| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0064/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/129 |
| Огноо | 2021-08-11 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.ГанЦ.Б даргалж, шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Р.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Д.Аянагүл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн,
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Март нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот, ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, ******* инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .................................................... тоотод оршин суух бүртгэлтэй,
Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн №1655 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 11 сарын 17-ны өдөр суллагдсан, /РД: /, ******* овогт Ц.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр .................................................... тоотод хохирогч Б.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар цээжин тус газарт нь нэг удаа хутгалж хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Нэгнийгээ шороонд булуулаад өөрөө шоронд орсон. Маш их харамсалтай байна... ” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт:
“...Энэ хэргийн улмаас манай гэр бүлд маш их хохирол учруулсан. 200.000.000 төгрөг нэхэмжилсэн. Зээлийн материал, байрны асуудал байгаа. Тэрийгээ нэхэмжилсэн мөнгөө гаргуулж авах саналтай байна... ” гэв.
Иргэдийн төлөөлөгч Р.У дүгнэлтдээ: “....”
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Миний бие найз Ц.Бгийн аавын ......... хкк-д туслах ажилтанаар ажилдаг юм. 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шиг санагдаж байна Ц.Б бид 2 компаний хашааг харахаар ирээд хамтдаа хашаан доторх байшинд байрласан. Өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 16 цагийн үед гаднаас 2 залуу Ц.Бтай уулзахаар ирсэн. Ингээд тухайн 2 залуутай танилцахад нүдний шилтэй залууг нь Д нөгөө залууг нь Б гэж өөрсдийгөө танилцуулсан. Д, Б нар ирэхдээ 0.5 литрийн хар экс нэртэй архи авчирсан ба архиа задлаад нөгөө 3, 3 уугаад архиа дуусгаад намайг дэлгүүр рүү намайг архинд яваад ир гэхээр нь би гараад дэлгүүрээс 0,75 литрийн экс нэртэй 1 шил архи авчирсан. Тэрийг мөн адил нөгөө 3 хувааж уугаад сууж байхад Бг Д “чи муу ядуу, гуйлгачин” гээд л юм дуугарахаар “дуугуй сууж бай” гээд л загнаад Б урдаас нь “чи юу гээд байгаа юм, архи уучихаад хоёрын хооронд юм яриад бай” гээд л маргалдаад заримдаа бие биенээсээ уучлалт гуйгаад л сууцгааж байгаад архи талдаа ороод иртэл Б явъя гээд босоод гарахад Д босоод хамтдаа гарсан ба Ц.Б “гаргаж өгөөд ороод иръе” гэж хэлээд араас нь гарсан....Би гэрээ цэвэрлээд уусан архины шилийг нь хаяад тамхины савыг цэвэрлэж байхдаа цонхоор харахад байшингийн үүдэнд машиныхаа хажууд гурвуулаа юм яриад зогсож байгаа бололтой харагдсан. Тэгээд би хэсэг юмаа цэвэрлэж байгаад дахиад хартал Б, Ц.Б 2 өөд өөдөөсөө хараад зогсож байсан ба Д машиныхаа хажууд хаалгаа онгойлгоод зогсож байхаар нь за явах гэж байгаа юм байна гэж бодоод харж байтал Ц.Б Бг цээжин дээр нь цохих шиг болсон тэгэхээр нь би гарж салгах гээд эргээд хаалгаар гартал Д машиндаа суусан Ц.Б, Бг сугадаад түшсэн Б энгэрээ гараараа оролдоод “энд яачихваа” гэж хэлж байсан. Тэгтэл Ц.Б “оръё” гээд Бг сугадсан чигтээ хамтдаа алхаад байшин руу явахаар нь би араас нь дагаад алхаад байшинд орж ирээд Б күртикээ тайлаад хартал зүүн эгэм дээр нь байх зүсэгдсэн жоохон цус гарч байсан. Ингээд Ц.Б намайг “түргэн дууд” гэхээр нь би утсаа гаргаж ирээд яаралтай тусламж дуудахад Ц.Б Бг орон дээр хэвтүүлээд зүүн эгэм дээр нь гараараа дараад байж байсан ба цус бага зэрэг гарч байсан. Ингээд удалгүй яаралтай тусламжийн машин ирээд эмч Бг үзээд шууд авч явна гэж хэлээд дамнуурганд хэвтүүлээд яаралтай тусламжийн машинаар аваад явсан. Би Ц.Бг “хамт явъя” гээд Дгийн сууж байсан машин дээр очиход Д арын суудалд сууж байхаар нь би машиныг жолоодоод Ц.