| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00261/И |
| Дугаар | 275 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 275
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00261/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Хэрлэн сум, 2 дугаар баг, Булагийн 06-04 тоотод оршин суух, Оюунбилэгийн Сэдэдэд холбогдох,
Зээл 4 029 854 төгрөг гаргуулах тухай,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 17 өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 24 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“О.Сэдэд болон батлан даагч, хамтран үүрэг гүйцэтгэгч У.Цэрэннадмид нар нь 2013 оны 11 дүгээр сарын 08 өдөр тус сангаас 5 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 0.25 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулан харилцан тохиролцож зээл авсан. О.Сэдэд, У.Цэрэннадмид нар нь 2016 оны 11 дүгээр сарын 25 өдөр үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 231 075 төгрөгийг төлж дуусгах байсан боловч үндсэн зээл 3 492 075 төгрөг, хүү 244 445 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд О.Сэдэдээс үндсэн зээл 3 492 075 төгрөг, зээлийн хүү 244 445 төгрөг, алданги 293 334 төгрөг, нийт 4 029 854 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Сэдэд нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие тус сангаас 2013 оны 11 дүгээр сарын 08 өдөр тус сангаас 5 000 000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэй зээл авсан нь бөгөөд одоогоор 3 492 075 төгрөгийн үндсэн зээл, 244 445 төгрөгийн зээлийн хүү, алданги 293 334 төгрөг, нийт 4 029 854 төгрөг дутуу байгаа нь үнэн юм. Нэхэмжлэлийн шаардлага нийт 4 029 854 төгрөгийг бүрэн төлж барагдуулхыг зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг танилцаж ойлголоо” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Д.Сэдэдэд холбогдуулж 4 029 854 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Сэдэд нь нэхэмжлэлийн шаардлага 4 029 854 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч Д.Сэдэдээс 4 029 854 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 79 428 төгрөгийн 50 хувь болох 39 714 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.Сэдэдэд холбогдох, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, “зээл 4 029 854 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.Сэдэдээс улсын тэмдэгтийн хураамж 79 428 төгрөгийн 50 хувь болох 39 714 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Д.Сэдэд нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АРИУНАА