоо огт муудаагүй. Тг Мэгч загнаад цамцаараа ороолгоход дутуу сэрсэн. Тэгээд зүйрмэглээд хэвтэж байхад нь Бж Тэн дүүгээ өмөөрөөд бос чи гээд босгох гэж 1 удаа л өшиглөсөн..., Ёстой хий нь таарсан уу яасан амархан гэмтсэн..., ...Ах нь дүүгээ ямар гэмтээнэ гэж өшиглөж байгаа биш дээ арчаагүй хүнд муу хэлүүллээ гээд л босгох гэж өшиглөсөн...,

гэрч Э.Хн ...Б ах Т ах бид хоёрыг өмөөрөөд Мөэгчтэй маргалдсан..., ...Бя ах Тэн ахын цээж рүү нь нэг удаа өшиглөхөд Тэмүүжин ахын бие нь өвдөөд сонин болсон...,   

гэрч Д.Мын ...Б над руу уурлаад танд манай дүү нарын амьдрал ямар хамаатай юм... зэрэг мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч А.Бийн үйлдлийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин шүүгдэгчийн хувьд дүү болох хохирогч Э.нг өмөөрч дутуу сэрсэн хэвтэж байхад нь сэрээж босгох зорилгоор өшиглөсөн үйлдэл нь хөнгөмсгөөр найдаж өөрийн үйлдлийн (эс үйлдэхүй) улмаас хохирогчийн бие махбодид ямар нэгэн байдлаар гэмтэл учирч болохыг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж сүбъектив санаа зорилгоор хөнгөмсгөөр найдаж итгэсэн, мөн энэ гэмт хэргийн улмаас учирсан хүнд гэмтэл нь ихэвчлэн хайхрамжгүйн үр дагавар байдаг тул бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч А.Бийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 96.7 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, ял шийтгэлийг оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч А.Бжид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, цаашид эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж,

харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж тус тус үзлээ.

          Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2., 283., 284.,

286., 290 дүгээр зүйлийн 290.3., 294., 295-297., 298., 299 дүгээр

зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х овгийн Айн Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг болгон өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Хө овгийн Агийн Бийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Ховгийн Аийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Адийн Бяд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Хөовгийн Адгийн Бж нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүйг, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, гэм хор арилсан гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Х овгийн Адйн Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Хө овгийн Айн Бяд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ                               О.ОДНЯМАА

            ШҮҮГЧИД                                   Т.ЭНХМАНДАХ

                                                                      Ш.ГАНДАНСҮРЭН