| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0073/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/137 |
| Огноо | 2021-08-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.2.1., 11.7.2.2., 11.7.2.3., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,
Насанд хүрээгүй хохирогч Ү.Ү, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Лхагва,
Хохирогч П.Ү,
Шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой П.Эд холбогдох эрүүгийн 2007 00384 0069 дугаартай хэргийг Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 650 дугаар магадлалаар хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................................................аар ажилладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ................................................ тоотод оршин суух бүртгэлтэй,
Урьд Дорноговь аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураалгаж, 5 сарын хорих ял авч 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр суллагдаж байсан, ******* овогт П.Э /..................../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.Э нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ....................................................... тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн дагавар хүүхэд болох насанд хүрээгүй Ү.Үг нүүр хэсэгт нь гараараа цохих, толгойгоор нь шал мөргүүлэх зэргээр зодож биед нь зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2020 оны 07 дугаар сарын 11, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд ....................................................... тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр П.Үийг зодсон, 2020 оны 07 дугаар сарын 26, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд ....................................................... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн дагавар хүүхэд болох насанд хүрээгүй Ү.Үг зодож, гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлдсэн улмаар дээрх үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч П.Үийг эсэргүүцэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс болон хэргийн оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 24-ны өдөр ажлаас тарж яваад архи ууссан. Тэгээд эхнэр, охин хоёртоо гар хүрсэн. Хоригдож байх хугацаандаа өөртөө маш их дүгнэлт хийсэн...“ гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Ү.Ү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч П.Ү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Нөхрөө тухайн өдөр архи уугаад ирэхээр нь айлгах гэж цагдаа дуудсан. Манай хүн төлөв даруу зантай. Одоо нөхөр байхгүй байгаа болохоор маш хэцүү байна. Энэ хүн байхгүй бол ажил хийх хүнгүй, гэр бүл тэжээх хүн байхгүй хүүхдүүд хоосон хонож байна. Надад гомдол санал байхгүй...”гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Ү.Үы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...“...2020 оны 07 сарын 11-ний өдөр ээжтэй маргалдаад гараараа цохиж байсан. Дараа нь 2020 оны 07 дугаар 16-ны өдөр гадаа тоглож байгаад ороод иртэл над руу уурлаад зүүн хөл рүү 2 удаа өшиглөж байсан. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр аав ажлаасаа орж ирээд, гэрт ганцаараа архи ууж байгаад миний нуруу руу хуруугаараа хатгаад, хамар чимхээд байхаар нь би зүгээр байгаач гээд түлхсэн чинь уначихсан. Босож ирээд над руу уурлаад миний нүүр рүү гараараа 2 удаа алгадаад үснээс барьж байгаад шал мөргүүлтэл ээж болиоч гээд аавыг холдуултал ээжийн зүүн гуя хэсэг рүү 1 удаа өшиглөсөн.” /хх-16/ гэх мэдүүлэг,