Б хажууд суугаад эмнэлэг рүү мэргэжил сургалт үйлвэрлэлийн төвийн хажуугаар эргэхэд цагдаагийн машин ирээд зогсоогоод бид 3 суулгаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан.... Би бол эрүүл байсан архи согтууруулах зүйл огт амсаагүй. Харин Ц.Б, Б, Д нар бол нилээн согтолттой байсан. Б, Д 2 орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үнэртүүлээд орж ирсэн. Ц.Б бол огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан..... Би байшин дотор ширээ цэвэрлээд зогсож байхдаа цонхоор харахад байшингийн урд талд Ц.Б, Бгийн зүүн эгэм дээр нэг удаа цохих шиг л болсон. Тэгээд л хоорондоо зодолдох гэж байна салгая гэж бодоод байшингаас гарахад Бг, Ц.Б түшсэн байдалтай явж байсан.... Хутга хаанаас авсаныг бол мэдэхгүй байна. Бг, Ц.Б нарыг байшинд оруулаад яаралтай тусламжид утсаар дуудлага өгчихөөд хаягаа зааж өгөх гээд гартал машины хажууд Ц.Б, Б нарын зогсож байсан газар шар иштэй хутга байхаар нь яваад очтол Д машины арын хаалга онгойлгоод “наадхаа хая тэгэхгүй бол болохгүй шүү” гэхээр нь би очоод хутгыг аваад хашааны баруун талаар давуулж шидсэн. Хутга хаанаас авсаныг мэдэхгүй. Ямарч байсан шар иштэй хутга байсан.... Ямарч байсан анх орж ирсэн цагаасаа эхлээд л Б, Д нар хоорондоо маргалдаад байсан. Д нь Бгаа “гуйлагчин, ядуу, хоосон, би бол компаний захирал, чи муу дуугүй бай” гээд л маргалдаад буцаад л бие биенээсээ уучлалт гуйгаад Ц.Б болохоор “одоо больцгоо” гээд л загнаад байсан.... Б Ц.Бгаас “уучлаарай ахаа” гээд л үгийг нь их сайн сонсож байгаа харагдсан.... Гэрт байсан хүнс, ахуйн хэрэглээний хутга байгаа юм.... Өдөр 13 цагийн үед хоол хийхдээ хэрэглээд гал тогооны түмбүүшигний дээр ил тавьсан байсан.... Бид нар том өрөөнд сууж байсан хажуу ханан пийшингээр тусгаарлагдсан гал тогооны өрөөний түмбүүшигэн дээр байсан. Хэн хэзээ аваад гараад явсаныг хараагүй.... Хутга байсан эсэхийг бол хараагүй..... Зүүн эгэм хэсэгт нь 1 удаа цохисон тэгээд л би гартал Б цээжний зүүн хэсэг буюу эгэм дээрээ гараа тавьсан тэр хэсэгг нь күртик нь урагдсан байшинд орж ирээд күртикийг тайлахад зүсэгдсэн цус гарч байсан. Тэгээд л би Ц.Бг Бг хутгалчихлаа гэж бодсон. Түүнээс биш би Ц.Бгийн гарт хутга байсан эсэхийг бол хараагүй зүгээр л цохиж байгаа юм шиг надад харагдсан.... Би Ц.Бг л танина. Б.Б, Ж.Д нартай өнөөдөр л уулзаж танилцсан....” /1хх-51-54/ гэх мэдүүлэг,
“...Тэр шар иштэй хутга нь Ц.Б бид хоёрын байрлаж байсан байшингийн ахуйн хэрэглээнд ашиглаж байсан хутга. Уг хутга нь гал тогооны өрөөний шүүгээн дээр ил тавьчихсан байсан. Яг тухайн үед Ц.Б, Дыг түшиж гараад Б.Б зэрэгцэж гарсан тул удалгүй талийгаач Б.Б гал тогоо руу гаднаас орж ирээд юм хайгаад байх шиг байсан. Тухайн үед би том өрөөнд тэр гурвын ууж идсэн юмыг цэвэрлэж байсан. Тэгээд цонхоор харахад Ц.Б, Б.Бийг цохих шиг болоод би шууд гарахад Ц.Б Б.Бийг хутгалчихсан байсан юм. Би талийгаач Б.Бийг л эргэж орж ирээд гарахдаа хутга авсан болов уу гэж бодож байан. Яг авсан эсэхийг нүдээр бол хараагүй....Миний хувьд архи дарс уугаагүй цоо эрүүл байсан. Д, талийгаач Б.Б нар ирэхдээ согтуу байсан. Нэмж уугаад Д нь нилээд согтсон талийгаач Б.Б нилээд согтсон хэдий ч Даас арай гайгүй байсан. Харин Ц.Б бас согтсон хэдий ч бас гайгүй байсан...” /1хх-55-56/ гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Манай компани өвөл хүйтрэхээр үйл ажиллагаагаа зогсоочихдог, энэ жил 2020 оны 10 сараас хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Харин манай ......... ххк-ийн эзэмшлийн байр талбайг харж хариуцдаг ажилтан болох Хундгаа гэх эмэгтэй байдаг бөгөөд, тэр эмэгтэй саяхан 10 аад хоногийн өмнө байхаа би тодорхой хугацааг нь санахгүй байна, надруу залгаад “захирлаа миний бие өвдөөд байгаа учир Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болчихлоо, тийм болохоор кампанийн эзэмшлийн байр талбайг харах өөр хүн хэрэгтэй байна” гэхээр нь би 2021 оны 01 дүгээр сарын 2 билүү 3-ны хавьцаа компаныхаа туслах ажилтан болох Б.