“....Өнөөдөр манай аав гэртээ ганцаараа архи уугаад согтуу байхдаа намайг хуруугаараа миний нуруу, бөөр хэсэгт хатгаж аваад, миний хамар дотор юм гарсан байсан. Тэгсэн чинь гараараа хөндөөд намайг уйлуулаад, намайг намайг гараараа түлхэж аваад байхаар нь “та холдооч” гээд түлхсэн чинь “яаж байгаа ал, пиздаа вэ” гээд намайг баруун гараараа миний нүд рүү, толгой хэсэгт 2-3 удаа цохиж аваад миний үснээс зулгааж байгаад шал мөргүүлсэн. Тэгсэн чинь манай ээж салгаад холдуулсан чинь ээжийг хөлөөрөө өшиглөж авсан. Тэгээд манай ээж цагдаагийн байгууллагад хандсан...” /хх-18-19/ гэх мэдүүлэг
“...Тухайн үйл явдал 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед Налайх дүүрэгийн 04 дүгээр хороо *******ийн 22 дугаар гудамжны 03 тоотод аав өглөө 09 цагийн үед “ажил руу яваад ирье” гэж хэлээд гараад 18 цагийн үед орж ирэхдээ 0.33 литрийн “Хараа” нэртэй 1 шил архи 0.5 литрийн “Бориго” нэртэй лаазтай пиво 1 ширхэгийг авч орж ирсэн. Тэгээд тэр архи, пивийг ганцаараа ууж дуусгасан....Тухайн өдөр миний зүүн нүд хөхөрч хавдсан, баруун чих, толгой, хуйх зэрэг хөндүүрлэж өвдөж байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Тэр өдөр ээж намайг өмөөрөөд аавд “чи хүүхэд зүгээр байлгаач, болиоч” гэж хэлсэн чинь аав уурлаад баруун гуя хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд ээж цагдаад дуудлага өгсөн...” /хх-21-22/ гэх мэдүүлэг,
Хохирогч П.Үийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 07 сарын 10-ны өдөр ....................................................... тоотод байрлах гэртээ Наадам гээд хонь авчирсан байсан. ...дэлгүүр яваад ирэх хооронд гэдсийг нь нохойнд өгчихсөн байхаар нь "яаж байгаа юм бэ гэтэл П.Э "яадаг юм" гээд уурлаад хэрүүл маргаан үүссэн. Тэгээд намайг босоод гарах гэтэл нуруу хэсэгт 2 удаа өшиглөсөн. ...2020 оны 08 сарын 25-ны өдөр манай нөхөр ажлаасаа тараад гэртээ ирэхдээ бага зэрэг архи үнэртүүлчихсэн, 0.33 литрийн “Хараа” нэртэй архи, Боргио нэртэй 0.5 литрийн пиво барьчихсан орж ирсэн. Авчирсан архи, пивоо ганцаараа ууж дуусгаад охин Ү.Үгийн нуруу хэсэг рүү нь хуруугаараа хатгаад байхаар нь охин “та болиоч” гэтэл хамрыг нь чимхээд уйлуулчихсан. Ү.Ү П.Эд “та болиоч дээ хүн өвтгөөд байх юм” гээд түлхтэл халтираад уначихсан. Тэгээд П.Э босож ирээд уурлаад Ү.Үгийн нүүрэн тус газар нь 2 удаа алгадаад, үснээс нь зулгааж байгаад шал мөргүүлсэн. Тэгэхээр нь би “болиоч дээ” гээд очтол миний гуя хэсэгт 1 удаа өшиглөхөөр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хх-26/ гэх мэдүүлэг,
“...Манай нөхөр П.Э 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед бага зэрэг архи үнэртүүлчихсэн 0.33 литрийн “Хараа” нэртэй 1 шил архи, 0.5 литрийн “Боргио” нэртэй лаазтай пиво нэгийг барьчихсан орж ирсэн. Тэгээд ганцаараа архи, пиво ууж дуусаад охин Ү.Үы нуруу хэсэг рүү нь гараараа хатгаад байхаар нь охин “Та болиоч” гэсэн чинь П.Э охины хамрыг гараараа чимхээд уйлуулсан. Тэр үед охины хамар дотор хөндүүртэй зүйл гарсан байсан. Тэгээд Ү.Ү ”та болиоч дээ, хүн өвтгөөд байх юм” гээд П.Эийг цаашаа санаандгүй түлхсэн чинь П.Э газар хивсэн дээр уначихсан. Тэгээд П.Э босч ирээд Ү.Үгийн зүүн нүд, хацар хэсэг рүү нь дахиад 1 удаа алгадахаар нь би “болиоч дээ” гэсэн чинь миний баруун гуя, өгзөг орчим 1 удаа өшиглөхөөр нь би цагдаад дуудлага өгсөн....Манай нөхөр өмнө нь 2020 оны 07 дугаар сард наадмын үеэр ....................................................... тоот гэртээ ганцаараа архи уугаад надтай маргалдаад миний нуруу, бөөр хэсэг рүү өшиглөж биед халдаж байсан. Тухайн үед надад гэмтэл учраагүй тул би цагдаа болон эмнэлэгт хандаагүй...” /хх-29-30/ гэх мэдүүлэг,
Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Нөхөр нь архи дарс ууж агсам, согтуу тавьж байсан талаар сонсогдож байгаагүй, мөрөөрөө ажлаа хийгээд яваад байдаг даруухан залуу байх шиг байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй шиг байна лээ. Намайг тухайн хаягаар орох болгонд нөхөр нь ихэнхдээ ажилдаа явсан гээд байдаггүй байсан. *******ийн ******* тоотоос ямар нэгэн хэрүүл маргаан гарсан болон агсам согтуу тавьсан гэх зүйл мэдэгдэж байгаагүй..." /хх-32/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч П.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр *******ийн ******* тоотод байх гэртээ хонины мах янзалж байтал эхнэр П.Ү дэлгүүр явчхаад орж ирээд хонины гэдсийг яагаад хаяж байгаа юм гээд надтай хэрүүл хийгээд байхаар нь би П.Үийн нуруу хэсэгт гараараа 2 удаа цохиж байсан....2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр охин Ү.Үг 23 цаг 40 минутын орчим гаднаас орж ирэхээр нь “орой болсон хойно гадуур дүүгээ тоглоод яваад байх юм. Өдөр гадаа тоглож болдоггүй юм уу” гээд зүүн хөл хэсэгт нь 2 удаа өшиглөж байсан....2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр согтуудаа охин Ү.Үгоо эрхлүүлэх гээд хамрыг нь чимхтэл намайг түлхээд унагаачихаар нь би уурандаа нүүрэн тус хэсэгт нь хоёр удаа алгадчихсан...”/хх-33-34/ гэх мэдүүлэг,
“...2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр *******ийн ******* тоотод байх гэртээ хонины мах янзалж байтал эхнэр П.Ү дэлгүүр явчхаад орж ирээд хонины гэдсийг яагаад хаяж байгаа юм гээд надтай хэрүүл хийгээд байхаар нь би П.Үийн нуруу хэсэгт гараараа 2 удаа цохиж байсан....2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр охин Ү.Үг 23 цаг 40 минутын орчим гаднаас орж ирэхээр нь “орой болсон хойно гадуур дүүгээ тоглоод яваад байх юм. Өдөр гадаа тоглож болдоггүй юм уу” гээд зүүн хөл хэсэгт нь 2 удаа өшиглөж байсан....2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр согтуудаа охин Ү.Үгоо эрхлүүлэх гээд хамрыг нь чимхтэл намайг түлхээд унагаачихаар нь би уурандаа нүүрэн тус хэсэгт нь хоёр удаа алгадчихсан...”/хх-55-56/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлнгийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 659 дүгээр дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 715 дугаартай дүгнэлт:
1.П.Үийн биед гэмтэл тогтоогдсонгүй./хх-44/ гэх дүгнэлт,
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-11/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-39-40/,
Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-62-64/,
Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-65-66/,
Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-67-69/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-70-74/,
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /хх-93-96/,
Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-102-105/,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Э нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ....................................................... тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн дагавар хүүхэд болох насанд хүрээгүй Ү.Үг нүүр хэсэгт нь гараараа цохих, толгойгоор нь шал мөргүүлэх зэргээр зодож биед нь зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь : Насанд хүрээгүй хохирогч Ү.Үы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр аав ажлаасаа орж ирээд манай аав гэртээ ганцаараа архи уугаад согтуу байхдаа намайг хуруугаараа миний нуруу, бөөр хэсэгт хатгаж аваад, миний хамар дотор юм гарсан байсан. Тэгсэн чинь гараараа хөндөөд намайг уйлуулаад, намайг намайг гараараа түлхэж аваад байхаар нь “та холдооч” гээд түлхсэн чинь “яаж байгаа ал, пизда вэ” гээд намайг баруун гараараа миний нүд рүү, толгой хэсэгт 2-3 удаа цохиж аваад миний үснээс зулгааж байгаад шал мөргүүлсэн. Тэгсэн чинь манай ээж салгаад холдуулсан чинь ээжийг хөлөөрөө өшиглөж авсан. гэх мэдүүлэг, Хохирогч П.Үийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 сарын 25-ны өдөр охин Ү.Үгийн нуруу хэсэг рүү нь хуруугаараа хатгаад байхаар нь охин “та болиоч” гэтэл хамрыг нь чимхээд уйлуулчихсан. Ү.Ү П.Эд “та болиоч дээ хүн өвтгөөд байх юм” гээд түлхтэл халтираад уначихсан. Тэгээд П.Э босож ирээд уурлаад Ү.Үгийн нүүрэн тус газар нь 2 удаа алгадаад, үснээс нь зулгааж байгаад шал мөргүүлсэн.... Тэгээд П.Э босож ирээд Ү.Үгийн зүүн нүд, хацар хэсэг рүү нь дахиад 1 удаа алгадахаар нь би “болиоч дээ” гэсэн чинь миний баруун гуя, өгзөг орчим 1 удаа өшиглөхөөр нь би цагдаад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг, Шүүгдэгч П.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр согтуудаа охин Ү.Үгоо эрхлүүлэх гээд хамрыг нь чимхтэл намайг түлхээд унагаачихаар нь би уурандаа нүүрэн тус хэсэгт нь хоёр удаа алгадчихсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 659 дүгээр гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
Мөн 2020 оны 07 дугаар сарын 11 өдөр ....................................................... тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр П.Үийг хэрүүл хийлээ гэх шалтгаанаар зодсон болох нь Насанд хүрээгүй хохирогч Ү.Үы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2020 оны 07 дугаар 16-ны өдөр гадаа тоглож байгаад ороод иртэл над руу уурлаад зүүн хөл рүү 2 удаа өшиглөж байсан...” гэх мэдүүлэг, Хохирогч П.Үийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 07 сарын 10-ны өдөр ....................................................... тоотод байрлах гэртээ Наадам гээд хонь авчирсан байсан. ...дэлгүүр яваад ирэх хооронд гэдсийг нь нохойнд өгчихсөн байхаар нь "яаж байгаа юм бэ гэтэл П.Э "яадаг юм" гээд уурлаад хэрүүл маргаан үүссэн. Тэгээд намайг босоод гарах гэтэл нуруу хэсэгт 2 удаа өшиглөсөн..” “Манай нөхөр өмнө нь 2020 оны 07 дугаар сард наадмын үеэр ....................................................... тоот гэртээ ганцаараа архи уугаад надтай маргалдаад миний нуруу, бөөр хэсэг рүү өшиглөж биед халдаж байсан. Тухайн үед надад гэмтэл учраагүй тул би цагдаа болон эмнэлэгт хандаагүй...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч П.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр *******ийн ******* тоотод байх гэртээ хонины мах янзалж байтал эхнэр П.Ү дэлгүүр явчхаад орж ирээд хонины гэдсийг яагаад хаяж байгаа юм гээд надтай хэрүүл хийгээд байхаар нь би П.Үийн нуруу хэсэгт гараараа 2 удаа цохиж байсан нь шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон насанд хүрээгүй хохирогч болон хохирогч П.Ү нарын мэдүүлгүүдээр ,
Мөн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр охин Ү.Үг 23 цаг 40 минутын орчим гаднаас орж ирэхээр нь “орой болсон хойно гадуур дүүгээ тоглоод яваад байх юм. Өдөр гадаа тоглож болдоггүй юм уу” гээд зүүн хөл хэсэгт нь 2 удаа өшиглөж байсан болох нь Насанд хүрээгүй хохирогч Ү.Үы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 сарын 11-ний өдөр ээжтэй маргалдаад гараараа цохиж байсан. Дараа нь 2020 оны 07 дугаар 16-ны өдөр гадаа тоглож байгаад ороод иртэл над руу уурлаад зүүн хөл рүү 2 удаа өшиглөж байсан..” гэх мэдүүлэг, Шүүгдэгч П.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:.......2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр охин Ү.Үг 23 цаг 40 минутын орчим гаднаас орж ирэхээр нь “орой болсон хойно гадуур дүүгээ тоглоод яваад байх юм. Өдөр гадаа тоглож болдоггүй юм уу” гээд зүүн хөл хэсэгт нь 2 удаа өшиглөж байсан гэсэн мэдүүлгүүдээр,