А гэх залуутай цуг ......... ХХК дээрээ ирээд Б.Атай хамт харуулын байрыг нь дулаалж 3 хоноод Б.Аыг ганцааранг нь компаныхаа харуул хамгаалалтыг хариуцуулж үлдээгээд өөрөө Улаанбаатар хот руу ажил хөөцөлдөхөөр орсон. Тэгээд би 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн ах болох Ц.Б руу утсаар холбогдож "та хэд хоног ......... ххк-г хараад өгөөч, одоохондоо албан ёсны харуул манаагүй байгаа юм аа, албан ёсоор хүн томилогдоод очтол нь хараад өгөөч” гээд гуйхад манай ах Ц.Б зөвшөөрсөн, тэгэхээр нь би тэр өдрөө буюу 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ах Ц.Бг дагуулаад ......... ххк-д очсон, тэгээд Б.Аыг "чи надтай хамт Улаанбаатар хот руу буцаж очоод байж бай" гэсэн чинь манай ах Ц.Б "Ангаргыг авч явж яах гэсэн юм бэ, надтай хамт хэд хоног хань болгоод үлдээчихээ" гээд байхаар нь Ангаргыг, Ц.Б ахтай хамт үлдээгээд өөрөө ганцаараа Улаанбаатар хот руу буцсан. Тэр өдрөөс хойш өдөр бүр л Ц.Б ахтай утсаар холбогдож байсан ба сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 13 цагийн үед ах Ц.Бтай утсаар ярьсан тэгэхэд надад онцын юм хэлээгүй зүгээр л тамхины мөнгө явуулчих гэж байсан. Тэгээд сая шөнө 19 цаг 30 минутын үед надруу цагдаагаас залгаад хүрээд ир гэхээр нь би ирээд байж байна... Б.А бол манай ......... ххк-ийн туслах ажилтан манайд ажиллаад 2-3 жил болж байгаа хүн, өөр өөр сайн мэдэхгүй, Ц.Б бол манай том ах маань байгаа юм, манай ах Ц.Б, Б.А хоёр урьд нь Улаанбаатар хотод төмөр замын тэр хавьд хамт нэг байранд амьдардаг байхдаа нэгнийгээ таньж мэддэг болсон юм шиг байлээ.... Миний ах Ц.Б нь хэвийн л зан байдалтай хүн, уг нь шорон оронд явахаасаа өмнөх хэдэн жилийн турш аав Цэрэнчимэндийн ......... компанид инженер хийж байгаад сүүлд яагаад ч юм хар тамхины асуудлаас болж 2 жилийн хорих ял эдлээд сая 2020 оны 11 сарын үед суллагдсан. Ямар учраас хар тамхины асуудалд орооцолдох болсныг би мэдэхгүй, ер нь би ахынхаа хувийнхаа амьдралын талаарх нарийн ширийн зүйлсийг нь мэддэггүй юм.... Манай ах сүүлд хар тамхины асуудлаас болж 2 жил шоронд ял эдэлж байгаад сая 2020 оны 11 сарын үед л суллагдсан болохоор ах Ц.Бгын найз нөхөд, нийлдэг хүмүүсийнх талаар мэдэх зүйл алга, Б.Аын хувьд манай компаний туслах ажилтан учир нийлж нөхөрлөдөг найз нөхдийг нь мэдэхгүй. Манай ажилтан учир надад тэр талаар мэдэх боломж байхгүй...” /1хх-61-62/ гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Б-Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ц.Б зан байдлын хувьд хүнд их тусалдаг, их нийтэч, найз нөхөд ихтэй, ямар ч хүнтэй ая эвийг нь олоод харьцдаг. Миний хувьд Ц.Бг хувь хүн талаас нь муу хэлэх зүйл байхгүй. Ц.Б ч зан аашын хувьд сайт, өөлөх юмгүй, нэр хүнд сайтай залуу байгаа юм. Ахуй амьдрал өөрийн гэх зүйлс ховорхон, эцэг эхийгээ асран амьдарч байсан. Тэд нар нас дээр гарсан хүмүүс байдаг юм. Ц.Б энэ хэргээс өмнө хар тамхины хэргээр ял авч гарч ирээд уг нь сайн ухаарсан. Гарч ирэхэдээ бол ажил хөдөлмөр хийгээд компаниа хөгжүүлээд өгнө дахиж алдахгүй л гэж байсан...” /1хх-65-66/ гэх мэдүүлэг,
Гэрч Д.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...17 цаг 28 минутад хүлээн авах дээр байж байхад Цэргийн ангийн урд хүн хутгалуулсан гэх дуудлага мэдээлэл ирэхээр нь дуудлага өгсөн хүний утасны дугаарыг аваад шууд дуудлагандаа гарсан. Цэргийн анги явж байх замдаа жолооч дуудлага өгсөн дугаарт залгаж хаягаа заалгаж аваад Содмонгол шатахуун түгээх станцаар цэргийн анги руу чиглэж явж байгаад зүүн гар тийм эргээд Улаанбаатар хотын төв явдаг замруу өгсөөд явж байтал замын урд талд гэр хороолол дунд бараан өнгийн хувцастай хүн даллаж байхаар нь яваад очтол шууд нэг хашааны хаалгийг зааж гүйдэг хаалга онгойлгож өгөхөөр нь бид хоёр машинтайгаа хашаанд нь орж зогсоод нэг жижиг байшинд ороход хаалгатай залгаа шахуу орон дээр дээгүүрээ нүцгэн эрэгтэй хүн дээшээ харчихсан ухаангүй байдалтай, цээж хэсэг нь цусаар бохирлогдсон байхаар нь амин үзүүлэлт буюу даралтыг нь үзэхэд тэг зааж, ухаангүй байхаар нь цээжин дээр шахалт хийхэд амьсгал авч байхаар нь машинаас дамнуурга авчруулаад хөнжлөөр нь ороогоод машиндаа оруулж эрүүл мэндийн төв явж байх замдаа амьсгал хураасан.... нэг залуу гудамжинд намайг тосож аваад хашаандаа оруулсан. Байшин дотор орох үед орон дээр дээгүүрээ цээж нүцгэн, цээжин хэсэг нь цусаар бохирлогдсон байдалтай хажуу талд нь буюу байшингийн хоймор хэсэгт нүүрэндээ өөрчлөлтэй нэг эрэгтэй хүн байсан. Бид хоёрыг даллаж хаяг зааж өгсөн хүн миний* араас орж ирсэн. Намайг хашаанд Дархан Уул аймгийн номертой жижиг суудлын авто машин байсан. Машины арын суудал дээр нэг эрэгтэй хүн сууж харагдсан бөгөөд намайг байшинд орох үед хөөе гэж дуудах шиг болсон. Тухайн хашаа, байшинд тэдгээр хүмүүсээс өөр хүн байгаагүй.... Цээжин хэсэгт буюу зүүн эгэмний доод зүүн суганы харалдаа шархтай байсан. Тэгээд цээжин хэсгийн зүүн хэсэгт овойсон байдалтай байхаар нь зүрхэн дээр шахалт хийхэд тухайн газраас цус гарч байсан...." /1хх-67-68/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Бгийн сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 15 цагийн үед манай хуурай Б.Б надруу фейсбүүк мессенжэрээр залгаад "ганц шил юм аваад очий уух уу" гэхээр нь би зөвшөөрөөд Налайх дүүргийн 7 дугаар хороонд байх "*******" ХХК-ны Зиг заг хавтангын үйлдвэр дээрээ дуудсан. Б.Б надруу ярьсанаас хойш 1 цаг орчмын дараа буюу 16 цаг өнгөрч байхад манай дээр Д гэх залуугийн хамтаар хоёулаа ирсэн. Тэр хоёр ирэхдээ Б.Б жаахан халамцуу, Д нь эрүүл автомашин барьж ирсэн. Тухайн үед би "Лант Мон" ХХК-ны хашаанд байх байшиндаа хамт сахиул хийдэг Б.Аийн хамтаар байцгаасан. Б.Б, Д хоёр ирэхдээ 1 шил 0.5 литрийн Экс архи, 1 лаазтай Алтанговь пиво барьж орж ирсэн. Б.Б, Д бид гурав авчирсан архийг нь хувааж ууцгаасан, Б.А архи уудаггүй болохоороо хамт хажууд суугаад байж байсан. Бид гурав архиа 1 цаг гаруй хугацаанд ууж дуусгаад дахиад Д эхнэрээсээ мөнгө шилжүүлж аваад Б.Аийг архинд явуулаад 1 шил 0.75 литрийн Экс архи авчруулаад тэр архиа ууж сууж байгаад цаг нилээн орой болчихсон байсан тул Д жаахан агсамнаад Б.Б, Б.Атай муудалцаад байхаар нь би_ салгах гээд голоор нь орж Б.Б, Д хоёртой муудалцсан. Тэгээд би Дыг гаргаад автомашины зүүн талын урд буюу жолоочын эсрэг талын урд суулгасан, энэ үед Б.Б байшингаас хутга бариад надруу чиглээд "Ахаа яагаад байгаа юм бэ?" гээд хүрээд ирсэн, Б.Б хутгаа гартаа атгачихсан, биеийн хажуудаа гараа байрлуулаад надруу хутгаа чиглүүлээд барьчихсан байсан, тэгээд би Б.Бий зүүн гар буюу хутгагүй гарын куртикны шуу хэсгээс нь баруун гараараа бариад хутгатай гараас нь барих гэхээр Б.Б гараа бариулахгүй байхаар нь би зүүн гараараа Б.Бий баруун гар буюу хутгатай гарлуу нь гараараа алгадаж цохиод хутгыг нь газар унагаачихсан. Тэгээд би хутгыг нь авах гэтэл Б.Б намайг хий түлхэхээр нь би хутгыг нь аваад босож ирээд дахиад Б.Б намайг түлхэх гээд дайрахаар нь би цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд би хутгалчихсанаа мэдээд өөрөө шууд Б.Бийг байшин руу оруулаад Б.Аийг эмнэлэг, цагдаа дууд гэж хэлээд Б.Бийг хутгалсан газраа гараараа дараад эмнэлэг ирэхийг хүлээсэн. Эмнэлэг ирээд Б.Бийг аваад явсан, би тухайн үед нь өөрөө өргөлцөж эмнэлгийн автомашинд оруулж өгсөн. Тэгээд эмнэлэг явахаар нь би Б.Ааар Б.Бий автомашиныг бариулаад өөрөө цагдаагийн хэлтэс дээр ирж байхад замаас эрүүгийн цагдаагийнхан таараад зогсоод шууд намайг эрүүлжүүлэхэд хийчихсэн юм. Ийм л зүйл болсон юм.....Уг хутга нь тухайн үед манай байшингийн гал тогоонд байсан хар иштэй билүү шар иштэй хутга байсан, сайн санахүй байна. Хутгыг нь Б.А аваад шидчихсэн гэж байсан, дахиад янз бүрийн юм болох вий гэж бодож айгаад шидчихсэн гэж байсан.... Би хутгаа газраас шүүрч аваад хутгаа ишнээс нь барьж байгаад дээрээс далайж нэг л удаа хутгалсан юм.... Миний хувьд гайгүй өөрийн хийж байгаа зүйлсээ мэдэхээр хэмжээний согтолттой байсан, Б.А огт уугаагүй цоо эрүүл байсан, Б.А ер нь огт архи уудаггүй юм. Б.Б надаас жаахан илүү согтуу байсан байх тэгэхдээ өөрийнхөө хийж байгаа юмаа мэдэхээр байсан, Д бол нилээн согтолттой байсан.... Намайг Б.Б ер нь зодох гээд маргалдаад л байсан, Д ч гэсэн надруу дайраад байсан. Тэгэхдээ яг тухайн үйл явдал болоход Дыг автомашинд оруулаад суулгаад л эргэхэд цаанаас Б.Б хутга бариад хүрээд ирсэн, Б.Бийг яг автомашины хажууд хутгалсан. Харин автомашин нь байшингаас 5 метр орчим зайд манай байгууллагын хашаан дотор байсан. Намайг цохиж зодсон юм байхгүй, гар зууралдаад жаахан шалбарсан л байна.... Миний мэдэхээр бид нар мансуурах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл огт хэрэглээгүй, тийм зүйл байгаагүй. Зөвхөн архи л уусан юм.... Миний хувьд Дтай зөвхөн өчигдөр танилцсан, урьд нь огт таньж мэддэггүй байсан, Б.Атай багаасаа нэг байранд байсан, сайн таньж мэддэг, мөн манай компанид ажилладаг юм. "*******" ХХК нь манай аавын компани байгаа юм. Б.Б бид хоёр 10 гаруй жилийн өмнөөс бие биенээ мэддэг хуурай ах дүүгийн холбоотой. Б.Б, Д хоёр Амгалангын хориход хамт сууж байсан юм билээ намайг суухаас өмнө гараад явцгаачихсан байсан.... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, маш буруу зүйл хийсэн./1хх-184-185/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Бгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2021 оны 01 сарын 14-ний өдөр 13 цагийн үед манай танил хуурай дүү Б.Б фейсбүүкээр залгаж, "1 шил юм аваад очъё уух уу" гэхээр нь би өөрийн байгаа газраа дуудсан. Удалгүй 16 цагийн орчимд Б.Б, Д гэх залуугийн хамтаар ирцгээсэн. Тэр хоёр ирэхдээ уусан байдалтай, Б.Б халамцуу байдалтай, Д эрүүл байгаа бололтой автомашин жолоодож ирсэн. Б.Б ирэхдээ 1 шил 0.5 экс архи, 1 лааз "Алтанговь" пиво авчирсан. Б.Б, Д бид 3 уг архи, пивыг хувааж ууж дуусгаад, дахиад архи авч уухаар Б.Аийг дэлгүүр рүү архинд гүйлгээд 0.75 1 шил экс архи авчруулж ууцгаасан. ...байшингийн том өрөөнд Д, Б.Б хоёр өмнө нь шоронд байсан юмаа ярьж байснаа маргалдаад эхлэхээр нь би "боль" гээд салгатал Д нь "тэгвэл хоёулаа зодолдъё гэхээр нь юу яриад байгаа юм гэтэл Б.Б "та ер яагаад манай гал хам руу дайраад байгаа юм. Бид хоёрын асуудал" гээд над руу дайраад цохих гээд байхаар нь Б.А дундуур нь орж ирээд "та нар боль гээд салгасан." Би Б.Б, Д хоёрыг одоо та 2 явцгаа" гэж хэлэхэд Д эхлээд байшингаас гарсан. Би гаргаж өгөхөөр араас нь гарсан. Энэ үед Б.Б араас гарч ирээд Б.А байшинд үлдсэн. Би Дын жолоочийн эсрэг талын суудалд буцаад автомашины нөгөө тал буюу Б.Бийн байсан тал руу очиход, Б.Б баруун гартаа хутга барьчихсан над руу ойртоод байсан. "Ахаа яагаад байгаа юм бэ, пизда ална шүү" гэхээр нь би Б.Бийн хутгагүй гараас сандраад бугалга хэсгээс нь баруун гараараа бариад авсан. Тэгээд хутгатай гарыг нь барьж авах гэтэл гараа савлуулаад гар нь баригдахгүй байхаар нь зүүн гараараа түүний хутгатай гар руу цохитол хутга газар унасан. Тэгээд би түүнийг тавиад тонгойж хутгыг авах хооронд миний дээгүүр Б.Б түлхэх юм уу цохих үйлдэл хийх шиг болсон. Тэгэхээр би босож ирээд, Б.Бийн цээжин хэсэгт нь 1 удаа хутгалсан. Тэгээд би Б.Бийн хутгалснаа мэдээд шууд байшин авч ороод түргэн дуудуулж тэр хооронд өөрөө Б.Бийн цээжин дээрх шархан дээр нь дараад хиймэл амьсгал хийх гэж оролдож байхад эмч орж ирсэн. ...Манай амьдарч байсан байшинд байсан хоол хийхэд ашигладаг шар иштэй хутгыг Б.Б барьж гарч ирсэн. Хутгыг яг авахыг хараагүй. Хутга гал тогоонд байсан." /1хх-192-194/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаар дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт:
Биологийн лабраторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг, хариу /1хх-82/,
Химийн лабраторид шижилгээ хийлгэх илгээх бичиг, хариу /1хх-83/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 01 сарын 21-ний өдрийн №723 дугаартай дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 02 сарын 04-ний өдрийн №634 дугаартай дүгнэлт:
1. Шинжилгээнд ирүүлсэн Х.Д Ц.Б, Б.А нарын биеэс хураан авсан гэх хумсны дээжүүд шинжилгээнд тэнцэнэ.
2. Х.Д, Ц.Б, Б.А нарын биеэс хураан авсан гэх хумсны дээжүүд дээр үс, арьсны ул мөр илрээгүй. Ц.Б, Б.А нарын биеэс хураан авсан гэх хумснууд дээр цус илрээгүй, Х.Дын биеэс хураан авсан гэх зүүн гарын эрхий, долоовор хурууны хумснууд дээр цус илэрсэн. Уг илэрсэн цусны бүлгийг харъяаллыг тогтоох боломжгүй. /1хх-92-93/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 422 дугаартай дүгнэлт:
1. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Өвөршанд 20-13 тоотод Б.Б бусдад хутгалуулж нас барсан хэрэгт мэдүүлгийг шалгах ажиллагаагаар илрүүлсэн гэх шинжилгээнд ирүүлсэн хутгыг биет байдлаар ирүүлсэн тул шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн хутга дээрээс гарын мөр илрээгүй болно. /1хх-90-100/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 635 дугаар дүгнэлт:
1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн "Х.Д 2021/01/15"гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. "Ц.Б 2021-01-15", "Б.А 2021.01.15" гэж хаягласан 2ш шээсний дээжнээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.
3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн жагсаалтад хамаарна. /1хх-106-107/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 636 дугаар дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 637 дугаар дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08/15 дугаартай дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 002 дугаар сарын 21-ний өдрийн 08/05 дугаар дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын 2021 оны 01 сарын 19-ний өдрийн №306 дугаартай дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2021 оны 02 сарын 08-ны өдрийн №633 дугаартай дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч М.Өнөржаргалын 2021 оны 01 сарын 2-ний өдрийн №722 дугаартай дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 370 дугаар дүгнэлт:
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-01/,
Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-2-7, 9-13/,
Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-14-16/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-17-21/,
Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-22-26/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-27/,
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-28-29/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх30/,
Ц.Бгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-31-34/,
Х.Дын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-35-38/,
Б.Аийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-39-41/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-195/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1655 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-201-218/,
Баянзүрх дүүргийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 401 дүгээр шүүгчийн захирамжийн хуулбар /1хх-247-250/,
Ц.Бгийн хувийн байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолтын хуулбар /2хх-01-03/,
Эрүүлжүүлэгдсэн картын бүртгэлийн хуулбар /2хх-40/,
Яаралтай тусламжийн тасагт 103-т ирүүлсэн дуудлагын бүртгэлийн хуулбар /2хх-41/,
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /2хх-44/,
Амь хохирогчийн нас барсны гэрчилгээ, үр хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /2хх-89-91/,
Хохирлын баримтууд /2хх-92-98/,
Хохирол төлсөн баримтууд /2хх-110-113/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд зэргийг
шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэргийн оролцогч нарын мэдүүлэг авах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 18 цагийн орчим .................................................... тоотод ......... ХХК ны хашаан дотор автомашины дэргэд хохирогч Б.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас цээжин тус газарт нь нэг удаа хутгалж цээжний зүүн хөндийн нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас зүүн уушгины 8-р сегмент болон зүрхний зүүн ховдлын ханын нэвт хатгагдаж хурц цус алдаж, зүүн уушги унаж, цээжний зүүн хөндийд цус хуралдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогч Ч.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед манай талийгаач нөхрийн байгаа байдал нь бол нэлээн согтуу байгаа бололтой санагдсан. Би дуу хоолойгоор нь тэгж дүгнэсэн. Тухайн үед нь хажуу орчных нь чимээ нь намуухан ямар нэгэн хүн хажууд нь байгаа шинж байгаагүй. Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагаас дуудахад нь болсон хэргийн талаар мэдсэн юм ... " гэх мэдүүлэг, Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 16 цагийн үед гаднаас 2 залуу Ц.Бтай уулзахаар ирсэн. Д, Б нар ирэхдээ 0.5 литрийн хар экс нэртэй архи авчирсан ба архиа задлаад нөгөө 3, 3 уугаад архиа дуусгаад намайг дэлгүүр рүү намайг архинд яваад ир гэхээр нь би гараад дэлгүүрээс 0,75 литрийн экс нэртэй 1 шил архи авчирсан. Тэрийг мөн адил нөгөө 3 хувааж уугаад сууж байхад Бг Д “чи муу ядуу, гуйлагчин” гээд л юм дуугарахаар “дуугуй сууж бай” гээд л загнаад Б урдаас нь “чи юу гээд байгаа юм, архи уучихаад хоёрын хооронд юм яриад бай” гээд л маргалдаад заримдаа бие биенээсээ уучлалт гуйгаад л сууцгааж байгаад архи талдаа ороод иртэл Б явъя гээд босоод гарахад Д босоод хамтдаа гарсан ба Ц.Б “гаргаж өгөөд ороод иръе” гэж хэлээд араас нь гарсан.... Тэгээд би хэсэг юмаа цэвэрлэж байгаад дахиад хартал Б, Ц.Б 2 өөд өөдөөсөө хараад зогсож байсан ба Д машиныхаа хажууд хаалгаа онгойлгоод зогсож байхаар нь за явах гэж байгаа юм байна гэж бодоод харж байтал Ц.Б Бг цээжин дээр нь цохих шиг болсон тэгэхээр нь би гарж салгах гээд эргээд хаалгаар гартал Д машиндаа суусан Ц.Б, Бг сугадаад түшсэн Б энгэрээ гараараа оролдоод “энд яачихваа” гэж хэлж байсан. Тэгтэл Ц.Б “оръё” гээд Бг сугадсан чигтээ хамтадаа алхаад байшин руу явахаар нь би араас нь дагаад алхаад байшинд орж ирээд Б күртикээ тайлаад хартал зүүн эгэм дээр нь байх зүсэгдсэн жоохон цус гарч байсан. Ц.Б Бг орон дээр хэвтүүлээд зүүн эгэм дээр нь гараараа дараад байж байсан ба цус бага зэрэг гарч байсан..... Хутга хаанаас авсныг бол мэдэхгүй байна. Бг, Ц.Б нарыг байшинд оруулаад яаралтай тусламжид утсаар дуудлага өгчихөөд хаягаа зааж өгөх гээд гартал машины хажууд Ц.Б, Б нарын зогсож байсан газар шар иштэй хутга байхаар нь яваад очтол Д машины арын хаалга онгойлгоод “наадхаа хая тэгэхгүй бол болохгүй шүү” гэхээр нь би очоод хутгыг аваад хашааны баруун талаар давуулж шидсэн. Хутга хаанаас авсаныг мэдэхгүй. Ямарч байсан шар иштэй хутга байсан.... Зүүн эгэм хэсэгт нь 1 удаа цохисон тэгээд л би гартал Б цээжний зүүн хэсэг буюу эгэм дээрээ гараа тавьсан тэр хэсэг нь күртик нь урагдсан байшинд орж ирээд күртикийг тайлахад зүсэгдсэн цус гарч байсан. Тэгээд л би Ц.Бг Бг хутгалчихлаа гэж бодсон ..” гэх мэдүүлэг, Гэрч Х.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Налайхруу хамт явцгаасан. Ц.Бгын гэрт очоод Ц.Бтай би анх танилцсан, Ц.Б Б.А гэх хүний хамтаар хоёулаа байсан. Тэгээд бид хоёрын авчирсан 1 шил 0.5 литрийн Экс архийг Ц.Б, Б.Б бид гурав хувааж ууцгаасан. ....ямартай ч нэг ухаан орох шиг болоход би автомашин дотор ганцаараа сууж байсан, тэгээд дахиж тасраад нэг мэдэхэд эрүүлжүүлэх байранд орчихсон байсан, юу болоод яагаад эрүүлжүүлсэн талаар огт мэдээгүй..." гэх мэдүүлэг, Гэрч Д.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... нэг хашааны хаалгыг зааж гүйдэг хаалга онгойлгож өгөхөөр нь бид хоёр машинтайгаа хашаанд нь орж зогсоод нэг жижиг байшинд ороход хаалгатай залгаа шахуу орон дээр дээгүүрээ нүцгэн эрэгтэй хүн дээшээ харчихсан ухаангүй байдалтай, цээж хэсэг нь цусаар бохирлогдсон байхаар нь амин үзүүлэлт буюу даралтыг нь үзэхэд тэг зааж, ухаангүй байхаар нь цээжин дээр шахалт хийхэд амьсгал авч байхаар нь машинаас дамнуурга авчруулаад хөнжлөөр нь ороогоод машиндаа оруулж эрүүл мэндийн төв явж байх замдаа амьсгал хураасан.... гэх мэдүүлэг, Шүүгдэгч Ц.Бгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 01 сарын 14-ний өдөр 13 цагийн үед манай танил хуурай дүү Б.Б фейсбүүкээр залгаж, "1 шил юм аваад очъё уух уу" гэхээр нь би өөрийн байгаа газраа дуудсан. Удалгүй 16 цагийн орчимд Б.Б, Д гэх залуугийн хамтаар ирцгээсэн. Тэр хоёр ирэхдээ уусан байдалтай, Б.Б халамцуу байдалтай, Д эрүүл байгаа бололтой автомашин жолоодож ирсэн. Б.Б ирэхдээ 1 шил 0.5 экс архи, 1 лааз "Алтанговь" пиво авчирсан. Б.Б, Д бид 3 уг архи, пивыг хувааж ууж дуусгаад, дахиад архи авч уухаар Б.Аийг дэлгүүр рүү архинд гүйлгээд 0.75 1 шил экс архи авчруулж ууцгаасан. ...байшингийн том өрөөнд Д, Б.Б хоёр өмнө нь шоронд байсан юмаа ярьж байснаа маргалдаад эхлэхээр нь би "боль" гээд салгатал Д нь "тэгвэл хоёулаа зодолдъё гэхээр нь юу яриад байгаа юм гэтэл Б.Б "та ер яагаад манай гал хам руу дайраад байгаа юм. Бид хоёрын асуудал" гээд над руу дайраад цохих гээд байхаар нь Б.А дундуур нь орж ирээд "та нар боль гээд салгасан." Би Б.Б, Д хоёрыг одоо та 2 явцгаа" гэж хэлэхэд Д эхлээд байшингаас гарсан. Би гаргаж өгөхөөр араас нь гарсан. Энэ үед Б.Б араас гарч ирээд Б.А байшинд үлдсэн. Би Дын жолоочийн эсрэг талын суудалд суулгаад буцаад автомашины нөгөө тал буюу Б.Бийн байсан тал руу очиход, Б.Б баруун гартаа хутга барьчихсан над руу ойртоод байсан. "Ахаа яагаад байгаа юм бэ, пизда ална шүү" гэхээр нь би Б.Бийн хутгагүй гараас сандраад бугалга хэсгээс нь баруун гараараа бариад авсан. Тэгээд хутгатай гарыг нь барьж авах гэтэл гараа савлуугаад гар нь баригдахгүй байхаар нь зүүн "араараа түүний хутгатай гар руу цохитол хутга газар унасан. Тэгээд би түүнийг тавиад тонгойж хутгыг авах хооронд миний дээгүүр Б.Б түлхэх юм уу цохих үйлдэл хийх шиг болсон. Тэгэхээр би босож ирээд, Б.Бийн цээжин хэсэгт нь 1 удаа хутгалсан. Тэгээд би Б.Бийн хутгалснаа мэдээд шууд байшин авч ороод түргэн дуудуулж тэр хооронд өөрөө Б.Бийн цээжин дээрх шархан дээр нь дараад хиймэл амьсгал хийх гэж оролдож байхад эмч орж ирсэн. ...Манай амьдарч байсан байшинд байсан хоол хийхэд ашигладаг шар иштэй хутгыг Б.Б барьж гарч ирсэн. Хутгыг яг авахыг хараагүй. Хутга гал тогоонд байсан." гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 01 сарын 21-ний өдрийн №723 дугаартай дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2021 оны 02 сарын 08-ны өдрийн №633 дугаартай дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч М.Өнөржаргалын 2021 оны 01 сарын 2-ний өдрийн №722 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Ц.Бгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Яаралтай тусламжийн тасагт 103-т ирүүлсэн дуудлагын бүртгэлийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийн хутга барьж дайрсан, хохирогчоос хутгыг булаан авсан, өөр лүү нь дайрах явцад түүнийг цээжин тус газар хутгалсан гэж мэдүүлсэн боловч гэрч Н.Б.Аийн мэдүүлгээр шүүгдэгч хохирогч нар хоорондоо ноцолдсон, хохирогч хутга барьж дайрсан гэх үйл баримт үгүйсгэгдэж байна.
Харин шүүгдэгч нь хохирогчийн зүрхэн тус газар хутгалж зүүн уушгины 8-р сегмент болон зүрхний зүүн ховдлын ханын нэвт хатгагдаж хурц цус алдаж, зүүн уушги унаж, цээжний зүүн хөндийд цус хуралдуулж алсан нь бусдын амь нас хохироосон хор уршигт шууд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь дүгнэлтэндээ Ц.Б нь архи согтууруулах зүйл Б.Бтэй хэрэглэснийхээ дараа санаатайгаар хүний аминд халдсан байна . гэм буруутай гэсэн дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн гэм буруугийн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй, сэдэлтийг тогтоогоогүй гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг хэргийн үйл баримт тогтоогдсонтой холбогдуулан хүлээн авах үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь: шүүгдэгч нь холбогдсон хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрдөг учир гэм буруу дээр маргах зүйлгүй гэсэн дүгнэлт нь улсын яллагчийн дүгнэлттэй зөрүүгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүхээс ******* овогт Ц.Бг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчийн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж хувийн байдлыг харгалзан тухайн зүйлд заасан 9 жилийн хорих ялыг оногдуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулахаар дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд заасан 10 жилийн хорих ялыг оногдуулж , эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан цэнхэр өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн майк, хар өнгийн футболк, цэнхэр өнгийн өвлийн куртик, "Кастер" нэртэй тамхины хоосон хайрцаг, "Mevius" тамхи "Алтанговь" пивоны хоосон лааз, хар өнгийн ханцуйгүй гялгар хантааз, хар өнгийн жинсэн өмд, хар өнгийн нимгэн өмд, бор өнгийн хос гутал, цагаан өнгийн хос оймс, хар өнгийн дотоож зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, шар эрээн өнгийн иштэй 26.5 см урт төмөр хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлж шийдвэрлэв.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаагүй ч хэргийн хамт ирсэн хохирогчийн түрийвч , бичиг баримт, утасны чихэвч зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан өгөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хэрэгт авагдсан бичгэн баримтуудаар тогтоогдсон оршуулгатай холбоотой 11 533 600.64 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхийн шатанд 11.534.000 төгрөгөөр нөхөн төлсөн байна.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн хувиараа бизнес эрхэлдэг байсан . татвар төлөх тайлант жил болоогүй болохоор орлогыг татвараас тодорхойлох боломжгүй. Олох байсан орлого алдагдсан зардал, зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөрүүд, хүүхдүүдийг байртай болгох зардлуудыг нэгтгэн 200 сая төгрөг нэхэмжилжээ.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” , Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шууд хохирол нь хохирогч Б.Бийн амь нас ба энэ хэргийн хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар зохицуулсан байдлыг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан бичгэн баримтуудыг хянан үзээд энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн урьд авсан зээлийн төлбөрийг төлөх үүргийг шүүгдэгч зээлдүүлэгчийн өмнө хүлээгээгүй, олох байсан орлогыг хохирогчийн дансны хуулгаар тогтоох боломжгүй байдал, орон сууцыг хохиролд төлүүлэх үндэслэл тогтоогдоогүй зэрэг нөхцлүүдийг харгалзан 200 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй байна.
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 11 ны өдөр хүртэл цагдан хоригдсон 208 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овогтой Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бгийн цагдан хоригдсон 208 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураан авсан цэнхэр өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн майк, хар өнгийн футболк, цэнхэр өнгийн өвлийн куртик, "Кастер" нэртэй тамхины хоосон хайрцаг, "Mevius" тамхи "Алтанговь" пивоны хоосон лааз, хар өнгийн ханцуйгүй гялгар хантааз, хар өнгийн жинсэн өмд, хар өнгийн нимгэн өмд, бор өнгийн хос гутал, цагаан өнгийн хос оймс, хар өнгийн дотоож зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, шар эрээн өнгийн иштэй 26.5 см урт төмөр хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Э нь тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНЦ.Б
ШҮҮГЧИД Д.ЧИНЗОРИГ
Э.ЭНХЖАРГАЛ