2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ....................................................... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн дагавар хүүхэд болох насанд хүрээгүй Ү.Ү, эхнэр П.Ү нарыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь Насанд хүрээгүй хохирогч Ү.Үы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр аав ажлаасаа орж ирээд, гэрт ганцаараа архи ууж байгаад миний нуруу руу хуруугаараа хатгаад, хамар чимхээд байхаар нь би зүгээр байгаач гээд түлхсэн чинь уначихсан. Босож ирээд над руу уурлаад миний нүүр рүү гараараа 2 удаа алгадаад үснээс барьж байгаад шал мөргүүлтэл ээж болиоч гээд аавыг холдуултал ээжийн зүүн гуя хэсэг рүү 1 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг, “....гэх мэдүүлэг, Хохирогч П.Үийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 сарын 25-ны өдөр манай нөхөр ажлаасаа тараад гэртээ ирэхдээ бага зэрэг архи үнэртүүлчихсэн, 0.33 литрийн “Хараа” нэртэй архи, Боргио нэртэй 0.5 литрийн пиво барьчихсан орж ирсэн. Тэгээд П.Э босож ирээд уурлаад Ү.Үгийн нүүрэн тус газар нь 2 удаа алгадаад, үснээс нь зулгааж байгаад шал мөргүүлсэн. Тэгэхээр нь би “болиоч дээ” гээд очтол миний гуя хэсэгт 1 удаа өшиглөхөөр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч П.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Заримдаа эхнэртэй жижиг асуудлаас болж бага зэрэг маргалдах зүйл байлгүй л яах вэ. Гэхдээ уурлах бухимдах зүйл болоогүй, гар хүрсэн. Зодсон цохисон асуудал ерөөсөө байхгүй... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 715 дугаартай гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Налайх Багахангай дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг таслан зогсоох гэсэн хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт.” иргэн, хуулийн этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар “, 23.4.Мэдээллийг ямар хэлбэрээр өгснөөс үл хамааран мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан гэр бүлийн хүчирхийллийг хуульд заасан арга хэрэгслээр таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан, эсхүл тухайн орчин нь аюултай гэж үзвэл хохирогчийг хамгаалах арга хэмжээг даруй авах үүрэгтэй” гэж заасан гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх, таслан зогсоох үүрэгтэй иргэнийг хамааруулж ойлгох бөгөөд шүүгдэгчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийн дагавар хүүхэд болох насанд хүрээгүй Ү.Үг зодож байхад охиноо өмөөрсний улмаас хохирогч П.Үийг зодсон үйлдлийг эхнэр , дагавар хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийг зодож үйлдсэн гэж өөрчлөн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Эд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргах зүйлгүйгээр шүүхийн хэлэлцүүлэгт оролцлоо.
Иймд шүүгдэгч П.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар насанд хүрээгүй хохирогч Ү.Үгийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг ,
Мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид холбогдсон эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан талууд дараах дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдал , гэмт хэргийн шинжийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж нэмж нэгтгэн 10 сарын хорих ялаар шийтгэхээр, Шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн санал нэг талаар дүгнэлтүүдээ танилцуулав.
Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байдлыг харгалзан шүүгдэгч П.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд Шүүгдэгч П.Э нь 2020 оны 07 дугаар сарын 11, 16 , 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Мөн шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэхгүй байхаар зохицуулсан 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дугаар зүйлүүдэд тусгагдсан гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй гэж үзлээ.
Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэлийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Эийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс цагдан хоригдсон 98 хоног хоригдсон байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй , шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
5.Шүүгдэгч П.Э нь 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 98 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД